“Эрдэнэтийн овоолго”-уудын 34 хувийг Баялгийн санд авч чадах уу

4/ 9/ 2024    8 цаг 39 минут

Б.ДАМДИН-ОЧИР

 Төр, түмний түвшинд мөн ч олон жил ярьсан баялгийн сантай болох асуудал одоо нэг биелж мэдэхээр боллоо. Бараг л 20-иод жил ярьсан сан л даа. Харин одоо Үндэсний баялгийн сангийн хуулийг УИХ хэлэлцэж эхлээд байна. Гэхдээ “...Энэ хуулийг УИХ шийдчихнэ биз” гээд хаячихмааргүй аж.

Яагаад гэхээр Үндэсний баялгийн сангийн хуульд “...УИХ баталж чадах болов уу, яах бол” гэмээр хэд хэдэн агуулга багтжээ. Тухайлбал, стратегийн ач холбогдол бүхий ордуудын 34 хувийг “Эрдэнэс Монгол”-оор дамжуулаад Үндэсний баялгийн санд хуримтлуулахаар болсон байна. Хуулийн танилцуулгад “...2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2-т оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр байгалийн баялаг, түүний дотор газрын хэвлийн баялгийг ашиглах суурь зарчим, нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас бий болсон үр өгөөжийг өнөө ба хойч үеийн иргэн бүрд тэнцвэртэй хуваарилах үзэл санааны суурийг илүү тодорхой болгон баталгаажуулснаар “Үндэсний баялгийн сан” хэмээх Үндсэн хуулийн шинэ ойлголт бий болж, түүнийг хэрхэн бүрдүүлэх, хуваарилах, удирдах болон эдгээртэй холбоотой бусад нарийвчилсан харилцааг зохицуулах зайлшгүй шаардлага бий болсон” гэжээ.

Энд яагаад “...Стратегийн ордуудын 34 хувийг Үндэсний баялгийн санд хуримтлуулна” гээд байна вэ. Яагаад гэхээр Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийн 12.7- д “…Стратегийн ач холбогдол бүхий ордын төрийн эзэмшлийн хувийг орлого төвлөрүүлэгч хуулийн этгээд эзэмшинэ” гэж оруулсан байгаа юм.

Үүнийг хэрэгжүүлэхийн тулд ямар ч байсан стратегийн ордоор 2007 онд УИХ-аас тогтоосон 15 орд, 2015 оны нэг орд нэмэгдээд, 16 ордын асуудал яригдана. Гэтэл дийлэнх нь “Эрдэнэс Монгол” буюу төр, нийтийн эзэмшлээс гадуур байна. Зарим нь “...Монголын төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзлээ” гэсэн УИХ-ын тогтоолтойгоор хувьд очсон. Тэгэхээр тэдгээр ордын 34-өөс доошгүй хувийг  “Эрдэнэс Монгол”-д авах шаардлага үүсээд байгаа хэрэг л дээ.

Дээрээс нь одоо “Эрдэнэс Монгол”-ын эзэмшилд, ашиг орлогоо өгч буй ордуудаа ч бүрэн эзэмших хэрэгтэй болж буй юм. Өөрөөр хэлбэл, Эрдэнэтийн зэс, молибденийн ордыг “Эрдэнэт үйлдвэр” олборлож, “Эрдэнэс Монгол” удирдлагаар хангаж ажилладаг. Энэ орд төрд байгаагийнхаа ашиг шимийг ковидын үеэр сайн л өгсөн. Гэхдээ Эрдэнэтийн ордоос хувьд очоод байгаа овоолгууд энэ хуулийн хүрээнд хүчээр яригдахаар болж байна.

 Уг нь тэдгээрийг ирээдүйд хэрэглэхээр ухан гаргаж тусгайлан овоолж бэлтгэсэн хүдрийн овоолго аж. Гэхдээ “...Технологид тохирохгүй” гэдэг тодорхойлолттой болчихсон. Тэгсэн атлаа хэд хэдэн хувийн компани ашигладаг. Катодын зэс үйлдвэрлэж, экспортод гаргаад сая сая ам.долларын ашиг олдог. Ганц л компанийнх нь “тоо”-г харахад 2021 онд Хятад руу 8,008.39 тн катодын зэс, 2022 онд Хятад руу 7,928.624 тн катодын зэс, 2023 онд Хятад, Тайвань руу 7,690.274 тн катодын зэс экспортолсон байдаг. Ингэж овоолго ашиглаж байгаа гурван компани бий. Мөн Тавантолгойн орд таван хэсэг болчихсон. Ганц нь төрд буюу “Эрдэнэс Монгол”-д үлдсэн. Түүнийг улс төр, бизнесийнхэн олон жил хэрэглэж, тэр нь “нүүрсний хулгай” нэрээр саяхнаас ил болсон. “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас бусдаас нь бас 34 хувийг авч таарна. Тэдний л 34 хувийг “Эрдэнэс Монгол” эзэмшинэ. Тэгээд Баялгийн сан руу орлого болж төвлөрүүлнэ. Хуулийн төсөл ийм зарчимтай. Харин хууль тогтоогчид хэрхэх бол?!

Ер нь бол энэхүү нийтээр хэрэглэх статустай ордуудыг цөөн хэдэн нөлөө бүхий хүний бүлээрээ, компаниараа эзэмшиж ирсэн. Тийм ордуудыг хэн хэн эзэмшиж, ашигладгийг бүгдээрээ л мэднэ. Гээд яаж ч чадалгүй өнөөдрийг хүрсэн байдаг. Харин энэ хуулийн төсөл тэдний эрх ашгийг хөндөхөөр байна. Тэд нэгэнт гартаа оруулаад авсан орд, баялгийг “...Алдахгүй” гэж таарна. Нэлээн саад болно. Тэгэхийг оролдоод ч эхэлжээ. Хуулийн төсөл өргөн баригдаж, ярьж эхлэнгүүт л эсэргүүцэл УИХ дотроосоо эсэргүүцэл гарч ирж байх юм. Энэ цаашаа өргөжиж ч мэдэхээр байна. УИХ тэр бүхнийг давах шаардлагатай болно. Давж гараад, Үндэсний баялгийн сангийн хуулийг баталж чадвал маш сайн. Чадахгүй, ухарвал, худалдагдвал маш муу. Ерөнхийдөө, “...Энэ УИХ бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн хугацаанд ямархуу ажилласан бэ” гэдэг нь энэхүү Үндэсний баялгийн сангийн хуулиас ихээхэн шалтгаалахаар болчихож байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 70 (7314)

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.161.219Зочин   • 4 сарын 13. 21 цаг 18 минут

Ер нь бол... Яагаад гэхээр... Энэ бичээч одоо хүмүүст сул үгээр хов базаж байгаа биш дээ. Энэ сайт чинь албан мэдээ өгдөг нь юм уу хов баздаг баар сав юмуу? Хүн болооч.



ШИНЭ МЭДЭЭ

Энэ жил 11294 ээж Алдарт эхийн 1, 2 дугаар одон хүртэж байна3 цаг 41 минутын өмнөОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд хахууль авсан хэргээр баривчлагджээ3 цаг 49 минутын өмнөАТГ: Хотын стандарт хяналтын газрын албан тушаалтан “Т” нь хахууль авсан гэх хэргийг прокурорт хүргүүллээ4 цаг 3 минутын өмнөМонголын уулчид хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарсныг гэрэл зураг, дүрс бичлэгээр нотолж үлдээжээ6 цаг 43 минутын өмнөЕрөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна6 цаг 58 минутын өмнөДэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч7 цаг 46 минутын өмнөХавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов8 цаг 18 минутын өмнөУлаанбаатарт +27...+29 градус дулаан байна8 цаг 26 минутын өмнөЗурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй8 цаг 29 минутын өмнөНийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53
 Facebook Twitter Youtube