Энэ мэдээ хуучирсан буюу 2024-01-06 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Энх ургийн гэрээ

1/ 6/ 2024    7 цаг 25 минут

Хүннү-Хан улсын хооронд байгуулагдсан найрамдлын гэрээ. Хүннү улсын хөрш улс орнуудтай харилцах гадаад харилцааны нэгэн арга хэлбэр, энх тайвнаар зэрэгцэн орших утга агуулгатай гэрээ.

Хүннү улс улам хүчирхэгжин бэхжихийн хэрээр Хан улс тэднийг зэвсгийн хүчээр дийлэхгүй гэдгээ ухаарч эв найрамдлын гэрээ хэлэлцээр байгуулан энх тайвнаар зэрэгцэн орших арга замыг эрэлхийлж эхэлжээ. Ингэснээр Хятадын Хань улс Хүннүг Төв Азийн хамгийн хүчирхэг улс гэдгийг аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрч НТӨ 198 онд хятадаар “хэцин” буюу энх ургийн гэрээ анх байгуулагдсан түүхтэй. НТӨ 162 онд Хан улсын Сяо-Вэньди хаан Хүннүгийн Лаошан шаньюйд илгээсэн захидалдаа “Цагаан хэрэмнээс хойших нум агсагчдын улс нь Шаньюйн зарлигийг дагаж, Цагаан хэрэмнээс урагших түшмэдийн бүс, малгай өмсөгчид суудаг орон нь харин надад захирагдана... Хан улс, Хүннү хоёр бол мөр зэрэгцэх хүчирхэг хөрш улсууд юм” хэмээн дурдсан нь НТӨ 198 онд байгуулсан гэрээний эхийн хэсэг мөн гэж Г.Сүхбаатар үзсэн байдаг.

НТӨ 201 онд Хүннү-Баруун Хан улсын хооронд болсон тулалдаанд Баруун Хан улсын хаан ялагдал хүлээжээ. Хан улсын хаан Хүннүгийн Модунь шаньюйд ураг холбон найрамдлын гэрээ байгуулах амлалт өгснөөр уг гэрээ байгуулагджээ.  

НТӨ 198 онд Хан улсын хаан Лю Бан өөрийн түшмэлээр Хүннүгийн Модунь шаньюйд ордны сайд ноёны охиныг гүнж хэмээн их бэлэг сэлттэй хүргүүлж, энх ургийн гэрээг байгуулжээ. НТӨ 179 онд Хан улсын шинэ хаан Сяо Вэньди Хүннү-Хан улсын хооронд байгуулагдсан энх ургийн гэрээг сэргээн баталсан байна. 

Эл гэрээг байгуулагч хоёр тал харилцан хүлээн зөвшилцсөн хэд хэдэн зүйлийн дотор Хан улсын хааны гүнжийг Хүннүгийн шаньюйд хатан болгон илгээх, жилд хэд хэдэн удаа Хан улсаас Хүннүд тодорхой хэмжээний бөс торго, дарс сархад, хүнсний зүйл зэрэг янз бүрийн зүйлээс бүрдсэн бэлэг сэлт барьж байх, “Хүннү бол Хан улстай эн зэрэгцэхүйц улс мөн” гэж хүлээн зөвшөөрөх, нөгөө талаар Хүннү нар өөрийн зүгээс хүлээх үүрэг болгож Хан улсыг үл довтлох зэрэг заалт орсон байжээ. Энэхүү гэрээ зарим үед тасалдаж, зарим үед сэргэн лавшруулан батлагдаж, 200 гаруй жилийн турш хэвээр мөрдөгдөж иржээ. (Ц.Төрбат)

Ашигласан ном зохиол

Амар А. Монголын товч түүх. Монгол бичгээс кирилл үсэгт буулгасан А.Очир. УБ., 1989.

Крадин Н.Н. Хүннү эзэнт улс. Орос хэлнээс орчуулсан Н.Ганбат. УБ., 2012.                 

Монгол улсын түүх. Тэргүүн боть. УБ., 2004.

Хүннүгийн толь бичиг. Эрхлэн нийтлүүлсэн Ц.Төрбат. УБ., 2011. 

Эх сурвалж: mongoltoli.mn

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Монголын уулчид хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарсныг гэрэл зураг, дүрс бичлэгээр нотолж үлдээжээ1 цаг 44 минутын өмнөЕрөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна1 цаг 59 минутын өмнөДэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч2 цаг 47 минутын өмнөХавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов3 цаг 19 минутын өмнөУлаанбаатарт +27...+29 градус дулаан байна3 цаг 27 минутын өмнөЗурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй3 цаг 30 минутын өмнөНийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41
 Facebook Twitter Youtube