Жолооч: Ганц шөнийн дотор 260 мянган төгрөгийн цалинг 130 мянга болгосон

4/ 2/ 2024    10 цаг 28 минут

“Цагаан хад” суурьшлын бүсэд ажиллаж байгаа нүүрс тээврийн жолооч нарын цалинг үндэслэлгүй, гэнэтийн шийдвэрээр яагаад хассан талаар “Эко Глобал Ложистик” нүүрс тээврийн компанийн жолоочоос тодрууллаа. (Тэрээр нэрээ нууцлахыг хүсэв)


-Та нүүрс тээврийн жолоочоор хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-Ханбогд сумын Хайрхан багийн нутаг буюу Цагаан хаданд нүүрсний тэрэг бариад ойролцоогоор нэг жил болжээ. Манайх ам бүл дөрвүүлээ. Өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд цалин хассан шийдвэр гэнэт гарсан. Өмнө нь урьдчилж мэдэгдсэн зүйл байхгүй. Урьд орой нь ачаагаа буулгаад талоноо бичүүлэхэд ямар нэгэн цалин хасах талаар мэдэгдээгүй. Маргаашаас нь цалин хассан шийдвэр г аргасан тухай олж сонссон.

-Цалин нь хэдээс хэд болж буурав?

-Өмнө нь өдөрт 260 мянган төгрөгөөр цалинждаг байсан. Мэдээж ачаагаа буулгаж чадвал 100 мянган төгрөгний нэмэгдэл авна. Маш урт цуваа үргэлжилсэн байдаг болохоор сардаа хил гарч ачаагаа буулгах давтамж нь өөр өөр.

Гуравдугаар сарын 25нд ганц шөнийн дотор 260 мянган төгрөгийн цалинг 130 мянган төгрөг болгосон. Эрс 50 хувиар буурсан байгаа юм. Сонгуулийнхаа сурталчилгааны мөнгийг хийх гээд бидний цалинг хасчихлаа гэж харж байна.

-Та хэр уртад ачаа тээвэр лэдэг вэ. Ажлын байрны нөхцөл ямар байна?

-Ачаагаа ачихаас буулгах цэг хүртэл нийт 48км зам туулдаг. Ажлын цагийн хувьд өглөө 08:00-аас 17 цаг хүртэл автомашин дээрээ байна. Мэдээж нүүрс тээвэрлэж байгаа болохоор нүүрс, тортог болсон жолооч нар байгаа шүү дээ. Говь нутаг учир өвөлдөө маш хүйтэн, зундаа маш халуун байдаг. Ажлын байрны нөхцөл гэдэг бол бидний жолоодох машин, хоноглох газар хүртэл орж байгаа гэж боддог. Учир нь бид гэртээ хариад амрах боломжгүй шүү дээ. Ажилчдын байрны хувьд гол хөндөх зүйл бол хоол хүнс, эрүүл мэнд юм. Бид гэхэд сүүлийн хоёр сар зөвхөн будаа идлээ.

-Махны орцгүй дан будаа идсэн гэсэн үг үү?

-Махтай. Ямар ч гурилын хангамж байхгүй гэсэн үг. Бидэнд хэлэхдээ өдөрт 50 мянган төгрөгний өртөгтэйгөөр хооллож байгаа гэдэг. Бодит байдал дээр 50 мянган төгрөг гар дээрээ авах юм бол хамаагүй дээр хоол хийгээд иднэ. Мөн энд үйл ажиллагаа явуулж байгаа хоолны газар, дэлгүүр маш үнэтэй. Бидний кола гэхэд л зургаа, долоон мянган төгрөг болж байгаа юм.

Хамгийн хямд хоол нь 15 мянган төгрөгөөс эхэлдэг. Том тэрэгний жолооч нар гээд биднийг их мөнгөтэй гэж боддог юм шиг байгаа юм. Бодит нөхцөл байдал дээр Америкийн том тэрэгний жолооч нар шиг биш шүү дээ.

-Та бүхэн нийгмийн даатгал төлдөг үү. Эрүүл  мэндийн үйлчилгээ авч чадаж байна уу?

-Даатгал мэдээж төлнө. Эрүүл мэндийн үйлчилгээ авах ямар ч боломжгүй. Төрийн үйлчилгээ гээд хэд хэдэн контейнерүүд л байдаг. Үйл ажиллагаа явуулж байгаа ганц газар нь Хаан банк. Энэ газар маш олон богинын болон уртын тээврийн жолооч нар ажиллаж амьдарч байна. Тэдний ард гэр бүлийнх нь орлого хамаарч байдаг. Энэхүү жолооч нарын эрүүл мэнд муу бол тэд ар гэрээ яаж авч явах билээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Энэ жил 11294 ээж Алдарт эхийн 1, 2 дугаар одон хүртэж байна2 цаг 22 минутын өмнөОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд хахууль авсан хэргээр баривчлагджээ2 цаг 30 минутын өмнөАТГ: Хотын стандарт хяналтын газрын албан тушаалтан “Т” нь хахууль авсан гэх хэргийг прокурорт хүргүүллээ2 цаг 44 минутын өмнөМонголын уулчид хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарсныг гэрэл зураг, дүрс бичлэгээр нотолж үлдээжээ5 цаг 24 минутын өмнөЕрөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна5 цаг 38 минутын өмнөДэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч6 цаг 27 минутын өмнөХавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов6 цаг 59 минутын өмнөУлаанбаатарт +27...+29 градус дулаан байна7 цаг 7 минутын өмнөЗурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй7 цаг 10 минутын өмнөНийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53
 Facebook Twitter Youtube