Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-10 нд нийтлэгдсэн байна.

Х.Мягмарсүрэн: “Амьдрах дуртай хүнд л амьдрал өөрөө хайртай байдаг шүү” гэдэг үгийг би байнга хэлдэг

3/ 10/ 2023    7 цаг 15 минут

Монгол гэрт тав тухтай амьдрахыг залуу гэр бүлүүдэд уриалж, өөрийн арга туршлага хуваалцдаг Х.Мягмарсүрэнтэй ярилцлаа.

-Сайн байна уу. Тойм.мн сайтын уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Хашчулууны Мягмарсүрэн гэдэг. Улаанбаатар хотод амьдардаг жирийн ээж, эзэгтэй. Миний хувьд таван ханатай Монгол гэртээ тааваараа яаж сайхан амьдарч болох вэ гэдгийг нийтэд таниулах, уриалах зорилгоор цахим сүлжээнд идэвхтэй байдаг. Учир нь миний үеийнхэн мөн надаас доошхи үеийнхэн ялангуяа залуучууд монгол гэрт амьдрахыг нэг их таашаадаггүй. Юм л бол орон сууцтай, хаус байшинтай болчих юмсан гэж ярьдаг. Монгол гэр бол амьдрахад хэцүү, тав тухгүй сууц биш. Хамгийн гол нь бага багаар байшин, хаус шиг тав тухыг бий болгож,тохижилт хийгээд амьдрах юм бол гэр хамгийн тохилог, амгалан сууц юм. Сайхан тухтай орчинд тайван амьдрах гэдэг чинь хувь хүнээс л шалтгаалах зүйл.

-Танайх гал түлдэггүй цахилгаан халаагуураар дулааны асуудлаа шийдсэн юм байна. Хэзээнээс халаагуур хэрэглэж эхэлсэн бэ?

-Манайх энэ халаалтыг өнгөрсөн 11 дүгээр сард гэртээ тавьснаар зуух хэрэглэхээ больсон. Утаа гаргадаггүй, эко айл болсон. Нэг айл ч гэсэн яндангүй байвал амьдарч байгаа хороо, хэсгийн маань утаа бага ч гэсэн буурах байх. Байгальд, хүний биед ээлтэй халаагуурыг сонгож гэртээ тавьсан. Нүүрс авах, тогны мөнгө төлөх хоёр ерөнхийдөө их зөрүү юм билээ. Шөнийн тарифыг тэглэсэн болохоор 40-50 мянган төгрөгийн л зөрүү гардаг. Монгол гэр дулаанаа маш сайн хадгалдаг сууц. Шөнөдөө сайн халааж, өглөөдөө нэг хэмд халаагуураа тохируулахад өдөржингөө гэрийн температур тэр дулаанаа хадгалагддаг. Та харж байгаа байх манай гэрийн тавилгууд ихэнх нь цагаан өнгөтэй. Өмнө нь гал түлдэг байхад тортог суугаад сааралтаад өдөр бүр арчиж, тортог, шороо гардаг байлаа. Харин халаагуур тавьснаар гэр цэвэрлэх асуудал маш хялбар болсон. Яг л байр шиг. Хашаа маань хүртэл үнс, тортоггүй. Хаврын хуурайшилтын үед салхи салхилахад үнс, шороо хашаанд бужигнахгүй. Эрүүл мэнд, хүүхдүүдийн өсөж торних орчин талаас харахад эерэг өөрчлөлт гарч байна. “Энэ өвлийн хүйтэнд жижигхэн ганцхан тениэр яаж өвлийг давав. Яасан хүйтэн байсан уу, даарсан уу?” гэж хүмүүс асуудаг. Ерөөсөө даараагүй. Гол нь яндангүй больё гэж бодож байгаа хүмүүст зөвлөхөд гэрээ маш сайн дулаалах хэрэгтэй.

-Монгол гэрт тав тухтай амьдрахын тулд зай талбайгаа зөв тооцож тавилга сонгох чухал юм байна. Өөрөө цайвар, цагаан өнгийн голцуу тавилгаар гэрээ тохижуулсан учраас зай талбайтай л харагдлаа?

-Таван ханатай гэр 20-25 мкв, зургаан ханатай гэр 25-30 мкв талбайтай байдаг. Бараг нэг өрөө байртай адил зайтай. Монгол гэрт амьдрахаар шийдсэн бол хамгийн гол нь тавилгаа зөв сонгож интерьер гаргах юм. Ерөнхийдөө тавилгаа цайвар өнгөтэй, шалан дээрх хивсээ бараан өнгөтэй сонгосон. Угааж цэвэрлэнэ гэдэг талаас нь. Манай гэрийг өнгөлөг, гэгээлэг харагдуулж байгаа зүйл нь тавилгаас гадна гэрийн мод юм. Би гэрийн модоо цайвар шаргал өнгөтэй болгосон. Хээтэй гэрүүд байдаг шүү дээ. Тэд нар ерөнхийдөө өдрийн цагаар нарны тусгал орж ирсэн үед гоё харагддаг боловч бусад үед гэрийг бараан харанхуй болгодог. Тавилгуудаа хамгийн гол нь минимал сонгох хэрэгтэй. Ширээ сандал нь эвхэгдээд хураагдчихдаг ч юм уу. Миний фэйсбүүкийн бичлэгийг үзсэн эмэгтэйчүүд “Гэр орныг ингэж цэвэрлэж болдог юм уу. Монгол гэрт ингэж амьдарч болдог юм уу?” гэдэг. Монгол гэрт гал түлээд амьдардаг айлууд жаахан хурдан бохирдоод байдаг талтай. Дээрээс нь хог, шороо хөлөөр дамжиж орж ирдэг. Тиймээс эмэгтэйчүүдэд өгөх зөвлөгөө гэвэл нэгдүгээрт, уйгагүй өдөр тутамдаа цэвэрлэгээ, арчилгаа хийх. Хоёрт, хүүхдүүдээ маш сайн сургах. Хүүхэд цэвэрхэн орчинд дасаад ирэхээр ээжийгээ хайрлаад муухай болгохгүй гэдэг сэтгэлгээ суудаг. Гэр орон цэвэрхэн байх нь хүүхдийн хүмүүжил төлөвшилд ч эергээр нөлөөлдөг. Манай ээжүүд “Би гэрт амьдарч байна. Манай гэр муухай байна” гэх биш яаж гоё цэвэрхэн, тухтай, аюулгүй байлгах уу гэдэгт анхаарах хэрэгтэй. Ялангуяа монгол гэрт байдаг гол асуудал бол аюул осол. Хүүхдүүд галтай, халуун тогоотой ойрхон байдаг. Цахилгааны утас мөн ил байдаг.

-Өөрийн чинь хувьд ахуйн ослоос сэргийлэх ямар арга хэмжээ авсан бэ?

- Хэдийгээр монгол гэрт төрөхөөсөө амьдарсан ч  хүүхэд ахуйн осолд орж, халуун зүйлд ямар нэг байдлаар хүрдэг. Охиныхоо гарын алгыг түлчихээд 7 хоног уйлаад гэмтлийн эмнэлэг рүү явж байлаа. Тиймээс хүүхдүүддээ, өөрсдөдөө аюулгүй орчныг бүрдүүлээрэй. Есөн сар хэвлийдээ тээж, өчнөөн жил бөөцийлж хайрлачихаад ахуйн ослоос болоод хүүхдээ гэмтээсэн, насаар тахир дутуу болгосон хүмүүс ч байдаг. Ийм учраас манай ээжүүд гал тогооны хэсгийг хамгийн аюулгүй, тааламжтай, аз жаргалтай хэсгээ болгоорой. Хүүхдүүдийн аюулгүй байдлын үүднээс халуун тогооноос татгалзаарай. Айл болгон плитка авахгүй байж болно. Сүүлийн үед Монгол гэрийн гал тогооны тавилга дээр суурилдаг керамикууд гарсан байна. Би ээж хүний хувьд хүүхдүүд түлэгдэх вий гэхээс их айдаг.

-Ус хадгалах савны тухайд?

-Манайх хуванцар савнаас татгалзаад төмөр усны савтай болсон. Гэр хорооллын айлуудын нэг том асуудал бол цэнхэр, цагаан усны хуванцар савнууд юм. Хамгийн их хорт хавдар үүсгэгч бодис агуулсан бүтээгдэхүүн бол хуванцар сав шүү. Гэр хорооллын айлууд усаа өдөр бүр солиод, шинэчлээд байдаггүй. Тэр саванд 2-3 хоног бидний уух ус хуримтлагдаж хадгалагдаж байдаг. Тэр саванд удаан ус байхаар хананд нь нялцгай тослог юм тогтоод эхэлдэг байхгүй юу. Тийм учир усны саваа солиорой. Эрүүл мэнд хамгийн үнэ цэнтэй шүү.

-Залууст монгол гэрт ая тухтай амьдрах арга туршлага хуваалцахаас гадна ямар ажил хийдэг вэ?

-Миний үндсэн сурсан мэргэжил радио, телевизийн сэтгүүлч. Төгссөнөөсөө хойш хүүхэд гаргаж, гэрийн эзэгтэй болоод мэргэжлээрээ ажиллаж чадаагүй. Одоо “Шидэт хайрцагны театр” гэдэг хүүхэлдэйн театрт жүжигчин хийдэг.

-Залуу гэр бүлүүдийн хувьд тэр бүр орон сууцанд орох боломж алга. Өнөөдөр нийслэлд 100 гаруй мянган айл гэрт амьдарч байна. Таныхаар монгол гэрт амьдрахын давуу тал?

-Монгол гэрт хүүхэд өсгөхийн давуу талаас яръя. Таны хүүхэд эрх дураараа өснө. Байр бол баруун тал чинь баруун айлын хана. Зүүн тал нь зүүн талын айлын хана. Тааз чинь дээд айлын шал. Шал чинь доод айлын тааз гээд бүх юм хоригдчихдог. Жаахан чанга дуу чимээ гарахаар одоо их хэцүү Зөрчлийн хуультай болчихсон. Харин энд ээж, аав нь чимээгүй бай гэхгүй л бол дураараа тоглож үсэрч харайна. Дулааны улиралд хашаандаа гараад чөлөөтэй гүйгээд эрүүл агаарт тоглочихно. Сул тал мэдээж байлгүй яах вэ. Өрөө тусгаарлах зүйл байхгүй учир аав ээж хоёрын нандин харилцаа гэдэг ч юм уу энэ тал дээр монгол гэрт сул тал байдаг. Ариун цэврийн тал дээр хүүхдүүдээ усанд оруулах, цэвэрлэгээ хийх гээд асуудал бий. Гэхдээ энэ бүхнийг шийдэж болно. Би жишээ нь хүүхдүүдээ эвхдэг ваннд 7 хоногт хоёр удаа тогтмол халуун усанд оруулдаг. Гэр хороололд байдаг гээд халтар, муухай гэдэг ойлголт хандлага өөрчлөгдөх ёстой. Гэр хорооллын айл болгон төвийн шугамд холбогдоод гэрийнхээ хананаасаа усаа аваад, халаалтаа шийдээд гоё амьдарч яагаад болохгүй гэж. Яагаад заавал үнэтэй өртөг зардал ихтэй байр руу бүгд шуураад, чанаргүй баригдсан байранд амьдрах ёстой юм. Гэр бол хамгийн аюулгүй сууц. Сүүлийн үед газар хөдлөлт Монголд үе үе мэдрэгдэх болсон. ДЭМБ-ын Аюулгүй байдлын судалгаанаас харсан чинь хамгийн аюулгүй сууц бол монгол гэр. Монгол гэр газар хөдлөөд нурлаа гэхэд дотогшоо тооно руугаа унадаг. Хана дагаад гэр бүлийн гишүүд зогсоход аюулгүй, эрсдэлгүй өнгөрч болно. Бидний өвөг дээдэс бидэнд хамгийн тав тухтай бөгөөд аюулгүй, нүүж суухад хялбар сууцыг үлдээсэн байна. Энэ өв уламжлалааорчин үетэйгээ хослуулаад яагаад бид энгийн сайхан амьдарч болохгүй гэж.

- Өөрийн тань ярианд хандлагаа өөрчлөх тухай олон дурдагдлаа. Гэр хороололд амьдарч байгаа иргэдийн ямар хандлагыг нэн тэргүүн өөрчилмөөр санагддаг вэ?

-Гэр хорооллын айлууд усаа зөөврөөр хэрэглэдэг болохоор хэрэглэсэн бохир, муу усаа өвөл, хавар, намрын улиралд хашаандаа, гудамжиндаа ил задгай асгадаг. Яагаад тусдаа нүх гаргаад бохироо хийж, соруулж болдоггүй юм. Одоо бүх юм хөгжөөд байна шүү дээ. Ээж нар, гэрийн эзэгтэй нар, гэр хороололд амьдардаг хүмүүс маань хогоо, угаадсаа битгий гудамжинд хаяарай. Уутлаагүй шахуу хогоо гудамжинд гаргаж хаядаг. Ачаад явбал явна биз. Явахгүй бол болино биз... Үгүй шүү дээ. Тэр чинь таны тарьсан, танай гэрийн хог биз дээ. Хогоо хогийн цэгт очтол нь бид өөрсдөө яагаад анхаарч болохгүй гэж. Ийм л сэтгэлгээгээр хандвал гоё байх даа. Би “Амьдрах дуртай хүнд амьдрал өөрөө хайртай байдаг шүү” гэдэг “брэнд” үгтэй. Пост, рийл хийх болгондоо энийгээ хэлдэг. Сүүлийн үед энэ нөлөөллийн ажлаа эрчимжүүлье. Залуу гэр бүлүүддээ нөлөөлье гэж бодож байгаа. Сүүлийн үед залуу гэр бүлүүд чат бичиж “Монгол гэрт амьдрах гэсэн юм. Та нэг өдөр зав гаргаад цуг захаар яваад өгөөч. Тавилга сонгоод өгөөч” гээд хүсдэг болсон. Тэгэхээр чинь би бас хэдэн хүнд ч болов зөвөөр нөлөөлж байна гэсэн үг биз дээ. Энэ тал дээр нийгэмд нөлөөлсөн ажлуудыг хийхийг хүсдэг. Тийм санаа зорилго ч байгаа. Санаж явбал бүтнэ гэдэг шиг энэ ажил маань гоё бүтэх байх.

-Ярилцсанд баярлалаа.

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.55.188.83Зочин   • 2023, 3 сарын 10. 8 цаг 20 минут

Munday busgui bna



ШИНЭ МЭДЭЭ

Энэ жил 11294 ээж Алдарт эхийн 1, 2 дугаар одон хүртэж байна1 цаг 18 минутын өмнөОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд хахууль авсан хэргээр баривчлагджээ1 цаг 26 минутын өмнөАТГ: Хотын стандарт хяналтын газрын албан тушаалтан “Т” нь хахууль авсан гэх хэргийг прокурорт хүргүүллээ1 цаг 40 минутын өмнөМонголын уулчид хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарсныг гэрэл зураг, дүрс бичлэгээр нотолж үлдээжээ4 цаг 21 минутын өмнөЕрөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна4 цаг 35 минутын өмнөДэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч5 цаг 23 минутын өмнөХавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов5 цаг 55 минутын өмнөУлаанбаатарт +27...+29 градус дулаан байна6 цаг 4 минутын өмнөЗурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй6 цаг 7 минутын өмнөНийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53
 Facebook Twitter Youtube