Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!

4/ 18/ 2024    8 цаг 57 минут

Б.ГАРЬД

 Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Энэ хууль батлагдсанаар 2019 онд хуулийн 6.2-т оруулсан “…Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.

Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. …Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” хэмээх өөрчлөлт биелнэ. Монгол Улс анх удаа Үндэсний баялгийн сантай болно. Ерөөс, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн гол агуулга, зорилт нь Үндсэн хуулийн дээрх өөрчлөлтийг хангахтай л холбоотой аж.

Өөрөөр хэлбэл, олон жилийн турш олуулаа бус цөөхүүлээ хүртэж ирсэн баялгийн “хуваарилалт”-ыг тэгшитгэх зорилготой гэхэд болох юм байна.

Тэр утгаараа, энэ хуулийн төсөл баялаг эзэмшигч “цөөнх”-д таалагдахгүй байх талтай. Тэгж ч байгаа бололтой. Учир нь, хэрэв хууль батлагдвал Эрдэнэтийн овоолгоос эхлээд тэдний эзэмшдэг ордууд “Эрдэнэс Монгол”-оор дамжуулаад Үндэсний баялгийн санд үр ашгаа өгөх ёстой болно.

Тэгээд ч “Эрдэнэт үйлдвэр”-ийн статусаар бол энэ овоолгууд 100 хувь төрийн буюу нийтийн өмчид шилжих учиртай. Гэхдээ одоо нэгэнт эзэмшигчидтэй болчихсон. Тэгэхээр одоо “Эрдэнэт үйлдвэр”-ээ дагаад 100 хувь төрд ирэх нь юу л бол доо. Харин тэдний “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагуудтай хийсэн анхны яриа тохироогоор дор хаяж 34 хувь нь “Эрдэнэс Монгол”-д ирэх ёстой болно.

Товчхондоо, Үндэсний баялгийн сангийн хууль батлагдахад эрх ашиг нь хөндөгдөх орд эзэмшигчдийн нэгээхэн хэсэг нь энэхүү “Эрдэнэтийн овоолгынхон” болж таарч байгаа юм.

Гэхдээ тэд Ашигт малтмалын тухай хуульд оруулсан өөрчлөлтүүддээ найдаж “…Овоолгыг авч чадахгүй” гэж байж мэдэх юм. Учир нь 2016, 2023 онуудад тус хуульд өөрчлөлт оруулах замаар “…Үүсмэл орд” нэрээр овоолгоо дархалж үлдээсэн байдаг. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.27-д “…Үүсмэл орд гэж олборлолт, боловсруулалт, баяжуулалтын явцад ялгагдсан ашигт малтмалын тодорхой агуулга бүхий дахин боловсруулахад эдийн засгийн үр ашиг гаргаж болохуйц хүдэр, ашигт малтмалын овоолгыг хэлнэ” гэж оруулсан. Эндээс “…Үүсмэл орд” гээч нь шууд л “…Эрдэнэтийн овоолгууд” гэж уншигдаж байгаа юм. Мөн дээр хэлсэнчлэн 2016, нэмээд 2023 онд тус хуулийн 4.1.28-д “…Үүсмэл орд ашиглах гэж энэ хуулийн 4.1.27-д заасан хүдэр, ашигт малтмалын овоолго зэргээс ашигт малтмал ялган авах, боловсруулах, баяжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр гүйцэтгэхийг хэлнэ” гэчихсэн байх жишээтэй.

Үүнийг харахад “…Үүсмэл орд” гэдгээр “Эрдэнэтийн овоолго” хамгаалагдаж харагдаж байгаа юм. Гэхдээ энэхүү Үндэсний баялгийн сангийн тухай хууль бол Үндсэн хуулийг дагаж гарч байгаа учраас Ашигт малтмалын тухай хуулийн “ах” нь болно. Тэгэхээр Үндэсний баялгийн санд Эрдэнэтийн овоолгуудын 100 хувийг биш гэхэд 34 хувийг нь авах л хуулийн шаардлага үүснэ. Гэвч үүнийг УИХ л шийднэ. Хэрэв гишүүд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг “…Үгүй” гэвэл энэ овоолгууд үүсмэл орд хэвээрээ үлдэнэ. Харин баталчихвал Үндэсний баялгийн санд ашиг өгөх 2-3 “орд”-оор баяжна. Ийм л юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 76 (7320)

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Энэ жил 11294 ээж Алдарт эхийн 1, 2 дугаар одон хүртэж байна37 минут 40 секундын өмнөОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд хахууль авсан хэргээр баривчлагджээ45 минут 47 секундын өмнөАТГ: Хотын стандарт хяналтын газрын албан тушаалтан “Т” нь хахууль авсан гэх хэргийг прокурорт хүргүүллээ59 минут 51 секундын өмнөМонголын уулчид хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарсныг гэрэл зураг, дүрс бичлэгээр нотолж үлдээжээ3 цаг 40 минутын өмнөЕрөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна3 цаг 55 минутын өмнөДэлхийн аварга 6 дахь Монгол жүдоч4 цаг 43 минутын өмнөХавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов5 цаг 15 минутын өмнөУлаанбаатарт +27...+29 градус дулаан байна5 цаг 24 минутын өмнөЗурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй5 цаг 27 минутын өмнөНийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53
 Facebook Twitter Youtube