Энэ мэдээ хуучирсан буюу 2023-04-28 нд нийтлэгдсэн байна.

Х.Эрдэнэбат: Анх хийсэн 10 бөгжийг маань Kai, Loce, 290, Ice Top хамтлагийн нэг ах гээд олны танил хүмүүс авсан

4/ 28/ 2023    7 цаг 34 минут

Хувцас загвар, аксессуарын брэндтэй болох мөрөөдөлтэй Сити Их сургуулийн хувцас дизайны тэнхимийн нэгдүгээр курсийн оюутан Х.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Сайн байна уу, манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

- Сайн байна уу, намайг Х.Эрдэнэбат гэдэг. Би Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын харьяат, Сити Их сургуулийн оюутан. Сурахынхаа хажуугаар аксессуар буюу гоёл чимэглэл, малгайтай цамц, футболк хийж худалдаалдаг. Ер нь Монголдоо удаан хугацааны түүхтэй брэнд бий болгож, өвлүүлэх мөрөөдөлтэй залуу байна.

-Хэзээнээс загвар зохион бүтээгч болох мөрөөдөлтэй болсон юм бэ?

- Манай ээж дээлийг маш сайхан урладаг уран хүн байдаг. Намайг ухаан орсон цагаас л өмд хасах, ойр зуурын жижиг оёдлууд зааж өгсөн. Тэгээд л хувцас хийж, өөрийн брэндийг бүтээвэл гоё юм байна даа гэж бодох болсон. Одоо Сити Их сургуульд суралцан, ерөнхий хичээлүүдээ үзээд хувцасаа оёж,  борлуулж байна. Анх ээж маань эр хүн байж утас, зүүтэй орооцолдоод яах юм бэ гэдэг байлаа. Би 9 дүгээр ангиа төгсөөд хоёр жил ШУТИС-ийн лицейд механик инженерээр суралцсан юм. Тэр үед хүн дургүй, сонирхолгүй зүйлээ сурдаггүйг ойлгосон. Аавдаа хүү нь сонирхдог зүйлээ хөөгөөд үзье гэсэн. Аав ч “За миний хүү ямар ч байсан мэргэжилтэй болоорой” гэсэн. Одоо аав ээждээ “хүү нь ийм цамц хийлээ, ийм компанийн хувцсыг оёсон” гэхээр “мундаг байна миний хүү баярлалаа” гэдэг. Тэд маань надад баярлалаа гэж зөндөө хэлдэг. Ачийг нь хариулж зовоохгүй байх юмсан. Аль болох мөнгө төгрөг авахгүй өөрийгөө болгоод ирээдүйд гоё амьдруулах сан гэж боддог.

-Дизайнер Аянга гэдэг нэрээр хувцас урладаг юм байна. Яагаад өөрийгөө ингэж нэрлэв?

-Би олны анхааралд байх дуртай хүн. Аянга чинь маш их дуу чимээгээр хүмүүсийн анхаарлыг өөртөө татаж чаддаг. Яг түүн шиг хийсэн зүйлээр олны анхаарлыг татсан хүчтэй байя гэж бодож өөртөө ийм нэр өгсөн.

-Чиний хийсэн хувцасны онцлог юу вэ. Ижил төрлийн хувцаснаас юугаараа ялгарах вэ?

- Миний хийсэн хувцас лимитэд гэдгээрээ үнэ цэнтэй. Лимитэд гэдэг нь тэрхүү хувцасны загвар, дээр нь байгаа зураг чимэглэл оюуны өмчөөр Монголд баталгаажсан, дахин давтагдахгүй. Үүнээс гадна цөөн тоогоор зарагдана. Одоогоор хийж байгаа футболк дээрээ Өмнөговь аймгийнхаа ховордсон ан амьтдын зургаар дүр гаргаж байгаа. Тухайн футболк зарагдахад орлогынхон 5 хувийг амьтан хамгаалах сан, БОАЖЯ-д өгнө гэсэн бодолтой байна. Учир нь би хөдөө өссөн. Монголчууд цөөхөн хэдэн амьтдаа хайрлахгүй байгаа нь надад эмзэг санагддаг. Бага ч болов тус болчих санаатай үүнийг хийж байна.

-Хувцаснаас гадна гоёл чимэглэлийн зүйл хийдэг бас брэнд болгон хөгжүүлэх мөрөөдөлтэй гэсэн?

-Хувцас оёхоос гадна аксессуар мөнгөн эдлэл хийж байна. Мөнгөн эдлэлээр юм хийж эхэлье гээд удаан бодсон юм. Аавдаа хэлж чадахгүй ахдаа хэлээд нэг хэсэг явсан. Би сургалтын төлбөрөө таллаж төлдөг юм. Тэгсэн нэг өдөр аав төлбөрийнхөө талыг хийгээрээ гээд над руу 1.8 сая төгрөг шилжүүлсэн. Тэр мөнгөөрөө Урт цагаан орж мөнгө худалдаж аваад эхний ээлжид 10 бөгж хийсэн. Гайгүй олны танил хүмүүс авсан шүү. Kai ах, Loce ах, 290, Ice Top хамтлагийн нэг ах гээд. Loce ах бид хоёр ах дүүсийн холбоотой. Олон хүнтэй намайг холбож өгсөн. Одоо Kai ахын гаргадаг хувцсан дээр өөрийнхөө аксессуарыг оруулж коллекц лимитэд хийх гэж байгаа. Би аксессуараа баригдмал хэвээр хийдэггүй. Нэг бүрчлэн гараараа хийдэг. Амгүй бөгж нь ямар ч хуруунд чөлөөтэй орох боломжтой. Залуучууд руу чиглэсэн өвөрмөц хэлбэр дүрстэй. Нэг тийм хурц бүтээлүүд бий. Би аксессуар брэндээ Visions буюу алсын хараа гэж нэрлэсэн.

-Ямар үнэтэй худалдаалдаг юм бэ?

-Мөнгөн бөгжийг 100 мянган төгрөг, гинжээ 400-500 мянган төгрөг, ээмэг 180 мянган төгрөг гээд үнэлээд явдаг.

-Ингэхэд хувцсаа хаана хийдэг юм бэ. Ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байгаа зүйл юу байна?

-Анх гэртээ хийдэг байсан. Одоо бол сургууль дээрээ ажилладаг. Ойрын зорилго гэвэл нутагтаа “Ака” брэндийн массын үйлдвэрлэл хөгжүүлэхийг зорьж байна. Манай Өмнөговь аймгаас залуучуудыг дэмжих гарааны бизнесийн төслийн уралдаан зарласан. Тэнд оролцох бодолтой зураг, төслөө бэлэн болгосон. Төсөл маань дэмжигдэх юм бол Өмнөговьдоо “Ака” гээд том массын хувцасны брэнд бий болгоно. Gucci, LV шиг брэндтэй болохыг хүсдэг. Өөрийн гэсэн үнэртэн, аксессуар, хувцас гээд бүх зүйлээ хийдэг. Сити сургуульд орж ирээд брэндтэй болох зорилго өөртөө тавьсан. Сургуулиа төгсөөд хийсэн, одоо эхэлсэн ялгаагүй нэг л цэгээс эхлэх болохоор эртхэн эхэлье гээд зориод явж байна.

-Ярилцсанд баярлалаа

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Энэ жил 11294 ээж Алдарт эхийн 1, 2 дугаар одон хүртэж байна3 цаг 13 минутын өмнөОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд хахууль авсан хэргээр баривчлагджээ3 цаг 21 минутын өмнөАТГ: Хотын стандарт хяналтын газрын албан тушаалтан “Т” нь хахууль авсан гэх хэргийг прокурорт хүргүүллээ3 цаг 36 минутын өмнөМонголын уулчид хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарсныг гэрэл зураг, дүрс бичлэгээр нотолж үлдээжээ6 цаг 16 минутын өмнөЕрөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна6 цаг 30 минутын өмнөДэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч7 цаг 19 минутын өмнөХавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов7 цаг 50 минутын өмнөУлаанбаатарт +27...+29 градус дулаан байна7 цаг 59 минутын өмнөЗурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй8 цаг 2 минутын өмнөНийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53
 Facebook Twitter Youtube