Энэ мэдээ хуучирсан буюу 2024-01-10 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Ярлык

1/ 10/ 2024    7 цаг 00 минут

Монголын их хаадын буулгасан тушаалыг Зарлиг гэх ба орос хэлэнд ярлык хэмээн тэмдэглэгдэн үлджээ.

Их Монгол улсыг байгуулж Монголын эзэнт гүрнийг байгуулсан Чингис хаан болон түүний залгамжлагчдын үед зарлиг гэдэг үгийг их хаанаас өөр хэн ч хэрэглэх эрхгүй байсан нь тодорхой байна. Монгол бичгийн онцлогоос хамаарч зарлиг гэдэг үг орос хэлэнд ярлык хэмээн хэлбэр нь өөрчлөгдөн тэмдэглэгдсэн ч зарлиг гэдэг утга нь хэвээр хадгалагджээ.

Судлаачдын олж тогтоосноор эзэнт гүрний хаадын зарлиг нь дараах бүтэцтэй байжээ. Үүнд: Эхлэлийн тогтсон хэллэг (оршил), Зарлиг тушаал гаргагчийн нэр, Хэнд хандсан (хүлээн авагч), Гол агуулга, Бичсэн огноо, газар

Зарлигийн эхэнд “Мөнх тэнгэрийн хүчинд”, “Мөнх тэнгэрийн хүчинд, хааны ивээлд” хэмээх тогтсон  хэллэг нь Чингис хааны үеэс түгээмэл хэрэглэгдэж байсан ч Өгэдэй хааны үеэс бичгийн хэлэнд хэлбэршжээ. Зарлигийн энэ хэлбэршил Их Монгол улсын дөрөвдэх хаан Гүюг хааны тамганы дардас, түүний Ромын Пап ламд илгээсэн перс хэлээрх захидал зэргээс үзэхэд, түүний үеэс эхлэн аливаа зарлигийн бичгийн эхэнд энэ хэллэгийг заавал оруулан бичих болсон. Түүний дараа тухайн зарлигийг хүлээн авах албан байгууллага болон хувь хүн байх ба агуулга нь онцгой эрх дарх, хөнгөлөлтийг үзүүлэх буюу анхааруулга сүрдүүлгийн үгээр илэрхийлэгднэ.

Зарлигийн эцэст бичиг үйлдсэн огноо, газрыг заавал бичдэг байжээ. Дай Юань улсын Шидабал Гэгээн хаан хүртэл 12 жилийн тооллыг баримталсан байдаг бол түүнээс хойш 12 жилийг, хаадын оны цолтой давхар хэрэглэх болжээ.

Зарлигийн төгсгөлд их хаадын нэр, оны цолыг хамгийн өндөр мөр тэтгэн бичих ба түүнээс доош зэрэг дагуу мөр тэтгэдэг байв. Мөр тэтгэх ёсыг уйгуржин монгол, дөрвөлжин бичгийн дурсгал, нанхиад үсгийн дурсгалд ч мөн адил баримталдаг байж.

Зарлигийг бичсэн огноо, газар гэсэн хэсэгт ал улаан тамга дарна. Хэрэв захидлын цаас нь залгаастай байвал захидлын баталгаат чанарыг хангахын тулд залгаас бүр дээр тамгална.

Алтан ордны улсын хаадаас гадаадын худалдаачдад олгосон зарлигийн бичгүүд, Хубилай хаан болон түүнийг залгамжлагч хаадаас шашны сүм хийд, лам нарыг алба татвараас хөнгөлсөн зарлиг зэрэг зарлигийн олон бичгүүд өнөөг хүртэл уламжлан иржээ. (С.Цолмон)

Ашигласан ном зохиол

Сумьяабаатар Б., XIII-XIV зууны Монгол Солонгос харилцааны бичгүүд (Тэргүүн дэвтэр), УБ., 1978

Хубилай хаан түүнийг залгамжлагчид, УБ., 2015

Шагдарсүрэн Ц., Монголчуудын утга соёлын товчоон, УБ., 2013

Григорьев А.П., Монгольская дипломатика, XIII-XIV вв.Л.,1978

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Энэ жил 11294 ээж Алдарт эхийн 1, 2 дугаар одон хүртэж байна10 минут 46 секундын өмнөОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд хахууль авсан хэргээр баривчлагджээ18 минут 53 секундын өмнөАТГ: Хотын стандарт хяналтын газрын албан тушаалтан “Т” нь хахууль авсан гэх хэргийг прокурорт хүргүүллээ32 минут 57 секундын өмнөМонголын уулчид хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарсныг гэрэл зураг, дүрс бичлэгээр нотолж үлдээжээ3 цаг 13 минутын өмнөЕрөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна3 цаг 28 минутын өмнөДэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч4 цаг 16 минутын өмнөХавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов4 цаг 48 минутын өмнөУлаанбаатарт +27...+29 градус дулаан байна4 цаг 57 минутын өмнөЗурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй5 цагийн өмнөНийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53
 Facebook Twitter Youtube