“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна

4/ 16/ 2024    8 цаг 38 минут

Насантуяа ЖАРГАЛМАА

 Канадад өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн Фейсбүүк платформд мэдээний линк байршуулах, түгээхийг хориглосон заалт хэрэгжиж эхэлсэн. Хэд хэдэн судалгааны дүнгээс харвал энэ нь тийм зөв шийдэл биш байна. Учир нь цахим орчин дахь мэдээний эргэлт багассанаар мэдээллийн үнэн зөв байдал болон иргэдийн хандлага өөрчлөгдөж эхэлжээ. Улс төрийн мэдээний илүүтэй наргианы шинжтэйгээр тархах болсон байна. Энэ талаар Канадын “Ontario Proud” гэх наргиа нийтэлдэг цахим хуудасны хөгжүүлэгч Жефф Баллингалл “Фейсбүүк мэдээний линкийг хориглож хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цахим орчныг ашиглах хүндрэлтэй нөхцөл үүссэн. Мэдээж бидний хувьд дагагчид өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Энэ бол гал гарсан үйлдэл. Бид улс төрийн мэдээллийг наргианд оруулж хүмүүст амархан хүргэх байдлаас нь анхаардаг. Өөрөөр хэлбэл зөвхөн линк байршуулахыг хориглолоо гээд сэтгүүлзүйн салбар зогсохгүй. Хэвлэл мэдээллүүд илүүтэй орон зайгаа тэлж, хүмүүст өөр байдлаар хүрч чадах болсон” гэжээ. Түүний үзэж буйгаар нөхцөл байдлыг давуу тал болгох боломжтой юм.

Харин нийгмийн судалгаануудаас харахад олон нийтийн итгэл үнэмшил суларч байгаа аж. Канадын “МакГилл” их сургуулийн Хэвлэл мэдээлэл, технологи, ардчиллын төвийн үүсгэн байгуулагч Тейлор Оуэн “Цахим орчинд мэдээний линк байршуулахыг хориглосон нь буруу шийдвэр. Учир нь энэхүү хориглолоос үүдэн мэдээний эргэлт багасаж, хомсдох байдал ажиглагдаж байна. Түүнчлэн олон нийтийн сүлжээн дэх сэтгүүл зүйн чиг баримжаа, мэдээллийн үнэн, ил тод байдал нь алга болж байна. Одоо нийтээрээ зөвхөн наргиа эх сурвалж тодорхойгүй, эргэлзээтэй мэдээлэл авах болсон” гэлээ. Дийлэнх судлаачид түүний хэлсэнтэй ижил байр суурьтай байгаа юм. Учир нь хэт их давамгайлж буй иргэдийн санаа бодол, тодорхойгүй контентууд нь улстөрчийн чиг үүргийг хэлэлцэх дүгнэх, эргэцүүлэхэд саад болж болзошгүй ба энэ байдал нь сонгуулийн жилүүдэд илүүтэй хор нөлөө ихтэй ажээ.

Нөхцөл байдал ийн өрнөж байгаа ч АНУ-ын Калифорниа муж болон Англи улсууд мөн цахим орчин дахь мэдээний контентуудыг төлбөржүүлэх үүнийг хууль тогтоомжийн дагуу албадан шаардах тухай асуудлаар хэлэлцэж байна. Ази тивийн орнуудаас Индонез улс энэ төрлийн ижил төстэй хуулийг санаачилжээ. Канад улсад Фейсбүүк дээрх аль нэг мэдээний линк нь “Канадын засгийн газрын хууль тогтоомжийн дагуу тус мэдээг хуваалцах боломжгүй” гэсэн анхааруулга бүхий байдлаар харагдах юм. Энэхүү хориг арга хэмжээ авахаас өмнө цахим орчинд нийтлэгдсэн мэдээ өдөрт дунджаар 5-8 сая хандалт тогтмол авдаг байсан хэмээн Торонтогийн их сургуулийн Хэвлэл мэдээллийн экосистемийн ажиглалтын хүрээлэнгээс мэдээлэв.

Хэдийгээр мэдээний линкийг хориглосон ч улстөр судлаач, тоймч, хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүдийн цахим хаяг хэвийн. Харин Метагийн хэвлэлийн төлөөлөгч хүмүүс мэдээ байхгүй ч фейсбүүкийг сонгодог гэсэн юм. Тэрээр “Хүмүүс Фейсбүүк цахим платформоос олон найдвартай эх сурвалжуудаас мэдээлэл авах боломж бүрэн бий. Түүнчлэн бид баримт шалгагчаар дамжуулан олон нийтийн сүлжээнд буруу ташаа мэдээлэл түгэхээс сэргийлэх боломжтой” гэжээ.

Нью-Йоркт төвтэй “NewsGuard” компанийн гаргасан судалгаагаар “Найдваргүй” хэмээн ангилсан эх сурвалжуудын хандалт эрс өссөн байна. Тодруулбал мэдээний линкийг хориглох шийдвэр хэрэгжиж эхэлснээс 90 хоногийн дотор 2.2 хувийн үзүүлэлттэй байсан дээрх эх сурвалжуудын хандалт 6.9 хувьд хүрчээ.

“NewsGuard” компанийн гүйцэтгэх захирал Кровиц судалгааны дүнд маш сэтгэл эмзэг байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр “Найдваргүй эх сурвалжийн хандалт огцом өсөх нь тийм ч сайн зүйл биш. Мэдээж үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Үүний нэг нь бол хиймэл оюун ухаанаар үүсгэсэн олон тооны мэдээллийн сайтууд. Хуурамч болон эх сурвалж тодорхойгүй мэдээлэл нийтэлж, аудио бичлэг, зураг ихсэх болсон. Улс орнууд үүнийг зориудаар сонгуульд нөлөөлөхийн тулд ашиглах эрсдэл өндөр байна” гэсэн юм.

Канадын өвийн сайд Паскале Ст-Онге дээрх асуудлаар илгээсэн цахим шуудандаа “Энэ бол дан ганц улс төрийн мэдээлэлд бус байгалийн онц ноцтой нөхцөл байдлын үед ташаа мэдээлэл түгээх зэрэг эрсдэлийг нэмэгдүүлсэн маш харамсалтай бодлогогүй сонголт” гэжээ. Хэдийгээр Мета компани мэдээллийн үнэн зөв эсэхэд баталгаа өгөхгүй ч дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй томоохон платформ мөн. Олон тооны хэрэглэгч шууд бус замаар Фейсбүүкээс өдөр тутмын мэдээлэл авдаг гэдгийг хэд хэдэн судалгаа харуулаад байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 75 (7319)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Монголын уулчид хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарсныг гэрэл зураг, дүрс бичлэгээр нотолж үлдээжээ31 минут 54 секундын өмнөЕрөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна46 минут 34 секундын өмнөДэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч1 цаг 35 минутын өмнөХавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов2 цаг 7 минутын өмнөУлаанбаатарт +27...+29 градус дулаан байна2 цаг 16 минутын өмнөЗурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2 цаг 19 минутын өмнөНийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41
 Facebook Twitter Youtube