Энэ мэдээ хуучирсан буюу 2023-10-20 нд нийтлэгдсэн байна.

Э.Хонгорзул: Жүжигчин мэргэжил бол миний дотор байгаа гал

10/ 20/ 2023    10 цаг 50 минут

“Бидний нэг”-ийн энэ удаагийн дугаарт “Хүлцэхгүй” олон ангит кинонд гол дүр бүтээсэн жүжигчин Э.Хонгорзул оролцлоо.

-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Э.Хонгорзул гэдэг. Жүжигчин мэргэжилтэй. Багаасаа л урлагийн хүн эсвэл  ардын дуучин болох хүсэлтэй байсан.

- Яагаад жүжигчин мэргэжлийг  сонгох болов?  

-Хүүхэд нас минь Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд өнгөрсөн. Багаас урлагийн үзлэг, “Яргуй”, “Хүрэлтулга”, “Уран жиргээ” гээд бүх тэмцээнд ээж минь хөтлөөд явдаг байсан. Ээж минь тэмцээний өмнөх орой надад маш гоё даашинз эсвэл дээл хийж өгдөг. Намайг тайзан дээр гарахад ээж минь тайзны ард намайг дэмжээд байж байдаг. Шагнал авахад хүртэл ээж минь гарыг минь чанга атгаад л хажууд минь байдаг. Ээж, аав минь жаахан байхаас одоог хүртэл маш сайн дэмжигч. Намайг урлагт хөтөлсөн хүн ээж минь юм шүү дээ.

Жүжигчин мэргэжил бол миний дотор байгаа гал. Хүн юу ч хийгээд мөнгө олоод амьдарч болно. Гэхдээ хүнийг дуртай зүйл нь өнгөлдөг, тэр зүйлийг хийхээрээ амьдарч байгаагаа мэдэрдэг. Би өөрийнхөө мэргэжлээр ажиллахаар утга учиртай амьдраад байгаа юм шиг мэдрэмж ирдэг. Миний мэргэжил бол зүгээр сууж байгаа хүнийг хараад л сэтгэл зүйн байдлыг мэдрэх ч юм уу тиймэрхүү мэдрэмжүүд суусан байдаг. 

- Өөрийг чинь хүмүүс шүлгийг маш сайхан уншиж, хүргэдэг гэдгээр нь сайн мэддэг .

-Соёл урлагийн их сургуульд ороод нэгдүгээр курст байхдаа дөрөвдүгээр курсын ах эгч нартайгаа тайзны ярианы тэмцээнд оролцоод байр эзэлсэн юм. Тэгээд л өөрийгөө “Би бол тайзны яриандаа мундаг юм байна” гээд бодчихсон. "Би мундаг л байх ёстой" гэх шалгуур өөртөө тавьчихаар сайн байхаас өөр аргагүй болчихдог юм билээ. Тайзны ярианы хичээлдээ ч өөрөө дуртай. Багш маань бэлдэж, маш олон тэмцээн уралдаанд оролцуулж байсан. Олон улсын тэмцээн уралдаанд орсон. Тайзны яриа гэдэг хичээл жүжигчин болох гэж бэлтгэгдэж байгаа хүний хувьд маш чухал. Тийм учраас жүжигчин хүнд байх ёстой чухал ур чадварын нэг л гэж боддог.

Хүмүүс намайг шүлэг, зохиол уншаад байхаар маш ухаалаг, зөөлөн хүн гэж боддог бололтой. Надаас сэтгэл зүйн зөвлөгөө авахыг хүссэн чатууд зөндөө ирдэг. Дотоод хүн маань бол сахилгагүй, эрх хэвээрээ. Зохиол унших дуртай. Ном унших дуртай. Уран зохиолд хайртай тийм л хүн.

-Сошиал хаягаараа шүлэг уншаад нэлээн удаж байгаа. Олон дагагчтай болсон байх?

-Таван жил болж байна. Саяхан нэг шүлэг уншаад оруулсан чинь хүмүүс маш их уйлсан гэж байсан. Ер нь, хамгийн хэцүү зүйл бол санах юм шиг байгаа юм. Санаж байгаа мэдрэмж бол үнэхээр хэцүү шүү дээ. Шууд явж очоод би чамайг санаад байна гээд хэлж болохгүй. Тэгсэн хэрнээ харилцаа үүсчихдэг. Магадгүй орчлон дээр байхгүй болчихвол бүр хэцүү. Гүйж очоод, уурлаад загнамаар байсан ч байхгүй болохоор үнэхээр хэцүү тиймээ.

Санах гэдэг ийм хэцүү зүйл гэдгийг харуулсан хэдэн мөрт оруулсан юм. Тэгсэн хүмүүсээс санаж байгаа хүмүүстээ зориулсан маш их коммент ирүүлсэн  нь надад маш их таалагдсан.

-Уран зохиолд дуртай гэлээ. Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ, уншсан номынхоо хэсгээс ямар зүйл мэдрэв?

-Л.Өлзийтөгс зохиолчийн “Үзэхийн хязгаар”  номын “Айдас” гэдэг жижиг хэсэг байдаг. Би энэ хүнд ингэж хандаж байхад, миний хандсан зүйл маш жижигхэн гэдгийг мэдрэх айдсын тухай бичсэн байдаг. Өөрөө бол тухайн хүнд маш гоё сэтгэл гаргачихсан гээд боддог. Гэтэл буцаагаад авч байгаа хүн нь тэрийг юман чинээ бодохгүй үйлдэл гаргах мэдрэмжийг авахаасаа айдаг гэсэн утгатай мөрт байсан. Надад өөрт саяхан ийм мэдрэмжүүд төрсөн болохоор тэр мөрт яагаад ч юм бодогдоод байдаг юм. Нээрээ л энэ мэдрэмж жаахан муухай мэдрэмж юм даа.

-"Хүлцэхгүй" олон ангит кинонд тоглосон. Киноныхоо талаар сонирхуулахгүй юу?

-Тийм ээ. “Хүлцэхгүй” бол Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын албаныхнаас санаачилсан кино. Энэ кинод хүнд харагдаж байгаа бас харагдахгүй байгаа Монгол Улсад гарч байгаа гэмт хэргүүдийг хэрхэн яаж зохицуулдаг юм бэ, энэнээс яаж сэргийлэх юм бэ гэдгийг бас илүү тодорхой харуулсан маш гоё уран бүтээл болсон. Есөн ангитай. Тэгээд анги болгон дээр гэр бүлийн хүчирхийлэл, өөр өөр гэмт хэргүүд гардаг. Хүмүүс..., би ч гэсэн хүчирхийлэл гэдэг нь хэн нэгнийг гэмтээх л юм байна гэж боддог байлаа. Цохих эсвэл хүнийг элдвээр хэлж, орилж, хашгирахыгхүчирхийлэл гэж бодсон чинь далдуур хүмүүс өөрийгөө ямар нэгэн аргаар хүчирхийлэлд өртөөд байгаагаа ерөөсөө мэддэггүй байсан юм байна. Дээрээс нь бидний нүдэнд харагдахгүй л болохоос Монголд маш олон хүчирхийлэл өдөр болгон гарч байгаа.  Энэ болгон дээр хамтарсан баг гэдэг зүйл яаж ажилладаг вэ гэдгийг тэр кинонд  илүү тод харуулсан. Хүн хүчирхийлэлд өртчихөөд хаана яаж хандахаа мэддэггүй. Тэрний гаргалгааг бас уг кинон дээр маш гоё гаргасан. Монгол хүн болгон үзэх ёстой киноны нэг гэж бодож байна.

- Анхны гол дүр байсан уу, ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Тийм ээ. Маш олон зүйлийг суралцсан, мэдсэн, нүд нээгдсэн. Өөрийгөө харахаар, хоолойгоо сонсохоор заримдаа ичих тийм мэдрэмж зөндөө байсан. Гэхдээ ямар ч байсан өөрт байгаа бүх боломжоороо хичээсэн. Зөндөө олон зүйл сурсан. Алдаанууд ч байгаа байх. Оновчтой зүйлүүд ч гэсэн зөндөө байх. Дандаа л нэг ийм айдастай байсан. За чадаж байгаа болов уу, ингэж байгаа болов уу гээд. Тэгээд л хийснийхээ дараа дутуу ч юм шиг санагдаад дахиж тогломоор санагдсан үе бас байгаа. Яг киногоо дууссаны дараа маш олон хүн баяр хүргэсэн. Дээрээс нь маш олон хүнд ухаарал өгч, нүдийг нээсэн гоё уран бүтээл болсон гэж найдаж байна.

-Өнөөдрийн залууст хандаж юу гэж хэлэх вэ?

-Би чинь хорин хэдхэн настай. Амьдрах гээд хичээж л байна. Өөрийнхөө амьдралыг босгоод бүх зүйлийг эхнээс нь үзээд явж байгаа.

Дуртай зүйлээ л хийгээрэй гэж хэлмээр санагддаг юм. Зүгээр дуртай зүйлээ хийж байгаа цагт амжилт бол хажууд байна. Тэгээд хамт олны уур амьсгал миний хувьд маш чухал. Надад нэг ийм мэдрэмж төрж байсан юм. Чиний байх ёстой газар гэж бий. Байх ёсгүй газраа удаан байж болохгүй гэдэг. Чамайг тэр хүмүүс хэн ч биш болгоод байхад битгий зууралдаад байгаарай. Хаа нэг газар чамд гэрэл гэгээтэй ертөнц байж л таараа. Би ч гэсэн хаа нэг газар хэн ч биш болоод байсан. Мэргэжлээсээ өөр зүйл хийгээд хэний ч өмнө хэн ч биш болоод явж байсан үе зөндөө бий. Тэгэхээр өөрөө өөрийнхөө өнгийг олоогүй л байсан. Хүн болгонд өөр өөрийн өнгө гэж байдаг. Тийм учраас яг өөрийнхөө байх ёстой газраа гоё гэрэлтээрэй. Байх ёсгүй газар бол битгий удаан байгаарай л гэж хэлье. Залуучууд аа, бүгдээрээ хичээгээд амьдаръя аа.

 

 

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Энэ жил 11294 ээж Алдарт эхийн 1, 2 дугаар одон хүртэж байна10 минут 44 секундын өмнөОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд хахууль авсан хэргээр баривчлагджээ18 минут 51 секундын өмнөАТГ: Хотын стандарт хяналтын газрын албан тушаалтан “Т” нь хахууль авсан гэх хэргийг прокурорт хүргүүллээ32 минут 55 секундын өмнөМонголын уулчид хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарсныг гэрэл зураг, дүрс бичлэгээр нотолж үлдээжээ3 цаг 13 минутын өмнөЕрөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна3 цаг 28 минутын өмнөДэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч4 цаг 16 минутын өмнөХавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов4 цаг 48 минутын өмнөУлаанбаатарт +27...+29 градус дулаан байна4 цаг 57 минутын өмнөЗурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй5 цагийн өмнөНийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53
 Facebook Twitter Youtube