Баялгийн санд ордынхоо 34 хувийг алдахаас “бажга алдсан” стратегийн орд эзэмшигчид улс төрийг улам “халаах”-аар бэлдэж байна

4/ 8/ 2024    9 цаг 09 минут

Улс төр улайсч эхэллээ. Сонгууль эхэлсэн учраас тэр. Гэхдээ хажуугаар нь өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Үндэсний баялгийн сангийн тухай хууль Монголын улс төрийг улам халаах бас нэг үндэс нь болоод байна.

Уг хуулийн төсөлд улс төрийг ингэж хөдөлгөөнд оруулчихаар гурван зүйлийн агуулга оржээ. Нэгдүгээрт “Стратегийн ордуудын 34 хувийг Баялгийн санд авна”, хоёрдугаарт “Баялгийн санд хуримтлал үүсгэх ордуудад нэг гэр бүл 20-иос дээш хувь эзэмшихгүй”, гуравдугаарт “Тус ордуудаас өв залгамжлалаар, бэлэглэлээр шилжүүлсэн хувьд 30 хувийн татвар оногдуулна” гэсэн байна.

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулган дээр “Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын сангаас бүрдэх бөгөөд сангийн хөрөнгийг арвижуулах, хөрөнгө оруулалтыг татах, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах Норвегийн баялгийн сан болон Сингапурын хуримтлалын сангийн жишиг загварт тулгуурласан болно. Эндээс Хуримтлалын сан нь “Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стратегийн ордуудын 34 хувь, тодотгож хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэр, Эрдэнэс Оюу толгой болон цаашид ашиглах стратегийн ордуудын ашиг Монгол банкинд иргэдийн нэрийн дансанд шууд төвлөрч, иргэдийн орон сууцжуулалт, боловсрол, эрүүл мэндэд зарцуулагдахаар энэ хуулийн төсөлд тусгагдлаа. Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжихэд стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь заавал нээлттэй хувьцаат компани байх, нийт хувьцааны 20-иос дээш хувийг аливаа этгээд дангаар болон харилцан хамаарал бүхий этгээдийн хамтаар эзэмшихгүй байх, өв залгамжлал болон бэлэглэлээр шилжүүлсний орлогод 30 хувиар татвар ногдуулах эрх зүйн орчин зайлшгүй шаардлагатай” гэж мэдэгдсэн.

Үүгээр 2007 онд УИХ-ын тогтоолоор баталсан Монгол Улсын стратегийн ач холбогдолтой 15 орд, 2015 онд мөн УИХ-ын тогтоолоор нэмсэн нэг, нийлээд 16 ордын асуудал хөндөгдөж буй ажээ.

УИХ-ын 2007 тогтоолоор 15 ордыг “Монгол Улсын стратегийн ач холбогдолтой” гэж баталсан. Тэдгээрт Таван толгойн чулуун нүүрсний орд, Нарийнсухайтын нүүрсний орд, Багануурын хүрэн нүүрсний орд, Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний орд, Мардайн ураны орд, Дорнодын ураны орд, Гурван булагийн ураны орд, Төмөртэйн төмрийн хүдрийн орд, Оюу толгойн зэс, алтны орд, Цагаан суваргын зэс, молибденийн орд, Эрдэнэтийн зэс, молибденийн орд, Бүрэн хааны фосфоритын орд, Бороогийн алтны орд, Төмөртэйн цайр, хар тугалгын орд, Асгатын мөнгөний орд багтдаг. 2015 онд УИХ-ын тогтоолоор Гацууртын алтны ордыг нэмсэн. Стратегийн ийм 16 орд бий.

Харин Үндэсний баялгийн сангийн хуулийн төслөөр нийт монголчууд ашиг шимийг нь хүртэх боломжтой ердөө зургаан орд үлджээ. Бусад нь ямар нэг байдлаар “бусдад” очоод байна.

Тэгэхээр энэ төслөөр Монголын нийт иргэд Баялгийн сангаар дамжуулаад “Эрдэнэс Монгол”-д байгаа 6-7 ордоос л хувь хүртэх дүр зураг харагдаж байна.

Гэхдээ тэдгээр нь бас тодорхой хувь, заримынх нь “өрөм”-ийг өөр бусад хүн авчихжээ.

Жишээ нь, Таван толгойн орд дөрөв хуваагдчихсан. “Эрдэнэс Таван толгой”-гоос л бүгдээрээ хувь хүртэнэ. “Эрдэнэс Монгол”-ын мэдэлд байгаа гэсэн үг. Харин “Өрөм” нь гэгддэг хэсэг нь “Таван толгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Хангад эксплорейшн” ХХК дээр байна. Эрдэнэтийн орд төрийн мэдэлд ирсэн. Гэхдээ овоолгыг нь хувийн компаниуд ашигладаг. Тэдгээр дээр 34 хувиа авах, эсвэл “Эрдэнэт үйлдвэр” өөрөө ашиглах шаардлага үүснэ. Оюу толгойн орд дээр манай улс 34 хувиа эзэмшдэг. Шивээ-Овоо ордын нэг хэсэг нь “Эрдэнэс Монгол” дээр, нөгөө хэсэг нь “Эйкүсора” ХХК-д байна. Мөн стратегийн Төмөртэйн орд, Асгатын орд, Багануурын ордууд “Эрдэнэс Монгол”-д 100 хувь байгаа ажээ.

Харин Цагаан суваргын орд 100 хувь МАК-д, Бүрэн хааны орд “Топ руонхэн цо” ХХК, “Талст маргад” ХХК, “Сутай хэн цо” ХХК гурав дээр байна. Цаашлаад Төмөртэйн ордыг “Цайрт минерал” ХХК, Мардай, Дорнод ураны ордуудыг “Адамасмайнинг” ХХК, Нарийнсухайтын ордыг “Саусгоби сэндс”, МАК, “Адилцаг”, “Хүрэн толгой коал майнинг”, “Цагаан өвөлжөө”, ЕАИ, “Өсөх зоос” компаниуд эзэмшдэг. Гацууртын орд, Гурван булагийн орд дээр одоогоор лиценз алга.

Стратегийн 16 ордтой холбоотой иймэрхүү мэдээлэлтай байдаг. Арваад орд нь “хүний гарт” орчихжээ. Байгаа хэд нь ч хэдхэн компанийн эзэмшилд байна.

Ялангуяа Таван толгойн “өрөм” болсон хэсэг, Эрдэнэтийн овоолго, хувийн мэдэлд 100 хувь очсон Цагаан суваргын орд зэргийг Баялгийн санд татах талаар хууль санаачлагчид хатуу анхаарч ажиллах юм байна. Гэхдээ УИХ хэрхэх нь сонин. Учир нь Баялгийн санд ордынхоо 34 хувийг алдахаас “бажга алдсан” стратегийн орд эзэмшигчид улс төрийг улам “халаах”-аар бэлдээд эхэлсэн байна. Тэр даруйд нь УИХ-ын зарим гишүүд хуулийн төслөөс “Стратегийн ордуудын 34 хувийг баялгийн санд авна” гэдгийг авчихъя гэдэг санаачилга хүртэл гаргаад эхэлсэн байна. Мөн стратегийн ордуудыг авчихсан хүмүүс уул уурхайн лиценз эзэмшигчдэд “Та нарын эзэмшдэг оруудын 34 хувийг Баялгийн санд татахаар болж байна, зүгээр үү” гэсэн ятгалга явуулаад эхэлжээ. Энэ мэтээр уул уурхайн ашиг сонирхол улс төрийн бужигнаан үүсгэж, халууруулах бодит нөхцөл бүрджээ.

П.ХУЯГ

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.126.90.157Зочин   • 4 сарын 8. 15 цаг 43 минут

Bugdiig n uls butsaaj avah heregtei.ed nar ashigaa oltson l bga shte unegui avsan ulsuud yundaa dhatah yum



ШИНЭ МЭДЭЭ

Энэ жил 11294 ээж Алдарт эхийн 1, 2 дугаар одон хүртэж байна1 цаг 18 минутын өмнөОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд хахууль авсан хэргээр баривчлагджээ1 цаг 26 минутын өмнөАТГ: Хотын стандарт хяналтын газрын албан тушаалтан “Т” нь хахууль авсан гэх хэргийг прокурорт хүргүүллээ1 цаг 40 минутын өмнөМонголын уулчид хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарсныг гэрэл зураг, дүрс бичлэгээр нотолж үлдээжээ4 цаг 20 минутын өмнөЕрөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна4 цаг 35 минутын өмнөДэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч5 цаг 23 минутын өмнөХавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов5 цаг 55 минутын өмнөУлаанбаатарт +27...+29 градус дулаан байна6 цаг 4 минутын өмнөЗурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй6 цаг 7 минутын өмнөНийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53
 Facebook Twitter Youtube