Энэ мэдээ хуучирсан буюу 2023-02-24 нд нийтлэгдсэн байна.

П.Баттулга: Нүүдлийн соёлд Монголын идээ ундаа, эдлэл хэрэглэл, дуу хуур, хувцас өмсгөл гээд бүх өв соёл бий гэж итгэж үнэмшдэг

2/ 24/ 2023    7 цаг 12 минут

Нүүдэлчдийн өв соёлын "Эгэл" төслийн санаачлагч,  МГЗНХ-ны Удирдах завлөлийн дарга, гэрэл зурагчин, сэтгүүлч П.Баттулгатай ярилцлаа.

- Сайн байна уу, Нүүдлийн соёлыг олонд таниулах, баримтжуулан үлдээх зорилгоор таны санаачлан хэрэгжүүлж буй “Эгэл” төслийн талаар яриагаа эхэлье.

-Сайн байна уу. Өөрийгөө товч танилцуулъя. Миний нэрийг П.Баттулга гэдэг. Монгол угсаатны өв соёлын “Эгэл” төслийг санаачлаад ажиллаж яваа гэрэл зурагчин, сэтгүүлч мэргэжилтэй хүн байна. Сонинд ажиллаж байхаасаа л Монгол ахуй, нүүдэлчин ахуйн гэрэл зурагт дуртай учраас түлхүү энэ тал руу зураг авахыг хичээдэг байлаа. 2019 оноос “Эгэл” гэдэг нүүдэлчдийн өв соёлын төслөө санаачлаад 100 орчим мянган километр зам туулж, олон terabyte зураг авч, боломжоороо видео дүрс бичлэгийн сан бүрдүүллээ. Угсаатны зүй гэхээсээ илүү газарзүйн байршлаараа ялгаатай 10 өөр хэв шинжийн нүүдлийн зураг авсан байна. Ердийн хөсгөөр үхэр шараа хөтлөөд талдаа 300 км зам туулдаг отор нүүдлийн гэрэл зургийг дөрвөн улирлаар нь буулгахын тулд хэд хэдэн удаа очсон айл ч бий. Зарим нүүдэл дээр хоёр гурван ч удаа очжээ. Нүүдлийн гэрэл зургийг яаруу сандруу давхиж очоод аваад өнгөрчих зүйл биш гэдгийг зорьж очих бүртээ мэдэрдэг. Мөн шинэ санаа оноо, бидний мартчихсан зүйлсийг олж хардаг.

-Монгол түмний уламжлалт нүүдлийн соёл мартагдах, устаж үгүй болох эрсдэлд хэр ойрхон байна гэж та хардаг вэ?

-Угсаатны зүйн судлаачид аливаа зүйл устаж үгүй болоход 20 жил хангалттай гэж ерөнхийд нь багцаалддаг. Минийхээр 10 жил, магадгүй 15 жилийн дараа зарим нүүдэл үгүй болчих магадлал өндөр харагддаг. 34 дэх жилдээ оторлож яваа Улсын аварга малчин найзынхаа гурван хүүгээс гурван өөр цаг хугацаанд би асууж үзсэн л дээ. “Аавын чинь нас тавь дөхлөө. Хэзээ нэгэн цагт отортоо явж чадахгүй болно. Тэгвэл та нар отор нүүдэл хийх үү. Чи аавтайгаа олон жил оторт явсан. Хийж чадна, явах уу?” гэхэд “ҮГҮЙ” гэж байгаа юм. Н.Жанцанноров гуай нэг яриандаа “Уламжлалаа авч үлдэж байгаа хүмүүсийг урамшуулах юмсан. Тэгвэл хүмүүсийн хандлага өөр болно доо” гэдэг утгатай зүйл хэлж байсан. Би дотроо хэрвээ тийм шийдвэр гардаг бол энэ ахуй соёл маань үлдэх юм биш үү гэж боддог. Гэвч  бүх зүйл хөгжиж, өөрчлөгдөж байхад заавал хуучнаа авч үлд, хуучнаараа хий гэх нь хэцүү л дээ.

-Та ярианы эхэнд 10 өөр хэв шинжийн нүүдлийн гэрэл зураг авсан гэлээ. Хүмүүсийн тэр бүр мэддэггүй, мартагдаж буй нүүдлийн тухай ярьж өгөөч?

-Харахад адилхан үхэр тэрэг, тэмээн нуруу ачаад нүүж байгаа боловч үндэстэн ястнаараа, газарзүйн онцлогоор бүгд өөр юм. Увс аймагт Хархираа Түргэний уулсын дунд олон нуурын зуслан гэж бий. Тэнд очиж, өндөр уулын нүүдлийн зураг авсан. Найман сарын 07-нд очиж зураг авахад савтай ус дээгүүрээ зайрмагтаж хонодог тийм сэрүүхэн газар. Таван сард малчид тэр хотгор руу нүүдэллэж ороод найман сарын эхээр буюу бусад нутгийнхны эд халуун намраар тал руугаа гарч намарждаг. Тэгэхэд 86 настай эмээ морь уначихсан нүүгээд явж байсан юм. 3700 орчим метрийн өндөртэй уулсын дундуур нүүдэл хийнэ. 80 гаруй настай хөгшин морь унаад нүүж байна гэдэг аргагүй бие чанга байна,  дээр нь амьдралын эрхээр юм.

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Монгол Улсын гавьяат малчин н.Дашзэвэг гуайнд би 4-5 удаа очсон. Одоо 77 нас хүрч байгаа н.Дашзэвэг гуай машинаар нүүж үзээгүй. Мотоциклийн ард ховор суусан хүн. н.Дашзэвэг гуайнх тэмээн тэргээр нүүдэг. Гуу жалгагүй, талбиун талын нүүдэлд тэмээн тэрэг ашиглана. Тэмээн тэрэг дотроо их олон янз. Жишээ нь, яндангийн нүхтэй тэргийг мөхлөг тэрэг гэнэ. Хүүхэд, хөгшин настнуудаа суулгаад нурам тавиад бараг галлагаатай шахуу болгоод нүүдэл хийнэ. Монголын нууц товчоонд Бөртэг мөхлөг тэрэгтэй явж байхад бүлэг иргэд дайрлаа гэдэг билүү дээ тэгж гардаг даа. Тэр мөхлөг тэрэг одоо хүртэл байна. Үүнээс гадна аргалын хашлагатай тэрэг, ханхай гээд нэмэлтгүй тэргүүд ч бий. Тэрэг болгон өөрийн үүрэгтэй. Ийм өв соёлыг хадгалж яваа мундаг хүмүүс мэр сэр байна. Гэхдээ ховордоод л байгаа юм.

-Нүүдлийн соёлыг хадгалж авч яваа малчидтай ойр байж, ахуй соёлын баримтжуулж явахад мэдрэгдсэн хэцүү, хатуу зүйлс танд юу байв?

-Харж байхад оторчид чинь өрөвдмөөр шүү. -35, -40 хэмийн хүйтэнд нүүрээ бүтэн хөлдөөчихсөн малаа туугаад явна. Хурга, ишиг, тугал бяруунууд ядраад ирэхээр өрөвдмөөр байдаг. Их зуднаар машин тэрэг очиж чадахгүй бол нэг хэрчим түлээгээр нэг хононо. Дулаацахын тухай ойлголт байхгүй. Тэр хэрчим түлээгээр хоол цайгаа хийнэ. Уулын орой дээр гараад утсан харилцаагаар би тэглээ, ийм юм хэрэгтэй гэж мэдээ дуулгах болсон нь арай дээрдсэн юм уу даа. Тэрнээс биш хэцүү юм олон байна. Нүүдэлчид бол эх нутгаа тамгалж яваа улс. Ус нь ховор, газар нь халцгай хил хязгаар нутагт малчид яагаад амьдраад байна вэ гэхээр тэд нутгаа хамгаалж байгаа юм. Л.Түдэв гуай хэлсэн байдаг “Тарж нүүж байгаарай. Хол нутаглаж байгаарай. Нутгаа алдвал дахиж олдохгүй шүү” гэж. Энэ дотор их ухаан нь бий. Тарж нүү, хол нутагла.

“Эгэл” төслийн нэлээд том хэсэг, бүлэг нь өвлийн отор. Би өвлийн оторчид дээр 10 гаруй удаа очсон. Завханы Их-Уул, Тосонцэнгэл суманд голцуухан үлдчихээд байгаа. Талдаа 200-300 км нүүж хүний нутагт, уулын царамд өвөлждөг. Өнтэй байсан ч, зудтай байсан ч ер нь тэгж нүүнэ. Яагаад гэвэл нутаг нь давчуу. Өндөр уулархаг бүсэд цас их унана. Тэнд өвөлжих юм бол хавар мал төллөх үед идэх юмгүй болчихно. Тийм болохоор арваннэгдүгээр сарын 10-наас 20-ны хооронд заавал нүүнэ. Нүүдлийн замд гэрээ хагаслаад ханан дугуй гэж барина. Ханан дугуй гэдэг нь гурван хана тойруулж хаалгаа байрлуулаад дээр нь нэг ханаа тавиад зам зуураа тийм гэрт хононо. Би яагаад нүүдлийнхэн дээр олон очоод байна вэ гэхээр зун нь оторчид яаж зусдаг юм. Намар нь отор нүүдлийн бэлтгэлээ хэрхэн хангадаг юм. Хатуу өвөл ядарч, сульдсан малтай 300 км замыг яаж нүүдэллэж буцдаг юм гээд. Энэ болгоны онцлогийг очих бүрдээ мэдэж шинэ юм олж авдаг. 1980-аад он хүртэл С.Бадамхатан гуай тэргүүтэй угсаатны зүйн мундаг судлаачид хөдөөгүүр явж Монголынхоо бүх үндэстэн ястан эд өлгийн зүйлийг цуглуулж байж. Монголын угсаатны зүй гэдэг гурван боть ном бий. 50-100 хуудас явж байгаад ганцхан гар зураг байдаг. Үгээр тайлбарлахад арай бага ойлгож магадгүй гэснээ зургаар тодотгосон байгаа юм. Хэрэв тэр үед гэрэл зургийг нь аваад баяжуулсан бол тэр ном бүр гайхалтай болох байсан. Тэгэхээр “Эгэл” төслийн баримтжуулж үлдээж буй олон terabyte материал магадгүй дөч, тавин жилийн дараа түүх гэхээсээ илүү судлагдахуун болох болов уу.

-“Эгэл” төслийн хүрээнд сүүлд хаашаа явж, ямар нүүдлийн гэрэл зураг авсан бэ?

 -Өнгөрсөн 11 сард Казахын нүүдлийг очиж авлаа. Казахуудын нүүдэлд нэг онцлог байна. Халхуудын нүүдэл яадаг гэхээр хүүхдээ арагт юм уу, өөжинд суулгаад нүүдэл дундаа урдаас хоёр дахь тэмээ юм уу, хамгийн номхон тэмээндээ ачаад нүүдэг. Харин Казахууд дан тэмээний хоёр талд ачсан авдарт хүүхдээ суулгаад ээж нь хөтөлж байна. Энэ нэг талаас аюулгүй байдал болов уу гэж анзаарсан. Цаст уулсын дунд аж төрж буй хүмүүс нүүдэлд тэмээг их ашиглана. Газар бартаатай болох тусам нуруу ачна. Өмнөговь, Дундговь руугаа тэмээгээр нүүдэг айл их ховордоод байна. Тэмээг эрж хайхаар дандаа баруун Монгол руугаа уулынхаа бүсэд тэмээгээр нүүж байна. Говь-Алтай аймгийн Хөх морьт сум, Сангийн далай гэдэг газраас Их Монгол элсэнд орж өвөлжөөд хавар нь мал төллөх болохоор тал руугаа гарч ирдэг айлуудыг 2020 онд очиж сурвалжилж байлаа. Харахад их том элсэн далай, элсэн манхан дунд айл өвөлжиж байгаа юм шиг. Тэнд энгийн нүдээр харагдахгүй боловч элсэнд ургадаг олон ургамал байна. Шаваг гэж сонин ургамал бий. Ургаж байхдаа малын хоол болдог. Хагдарч хатахаараа түлш болчихдог. 12 давхар байшинтай тэнцүү шахуу том элсэн манхнуудын онь, хөтлийг олж тэмээгээрээ нүүнэ. Тэмээн хөсөг хөдлөхөд хамгийн сүүлийн тэмээнд уяаныхаа шонг чирдэг. Чирээд явахаар элсэн дээр хоёр зураас мөр гарна. Тэр мөр нь маргааш, нөгөөдөр нүүх айлдаа мэдээлэл болж үлддэг. Элсэн манхны нүүдэл гэж ийм гоё, сонирхолтой. Ерөөсөө нутаг болгоны нүүдэл өөр өөрийн онцлогтой.

-Нүүдлийн мал аж ахуй бол Монголчуудын газар нутаг, бэлчээрээ хамгаалж ирсэн ухаан гэж ахмад малчид ярьдаг. Гэтэл энэ өв соёл маань тасрахад их ойрхон иржээ гэж таны ярианаас ойлголоо?

-Нүүснээрээ Монголчууд нутагтай байгаа юм. Нүүлгүй нэг дороо байсан бол халцгай болно. Өвөл оторлож, хаваржаандаа малаа төллүүлж, зундаа голоо дагаж зусдаг Монголчуудыг гаднынхан уйддагтаа нүүдэг утгатай юм хэлдэг. Энэ чинь нутаг ухаан юм. Нүүгээд явсны дараа ургамал ногоо нь сэргэг дараа жил ирэхэд сайхан байг. Ер нь Нүүдлийн соёлд Монголын өв соёл бүгд бий. Идээ ундаа, эдлэл хэрэглэл, дуу хуур, хувцас өмсгөл гээд бүх зүйл энд бий гэж итгэж үнэмшдэг.

-“Эгэл” төслийн хүрээнд нүүдлийн соёлыг харуулсан бүтээл гарсан гэж сонссон?

-Сүүлийн таван жилийн ажлаа эмхэтгээд 10 бүлэгтэй нүүдлээр нутаглах ухаан гэдэг номыг Англид 2022 оны сүүлээр хэвлүүлсэн. Америкт бэлчээр, мал ахуйн сэдвээр доктор хамгаалсан н.Батхишиг гэдэг бүсгүй шинжлэх ухааны талын тайлбаруудыг бичсэн. Номыг маань Англид борлуулж байгаа. Хэн, хэзээ, яах гэж, ямар үр дүн үзэх гэж нүүдэг вэ гэсэн асуултад бүлэг болгондоо хариулсан.

-Аливаа ажлыг хийхэд хөрөнгө санхүү хэрэгтэй. Нүүдлийн соёлыг баримтжуулж олон нийтэд таниулах зорилготой “Эгэл” төслийг дэмжиж тусалдаг хүн олон бий юу?

-Айхтар том дэмжлэг бараг байхгүй. Найз нөхөд, Улаанбаатарт байхдаа олдог хэдэн төгрөгөө гэр бүлээсээ харамлаж байгаад хөдөө явж үрдэг дээ. Би нэлээн олон дарга, сайд нартай уулзаж төслөө танилцуулж үзсэн. Ёстой гоё санаа байна. Болно, болно гээд мөр алгадаад гаргадаг юм. Болсон түүх нь ховор доо. Гэхдээ тэрэнд гоншигноод төр тэгэхгүй байна гээд суугаад байвал суугаад л байна шүү дээ.

-Танд төслөө зогсоох тухай бодол төрөөгүй юу?

 -Таван жил явлаа, одоо больё гэж бодохгүй л байгаа. Магадгүй энэ нь миний жаргал байх. Зурагчдадаа хандаж нэг юм хэлмээр байна. Сэдэвтэй, зорилготой болоод ирэхээр аяндаа хүний юм тодорхой болж эхэлдэг. Би бусдаас илүүдээ ингэж яваа юм ерөөсөө байхгүй. Явсан нохой яс зуудгийн үлгэр байхгүй юу. Явсандаа л энэ олон нүүдлийн зургийг би авч үлдэж байгаа юм. Би Монгол ахуйн зурагт дуртай гээд хөдөө давхиж очоод уурга шүүрч байгаа зураг аваад байж болно л доо. Тэгэлгүй нүүдэл хаана байна, тэрний төлөө хэдэн мянган км ч хамаагүй явах гээд зориод байгаа маань сэдэвтэй зорилготой болсных. Явцуу хүрээнд бодсон ч би үр хүүхдэдээ өв үлдээж байгаа юм. Хожмоо үлдээх юмтай байх юмсан.

-Ярилцсанд баярлалаа.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Монголын уулчид хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарсныг гэрэл зураг, дүрс бичлэгээр нотолж үлдээжээ2 цаг 37 минутын өмнөЕрөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна2 цаг 52 минутын өмнөДэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч3 цаг 40 минутын өмнөХавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов4 цаг 12 минутын өмнөУлаанбаатарт +27...+29 градус дулаан байна4 цаг 20 минутын өмнөЗурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй4 цаг 23 минутын өмнөНийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41
 Facebook Twitter Youtube