Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-09 нд нийтлэгдсэн байна.

БИДНИЙ НЭГ: Талх, махаа яая даа гэж байгаа өнөөгийн нийгэмд бид хэрхэн хэнд зориулж уран бүтээлээ хийх нь үнэхээр хатуу боорцог юм даа…

9/ 9/ 2022    12 цаг 20 минут

Өөрийн уран сэтгэмж, гарын урыг хослуулан уран баримлаар үзэл санаагаа илэрхийлж, нийгмийн асуудлуудыг бүтээлдээ шингээж, гайхалтай дүрүүдээр бүтээлээ урлаж яваа залуу уран бүтээлч Ч.Энхбаяртай ярилцлаа.

Сайн байна уу? Яагаад уран барималч гэдэг мэргэжлийг эзэмшсэн бэ? Танд нөлөөлсөн зүйл юу вэ?

ДУДС-ийг баримлын ангийг төгссөн. Тэгээд тэрнээс хойш уран бүтээлээ хийгээд явж байна. Уран барималч. Би багаасаа зурах сонирхолтой байсан. Бүх юмны үндэс нь зураг байдаг. Манай өвөө бас сайн мужаан байсан. Багаасаа өвөөтэйгөө цуг өссөн. Яг л мод харуулдах, тэрэг хийх, сүх ишлэх, хус модыг яаж хатаавал сүх хийх вэ,  яаж хатааж тэрэг хийдэг вэ гэдэг тэр болгоныг л сурсан даа. Өвөө л хамгийн их нөлөөлсөн дөө.

Уран барималч болсноор таны амьдралд дадал болсон зүйл бий юу?

Одоо ийм л зүйл санаанд орж байна. Унтах. Би өөрөө сайн унтдаг л даа. Оюутан байхдаа эхний цагийн хичээлдээ ер нь явж үзээгүй. Биеийн тамирын хичээлтэй үедээ л 8 цагт босоод, найз маань дуудаад явдаг байсан. Бид хоёр арван жилээсээ л урлан түрээсэлж, СУИС-ын тэр хавийн бүх л подвалийг дуусгаж уран бүтээлээ эхэлж байлаа. Тэгээд аль болох орой унтаж шөнө 2,3 ч юмуу бараг үүр цайж байхад унтаж, шөнө юм хийх дуртай тэгээд өглөөгүүр унтах дуртай. Тийм л нэг дадал байна. Одоо гэхдээ гэр бүлтэй болчихоор энэ бол болохгүй л болчихоод байна л даа.

Та удахгүй үзэсгэлэнгээ гаргах гэж байгаа. Ямар төрлийн бүтээлүүдээр үзэсгэлэнгээ нээх гэж байна?

Сүүлийн жил гаруй хийж байгаа сэдэв бол туульсийн сэдэв байна. Модон баримал гэх юм уу даа. Мод гадуур нь, арьс төмөр орж баримал чинь өөрөө чөлөөтэй л дөө. Бүр одоо орчин үед юугаар л бол юу хийж болж байна. Гэхдээ тэр нь гоё зөв сэтгэлгээтэй, ухаарал өгсөн ч юм уу тийм байвал зүгээр юм болов уу гэж боддог. Сүүлийн үед зүгээр нэг юм тавиал бараг баримал гэж нэрлэчихээд байна зарим хүмүүс. Яахав миний онцлог гэвэл Монгол хүн байна хэн ч харсан Монголынх юм байна гэдэг ойлголт аваасай гэсэн үүднээс үндэсний уламжлалт хэв маягыщийг бүтээлдээ түлхүү шингээдэг. Миний гол санаа бол тэр байна. Тэгээд дээрээс нь туульсын сэдэв байна. Туульсын сэдэв бол ямар агуу гээч. Туульсыг жаахан уншихад, жаахан сонсоход л мэдэрч байна. Тэгэхээр өөрийн гоё гэсэн юмаа мэдрэмжээ бүтээлдээ шингээж, нэг бүтээл байлаа гэхэд тэр бүтээлээрээ хүмүүст жаахан юм хэлчих санаатай л өөр өөрийн онцлогтой бүтээлүүдийг дэлгэх гэж байгаа.

Уран барималын онцлогийг та юу гэж хардаг вэ?

Бүтээл гэдэг шал өөр л дөө. Жаахан бодох шаардлагатай. Зүгээр нэг хүн ажил хийлгэлээ гэхэд тэр хүний хүслээр явдаг бол бүтээлийн ажил бол өөрийнхөө, юугаар хийх үү, яах уу ийх үү, хасах уу нэмэх үү тэр бол яг өөрийн л сэтгэлгээ байдаг л даа. Минийх болохоор ихэвчлэн баатрын дүрстэй байгаа л даа. Баатарлаг дүрс гээд туульсад зөндөө том сэдэв байна лээ. Тэгээд тэрнээс их санаа авсан. Бүтээлээрээ тэрийг чадан ядан хүргэчихье тэ, хөдөлгөөн ч байдаг юмуу, хийц ч байдаг юм уу мэргэжлийн түвшинд хийцээрээ яаж таниулах вэ, тэр болгоныг л гаргахыг хичээж байгаа.

Нэг бүтээлд хэр их хугацаа зарцуулдаг вэ?

Бүтээл болгон шал өөр хугацаатай бүтдэг. Зарим бүтээл эрэл хайгуул болоод дуусч өгөхгүй, болохгүй байдаг. Зарим нь бол бүр амархан. Долоо хоног ч байдаг юм уу. Өөрөө цаанаасаа бүх юмаа олоод ирдэг ч байдаг. Зарим юм хайгаад хайгаад олдохгүй тэгээд л бүх л газраар явна. Эрэл хайгуул хийж гол ус, төмрийн цэг, хогийн цэг ч байдаг юм уу явахгүй газар байхгүй. Тэгж олдсон юм дараа нь сэтгэлд гоё байдаг.

Уран бүтээлч хүн, тэр дундаа уран барималч хүнд тулгарч байгаа ямар асуудал байна. Нийгэм, хүмүүс хэрхэн хүлээж авч байна?

Уран бүтээлч хүн чинь нийгмээ түрүүлж харж, түрүүлж л хийх ёстой л доо. Тэрийг л одоо хичээдэг гэх юм уу. Миний бүтээлүүд бол хүнд харахад ойлгомжтой. Өө энэ тийм юм байна гээд. Яахав утга санаа, илэрхийллийг нь харвал хүн жаахан бодохоор. Тийм л бүтээлүүд байгаа. Талх, махаа л ярьж байгаа нөхцөлд ийм юм худалдаж авах, бид нарыг ойлгох массын хувьд жаахан. Монголчууд хоёр, гурван сая хүнтэй. Тэгэхээр хэд нь худалдаж авах боломжтой юм... Тэгээд масстаа зориулж хийх юм уу... тэдэнд зориулж хийх юм уу гэсэн асуудал бас гарч ирэх байх. Тэгэхээр нэлээн л хатуу боорцог байх. Яг дүрслэх урлагаар цаашдаа ингэж явна гэдэг. Өөрийнхөө үндсэн ойлголтоор хэлэхэд.

Үзэсгэлэнгээ яагаад гаргая гэж шийдсэн бэ?

Би коронагаас өмнө дөрвөн жил урд Өвөрмонголд нэлээн ажлуудаар явсан л даа. Тэгээд Монголд танигдах ч байдаг юм уу тэ. Хүрээлэл маань багасчихсан. Залуучууд нийгэмдээ танигдах ёстой. Тэгээд танигдахад үзэсгэлэн чухал. Тийм учраас би энэ үзэсгэлэнгээ чанартай сайн гаргачихъя гээд л явж байна. Бид нар чинь ингээд л өрөөндөө суугаад л юмаа хийгээд л нийгмийн харилцаа бага гэх юм уу тийм хүмүүс байдаг. Тэгэхээр одоо нийгэмдээ өөрийн үзэл санаагаа дэлгэж байна л гэсэн үг л дээ. Тэр бол үзэл санаагаа дэлгээд би нэг ийм юм илэрхийлэх гээд байна, би нэг ийм юм ойлгуулах гээд байна гээд... ярихгүй ч гэсэн энэ бүтээлүүд хэлээд өгчихнө.

Зорьсон бүтээлээ дуусгах ямар мэдрэмжийг төрүүлдэг вэ?

Болчихсон бүтээл бол тэгээд бас л гоё ш дээ. Зааз... Болчихсон юм байна аа. Өөрийн эрхгүй л нэг яамаар юм тэ... Найз нөхөд рүүгээ ярьмаар юмуу яамаар юм... Тийм. Тэгээд гоё тайвшралыг өгдөгдөө. Сүүлийн жил гаруй би яг л дүрдээ ордог гэдэг шиг л юм болсон доо. Яг л энэ урландаа, яг л эд нартайгаа ойр байсан. Тэгээд сүүлийн ход хоног л эд нараас жаахан... Эд нараас ч яахав бүтээлүүдээсээ зай авч, жаахан амралт маягтай байна.

Таны ойрын хугацаанд зорьж байгаа ямар зорилго байна?

Би энэ бүтээлүүдээ хийж байхдаа гараа авчихсан юм. Уг нь долоон сард гаргая гэж бодож байсан. Наадмын өмнө. Угаасаа ажил ч болоогүй. Тэгээд одоо 9 сарын 16 нд Занабазарын музейд гаргах юм. Тэгээд гараа авчихаад гэрт байхаар нэг л болж өгдөггүй. Яах ч аргагүй л ажил бодогдоод. Яг ид орчихсон үедээ тэгээд л хоёр хоноод л ажилдаа орж байгаа юм. Хүмүүс болио. Чи гараа авчихаад наадхаа одоо эдгээ гээд л... тэр нь хамаагүй баруун гар зүгээр юм чинь. Баруун гараараа хийгээд л... Тэгээд яахав ийм юм зөндөө л байдаг. Би үр хүүхэддээ өгөөгүй хайраа бараг энэ бүтээлдээ зарцуулчих гээд байгаа байхгүй юу. Яагаад гэвэл энд өнгөрүүлсэн хугацаа нь би гэртээ очиж өнгөрүүлсэн хугацаанаас их байх жишээтэй. Одоо манай хүүхэд хоёр ой хүрэх гэж байна. Тэгэхэд би эднийг жил гаран нүдсэн гэхэд бараг эд нартай чацуу байгаа байхгүй юу. Тэр хүүхэд бол төрөөд л аав гэдэг ийм... Аав гэдэг ойлголт бол түүний хувьд аав бол ийм завгүй байдаг юм байна тэ... Ердөөсөө ийм л байдаг юм байна гэсэн ойлголттой байгаа байх. Тэгэхээр би үзэсгэлэнгээ гаргачихаад долоо хоног ч байдаг юмуу... Чадвал долоо хоног гэр бүлтээ зарцуулаад, аав гэдэг нэг ийм байдаг шүү гэдгийг харуулахыг зорьж байна.

За танд амжилт хүсье.

Баярлалаа...

 

Б.Мөнх 

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Энэ жил 11294 ээж Алдарт эхийн 1, 2 дугаар одон хүртэж байна37 минут 38 секундын өмнөОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд хахууль авсан хэргээр баривчлагджээ45 минут 45 секундын өмнөАТГ: Хотын стандарт хяналтын газрын албан тушаалтан “Т” нь хахууль авсан гэх хэргийг прокурорт хүргүүллээ59 минут 49 секундын өмнөМонголын уулчид хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарсныг гэрэл зураг, дүрс бичлэгээр нотолж үлдээжээ3 цаг 40 минутын өмнөЕрөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна3 цаг 55 минутын өмнөДэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч4 цаг 43 минутын өмнөХавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов5 цаг 15 минутын өмнөУлаанбаатарт +27...+29 градус дулаан байна5 цаг 24 минутын өмнөЗурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй5 цаг 27 минутын өмнөНийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53
 Facebook Twitter Youtube