Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл

3/ 25/ 2024    9 цаг 00 минут

Базарбямбын Нямсүрэн

Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинаа хэд хэдэн томоохон үйл явдал болов. Хойд хөрш ОХУ-д баасан гарагийн орой халдлага болж олон гэмгүй хүмүүс амь үрэгдсэн харамсалтай үйл явдал болсон. Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хиймэл оюун ухааны талаарх анхны тогтоолыг гаргав. АНУ-ын Конгресс энэ оны төсвөө хуулийн хугацаанд багтаан амжиж баталсан бол Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уиллиамын гэргий Уэльсийн гүнж Кэтрин хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгааг Кенсингтоны ордноос алба ёсоор мэдээллээ.  Үйл явдлын хураангуйг хүргэе. 


Москвагийн террорист халдлагын сэжигтнүүдийг баривчиллаа

ОХУ орон даяар нэг өдрийн гашуудал зарлаад байна. Өнгөрсөн баасан гарагт Москва хотын "Crocus City Hall" цогцолборын концертын танхимд “Пикник” хамтлагийн тоглолт болохын өмнө хэд хэдэн этгээд автомат буугаар галлаж, халдлага үйлдсэн юм. Үүний улмаас 130 гаруй хүн амиа алдаж, 140 гаруй хүн гэмтэж бэртжээ.


 Ерөнхийлөгч В.Путин ард түмэндээ хандан үг хэлэхдээ амиа алдсан болон шархадсан хүмүүсийн ар гэрийнхэнд шаардлагатай бүхий л тусламжийг үзүүлэхээ мэдэгдэв. Тэрбээр "Харгис хэргийг зохион байгуулсан бүх хүнийг илрүүлж, шийтгэх болно" гэв. Одоогоор халдлага үйлдсэн дөрвөн хүнийг баривчлаад байгаа бөгөөд цаашид бусад хамсаатнуудыг барихаар  тусгай албаныхан ажиллаж байгаа аж. 


Тухалбал, Оросын Мөрдөн байцаах хороо терроризмын хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Халдлага гарсантай холбогдуулан Москвагийн нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудлуудад аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж, Москвад олон нийтийг хамарсан бүх арга хэмжээг цуцалсан юм. Мөн Дагестан, Ненецийн автономит тойрог зэрэг хэд хэдэн бүс нутагт аюулгүй байдлын арга хэмжээг чангатгасныг ТАСС агентлаг мэдээлжээ. 

 


Кэйт Миддлтон хорт хавдартай тэмцэж байна

Их Британийн хаан Чарльз хорт хавдар туссан хүндхэн мэдээ цацагдаад удаагүй байхад Уэльсийн гүнж Кейт Миддлтон хорт хавдартай хэмээн оношлогдсоныг Кенсингтоны ордноос зарлалаа. Хаан ширээ залгамжлах хунтайж Уиллиамын гэргий, Уэльсийн гүнж  өөрийн биеэр өвчнийхөө талаар мэдээлж, хэрхэн оношлогдож, эмчилгээ хийлгэж байгаа талаараа  олон нийтэд мэдээлэв. Тэрбээр олон нийтэд хандсан видео бичлэгтээ “Нэгдүгээр сард би хэвлийн хөндийн хүнд мэс засал хийлгэсэнийг олон нийт мэдэж байгаа. Тэр үед хорт хавдаргүй гэсэн дүгнэлт гарсан ч хагалгааны дараах шинжилгээгээр хорт хавдар илэрсэн. Эмч нар надад хими эмчилгээ хийлгэхийг зөвлөсний дагуу эхний шатны эмчилгээ хийлгэж байна” хэмээн ярьсан юм. Мөн хорт хавдрын оношийг сонсоод цочирдсон ч халамжтай нөхөр, гэр бүл болон ойр дотныхон, олон нийтийн хүчээр эмчилгээний үеийг сэтгэл өөдрөг даван туулахыг хичээж байгаа бөгөөд өвчнийг илааршуулахад тустай бүх зүйлийг хийх болно гэсэн юм.  


Мөн хурдан эдгэрэхийг хүсч байгаа бүх хүмүүст талархал илэрхийлэхийн зэрэгцээ цаг хугацаа их шаардах тус эмчилгээнийхээ явцад хувийн орон зай хэрэгтэй байгаагаа онцолсон юм.  Мөн өвчний тухай мэдээг гурван хүүхэддээ аль болох зөв үгээр, сэтгэл санаанд нь нөлөөлөхөөргүй ойлгуулах нь хамгийн хүнд байсныг ярьжээ. Өдгөө 42 настай гүнж Кэтрин өнгөрсөн нэгдүгээр сард хэвлийн хөндийн мэс засалд орсноосоо хойш анх удаа олон нийтэд зориулан мэдээлэл хийхдээ бага зэрэг цонхигор, ядарсан байдалтай харагдаж байлаа.

 

AI-ын талаарх НҮБ-ын анхны тогтоол батлагдав

 НҮБ-ын Ерөнхий Ассамблей өнгөрсөн хиймэл оюун ухаантай холбоотой анхны тогтоолыг саяхан баталлаа. Сүүлийн жилүүдэд технологийн дэвшлийн нөлөөгөөр дэлхий дахины анхааралд орох болсон хиймэл оюун ухааны асуудлыг хөндөж өнгөрсөн жил дэлхийн хэмжээний анхны чуулган Их Британид болсон бол энэ удаад НҮБ-аас Хиймэл оюун ухааныг ашиглахдаа найдвартай, аюулгүй байдлыг хангахыг гишүүн орнууддаа уриалсан тогтоолыг  баталсан нь энэ юм. Тогтоолд "НҮБ-аас дэвшүүлсэн тогтвортой хөгжлийн бүх зорилтод хүрэхийн тулд дижитал шилжилтийг дэмжих, түүний ашиг тусыг тэгш хүртэхэд аюулгүй, найдвартай, баталгаатай хиймэл оюун ухааны системийн стандарт шаардлагатай" хэмээн онцлон тэмдэглэжээ. Мөн “олон улсын хүний эрхийн хууль тогтоомжийн дагуу ашиглах боломжгүй хиймэл оюун ухааны системийг ашиглахаас татгалзах эсвэл ашиглахаа зогсоохыг” НҮБ-ын гишүүн улсуудад уриалсан байна.Хиймэл оюун ухаантай холбоотой асуудлыг Аюулгүйн Зөвлөл болон Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн дэргэд байгуулсан ажлын хэсэг хэлэлцсэн байна. AI буюу хиймэл оюун ухааны тухай тогтоолыг батлуулахад АНУ, Япон зэрэг улс орнууд идэвхтэй оролцсон юм.  

 

АНУ-ын Засгийн газар амжиж төсвөө батлав

АНУ-ын Конгресс амралтын өдрөөр хуралдан энэ оны төсвийн хуулиа амжиж баталлаа. АНУ-ын төсвийн хуулийг өнгөрсөн баасан гарагт багтаан батлаагүй бол Засгийн газрын үйл ажиллагаа түр зогсох эрсдэлд орох байсан бөгөөд Төлөөлөгчдийн танхим гуравдугаар сарын 22-ны баасан гарагт амжиж батлав. 1.2 их наяд ам.долларын санхүүжилттэй төсвийг баталснаар ирэх есдүгээр сарыг дуустал АНУ-ын Засгийн газрын агентлагуудыг санхүүжүүлэх юм. Ерөнхийлөгч Жо Байден хуулийн төсөлд гарын үсэг зурсныхаа дараа "Америкчуудад хөрөнгө оруулах, эдийн засгийн үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх хууль" хэмээн онцлон мэдэгджээ. Мөн тэрбээр Конгресст хандан хууль тогтоох танхимд гацаад буй бусад хуулийн төслүүдийг батлахыг уриалжээ. 
Ж.Байдены гарын үсэг зурсан хуульд Украин, Тайвань, Израильд цэргийн тусламж үзүүлэх санхүүжилтийг тусгаагүй бөгөөд  хууль тогтоогчид хаврын завсарлагааны дараа дөрөвдүгээр сард хэлэлцэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 56, 57 (7300, 7301)

 

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Монголын уулчид хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарсныг гэрэл зураг, дүрс бичлэгээр нотолж үлдээжээ49 минут 22 секундын өмнөЕрөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна1 цаг 5 минутын өмнөДэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч1 цаг 53 минутын өмнөХавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов2 цаг 25 минутын өмнөУлаанбаатарт +27...+29 градус дулаан байна2 цаг 33 минутын өмнөЗурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2 цаг 36 минутын өмнөНийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41
 Facebook Twitter Youtube