Энэ мэдээ хуучирсан буюу 2023-04-21 нд нийтлэгдсэн байна.

Э.Түвшинтөгс: Циркийн урлагийнхныг Монгол Улс тоохоо больсон. Хэдэн жүжигчид нь гадны хүмүүс шиг л байдаг

4/ 21/ 2023    6 цаг 40 минут

Мэргэжлийн морин циркийн жүжигчин, морьт циркийн сургагч багш Э.Түвшинтөгстэй ярилцлаа.

-Сайн байна уу, Та манай уншигчдад өөрийгөө танилцуулааач. Циркийн урлагтай хэрхэн холбогдсон юм бэ?

-Сайн байна уу, Намайг Энхжаргалын Түвшинтөгс гэдэг. Би морин циркийн мэргэжлийн жүжигчин бэлтгэдэг багш. 20 жил циркийн урлагт зүтгэж байна. Цирктэй холбогдсон түүх гэвэл би багадаа хурдан морь унадаг байсан юм. Нэг өдөр циркийн группийнхэн хурдан морь унадаг айлд маань ирээд бэлтгэл хийсэн юм. Тэгсэн би өөрийн мэдэлгүй дунд нь орчихсон гүйж явсан. 9 настай байсан юм. Дараа нь хотод ирж циркэд шалгуулаад тэнцсэн. Морин циркт татагдсан гол шалтгаан нь миний хувьд Солонгос руу явах байсан юм. Циркийн жүжигчин гэдэг чинь хүүхдийн хувьд маш гоё зүйл шүү дээ. Манайх жаахан ядруу амьдралтай байсан учраас би Солонгос яваад их мөнгө олох юм бол манай гэрийнхэн гоё амьдарна гэж бодсон. Ер нь, Солонгост очоод бөөн мөнгө олно гэсэн бодолтой жаахан хүүхэд анх орж циркт орсон юм.

-Хэдэн настайдаа Солонгос  руу явсан юм бэ?

- Солонгос руу 10 настайдаа явсан. Анх очоод морин дээр нуруугаараа хэвтээд хөлөө өргөдөг ганцхан үзүүлбэр хийдэг байлаа. Анхны мэдрэмж их сонин. Нүүр хагараагүй, ичимхий хүүхдийг циркийг хөшгийг онгойлгоод л “За, зааж өгсөн юм хий” гээд гаргасан даа. Үзэгчдийн өмнө гараад би огт өөр хүн болдог гэдгээ тэр үед л мэдэрсэн. Тоглолтоо дуусгаад гарч ирээд үзэгчидтэй зургаа даруулдаг юм. Хамгийн жижиг жүжигчинтэй зураг авхуулахаар эмээ өвөө нар ирнэ шүү дээ. Нууцаар гарт мөнгө атгуулна. Их мөнгө өгдөг байсан /инээв/.

-Морин циркийн жүжигчдийн гол хамтрагч нь мэдээж морь. Морио яаж сонгож, ямар хугацаанд сургадаг юм бэ?

-Морио сонгоно гэдэг янз бүр л дээ.  Нядалгааны газраас ч адуу авч ирнэ. Зарим газруудад хэдэн 100 саяын үнэтэй адуу ч байна. Үнэтэй адууны хөлийг бэртээж болохгүй, нурууг нь авч болохгүй гэдэг. Морио амьтан яаж сургадаг билээ яг тэрүүгээр л сургадаг. Морь хүн хоёр нэгдэж, нэгнээ мэдэрнэ гэсэн үг. Морь хүртэл намайг мэдрэх ёстой. Морь давхиж байхад жүжигчин унах гэж байвал морь доороос ивдэг. Трюк хийх гэж байгааг морь мэдрээд чигээрээ давхих жишээтэй. Морь хүнийг бүрэн мэдэрдэг .

-20 жилийн хугацаанд цөөнгүй морь сургаж, үзүүлбэр үзүүлсэн байх. Санаанаас гардаггүй сэтгэлд тод үлдсэн мориныхоо тухай дурсвал?

-Чэжүгийн “The Ma Park” 60 морьт гэдэг газар байдаг. Тэнд нядалгааны газраас хэдэн адуу ирээд надад нэг морь өгсөн юм. Нядалгааны газрын бөөн шавар болчихсон морь ирсэн. Нөгөө морио гурван удаа угаатал цагаан өнгийн зүс гарч ирдэг юм. Тэгсэн хээр алаг адуу. Даага байсан юм, хөөрхий нялх амьтан. Хамаагүй ачаалал өгч болохгүй. Мориноос буудаг трюк хийгээд татахаар уначих гээд /инээв/. Болжмор гэж нэрлэсэн. Сайндах үедээ сайндаад, муудах үедээ муудаад яг л найзууд шиг байлаа. Тэр морь маань сэтгэлд хамгийн тод үлдсэн.

-Циркийнхэн маань өнөөдөр хаана бэлтгэлээ хийж байна. Циркийн урлаг,  циркийн байрны талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Би гэлтгүй манай циркийн урлагийн бүх залуучуудын чин хүсэл Монголдоо цирктэй болох юм. Циркийн байрыг буцааж авах гэж их үзсэн. Ерөөсөө болохгүй, дийлэхгүй байгаа. Өнөөдөр манай циркчид бэлтгэл хийх заалгүй учраас түрээсэлж бэлтгэлээ хийж байна. Циркийн урлагийнхныг Монгол Улс тоохоо больсон. Бид гадны хүмүүс шиг л байдаг.

- Монголын морин циркчид олон улсад хэр зэрэг нэр хүндтэй вэ?

- Монголын морин циркчдийг гаднынхан Чингис хаан гэдэг нэрээр хүлээж авдаг. Чингисийн баатрууд санаанд нь буудаг юм болов уу. Морин циркийнхэн гадаадад нэр хүнд сайтай. Манай дээд үеийн ах нар мундаг байсны ач гавьяанд бид ажилтай, нэр хүндтэй яваа. Гадаадын морин циркчидтэй энэ тэнцүү үзүүлбэр үзүүлж байна. Хамгийн их алга ташилт хүлээж авдаг номер бол морин циркийнхэн. Унтаж байгаа хүмүүсийг сэртэл нь гарч ирнэ шүү дээ.

-Гэмтэл бэртэл их авч байв уу?

-Морь маань давхиж байснаа гэнэт зог тусаад урагшаа шидүүлж байсан. Хоёр давхар байшин шиг өндрөөс унасан гэсэн үг. Манай циркийн урлагийнхан чинь хөл, гараа хугалж, бэртэл гэмтэл авсан ч хугархай гараа өргөөд ёсолдог. Хэчнээн өвдсөн ч тоглолтоо аварч үлддэг гэсэн үг.

-Та  залуучуудыг морин циркийн мэргэжлийн жүжигчнээр бэлтгэдэг гэсэн?

-Би 17 настайгаасаа  морин циркийн мэргэжлийн жүжигчдийг сургаж байна. Одоогийн байдлаар 500 хүүхэд сургажээ. Манай “ZHZ” компани морин циркийн мэргэжлийн жүжигчдийг бэлтгэж, циркийн манеж дээр гаргадаг. Миний хувьд өөрийнхөө мөрөөдлийн хамт олныг бүрдүүлэх зорилго тавьсан. Удахгүй Хөлөнбуйр руу 45 хүний бүрэлдэхүүнтэй явах гэж байна.

-Хөдөлмөрийн үнэлгээ нь ямар байдаг вэ?

-Дөнгөж эхэлж буй хүүхдүүд цалингийн хамгийн доод хэмжээ буюу 1.5 сая төгрөг авдаг. Чадвараа дээшлүүлээд 5-7 сая төгрөгийн цалин авдаг хүмүүс ч байна.

-Циркчид маань Монгол Улсаа олон улсад сурталчлан таниулахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэж ойлгодог?

-Тиймээ, жишээ нь Солонгост байлаа гэж бодъё. Өдөрт 3 тоглолтод орно. Гурван тоглолтыг 365 хоногт үржүүлэхэд жилд хэдэн тоглолтод оролцдог нь гарч ирнэ. Нэг тоглолтыг 1000-2000 хүн үзнэ. Би гэхэд 20 жил тоглосон байна. Манай циркийн урлагийнхан бүгдээрээ Монгол орноо ингэж сурталчилдаг. Намайг хараад энэ Э.Түвшинтөгс байна гэхгүй. Гаднын хүмүүс хараад Монгол гэж ярина. Тэгэхээр нэрээ сайн бодохгүй бол болохгүй.

-Гадаадын хүмүүст морин циркийн үзүүлбэр зааж байв уу?

-Бид гадаад хүнд морин циркийн үзүүлбэр зааж өгдөггүй. Хятад хүнд морь унахыг, морин циркийн үзүүлбэр хийхийг зааж өгвөл хүмүүс намайг үзэн ядна шүү дээ. Би бол жаахан үндсэрхэг хүн бололтой. Хэчнээн гадаад руу явдаг ч гэсэн Монгол орондоо хайртай.

-Ярилцсанд баярлалаа.

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Энэ жил 11294 ээж Алдарт эхийн 1, 2 дугаар одон хүртэж байна40 минут 41 секундын өмнөОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд хахууль авсан хэргээр баривчлагджээ48 минут 48 секундын өмнөАТГ: Хотын стандарт хяналтын газрын албан тушаалтан “Т” нь хахууль авсан гэх хэргийг прокурорт хүргүүллээ1 цаг 3 минутын өмнөМонголын уулчид хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарсныг гэрэл зураг, дүрс бичлэгээр нотолж үлдээжээ3 цаг 43 минутын өмнөЕрөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна3 цаг 58 минутын өмнөДэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч4 цаг 46 минутын өмнөХавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов5 цаг 18 минутын өмнөУлаанбаатарт +27...+29 градус дулаан байна5 цаг 27 минутын өмнөЗурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй5 цаг 30 минутын өмнөНийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53
 Facebook Twitter Youtube