Энэ мэдээ хуучирсан буюу 2023-05-26 нд нийтлэгдсэн байна.

Гавьяат багш Ш.Оюун: Сургууль төгссөн л бол багш болчихдоггүй, хүүхдүүд л багшийг багш болгодог

5/ 26/ 2023    6 цаг 25 минут

“Бидний нэг” –ийн энэ удаагийн зочноор Монгол Улсын гавьяат багш Ш.Оюун уригдлаа. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын сургуульд 38 жил ажиллан гавьяаныхаа амралтанд гарсан тэрбээр өдгөө мод үржүүлгийн газар байгуулж сумын айл өрх төдийгүй Улаанбаатар хотын иргэдэд мод тарих арга туршлагаасаа хуваалцаж явна.

-Сайн байна уу? Яриагаа таны багш болсон түүхээс эхлэх үү, яагаад багшийн мэргэжлийг сонгосон бэ?

-Сайн байцгаана уу, эрхэм хүндэт үзэгчид ээ. Би Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын сургуульд 1971 оноос хойш газар зүй, түүхийн багшаар дөчөөд жил ажилласан хүн. Дунд сургуульд ороод л багш нараа харж, хүндэлж багшийн мэргэжлийг сонирхох болсон юм. Нөгөө талаар би өөрөө арван нэгэн дүүтэй. Хүүхэдтэй ажиллах сайхан юм шиг санагддаг байсан. Тэгээд л багш мэргэжлийг сонгоод 1967 онд Улсын багшийн дээд сургуулийн түүх, газар зүйн ангид орж суралцсан юм.

- Таны бодлоор багшийн мэргэжлийн сайхан нь юу байна вэ?

-Сургууль төгсөөд нэг сургуульд ирээд багш болчихно гэж байдаггүй юм байна лээ. Ажиллаад хүүхдүүдтэй харилцах явцдаа л багш болдог. Үнэндээ хүүхдүүд маань багшийг багш болгодог юм. Олон хүүхдүүдийн маань олон хөөрхөн нүд өөдөөс хараад сууж байх л багш хүний жаргал юм байна гэж бодогддог байсан.

-Улсад дөчөөд жил ажилласан багш хүний хувьд залуу багш нарын арга барил ямар байна, юун дээрээ анхаараасай гэж танд бодогдох юм?

-Хүүхдийн амралтаар л битгий даалгавар өгөөрэй. Мэргэжлийн багш болгон төдөөс төддүгээр хуудсыг уншаад, бичээд асуултад нь хариулаад ирээрэй гээд явуулчихдаг. Нөгөө хүүхэд амарсан ч юм байхгүй, санаа зовж санааширсаар байгаад хийж амждаггүй. Ялангуяа дунд ангид олон төрлийн хичээл орж байна шүү дээ. Хичээлийн жил эхлэхэд хүүхэд хичээлд явахдаа дургүйцдэг. Яагаад гэхээр даалгавраа хийж амжаагүй, багш шалгана гээд сэтгэл нь зовно. Тэгэхээр даалгавар бол хүүхдэд маш том дарамт. Хүүхдийг аль болох дарамтгүй, чөлөөтэй сэтгэн бодох боломж олгох юм бол аливаа юмыг сайн хийнэ.

Бас нэг зүйл нь хүн болгоныг дээд сургууль төгсгөнө гэдэг нь эцэг эхийн буруу. Тэдний хүүхэд дээд сургууль төгссөн. Манай хүүхэд дээд сургууль төгсөнө. Тэр сурч байхад чи сурч чадахгүй яадаг юм гэдэг. Ийм зүйл зөндөө тохиолддог. Нөгөө талаар албадаад боловсрол эзэмшсэн хүүхэд ажил дээрээ муу байна. Сайн ажилтан болж чадахгүй байна. Өөрийнх нь сонирхол биш учраас тэр шүү дээ.

-Таныг 40 жил багшлахад Боловсролын яамны хөтөлбөр хэд хэдэн удаа солигдсон нь тодорхой. Ер нь боловсролын хөтөлбөр агуулгад хэр анхаарч чаддаг гэж та боддог вэ?

-Боловсролын яам, Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтыг өөрчилмөөр байгаа юм. Яг юунд чиглүүлэх гээд байгаа, хүүхдийг юунд сургах гээд байгаа юм, шинжлэх ухааны өндөр мэдлэгт сургах юм уу, амьдрах арга ухаанд сургах юм уу, өөрөө өөрийгөө авч явах чадварт сургах юм уу гэдэг чиглэлээ тодорхой болгомоор байна. Хамгийн чухал нь юу юм, хэддүгээр ангид нь юуг сургах юм гэх мэтээр нарийн боловсруулсан хөтөлбөр хэрэгтэй. Би сургалтын менежер хийж байсан. Сургалтын хөтөлбөр байнга шахуу маш их өөрчлөгдөж байна. Дөрвөн жилд нэг засаг солигдоод нэг сайд бий болж байна. Сайд өөрийн концепцоо боловсруулахаар Японы, Кембрижийн гэдэг юм уу хөтөлбөрийг 4 жилийн хугацаанд хийж боловсруулж ядсаар байтал дараагийн дөрвөн жил болж байна. Багш нар энэ өөрчлөлтийг гүйцэхгүй байна.

-Таныхаар бол хэрхэн зохицуулбал зүгээр вэ?

-Нэгдмэл хичээл бий болговол яасан юм бэ? Жишээлбэл, байгаль шинжлэлийн хичээлүүдийг нэгдмэл хичээл болгоно. Хими, физик, биологи, газар зүй гэх хичээлүүд нэгдмэл байгаад агуулгыг дотор нь сайн багтааж, боловсруулах юм бол цагийн хувьд цөөрч байна. Иргэний боловсрол зэрэг хичээлийг бусад хичээлүүдэд нь хичээлийн цагт нь багтаагаад өгчихмөөр санагддаг юм. Тэгээд хичээл үзэж байгаа академик боловсролоо арай багасгаад өгчихвөл яадаг юм бол доо гэж бодоод байна. Миний боддогийг олон хүн л боддог байлгүй дээ. Миний хувьд бол ийм л юм бодож явдаг юм.

Би байгаль шүтэж амьдардаг

-Гавьяаны амралтандаа суугаад та сумандаа мод үржүүлгийн газар байгуулаад мод тарих ажилд идэвхийлэн оролцож байгаа юм байна. Энэ таны хобби байсан уу?

-Би 2009 онд чөлөөндөө суусан. Чөлөөндөө суунгуут надад хийх ажил хэрэгтэй болсон. Тэгээд мод үржүүлгийн газар байгуулъя гэж шийдсэн. Хоёрдугаарт, ард иргэдэд экологийн боловсрол олгоё. Гуравдугаарт, навчит модны музей байгуулъя, сакурагийн цэцэрлэг байгуулъя гэсэн их том зорилт тавилаа. Гэхдээ сүүлийн хоёр зорилт маань биелэгдээгүй байна. Биелэх байх гэж бодож байгаа.

Сонирхлоо дагаад хашаандаа мод тарьж, эхлээд мод үржүүлгийн газар байгуулаад хүмүүст модоо тарааж эхэлсэн. Манай улсын хэмжээнд “Тэрбум мод” хөтөлбөр гарсан шүү дээ. Айл өрхүүд аль болох хашаандаа жимсний мод тарихыг л зорино. Тийм учраас би жимсний мод үржүүлэх гэж байна. Монгол оронд таван төрлийн ерөнхий шилмүүст мод байдаг. Тэрнээс гурвыг нь тарьчихсан байгаа. Нарс, гацуур, хар мод байна.

-2009 оноос хойш мод тарьж эхэлсэн юм байна. Таны байгуулсан мод үржүүлгийн газарт хэчнээн төрлийн мод байна вэ? Энэ хугацаанд зөндөө суулгац бэлдэж гаргасан байх даа.

-2009 оноос хойш би талбайдаа 56 төрлийн мод тарьсан. Тэрний гурав нь шилмүүст мод, 53 нь навчит мод. Зуугаад навчит мод тарьчихвал навчит модны музей болох гээд байгаа юм.

Мод үржүүлгийн талбайгаасаа зарим жилдээ арван мянгыг гаргана. Зарим жилдээ таван мянгыг ч гаргана. Тэгэхээр хүмүүс ийм бага талбайгаас тийм их модыг үржүүлж, тарьдаг гэж итгэдэггүй юм. Би 40 мянга орчим модны суулгац бэлдээд гаргажээ. Улаанбаатар хотод ноднин үзэсгэлэн худалдаа гаргасан. Ганга нуурт бас мод тарьж байсан. Арваад мянган мод тарихад цөөхөн хэд л ургасан. Сумандаа “Түмэн төгөл” нэртэй жижиг цэцэрлэг бий болгох санаатай. Би байгаль шүтэж амьдрахаас бурхан шүтэж амьдардаггүй шүү дээ. Байгалиа л шүтдэг. Тийм учраас тэгж л бодсон юм. Энэ баруун уулаар би зөндөө мод тарьсан. Зарим нь гайгүй сайхан ургаж байгаа.

-Хүмүүс мод тарих талаар хэр мэдлэгтэй байна вэ? Хүн их үйлчлүүлж байна уу?

-Манай хашаагаар хүмүүс их ирдэг юм. Энэ модыг тарих юмсан, тэр модыг тарих юмсан, яаж тарих вэ, надад энэ модноосоо өгөөрэй гэхээр миний урам сэргэж, цаашаа юм хийх сэтгэл бий болдог. Суманд маань газар тариалангийн сангийн аж ахуй байсан юм болохоор сумынхан маань мод ургамал тарихад их сонирхолтой. Би 30-аад айлд үхрийн нүдний бут өгч тариулсан. Хараад байхад манай суманд 100 гаруй айл хашаандаа модтой. Ахиад мод тарья гэсэн хүмүүс бий. Тийм учраас сонирхлыг нь дагуулаад жимсний мод тарья гэж бодоод байгаа юм.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Энэ жил 11294 ээж Алдарт эхийн 1, 2 дугаар одон хүртэж байна2 цаг 35 минутын өмнөОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд хахууль авсан хэргээр баривчлагджээ2 цаг 43 минутын өмнөАТГ: Хотын стандарт хяналтын газрын албан тушаалтан “Т” нь хахууль авсан гэх хэргийг прокурорт хүргүүллээ2 цаг 57 минутын өмнөМонголын уулчид хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарсныг гэрэл зураг, дүрс бичлэгээр нотолж үлдээжээ5 цаг 37 минутын өмнөЕрөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна5 цаг 52 минутын өмнөДэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч6 цаг 40 минутын өмнөХавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов7 цаг 12 минутын өмнөУлаанбаатарт +27...+29 градус дулаан байна7 цаг 21 минутын өмнөЗурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй7 цаг 23 минутын өмнөНийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53
 Facebook Twitter Youtube