Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

3/ 29/ 2024    8 цаг 24 минут

Өчигдөр буюу Пүрэв гарагт Тверь мужийн Торжок хотод агаарын зэвсэгт хүчний алба хаагчидтай уулзахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Путин бас нэг анхааруулгыг НАТО-гийн гишүүн орнуудад өгсөн байна.

Орос улс НАТО-гийн аль нэг гишүүн улсын нутаг дэвсгэрт халдахгүй боловч зөвхөн F-16 сөнөөгч онгоцнууд байрласан агаарын баазуудад нь довтлох тухай тэр ярьжээ.

“Бидэнд эдгээр улсуудад халдан довтлох ямар ч түрэмгий санаа байхгүй. Польш, Балтийн улсууд, цаашлаад Чех руу довтлохоор төлөвлөж байна гэж ярих нь туйлын утгагүй хэрэг. Энэ бол ард иргэдээ дэмий хоосон яриагаар хууран мэхэлж, Украины тусламжийг нэмэгдүүлэх зорилготой зүйл” гэж Путин энэ үеэр ярьсныг Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Украинд байлдаж буй Оросын зэвсэгт хүчний эсрэг ашиглагдах F-16 сөнөөгч онгоцнуудыг байрлуулсан НАТО-гийн агаарын баазуудад довтлох боломжтой эсэхийг сэтгүүлч асуухад Путин ийм баазуудыг “хууль ёсны бай” гэж үзэхээ мэдэгджээ.

Ингэхдээ тэр Өрнөдийн танкууд, хуягт тэрэгнүүд болон бусад байлдааны зэвсэг техникүүдийг өнөөдөр хэрхэн устгаж байгаа шигээ “F-16 сөнөөгч онгоцнуудыг бас устгана” хэмээн сүрдүүлжээ.

Одоогоор Украины тал Өрнөдийн холбоотнуудын өгөхөөр амласан F-16 сөнөөгч онгоцнуудыг хүлээж байна.

Хамгийн багадаа 42 ширхэг ийм загварын онгоц Украинд ирэхээр болж, Украины нисгэгчид өнөөдөр Өрнөдийн орнуудад онгоцыг эзэмших сургалтад хамрагдаж байгаа. Сургалт дууссаны дараа онгоцнуудыг Украины агаарын баазуудад илгээх юм.

Гэхдээ F-16 онгоцны өндөр шаардлагыг Украины хэдэн бааз хангаж чадах нь тодорхойгүй байна.

Нөгөө талаар Путиний өчигдөр ярьсан зүйлд итгэхэд хэцүү юм. 2022 оны хоёрдугаар сард эхэлсэн дайнаас өмнө Оросын арми Украины нутаг дэвсгэрт халдах гэж байгааг Өрнөдийнхөн анхааруулахад Путин болон Кремлийн бусад өндөр албан тушаалтнууд үүнийг эрс няцааж байсан юм.

 

Эх сурвалж: Reuters

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.126.90.84Дэвсгэр   • 3 сарын 29. 12 цаг 17 минут

Танайх бас худалдагдсан уу. Тойм нэрээ солих хэрэгтэй шүү. Ямар ч яадаг юм.. лангуу ч юмуу эсвэл хөнжил ч гэсэн болно ш дээ...



ШИНЭ МЭДЭЭ

Дэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч34 минут 22 секундын өмнөХавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов1 цаг 7 минутын өмнөУлаанбаатарт +27...+29 градус дулаан байна1 цаг 15 минутын өмнөЗурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй1 цаг 18 минутын өмнөНийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29
 Facebook Twitter Youtube