Энэ мэдээ хуучирсан буюу 2023-02-24 нд нийтлэгдсэн байна.

С.Бадрал: Миний биеийн хаанаас ч чимхсэн зураг, түүхийн дурсгал мэдрэгдэхээр тийм л болдог юм байна даа

2/ 24/ 2023    7 цаг 30 минут

Бидний нэг: Энэ удаагийн дугаартаа Түүх, соёлын дурсгалт өв цуглуулагч Сүхбаатарын Бадралыг онцоллоо. Тэрбээр Зураач, уран барималч мэргэжилтэй. Урлаг судлалын ухааны доктор, профессор юм.

Та аль нутгийн хүн бэ?

Монгол хүүхдүүд яаж өсдөг билээ. Малын захад, хотон дотор яаж бужигнаж өсдөг билээ. Тэр л сайхан уламжлалаар бага насаа өнгөрөөсөн дөө. Миний нутаг бол Баянхонгор аймгийн Баянговь гээд Их богд уул гэж, Цаст цагаан уул ч гэж нэрлэдэг, Алтайн өвөр ч гэж нэрлэдэг ийм сайхан уулынхаа өвөрт л Буурал аавынхаа тоонот нутагт л хүн болсон доо. Миний буурал аав бол Ламын гэгээний агуу лам Жамбалзундуй гэж улааны шашны их том хувилгаан байсан даа. Тэр хүний л өв дурсгалыг л авч үлдсэн, түүний тахил их шүтээнийг өвлөсөн сайхан хөгшчүүлийн нэг л дээ.

Таны хамгийн анхны дурсгалын зүйл гэвэл ямар зүйл байдаг вэ?

Ерөнхийдөө бол багадаа тоглож байсан шагайнаас авахуулаад л жижиг сажиг модон сийлбэр ч байдаг юуу, миний буурал аавын сийлсэн зүйлс, хүн малын дүрсээр тоглож байсан л даа. Зурсан хөзрөөр нь тоглодог. Тэгээд манай нутагт Нууцатын булаг гээд сумынхаа хойхно бий л дээ. Одоогоор бодох юм бол 2 км хүрэхгүй. Тэр үедээ бол 10-аад км юм шиг л хол бодогддог байлаа л даа. Тэгэхэд манайх сумын төвд сүү зөөх гээд ирж байсан. Тэгээд буурал ээж маань тэрүүхэн дэрсний цаана булаг байгаа. Миний хүү очоод ус аваад ир гээд данх өгөөд явуулахгүй юу. Би өнөөх данхыг нь чирээд л усан дээр оччихоод тэгээд л... алаг эрээн чулуутай л даа. Тэгээд тэндээс ус хутгаж байсан чинь нэг улаан чулуу шиг юм харагддаг юм. Сайн харсан чинь тэмээний дүрс байх юм. Энэ яасан сонин дүрс вэ гээд аваад үзсэн чинь мод байна. Тэр нь бүр нэвчээд ус шингэчихсэн тийм сайхан, жижигхэн хөөрхөн, эрхий хуруунаас томхон шиг тэмээний сийлбэр олж билээ.

Танай гэрт орж ирсэн хүний нүд тогтохгүй бэлчмээр юмаа. Таныг энэ их шашин соёлын өвийг цуглуулахад нөлөөлсөн хүчин зүйл юу вэ?

Өвөөгийн маань үлгэрлэж явсан зүйлс, өсөхийн цагт харж үзсэн зүйлс их нөлөөлсөн дөө. Өвөөд маань нэг даллагын сав байсан. Их сонин сонин зүйлс байдаг байсан. Болороор хийсэн үхэр байсан. Нэг хөл нь хугарчихсан байсан юм. Энэ яагаад хугарчихсан юм бэ буурал ааваа гэсэн чинь намайг өрх тусгаарлаж гарахад 100 үхэр өгч, энэ даллагын савыгн нээсэн юм аа. Тэгээд манайхныг дүрвэж явахад тэмээ туйлаад энэ хугарсан юм гэсэн. Тэрнэээс хойш манайх үхэргүй болсон юм гэж ярьж билээ. Түүнээс хойш бодоод л явдаг байсан. Тэгээд Орост Санктпетербургт сурч байхдаа Египетийн баримлаас санаа авч, арай модерн маягийн урт хөлтэй болгож хийгээд ангийнхаа Тажикстан оюутнаар цутгуулж байлаа. Өвөг дээдсийнхээ шүтээн сахиусыг сэргээхэд лус баясаж, өвөг дээдсүүд баярладаг юм уу тэгээд л надад өмнө байсан судар дээр нэмэгдээд ганц нэг судар ном ирээд л хүн амьтан авах уу гээд л цуглуулгууд маань нэмэгдсэн дээ...

Хамгийн гол нь Ленинград, одоогийн Петрбург хотод чинь Эрмитаж, Оросын музей зэрэг гайхамшигтай музей олон. Оросууд чинь ямар гайхашигтай юм чуглуулчихсан юм бэ. Энэ чинь Оросоос гадна дэлхийн их өвийг цуглуулчихсан юм байна ш дээ. Ийм сайхан юмыг Монголдоо байгуулвал сайхан юм даа, цуглуулбал сайхан юм даа гэж бодож явдаг байлаа.

Тэгээд л ТҮЦ, хуучны эдийн дэлгүүр байгуулагдаад л, хааяа зах дээгүүр явж байхад жижиг сажиг юм боломжийн хэрээр авна шүү дээ. Их мөнгөтэйдөө биш бас нэг жаахан юм, хувцас авах гэж явсан бол тэрнээсээ илүүчлээд л, жаахан жааханаар цуглууллаа. Хамгийн гол нь сэтгэл байвал сайхан өв дурсгалууд ирдэг.

Зураач болсон түүхээсээ хуваалцвал?

Буурал аавд нэг модон самбар, төмөр самбар ч байсан. Тэр дээр өөхөн тос түрхээд үнс хөрвүүлж асгачихаад надад зуруул хийгээд өгчихдөг. Тэгээд л би тэр дээр нь зураад, чоно, янз янзын амьтан зурна. Тэгээд буурал аав чоныг ингэж зур, тэгж зурна гээд тэгэхээр нь би тэрийг нь дуурайлгаж зурна. Ингэж өөрийгөө саатуулдаг байсан. Тэр бол ер нь бас их оюун ухаан, танин мэдэхүйд их чухал юм болсон. Тэгээд ер нь өөрөө дүрслэх урлагийн зураач, уран барималч мэргэжлээр явсан даа.

Та шинэ уран бүтээлээ туурвиж байгаа бололтой. Юун тухай өгүүлсэн зураг вэ?

Манай Монголын ардын дуунд байдаг шүү дээ. Цагаан сарын шинийн нэгэн болоод ирвэл дээ хөө гэж сар нарандаа мөргөөд гарваа хө гээд цагаан эсгийгээ дэвсээд энэ тэр гээд нэг сайхан мөр байдаг шүү дээ. Тэрийг л одоо бэхэн зурагтаа үлдээх юмсан гэж л энэхүү бүтээлээ зурж байгаа юм.

Таны хүүхдүүдээс таньтай ижил сонирхолтой хүүхэд бий юу?

Гурван хүүхэд гурвуулаа Дүрслэх урлагийн сургууль төгсөөд Хятдад хэлний бэлтгэлд яваад Италид Ромын академид 3 жил магистерт сурч, төгсөж ирсэндээ манай том 2 охин бол. Отгон хүү маань Японд магистер хамгаалах гээд хэлний бэлтгэлд сурч байна даа. Тэгээд энэ бүхэн чинь бас л ном цуглуулгын буян юм даа. Тэгээд яахав миний мэргэжлийг л авч, өвлөж явж байна даа.

Би Дүрслэх урлагийн академи, сургуульд ирээд 30 гаруй жил багшиллаа. Тэгээд одоо миний шавь нараас одоо Италийн Ромын академи, Флоренцийн академи, Репиний урлагийн академид одоо гурван ч хүн сурч байна. Дахиад ч зарим нь явна гэж байна. Тэгээд л Солонгосын урлагийн сургууль, тэгээд л ерөөсөө Германд, ингээд л явсан хүмүүс нэлээн байна даа. Яахав ер нь энэ мэргэжлийнхээ буянаар л энэ сайхан урлагийн мөн чанарыг таньж, нууцад нь нэвтэрч, бараг биеийн хаанаас ч чимхсэн энэ зураг дурсгал мэдрэгдэхээр тийм л болдог юм байна даа.

Та номонд их дуртай бололтой. Таны цуглуулгын бараг талаас илүү нь ном байх юм.

Дүрслэх урлагийн дурсгал, дүрслэх урлагийн өв, судар номын өв дурсгал, ёс заншлын холбоотой зарим нэг дурсгалуудыг ингэж хадгалж хамгаалж байхын зэрэгцээ ном гэдэг гайхамшигтай юм даа. Тэгээд манай мэргэжлийн талын номнууд, Монголын түүх, гадаадад гарсан Монголын тухай номууд, Чингис хааныхаа холбоотой, Хубилай хааныхаа холбоотой ном зүйлсийг бас нэлээн цуглуулж ирлээ дээ. Өөрийнхөө цуглуулгад байсан Чингис хааныхаа холбоотой тийм судар номыг эмхэтгэсэн номыг Чингис хааны өв судлалын хүрээлэнтэй хамтран эрхэлж гаргалаа. Энд бол миний цуглуулгад байгаа “Чингис хааны Алтан товч” гэдэг судар зэрэг нэлээн хэдэн судрууд орсон байна. Ер нь бол Чингис хааны холбоотой гадаадад гарсан ийм ном хэвлэлийг нэлээн цуглуулсаан. 1000 орчим ийм ном бий. Америкт нэг сая хувь хэвлэгдсэн Жэк Уэтерфордын ийм хатуу зөөлөн хавтастай ном байдаг. Энэ дээр миний дөрвөн бүтээл ингэж бэхэн зураг орсон байдаг. Сая Чингис хааны одонгоор шагнагдсан шүү дээ энэ хүн. Энэ миний нэг гаргаж байсан Чингис хааны өв соёл гээд 2006 онд гаргаж байсан ном байна. Миний судалгааны номууд гэвэл 20 гаруй ном бий шүү.

Монголчууд түүх соёлын өв, дурсгалын үнэ цэнийг хэр мэдэж байна гэж та боддог вэ?

Би 2006 онд Яармагт хашаа аваад, тэндээ 2 давхар байшин бариад, нэг давхарыг нь сунгаад тэндээ Чингис хааны өв соёл музей байгуулсан юм. “Аа хоёр нөхөр явж байснаа л хүүе энд чинь музей байдаг юм байна. Билет нь хэд вэ гэж байна. Би тэгсэн 1000 төгрөг өө гэтэл хнн 2 талх авчих юм байна шүү дээ хахаха” гээд яваад өгсөн. Тэгээд одоо яах вэ хүмүүс тэр цагаас хойш өв соёлыг нэлээн ойлгодог болж байна. Монгол улс соёлын яамтай болж байна. Чингис хааны энэ сайхан музейг улс байгууллаа.

Та энэ их цуглуулгуудаараа дахин музей нээх бодол байдаг уу?

Байлгүй яахав. Эхэлчихсэн шүү дээ. Чингис хааны өв соёлын музейг анх байгуулж байсан хүний хувьд одоо Баянхошууны баруун салаанд зусландаа 4, 5 жил л байшин барьж байна. Энэ жилээс гадна талыг нь эмульсдээд дотор заслыг нь хийчихвэл бараг энэ жил музейгээ нээчих болов уу гэж бодож байна.

Танайхаар гадаад жуулчид их зочилдог гэсэн. Таны цуглуулгуудыг хэрхэн хүлээж авч байх юм?

Хятадын хэдэн хүн манай зүйлсийг үзэх гэж ирсэн юм. Нэг компани л гэсэн байх. Тэгсэн чинь “Монголын энэ өндөр өв соёлыг хадгалж, цуглуулж байгаад баярлалаа” гэнэ үү. Хятадууд тэгж хэлж байгаа шүү дээ надад. Монголчууд маань надад хэлэх ёстой байтал тэд надад хэлсэн. Бас Нидерландын нэг өргөмжит консул ирснээ... “Хөөх хэлэх үг, хийх бүтээлээрээ Монголоо алдаршуулсан” гэж намайг магтсан. Францууд ирсэн чинь “таны музейд Монголын түүх нүдний өмнө жирэлзээд өнгөрч байна” гэнэ үү. Тийм сонин сайхан зүйл хэлдэг юм. Энэ мэт олон сайхан үгийг сонсч явлаа. Сайхаан сайхан. Энэ өв дурсгалын буян их. Хамгийн гол нь энийг Монголчууддаа ойлгуулж, ухааруулж ингэж явах нь л их чухал байгаа юм.

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



192.82.87.122З.Ариунболд.   • 2023, 2 сарын 24. 13 цаг 36 минут

Ангийн найздаа урам бүтээлийн өндөр амжилт,эрүүл энх байхын эрхэм ерөөлийг хүсэн ерөөе.



ШИНЭ МЭДЭЭ

Энэ жил 11294 ээж Алдарт эхийн 1, 2 дугаар одон хүртэж байна1 цаг 28 минутын өмнөОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд хахууль авсан хэргээр баривчлагджээ1 цаг 36 минутын өмнөАТГ: Хотын стандарт хяналтын газрын албан тушаалтан “Т” нь хахууль авсан гэх хэргийг прокурорт хүргүүллээ1 цаг 50 минутын өмнөМонголын уулчид хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарсныг гэрэл зураг, дүрс бичлэгээр нотолж үлдээжээ4 цаг 30 минутын өмнөЕрөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна4 цаг 45 минутын өмнөДэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч5 цаг 33 минутын өмнөХавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов6 цаг 5 минутын өмнөУлаанбаатарт +27...+29 градус дулаан байна6 цаг 14 минутын өмнөЗурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй6 цаг 17 минутын өмнөНийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53
 Facebook Twitter Youtube