Энэ мэдээ хуучирсан буюу 2024-01-11 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Эриехэй Мэргэн хан

1/ 11/ 2024    6 цаг 41 минут


XVI зууны сүүлч, XVII зууны эхэн үеийн Ар Халхын зүүн гарын нэгэн тэргүүн, Мэргэн хан.

 Халх түмний эзэн Гэрсэнз (1513-1549)-ийг нас барсны дараа түүний их хатан 7 хөвгүүндээ Халхын отгуудыг хуваарилан захируулснаар Халхын 7 хошуу байгуулагджээ. Анх байгуулагдах цагт 2 гарт хуваагдаж, баруун гарт нь Ашихай (1530-?), Ноёндой (1531-?), Далдан (1542-?), Саму (1544-?) нарын 4 хошуу, зүүн гарт нь Онохуй (1534-?), Амин (1536-?), Дара (1540-?) нарын 3 хошуу багтаж байжээ. Баруун гарыг Ашихай, зүүн гарыг Онохуй даргалж байсан бололтой. Харин Ашихай дархан хунтайж Гэрсэнзийн ахмад хүүгийн хувиар Халхыг ерөнхийд нь зонхилон мэдэж байв. Гэвч хожим нь Онохуйн ахмад хөвгүүн Абтай хүчирхэгжиж, Халхыг тэргүүлэн захирахыг оролдох болжээ. Абтайд 3-р Далай лам “Очир сайн хан” хэмээх цол шагнаснаар Халхын ноёдын дотор хамгийн түрүүн “хан” цолтон буй болов. Абтайн дэд хөвгүүн Эриехэй түүний “хан” цолыг залгамжилж, “Мэргэн хан” гэж нэрлэгдэж байв. Тэрээр Халхын 7 хошууны нэгний нь ноён бөгөөд Халхын зүүн гарын тэргүүлэгчдийн нэг байв. Эриехэйгийн үйл ажиллагааны тухай дорвитой мэдээ хомс. Ямартай ч Эриехэй Мэргэн ханы үеэс эхлэн Халхын баруун гар дахин давамгайлах байр суурьтай болсон бололтой. (Ц.Цэрэндорж)

Ашигласан ном зохиол

Byamba-yin Asaragči neretϋ (-yin) teϋke (Эхбичигийн судлагаа) Тэргүүн дэвтэр. Галиглаж, үгийн хэлхээг үйлдэн хэвлэлд бэлтгэсэн Цэвэлийн Шагдарсүрэн, И Сөн Гю (Lee Seong-gyu), УБ., 2002

Зарлигаар тогтоосон гадаад монгол, хотон аймгийн ван гүнгүүдийн илтгэл шастир, Монгол бичгээс кирилл бичигт буулгаж, тайлбар хийсэн Цэрэндорж Ц., Эрдэнэболд Л., Баржав Д., Ганбат Н., УБ., 2007

Шара туджи. Монгольская летопись XVII в., М., 1957

Гонгор Д., Халх товчоон, УБ., 1970

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Энэ жил 11294 ээж Алдарт эхийн 1, 2 дугаар одон хүртэж байна1 цаг 28 минутын өмнөОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд хахууль авсан хэргээр баривчлагджээ1 цаг 36 минутын өмнөАТГ: Хотын стандарт хяналтын газрын албан тушаалтан “Т” нь хахууль авсан гэх хэргийг прокурорт хүргүүллээ1 цаг 50 минутын өмнөМонголын уулчид хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарсныг гэрэл зураг, дүрс бичлэгээр нотолж үлдээжээ4 цаг 30 минутын өмнөЕрөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна4 цаг 45 минутын өмнөДэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч5 цаг 33 минутын өмнөХавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов6 цаг 5 минутын өмнөУлаанбаатарт +27...+29 градус дулаан байна6 цаг 14 минутын өмнөЗурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй6 цаг 17 минутын өмнөНийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53
 Facebook Twitter Youtube