Энэ мэдээ хуучирсан буюу 2024-01-08 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Яглакар

1/ 8/ 2024    6 цаг 36 минут

 
Төв Ази, Монгол оронд оршиж байсан дундад эртний түрэг хэлт сурвалжит овог, Уйгурын хаадын ураг

Яологэ хэмээх хятад сурвалжид гардаг овгийн нэрийг Орхон бичгийн дурсгалын Яглакар мөн гэдгийг эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг. Хотан баримтад Yahi̯:dakari гэж тэмдэглэжээ. Үгийн утгыг дараах байдлаар тайлбарладаг. Түрэг хэлний Yağıla- бол “дайнч” гэсэн үг бололтой. Тан улсын шинэ сударт Сүй улсын Да-е-гийн анхан онд (605) Яглакар овгийн Шицзянь иркин (俟斤 < ji-kin)-ийг аймгийн олон түмэн нь сая сонгож, хаан болгов, Вэйхэ аймаг Пугу, Тунло, Баегу-тай нэгдэж Хуйгэ хэмээх болсон, Уйгур аймгийн ургийг Яологэ хэмээнэ гэж өгүүлдэг. Үүнээс хойш бараг хоёр зуун жилийн турш Яглакар овгийн язгууртнууд иркин, эльтебер, шад, ябгу, хаан цол хэрэглэж Уйгур аймаг, Уйгурын хоёр ч хаант улсыг захирч байжээ.
    Орхон бичгийн дурсгалд Токуз огузаас гарсан уйгуруудыг Он-Уйгур гэж нэрлэдэг. Арван Уйгур гэсэн үг бөгөөд уйгурууд арван овогтой болохыг хэлж байна. Эдгээр 10 овог дотор Яглакар овог тэргүүлэх байр суурьтай ба тэднээс Уйгуурын ихэс дээдэс гардаг.
    Уйгурын хожуу хаант улсыг байгуулсан Яглакарын удмын хаад VIII зууны эцсээр хаан ширээгээ Токуз Огузын Эдиз аймагт булаалгажээ. Гэвч 840 онд Уйгур улс мөхсөний дараа Яглакар овгийн язгууртнууд нэг хэсэг уйгурчуудыг удирдаж Эзний гол, Ганьчжоуд нүүж очсон ба X зуунд өөрийн төр улсыг байгуулсан юм. Ганьчжоугийн Уйгур улсыг тангудууд XI зууны гучаад онд мөхөөж улсыг нь эзэлжээ. (Б.Батсүрэн)

Ашигласан ном зохиол

Сүй улсын судар (хятад хэлээр)
Тан улсын хуучин, шинэ судрууд (хятад хэлээр)
Н.Я.Бичурин. Собрание сведений о народах, обитавших в Средней Азии в древние времена. Том 1. М-Л., 1950
Liu Mau-tsai. Die Chinesischen Nachrichten zur Geschichte der Ost-Türken (T'u-küe). Bd. I-II. Wiesbaden, 1958
岑仲勉. 突厥集史. 上册. 北京.: 中莗書局, 1958 (2004重印) Чэнь Чжунмянь. Түрэгийн түүхийн товчоон. Дээд, доод дэвтэр, Бээжин, УХХ, 1958 (2004)
Сүхбаатар Г. Монголын түүхийн дээж бичиг. Тэргүүн дэвтэр. УБ., 1992
Батсүрэн Б. Өндөр тэрэгтнүүд ба эртний түрэгүүд (VI-IX зуун). УБ., 2009
Батсүрэн Б. Гучин түрэг (Otuz Türk\Otuz Türük)-ийн асуудалд – Эртний Түрэгийн түүх, соёл. УБ., 2015. тал. 71-101

Эх сурвалж:mongoltoli.mn

 
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Энэ жил 11294 ээж Алдарт эхийн 1, 2 дугаар одон хүртэж байна3 цаг 13 минутын өмнөОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд хахууль авсан хэргээр баривчлагджээ3 цаг 21 минутын өмнөАТГ: Хотын стандарт хяналтын газрын албан тушаалтан “Т” нь хахууль авсан гэх хэргийг прокурорт хүргүүллээ3 цаг 36 минутын өмнөМонголын уулчид хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарсныг гэрэл зураг, дүрс бичлэгээр нотолж үлдээжээ6 цаг 16 минутын өмнөЕрөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна6 цаг 30 минутын өмнөДэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч7 цаг 18 минутын өмнөХавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов7 цаг 50 минутын өмнөУлаанбаатарт +27...+29 градус дулаан байна7 цаг 59 минутын өмнөЗурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй8 цаг 2 минутын өмнөНийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53
 Facebook Twitter Youtube