Энэ мэдээ хуучирсан буюу 2023-02-16 нд нийтлэгдсэн байна.

М.Баярмаа: Санаанд чинь багтаж л байвал битгий бууж өг. Зүтгээд л байхад бурхан байсан ч бууж өгнө

2/ 16/ 2023    14 цаг 46 минут

Бидний нэг: Энэ удаагийн дугаартаа хувиараа бизнес эрхлэгч, “Express laundry” өөртөө үйлчлэх угаалгын төвийг ажиллуулж буй залуу гэр бүл, залуу эзэгтэйчүүдийн нэг М.Баярмааг онцоллоо.

Сайн байна уу? Шинэ бизнесээ амжилттай эхлүүлээд явж байгаад баяр хүргэе. Сар шинэ болох гээд үйлчлүүлэгчдийн хөл тасрахгүй байна уу?

-Тиймээ. Үйлчлүүлэгч ихтэй байгаа. Монголчууд чинь сар шинийн өмнө тоос шорооноосоо салж, цэвэр цэмцгэр угтдаг шүү дээ. Энэ нь монголчуудыг маань өнгөрсөн жилийнхээ муу муухай зүйлийг хамт арилгаж байгаа гэж бэлгэшээдэг учраас ойрдоо үйлчлүүлэгч ихтэй байна аа.

Яагаад та өөртөө үйлчлэх угаалгын төв нээж ажиллуулахаар болсон юм бэ?

- Би залуу гэр бүл, залуу эзэгтэй нарын төлөөлөл. Бага насны хоёр хүүхэдтэй. Ажилтай, маш их ажлын хажуугаар гэрийн ажил эмэгтэйчүүд бидэнд одоогийн нийгэмд маш их дарамт болж байгаа. Мэдээж гэрээ цэвэрхэн, хүүхдүүдээ цэвэрхэн байлгах, өвчингүй байлгахыг их зорьдог. Ажил ихтэй завгүй байж байхдаа л ирээд юм аваад угаагаад өгчихдөг, нэг дор угаагаад өгчих хүн байдаг болоосой гэж боддог үе олон байсан. Тийм хэрэгцээ их гараад, бодогдоод байдаг байсан. Кинон дээр гардаг шиг угаалгын газрууд яагаад монголд байж болдоггүй юм бол. Ирээд аваад угаагаад өгчихөж болдоггүй юм байхдаа гэсэн бодолтой яваад л байсан. Тэгээд л гэнэт өөрөө зориглож үзмээр санагдсан. Залуу гэр бүл, эмэгтэйчүүдийнхээ асуудлыг шийдэнгээ өөрийнхөө хувьд бас амьдралд нэмэр болохоор бизнестэй болохыг зориод эхлүүлсэн.

Энэ бизнэсээ эхлүүлэхэд хэр их хүндрэлтэй тулав? Хэрхэн энэ төв бүтсэн бэ?

- Энэ дээр байгаа бүх юмыг манай нөхөр өөрөө хийсэн. Модыг нь аваад л. Энэ чинь одоо 10, 20 сая төгрөг болох юмыг бараг сая төгрөгт хоёр гурван өдөрт хэрэлдэхдээ хэрэлдэж, муудалцахдаа муудалцаж байгаад л хийсэн дээ. Энд байгаа бүх тавиур, энэ будаг гээд л бүгдийг нь өөрсдөө хийсэн. Бүх юмыг сурдаг юм байна. Манай нөхөр уг нь шал өөр график дизайнер мэргэжилтэй хэрнээ бүгдийг хийж сурч байна. Төхөөрөмж эвдэрнэ тэгэхээр өөрөө ухсаар байгаад селеср болчихсон байна. Тог цахилгааны юм тасрангуут нөхөр өөрөө тогонд цохиулах үедээ цохиулаад л тэгсээр байгаад цахилгаанчин болчихсон байна. /инээв/ Эндээ заримдаа үйлчилгээний ажилтан хийж угаалга хийнэ. Уг нь нөгөө гэрчилгээ дээрээ ерөнхий захирал гээд яваад байгаа. Шалаа угаагаад 00-оо цэвэрлээд, нэг л их нэртэй. Удахгүй тэгээд ерөнхий захирлаа хийдэг захирал болох байлгүйдээ манай хүн. Хичээгээрэй /инээв/ тийм л байна даа.

Танай үйлчлүүлэгчид хэр сэтгэл хангалуун байдаг вэ?

-Би аймаар баяртай байгаа. Буянтай ажил эхлүүлчихэж гэж бодоод байгаа. Анх би энийг эхлүүлж байхдаа өөртэйгөө адилхан залуу хүмүүсийг сегментээ гэж харж байсан байхгүй юу. Завгүй, оруулж ирж тавьчихаад угаагаад ажлаа тараад аваад явахаар ч юм уу гэж бодож байсан чинь яг ингээд өндөр настай хүмүүс чинь юм угаахад хүндрэлтэй байдаг юм байна. Бид нарын хэрэглээд байгаа угаалгын машиныг тэр болгон хэрэглээд байж чадахгүй. Гараараа угаагаад байж чадахгүй. Том хөнжил, хөшиг гэх мэтийг хүүхдүүд нь байнга ирээд угаагаад өгөөд байх боломжгүй. Энэ нь бол маш том тулгамдсан асуудал байсан байна. Манай хэрэглэгчдийн 40  орчим хувь нь өндөр настай эмээ өвөө нар байдаг болчихсон. Тэгээд аягүй хөөрхөн тэтгэвэрийн карт, нийгмийн даатгал гэсэн ногоон картаа барьчихсан. Чадхаараа, зарим нь ач нарынхаа тэргэн дээр түрээд л зарим нь жижиг, жижгээр бондойлгоод авч ирээд, угаагаад л бөөн баяр гараад ирнэ. Тэгээд л надад хуушуур, чихэр нтр барьчихсан орж ирнэ. Ямар буянтай ажил хийдэг хүүхэд вэ, чи яасан хөөрхөн юм гээд л. Тэгээд л орж ирээд юм угааж байхад хоёр цаг орчим хүлээх шаардлага гардаг байхгүй юу. Тэр хоорондоо бүх юмаа ярина. Манай хүүхэд ингээд тэгээд л гээд. Тэгээд дараа нь орж ирээд өмнө нь ярьсан сэдвээрээ ярихгүй бол гомдоод эсвэл холиод ярьчих юм бол биш ээ тэр эмээ чинь биш, өөр эмээ байна гээд л. Гэхмэтчилэн их буянтай гоё ажил хийж байна гэж бодож байгаа.

Та ингэхэд ямар мэргэжилтэй вэ?

-Миний үндсэн мэргэжил сэтгүүлч. Их гоё мэргэжил шүү. Гэхдээ цаг наргүй ажилладаг, ур чадвар маш их шаарддаг ажил. Энэ мэргэжлээрээ ажиллаж байгаад хүүхэдтэй болоод гэр бүлдээ цаг зав гаргахын тулд тогтсон цагтай ажил хийхээр ажлаа сольж байлаа. Тэгээд маркетингийн чиглэлээр 6 жил ажилласан. Сэтгүүлч мэргэжил маань энэ салбарт хөрвөхөд маш их дэм болсон. Нэг юм хэлчих үү? Аймаар гоё төсөлд, ТЭСО, Монос гээд л маркетингийн ажилд гоё оффист суугаад цэвэрхэн ажил хийдэг байсан хүн чинь энд юм угаагаад л байж байхаар өмнө нь хамтран ажиллаад, гэрээ байгуулаад л явдаг байсан хүмүүс орж ирээд “хүүе ээ чи ингээд юм угаадаг хүн болчихсон юм уу” гээд толгой сэгсрээд л. Тэр үед чинь ингээд л гол зураад явчихна. “Өө харин тиймээ юм угааж байгаа, удахгүй гайгүй болчих байхаа” гээд л тэгэхээр “өө ингээд л юм угаадаг хүн болчих гэж дээ” гэдэг юм уу тиймэрхүү хандлага ганц нэг хүнээс гарна.

Шинээр үйлчилгээний байгууллага, бизнес эхлүүлэхэд төрийн дэмжлэг хэр байдаг вэ?

-Одоо зөвхөн үйлдвэрлэгч талруугаа л хараад байгаа байхгүй юу. Үйлдвэр эрхлэгч,  жижиг дунд зээл чинь дандаа үйлдвэрлэгч нарт олгож байгаа. Гэтэл яг үйлчилгээ талруугаа жоохон орхичихоод байгаа. Үйлчилгээг, гадаад дотоод яваад ирсэн, бид нарын үеийн залуучууд маш олон бүтээлч санаануудыг тархин дотроо хадгалаад яваад байна аа. Энэ санааг гаргаад нийслэл, хөдөө орон нутагт хэрэгжүүлэхэд дэмжээд өгөөч ээ. Зөвхөн үйлдвэрээ харахгүй, үйлчилгээний салбараа давхар аваад яваач ээ гэж хэлмээр санагдаад байгаа.

Та үйлчилгээний байгууллагадаа ямар зарчим баримтлаж, үйлчилгээгээ үзүүлж байна?

-Энэ бизнесийг эрхлээд явснаас хойш яг сайн толгойд орж ирж байгаа юм нь зүгээр л үнэн байх хэрэгтэй юм байна лээ. Чи үзүүлж чадах үйлчилгээгээ яг үнэнээр нь хэлэх ёстой. Жишээлбэл манай пүүзний угаалгын машины хажууд би ингээд нөгөө бохирдол хамгийн муу байж болох, хамгийн сайн байж болох жишээг нь харуулдаг. Тэгэхээр хүмүүс “чи зүгээр л хамгийн сайн жишээг нь харуулаад, пүүз чинь ийм болно оо гээд хэлчихэж болдоггүй юм уу” гэдэг. Тэгэхээр надад бол нэг удаагийн үйлчлүүлэгч хэрэгтэй биш, байнгын үйлчлүүлэгч хэрэгтэй. Тэгэхээр ямар ч юманд үнэн л байх хэрэгтэй юм байна лээ. Жоохон байхад хүмүүс үнэн бай, өөртөө үнэнч бай гэхээр зүгээр л нэг гоё яриагаа гоё болгох гээд хэрэглэдэг үг юм байна гэж боддог байсан. Энэ бол амьдралд аягүй чухал юм байна гэдгийг сайн ойлгосон. Чадах бол чадах юмаа л үнэнгээр нь хэлдэг бай. Чадахгүй бол чадахгүй гэдгээ хүндээ хэлээд цагийг алдахгүй байх нь эргээд бизнесийн бас өөрийн тань үнэ цэнийг нэмэгдүүлэх юм болов уу гэж бодоод сүүлийн үед баримтлаад байгаа зүйл бол энэ байна.

Тань шиг гэр бүлийн бизнесээ эхлүүлэхийг зорьж байгаа бусад залуу эзэгтэй нарт хандаж юу хэлмээр байна?

-Санаанд чинь багтаж л байвал битгий бууж өг гэсэн зарчим. Багтаад болноо л гэж байгаа бол ямар нэгэн арга олдоно. Зүтгээд л бай. Зүтгээд л байхад бурхан ч байсан буугаад өгөх байх гэж бодож байгаа. Хэрвээ танд ямар нэгэн гэр бүлийн бизнесийн санаа байгаа бол сайн тооцоо судалгаатай байж байгаад зориглоод үзээрэй. Хамтдаа дайраад үзээрэй, нэг баг болоод үзээрэй. Монгол бол аягүй олон зах зээл сайтай. Монголын хэрэглэгчид үнэхээр л шинэлэг, цаг завыг хэмнэж үйлчилгээгээр үйлчлүүлэхэд бэлэн байдаг болчихсон байна. Өлгийдөөд авдаг болчихсон байна бизнесийг. Тиймээс хичээгээрэй. Битгий бууж өг гэж хэлмээр санагдаж байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Монголын уулчид хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарсныг гэрэл зураг, дүрс бичлэгээр нотолж үлдээжээ1 цаг 44 минутын өмнөЕрөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна1 цаг 59 минутын өмнөДэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч2 цаг 47 минутын өмнөХавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов3 цаг 19 минутын өмнөУлаанбаатарт +27...+29 градус дулаан байна3 цаг 27 минутын өмнөЗурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй3 цаг 30 минутын өмнөНийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41
 Facebook Twitter Youtube