Энэ мэдээ хуучирсан буюу 2023-07-21 нд нийтлэгдсэн байна.

А.Баттулга: Аймшгийн кино нь үзэгчийг заавал айлгах биш ямар нэгэн сургамж өгч болдог гэдгийг л харуулахыг хичээдэг

7/ 21/ 2023    6 цаг 30 минут

“Бидний нэг”–ийн энэ удаагийн зочноор "МЭЛМИЙ" энтертайнментын найруулагч А.Баттулга уригдлаа.

-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Алтангэрэл овогтой Баттулга гэдэг. 2006 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөөд “Мэлмий” энтертайнментыг үүсгэн байгуулж, эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу кино урлагийнхаа салбарт ажиллаж байгаа нэгэн уран бүтээлч байна.

- Таныг “Лүд”, “Амьд бус амьдрагсад” гэх мэт аймшгийн төрлийн кино хийсэн гэдгийг мэдэх юм байна.  

-Аймшгийн кино гоё шүү дээ. Нуулгүй хэлэхэд сайн хийвэл шатахгүй. Гэхдээ хэчнээн муу кино болсон ч зардлаа олно гэдэг юм байна лээ, дэлхийд. Монголд ч аймшгийн кино байдаг шүү дээ. “Ядуугийн зовлон” бол аймшгийн кинон дундаа номер нэг нь. “Сэндэр эгч нь байна аа” гээд гарч ирдэг хэсэг бол бас л эвгүй биз. Тэгсэн мөртөө бариад авах гэхээр байхгүй ч юм шиг, гэхдээ цаанаа байгаад байна. Монголын ахуй, соёл бол аймшгийн киногоор гадагшаа гарч болох том гарц гэж би харсан. Тэртээ тэргүй дэлхийд есөн шидийн цочоодог аймшгийн кино байгаа. Солонгос, Японд аллагатай аймшгийн кинонууд бүгд л үзэгчийг цочоодог. Монголынх болохоор цочоогоод байхгүй ч нэг л зэвүүн байгаад байгаа юм. Ямар ч байсан “Лүд” кино маань дистрибьюшн компанитай болсон. Европын орон руу гарах нь тодорхой болсон шүү.

Ер нь, монгол аймшгийн кино Азид хүрэх юм бол илүү ойлгомжтой ойлгогдоно. Яагаад гэвэл шашин, үзэл бодол нэг, ёс заншил нь ойролцоо.

-Аймшгийн төрлийн хэдэн кино хийсэн бэ?

-Уран сайхны кино гэвэл дөрөв. Манай нэр гардаг кино гэх юм бол хамгийн анхных нь “Зөв алдаа” гээд Цогтоогийн анхны гол дүрд тоглосон кино. Дараа жил нь “Төгс бүсгүйн зууч” инээдмийн кино хийж, П.Баярцэнгэл, Батушка, Ооноо, Азаа гээд жүжигчид тоглосон. “Амьд бус амьдрагсад” киног Нямка гэдэг дүү зохиолыг нь санал болгоод бид уулзаад гоё зохиол байна, хамтаръя гээд хийсэн.

-Таны хувьд аймшгийн кино гээд барьж аваад байхын учир юу вэ...?

-Би өөрөө аймшгийн, супер натурал чиглэлийн кинонд их дуртай. Аймшгийн кино нь заавал айлгах биш хүмүүст ямар нэгэн юм өгч болдог юм шүү гэдгийг л харуулахыг хичээдэг юм. “Амьд бус амьдрагсад” кинонд үүд рүү харуулж цай сүү самардаггүй, гэрийн бүслүүр 2 биш 3 байх ёстой, хөгшин хүмүүсийн болохгүй шүү гэсэн газар луу битгий яв гэдэг ч юм уу монгол ёс заншлыг их тусгасан. Хүүхдүүд олон нийтийн сүлжээнд хэт их цагаа өнгөрөөх болсноор ёс заншлаа мартаж эхэлж байна шүү дээ. Тийм болохоор боломжоороо эргүүлж өгье. Жишээлбэл, морин дээр баруун талаасаа мордвол булгина. Зүүн талаас нь заавал очих ёстой гэх мэт олон зүйлийг шингээсэн.

Тэрний дараа “Айдас үргээгч” гээд 14 ангитай сериал хийсэн. Одоо “Лүд” кино маань театруудаар гарч байгаа, аймшгийн супер натурал жанрын кино. “Лүд” киноноос хүмүүс юуг олж хараасай гэж хүсэж байна вэ гэхээр хүн болгон нутаг усандаа хайртай байх хэрэгтэй. Нутаг усаа хамгийн их сүйтгэдэг ухдаг хүмүүс нь орон нутгийнхан өөрсдөө. Уул уурхай оруулахгүй гэдэг мөртөө өөрсдөө ухаад байдаг. Хэзээ ч буцааж нөхөн сэргээдэггүй зэргээс болоод уул ус, ургамал амьтан сүйдэж байгааг л олж хараасай.  Аймшгийн киноны үзэгчид нь 13-20 насныхан ихэвчлэн байдаг. Тэдэнд одооноос л сэдэл өгч байвал нас биед хүрээд “нээрээ нэг тийм юм байдаг юм шүү” хэмээн эргэн дурсахаар далд ухамсарт нь суух болов уу л гэж бодож ийм санаа шингээхийг хичээсэн.

-Лүд кино нээлтээ хийгээд сар боллоо?

 Зургаадугаар сарын 23-нд нээлтээ хийсэн. Бараг сар гарч байна. Манай киноны зах зээл хэцүү шүү дээ. Нээлт хийгээд эхний 3 хоногт үзэгчид суудлын 20 хувьд хүрэхгүй болбол буучихна. Кино театрууд бол бизнесийн байгууллага. Хүн үзэж л байх юм бол киног байлгаад байдаг. Бүтэн сар гарчихлаа гэдэг бол чамлахааргүй амжилт гэж бодож байна. Есөн сараас хөдөө орон нутгаар яваад, 10 дугаар сарын сүүлээр IP ТВ-д орох байх.

 -Ер нь яагаад уран бүтээлч, урлагийн хүн болохоор шийдсэн юм бэ?

-Би багын урлагт сонирхолтой байсан. Оросын “Ералаш” цувралыг Монголд албан ёсны эрхтэйгээр Үндэсний телевиз хэдэн дугаар хийсэн байдаг. Би тавдугаар ангид байхдаа энэ цувралд гол дүрд тоглосон. Тэрнээс хойш л урлагийн хүн болно гээд шулуудчихсан.

Манай өвөө том хуульч хүн байсан юм. Мэргэжлээ өвлүүлэх гээд зүтгээд байдаг. Хүү нь урлаг гэж зүтгээд байдаг. СУИС-д нууцаар элсэлтийн шалгалт өгч байгаад л орж байсан юм.

Гуравдугаар курс төгсдөг жилээ би DOZ энтертайнментад орсон юм. Ажиллаж байх хугацаандаа бүх л уран бүтээлд нь орж, туслахаас эхлээд эвлүүлэг, монтаж, гэрэл тавих, кино найруулах гээд дэлгэцийн уран бүтээлийн ажлууд дээр Дооёо ахын суурьтайгаар эхэлж байсан юм. Жүжигчний тоглолт, найруулга гээд юмаа цухасхан, цухасхан л хэлж өгнө. Түүнээс яг ингээд гээд хичээл заахгүй шүү дээ. Нэг хувийн авьяас, 99 хувийн хөдөлмөр гэдэг л үнэн.

DOZ энтертайнментын 2006 онд хийсэн “Дурласны маргааш” анхны кинонд хошин урлагийн томчуудтай хамтарч тоглож үзлээ. Тайзан дээр л хардаг байсан хүмүүстэйгээ зэрэгцээд тоглоод ирэхээр сүрдээд байдаг юм билээ. Туул эгчтэй хамтарч тоглодог хэсэг дээр үгээ мартаад чичирсээр байгаад л зургаа дуусгасан. Араас нь “Хөх толбот хүмүүс”, “Амьдрах тасалбар” гээд л DOZ энтертайнментын ихэнх кинонд ажилласан. Дооёо ахын нөлөө их бий л дээ. Жүжиглэх бол түмний нүдэн дээр ухаан зарцуулдаг ажил. Энэ сценийн тэр нь их гоё санагдлаа гэдэг үг л урам өгнө.

-“Мэлмий энтертайнментыг байгуулсан түүхээс сонирхуулахгүй юу?

-“Мэлмий” энтертайнментыг 2008 онд байгуулсан. DOZ энтертайнментад байсан Бабу, Төгсөө бид 3 нийлээд тусдаа гаръя, өөрсдөө юм хийх нь зөв юм байна. Гэр бүл, үр хүүхэдтэй болоод амьдралын шаардлагаар арай илүү мөнгө олох хэрэг гарч, гурвуулаа ямар нэгэн юм байгуулъя гээд оюутны байрнаас эхэлсэн дээ. Ээжээрээ 2 сая 800 мянган төгрөгийн зээл авхуулаад анхны компьютерээ авч байсан бол 2008 онд Н.Түвшинбаярыг алтан медаль авдаг өдөр анхныхаа рекламыг захиалагчдаа хүлээлгэж өгөөд гэрээний мөнгөө аваад гурвуулаа бөөн баяр болоод... Тэр нь их мөнгө биш ээ, зайлуул. Тэр үедээ л яах вэ овоо хэдэн төгрөг байсан биз. Монгол даяараа бид гурвыг “Мэлмий” энтертайментыг байгуулсныг тэмдэглэж байгаа юм шиг л хөөртэй явсан.

-Гэр бүлийнхээ талаар танилцуулахгүй юу?

-Манайх ам бүл долуулаа. Таван хүүтэй. Манай эхнэр киноны Make-up хийдэг. Таван бандитай байна гэдэг бол бас л чанга. Манайх дандаа доод талдаа айлгүй байр сонгодог. Нийт 13 удаа нүүсэн. Дандаа доороо айлгүй газар төвхнөж байлаа.

 Голын хоёр нь ихэр. Манайд эвдрээгүй нэг ч шүүгээ байхгүй, хагараагүй нэг ч аяга байхгүй. Ялаа алах гэж байгаад алхаар цохиод зурагтаа хагалчихсан гээд угтсан өдөр ч бий. Шинэ зурагт аваад удаагүй ахиад л хагалчихсан. Хагалаад байхлаар нь жижигхэн зурагт аваад тавьсан чинь харин овоо бүтэн байгаа даа.

-Таван хүүтэй аав хүний хүүхдүүдээ өсгөх арга барил нь их сонирхолтой санагдаж байна.

-Би хүүхдүүдээ өлсгөхгүй, өөрсдийнх нь дур сонирхлоор нь суръя гэсэн юманд нь явуулахыг хичээдэг. Хүүхдийг завгүй л байлгахгүй болбол буруу юм руу орно.

 Студийн ажил чинь хэцүү шүү дээ. Зарим үедээ мөнгөтэй, зарим үедээ мөнгөгүй. Шантрах үе бол мэдээж зөндөө.

Тийм үед гэр бүлээрээ, хүүхдүүдээрээ цэнэглэгдэнэ шүү дээ. Яаж ч зовж байсан, яаж ч ядарч байсан ороод ирэхэд яг л нэг харцаар хардаг хүмүүс. Таван эрэгтэй хүүхэдтэй хүний хариуцлага өндөр л дөө. Буруу зам руу орчих вий, яаж зөв хүн байлгах вэ гээд. Ер нь зөв хүн болгож хүмүүжүүлнэ гэдэг чинь л хамгийн эхний сургалт юм шиг байгаа юм.

-“Лүд” киног амжилттай хийлээ. Мэдээж дараагийн ажлаа бодчихсон л байгаа байх?

-П.Алтантуул зохиолчийн “Миний эдэлснийг чи ч бас” гэдэг зохиолоос сэдэвлээд 10 ангитай аймшгийн трэйлер төрлийн кино хийх гээд хөрөнгө оруулагч нартаа танилцуулчихсан, төлөвлөгөө ч гарчихсан. Наадам дуусчихлаа, одоо ажил эхлэх байх.

 

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Энэ жил 11294 ээж Алдарт эхийн 1, 2 дугаар одон хүртэж байна2 цаг 55 минутын өмнөОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд хахууль авсан хэргээр баривчлагджээ3 цаг 3 минутын өмнөАТГ: Хотын стандарт хяналтын газрын албан тушаалтан “Т” нь хахууль авсан гэх хэргийг прокурорт хүргүүллээ3 цаг 17 минутын өмнөМонголын уулчид хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарсныг гэрэл зураг, дүрс бичлэгээр нотолж үлдээжээ5 цаг 57 минутын өмнөЕрөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна6 цаг 12 минутын өмнөДэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч7 цагийн өмнөХавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов7 цаг 32 минутын өмнөУлаанбаатарт +27...+29 градус дулаан байна7 цаг 41 минутын өмнөЗурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй7 цаг 44 минутын өмнөНийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53
 Facebook Twitter Youtube