Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-12 нд нийтлэгдсэн байна.

Б.Баянмөнх: Буяны ажил хийхээр бол манай нохой, муурны нэг өдрийн хоолыг даагаарай

5/ 12/ 2023    6 цаг 25 минут

Эзэнгүй амьтдыг аварч, асран хамгаалалтад авч, амьтанд хайртай хүмүүст үрчлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хөөрхөн зулзага” ТББ-ын гишүүн Б.Баянмөнхтэй ярилцлаа.

-Сайн байна уу, өнөөдрийн байдлаар “Хөөрхөн зулзага” ТББ хэчнээн муур, нохойг асран хамгаалж байна вэ?

-Одоогоор манайд 110 гаруй нохой, 60 гаруй муур гээд нийт 200 орчим амьтан байна. Анх 50 муур, 50 нохойг асран хамгаалах зорилгоор байгуулсан газрын маань ачаалал одоогоор хоёр дахин хэтэрчихсэн. Энд байгаа нохой, муурнуудын 99 хувийг гудамжнаас олж аварсан бол 1 хувийг нь эзэн нь эсвэл хэн нэгэн манайд авчирсан байгаа. Манайх энэ жилээс нохой, муур нэмж авахгүй. Илүү олон амьтан аврахын тулд үрчлүүлэх үйл ажиллагаанд түлхүү анхаарч ажиллаж байна. Энд байгаа амьтад эзэнтэй болчихвол ахиад 200 амьтны амийг аварна даа.

-Эзэнгүй амьтдын судалгаа гэж байдаг уу. Ер нь, та бүхний нөхцөл байдал нь ямар байгаа вэ?

-Улаанбаатарт 300 гаруй мянган эзэнгүй муур нохой байдаг гэсэн тоо бий. Асар их байгаа биз дээ. Манай улс эзэнгүй нохойг буудаж устгадаг. Уг нь, буудаж устгалгүй, жам ёсоор нь амьдруулмаар байгаа юм. Тиймээс эзэнгүй муур, нохойнд боломжоороо спэй хийх хэрэгтэй. Буудаж устгасан нохойнуудаа уурын зууханд шатаадаг гэж ярьдаг юм. Гэхдээ зарим нь залхуураад жалганд хаячихсан ч байж магадгүй. Үүнээс болж агаарын замаар өвчин тархана. Нохой нохойноосоо өвчин авах, муур муураасаа өвчин авах явдал их байдаг. Үүнийг зогсоохын тулд спэй буюу үржлийг зогсоох аргыг ашиглах хэрэгтэй.

-Сүүлийн үед гэрт тэжээж байсан, цэвэр үүлдрийн эзэнгүй нохой хотын гудамжинд их харагддаг болсон. Сэтгэл хөдлөлөөр нохой, муурын зулзага авч тэжээгээд дараа нь гэрээсээ гаргаж хаях явдал их гарах юм?

-Яг тийм, нялх байхад нь тоглоом шиг авчихаад томроод ааш зан нь эвдрээд, үймүүлээд ирэхээр нь төвөгшөөгөөд гаргаад хаяж байгаа юм. Тэгж хаягдсан муур, нохой манайд зөндөө байгаа. Хүүхдүүд нь томроод хичээл номдоо явчихдаг. Гэрт нь харах хүн байхгүй. Орой ирэхэд нь гэрийг нь үймүүлсэн байдаг ч юм уу. Хоол ундыг нь тааруулж чадахгүйгээс амьтан нь өвчлөх төдий л эрсдэлтэй юм байна гээд төвөгшөөгөөд гаргаад хаячихдаг. Аймаар түүхтэй нохойд ч байна. Тухайлбал, манайд Дорнодоос ирсэн спаниел бий. Дорнодод 2 жил хөөрхий гудамжаар явсан юм байна лээ. Савны хавдартай байж таараад эмч нар унтуул гэхээр нь бид унтуулаагүй. Хөөрхий хэд хоног ч гэсэн хоол ундаа идээд байж байг. Нүхтээс олдсон бас нэг боксер байна. Хоолойг нь хэрчээд траншейны нүх рүү шидчихсэн байсан. Өчнөөн эмчилгээ хийлгээд одоо бие нь дээрдэж нийгэмшээд бидэнд дасаад гайгүй л болж байна.

-200 орчим амьтдыг асарч хамгаалахад багагүй зардал гардаг уу. Яаж болгож байна?

-Өндөр зардалтай. Хүнсний барааны үнэ өсөөд амаргүй байна. Шар будаа гэхэд 55 мянган төгрөг үнэтэй байсан бол 80 мянган төгрөг болсон. Гоймон дөчин хэдэн мянган төгрөг байсан бол 55 мянга болсон. Гүзээ нэг ширхгийн үнэ нь 4 мянган төгрөг болсон. Нэг удаа нохойн хоол чанахад 40 кг уушги, 40 кг гүзээ, 15 кг зүрх ордог. Энэ болгоныг бодохоор бараг 400 мянган төгрөг болно. Сарынх биш зөвхөн нэг өдрийн хоол шүү. Ер нь манай нохойнууд хоёр л хоолны төрөлтэй. Будаатай шөл, гурилтай шөл иддэг. Хамгийн эрүүл хоол л доо. Хүнсээр таслахгүйн тулд хүмүүсээс хандив л их гуйдаг даа. Бүх цаг үед дэмждэг өвчин зовлонтой муур эмчлэх зардал дээр тусалдаг дэмжигч нартаа баярлалаа. Ахиад дэмжээрэй, та бүхний дэмжлэгтэйгээр олон амьтан аварна. Мөн буяны ажил хийхээр бол манай нохой, муурны нэг өдрийн хоолыг даагаарай гэж хэлэх гэсэн юм.

-Манайхаас нэг муур Нью-Йорк, хоёр нохойг Канад, Америк руу үрчлүүлсэн. Одоо гурван спаниел Америк явах гэж байна-

-Танайх муур, нохой үрчлүүлэхдээ хүмүүст ямар шаардлага тавьдаг вэ?

-Үрчилж авахад манайхаас тавигдах шаардлага гэх юм бол паспорт л хэрэгтэй. Фейсбүүк хаягийг нь аваад бид  эргэх холбоотой ажиллаж, сар бүр холбоо тогтоодог. Амьтан маань яаж байна. Бие нь зүгээр үү. Үнэхээр болохгүй бол буцаагаад аваад ирээрэй гэдэг ч юм уу. Байнгын л холбоотой байна. Болж өгвөл энд байгаа бүх амьтдаа үрчлүүлмээр байна. Зарим нохой үрчилж авахаар ирсэн хүмүүст дэлгүүрт ирсэн юм шиг зүйл ярьдаг л даа. Үүлдрийн нохой, муур асууна. Үнэхээр амьтанд хайртай гэр бүлийнхээ гишүүн болгоё гэж бодож байвал царай зүс, бие хаа хамаагүй л гэж хэлэх гээд байгаа юм. Манай амьтад спэй заслагаа хийлгэсэн болохоор үржих боломжгүй. Нохойнууд маань 7 хоногт дөрвөн удаа сургалтад ордог. Бид нийгэмшүүлэх, зан аашийг нь засах, бос, суу, хэвт зэрэг ойр зуурын команд зааж өгдөг. Үрчлүүлж очсон айлдаа төвөг удахгүйн тулд хичээж байна. Манайхаас нэг муур Нью-Йорк явсан. Хоёр нохойг Канад, Америк руу үрчлүүлсэн. Одоо гурван спаниел Америк явах гэж байгаа. Гэр бүлийн чинь гишүүн байж чадахаар хөөрхөн амьтад энд байна. Ирээд үзэж хараад таалагдсан нохой, муураа үрчилж аваарай гэж хэлье.

-Гэрийн тэжээвэр амьтантай болохоор төлөвлөж буй хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Ямар ч амьтан жаахан байхдаа хөөрхөн. Үр хүүхдийнхээ уйдааг гаргах, тоглуулахын тулд амьтан битгий аваарай. Хамгийн гол нь амьтан авахаасаа өмнө гэр бүлтэйгээ сайн ярилцах хэрэгтэй. Санхүүгийн тал дээрээ сайн бодох хэрэгтэй. Тэр амьтныг өнчрүүлэхгүйн тулд шүү дээ. Хоол унд, ойр зуурын эмчилгээ сар болгон галзуугийн вакцин, туулганд хамруулж, ариун цэврийг нь сахиулахад багагүй ажиллагаатай шүү дээ. Дэлгүүрээс бараа авч байгаа юм шиг амьтан сонгож авчихаад 2-3 сар тэжээгээд гудамжинд хаях юм бол амьтан тэжээх хэрэггүй. Тэрний оронд чихмэл тоглоом авсан дээр шүү. Амьтай биетэй болохоор хүн ёсоор харилцаач гэж хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа.

 

 

 

7


Сэтгэгдэл (7)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



96.231.241.76Зочин   • 2023, 5 сарын 13. 2 цаг 35 минут

Сайн байна уу? Ажилд нь амжилт хүсье!

202.126.90.149Зочин   • 2023, 5 сарын 12. 22 цаг 07 минут

99001132

202.126.90.149Зочин   • 2023, 5 сарын 12. 22 цаг 07 минут

Холбогды дэмжиж бнаа

202.126.90.149Зочин   • 2023, 5 сарын 12. 22 цаг 07 минут

Хаягаа тавиараа

192.82.77.68Зочин   • 2023, 5 сарын 12. 8 цаг 29 минут

Мундаг залуучууд. Үнэхээр их баярлаж явдаг. Мөн хандиваа хийсээр бх болноо.

150.129.141.208Зочин   • 2023, 5 сарын 12. 8 цаг 24 минут

Хаяг хаана вэ холбоо барих утас

192.82.77.68Зочин   • 2023, 5 сарын 12. 8 цаг 27 минут

Хөөрхөн зулзага ТББ гээд fb дээр хайгаад үзээрэй. Гараад ирнэ.



ШИНЭ МЭДЭЭ

Энэ жил 11294 ээж Алдарт эхийн 1, 2 дугаар одон хүртэж байна3 цаг 13 минутын өмнөОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд хахууль авсан хэргээр баривчлагджээ3 цаг 22 минутын өмнөАТГ: Хотын стандарт хяналтын газрын албан тушаалтан “Т” нь хахууль авсан гэх хэргийг прокурорт хүргүүллээ3 цаг 36 минутын өмнөМонголын уулчид хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарсныг гэрэл зураг, дүрс бичлэгээр нотолж үлдээжээ6 цаг 16 минутын өмнөЕрөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна6 цаг 30 минутын өмнөДэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч7 цаг 19 минутын өмнөХавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов7 цаг 50 минутын өмнөУлаанбаатарт +27...+29 градус дулаан байна7 цаг 59 минутын өмнөЗурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй8 цаг 2 минутын өмнөНийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53
 Facebook Twitter Youtube