Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-24 нд нийтлэгдсэн байна.

Б.Оргил: Ээжийгээ алдахад амьдралыг үзэн ядмаар, хаяад явмаар санагдаж байлаа. Одоо бол амьдралыг хэзээ ч орхиж явмааргүй санагддаг

3/ 24/ 2023    7 цаг 00 минут

Дэлхийн топ-6 марафон гүйлтийн тэмцээний хоёрт нь эх орноо төлөөлөн оролцсон Пара хөнгөн атлетикийн марафон гүйлтийн тамирчин Б.Оргилтой ярилцлаа.

-Сайн байна уу, та эхлээд манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Бямбацогтын Оргил гэдэг. Энэ жил 22 настай. Пара хөнгөн атлетикийн марафон гүйлтийн тамирчин. Миний хувьд төрөлхийн хараагүй. 2003 онд болор суулгах хагалгаанд орж, хараа орсон. Одоо 80 хувийн хараа алдагдалтай гэж явдаг. Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн нэгдүгээр курсийн оюутан.

-Хэзээнээс гүйлтийн спортоор хичээллэж эхэлсэн бэ?

- Би 2020 оноос гүйж эхэлсэн. 2021 онд Берлиний марафонд 42 км замыг 3 цаг 55 минутад гүйсэн амжилт үзүүлсэн. Мөн Нью Йорк хотын марафонд 2022 онд оролцсон. Дэлхийн топ-6 марафоны хоёрт нь одоогоор гүйж үзсэн байна. Бэлтгэлээ сайн хийгээд жил болгон нэг марафонд гүйж чадвал 4 жилийн дараа дэлхийн топ-6 марафонд оролцсон Монголын хамгийн залуу тамирчин болно. Ингэж мөрөөдөж бэлтгэлээ хийдэг. Мэдээж дотоодын тэмцээнээ орхихгүй. Өнгөрсөн онд Пара хөнгөн атлетикийн УАШТ-д оролцож, хоёр мөнгөн медаль хүртсэн. Монголын бүх ард түмний 15 дугаар наадмаас пара хөнгөн атлетикийн 5000 метр төрөлд хүрэл медаль хүртсэн.

-Та дэлхийн топ-6 марафонд оролцох мөрөөдөлтэй гэж байна. Олон улсын пара марафон гүйлт ер нь ямар онцлогтой байдаг юм бэ?

-42 километрийн марафон гүйлтийн онцлог гэвэл багадаа 20-30 мянган хүн оролцдог. Хөтөчтэй гүйнэ. Тухайн тамирчин хөтөчтэйгөө ойролцоогоор 6 сар юм уу, 1 жил хамт бэлтгэл хийдэг. Тэг хараатай хүнийг марафон дээр хөтөлж гүйнэ. Над шиг сул хардаг хүний хажууд хөтөч гүйнэ. 42 км гүйхээр хүнд юм юм бодогдоно. Больё гэж хэлнэ. Ахиж гүйхгүй гэж дотроо бодно. Тэгээд бусдаас илүү тэвчээр гаргасан нь бариандаа ордог. Марафоныг зүйрлэж хэлбэл ээжийн хайр шиг. Гүйгээд орж ирсний дараа яг тэгж мэдрэгддэг.

-Тэмцээнд оролцох зардлаа хүргэлтийн ажил хийж олдог гэсэн. Хэзээнээс хүргэлт хийж эхэлсэн юм бэ?

-Би хүргэлтийн ажил 2022 оны 02 дугаар сараас хийсэн. Анх унадаг дугуйтай хийдэг байсан. Одоо мопедтой хийж байна.Олсон мөнгөө марафонд явахдаа зарцуулдаг. Манай “Ахиллис Монгол КЛУБ” онгоцны тийз 100 хувь даана. Бид хоол, буудлын мөнгөө олно. Берлиний марафонд оролцохдоо авто угаалгын газарт ажиллаж байгаад явсан. Нью-Йоркийн марафонд явахын тулд хүргэлт хийж эхэлсэн. Эхэндээ хэцүү санагдаж байсан. Өдөрт 4-5 хүргэлт хийнэ. Одоо ч бүүр их олон болсон. Найдвартай хүргэдэг учраас хүмүүс хүргэлт хийлгэхээр их ханддаг болсон. Бэлтгэл, хичээл, хүргэлт хийнэ гээд өдөрт 3 төрлийн ажил амжуулж байна. Ачаалалтай бэлтгэл хийсэн өдрөө хааяа амардаг. Хүргэлт хийж зардлаа олдог гэхээр зарим хүмүүс “Чи хамгийн шилдэг нь байж чадаагүй. Хамгийн шилдэг нь байж чадвал чамд спонсор олдоно” гэх маягаар харьцдаг. Тийм хүмүүсийн өөдөөс би юм хэлдэггүй. Яагаад гэвэл тэр хүний бодол надад хамаагүй. Миний бодол тэр хүнд хамаагүй. Ер нь, пара ангиллыг дэмждэг спонсор цөөхөн. Зөвхөн үндэсний шигшээ багийг ч юм уу тиймэрхүү зүйлийг дэмждэг. Европ, Америкт марафонд гүйдэг энгийн хүмүүсээ баатар мэт хүлээж авдаг. Харин манайхан пара хөнгөн атлетикийг орхигдуулаад байдаг.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тухай буруу ойлголтыг өөрчлөхийн тулд гүйдэг гэж байсан. Ялгаварлах, гадуурхах хандлага хэр их гардаг вэ?

-Ялгаварлан гадуурхалт Монголд байдаг. Автобусны хаяг хараад өгөөч гэхээр “Өө чи чинь хардаггүй юм уу” гэдэг. Гаднаас маань хараа муутай хүн гэж хардаггүй. Хүнийг гаднаас нь хараад дүгнэдэг хандлагаа өөрчлөөсэй гэж их хүсдэг. Хүргэлт хийгээд явж байхад олон төрлийн хүмүүстэй таардаг. Жишээ нь, Цагаан сарын өмнөхөн дажгүй амьдралтай, сайхан хүмүүс амьдардаг хотхонд хүргэлтээр очлоо. Тэр хүн утасны цаанаас надтай гоё ярьж байсан. Тэгээд үүдийг нь тогшоод хүргэлтээ өгөх гэсэн чинь буцааж үүдээ хаасан. Тэгэхээр нь би залгаад “Байна уу? Эгчээ би хүргэлтийн хүн байна” гэсэн чинь “Чи ямар муухай хувцастай юм бэ. Наадхаа наана тавиад лифтэнд суу. Би чамайг суухаар өөрөө гараад авна” гэсэн. Бас нэг удаа “Чи яагаад муухай хараад байгаа юм. Ах руугаа муухай хараад дэмий шүү” гэдэг үг сонссон. Би дотроо их уурласан. Гэхдээ тэр хүнд загнуулсандаа биш. Яах гэж харааны бэрхшээлтэй болов оо гэж өөртөө уурласан. Харааны бэрхшээлгүй байсан бол тэр хүн тэгж хэлэхгүй байх. Ийм хандлагатай хүмүүст “Хүн яаж ч амьдарч болно. Дараа нь хэн ч болж болно шүү” гэж хэлмээр санагддаг.

-Анх хараа ороход төрсөн мэдрэмж ямар байсан бэ. Хамгийн эхэнд харахыг хүссэн зүйл юу байв?

- Хамгийн анх ээжийнхээ царайг харья гэж бодсон. Тэр мөчийг үгээр хэлэхийн аргагүй. Би хараагүй учир дотроо төсөөлдөг байсан. Миний ээж төсөөллөөс минь илүү мундаг хүн байсан. Мэдрэмжийн тухайд юмыг чимээгээр нь мэднэ. Халбагыг шууд хараад энэ халбага байна гэж мэдэхгүй шүү дээ. Ямар сонин эд вэ гэнэ. Чимээг нь сонсоод энэ халбага юм байна гэдэг ч юм уу, тиймэрхүү байдлаар мэддэг болсон. Манай ээж 2015 онд элэгний хорт хавдар өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Ээжийгээ алдахад амьдралыг үзэн ядмаар, хаяад явмаар санагдаж байлаа. Одоо бол амьдралыг хэзээ ч орхиж явмааргүй юм шиг санагдаж байна. Ээжийг өнгөрөхөөс өмнө бид хоёр нэг шөнө орондоо уйлаад ярьсан юм. Миний хүү ээжийгээ өнгөрөх юм бол хот руу явж сураарай гэж надад хэлж байсан. Би өнгөрснийх нь дараа 10 дугаар сард Улаанбаатар хотод ирээд Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийг төгссөн. Тэр үеэс хойш өөртөө “бууж өгөхгүй шүү,  ээждээ муугаа харуулахгүй” гэж хэлж хичээж явна.

-Хүргэлтээс өөр ажил хийж байна?

-Би найз охинтойгоо онлайн дэлгүүр ажиллуулаад 3 сар гаран болж байна. Солонгосоос ирсэн пальто зарж байгаа. 4-10 насны хүүхдүүдэд таарах пальто зарж байгаа шүү /инээв/. Ирээдүйд 2-3 салбар дэлгүүртэй болох ч юм билүү. Өнөөдөр хэн байгаад, маргааш хэн болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ.

-Нүдээ эмчлүүлж хараагаа сайжруулах талаар судалж үзсэн үү?

-Болор мэлмий, Солонго гээд сайн эмнэлэгт үзүүлэхээр Солонгос руу явбал магадлал бий гэдэг. Монголын нөхцөлд бол  энэ байгаа хараагаа хадгалах, нүдээ ширгээхгүй байх нь хамгийн зөв арга. Эмчилгээний хувьд асуудалтай. Мөнгөгүй тохиолдолд бүүр хэцүү шүү.

-Б.Оргил чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Ном унших сонирхолтой болоод байгаа. Орой шууд унтдаг байсан бол одоо ном уншдаг. Хичээл ажлынхаа хажуугаар амжуулаад дараа жил гэхэд 500 ном уншина гэж бодоод байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Г.Лхагва

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Энэ жил 11294 ээж Алдарт эхийн 1, 2 дугаар одон хүртэж байна2 цаг 35 минутын өмнөОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд хахууль авсан хэргээр баривчлагджээ2 цаг 43 минутын өмнөАТГ: Хотын стандарт хяналтын газрын албан тушаалтан “Т” нь хахууль авсан гэх хэргийг прокурорт хүргүүллээ2 цаг 57 минутын өмнөМонголын уулчид хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарсныг гэрэл зураг, дүрс бичлэгээр нотолж үлдээжээ5 цаг 37 минутын өмнөЕрөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна5 цаг 52 минутын өмнөДэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч6 цаг 40 минутын өмнөХавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов7 цаг 12 минутын өмнөУлаанбаатарт +27...+29 градус дулаан байна7 цаг 20 минутын өмнөЗурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй7 цаг 23 минутын өмнөНийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53
 Facebook Twitter Youtube