Энэ мэдээ хуучирсан буюу 2023-02-06 нд нийтлэгдсэн байна.

М.Цэнгүүн: Намайг сандрахад өвөө маань “Зүгээрээ наадах чинь гүнзгий ус биш ээ” гэж тайвшруулж байсан

2/ 6/ 2023    10 цаг 31 минут

Өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн М.Цэнгүүнтэй ярилцлаа.

- Өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-д өндөр амжилттай оролцсонд баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг М.Цэнгүүн гэдэг. Би БГД-ийн Усан спорт сургалтын төвд 3 жил хичээллэж байна. Би сэлэхдээ өвөөгөөсөө үлгэр жишээ авдаг. Өвөө маань хурдтай, хүчтэй, чийрэг хүн байдаг. Өвөө шигээ мундаг хүн болох юм сан гэж хүсдэг. Надтай хамт Словени улсын Блед хот руу тэмцээнд явсан. Миний оролцсон тэмцээнд 31 улсын тамирчин оролцсон. Өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-ээс хамгийн түрүүнд алтан медаль авахдаа үнэхээр их баярлаж, баярын нулимс унагасан. 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд алтан медаль, 25 метрийн мэлхий сэлэлтээр мөн алт медаль, 25Х4 багийн буухиа төрөлд мөнгөн медаль хүртсэн.

-Олон улсын анхны тэмцээндээ оролцсон гэж сонссон. Сандрал байсан уу?  

- Хамгийн эхэнд 50 метрт сэлэхэд даарсан “Яана даараад живчих вий дээ” гэж бодсон. Тэр үед манай өвөө “Зүгээрээ наадах чинь гүнзгий ус биш ээ тайвшир” гээд би тэр тухай бодож тайвшраад тэмцээндээ оролцсон. Бусад төрөлд зүгээр байсан.

-Өвлийн усанд сэлэлтийн ДАШТ хэдэн төрлөөр зохион байгуулагддаг вэ. Хэдэн хэмийн хүйтэн усанд сэлсэн бэ?

-Крантны хүйтэн ус +12 градустай байдаг. Харин миний тэмцээний ус +5 градус, илүү хүйтэн гэсэн үг. Би сэлэхээсээ хоёр өдрийн өмнө хүйтэн усанд орж биеэ дасгасан. Миний хувьд ганцхан мэлхий сэлэлтийн техник мэднэ. Өвлийн усанд сэлэлтийн тэмцээн гурван төрөлтэй. Мэлхий сэлэлт, далайн гахай сэлэлт, өврөөр даллах сэлэлт гэсэн 3 төрөл байдаг. Би үлдсэн хоёр сэлэлтийн техникийг сурна гэж бодож байгаа.

-Европт очиход чамд хамгийн их таалагдсан зүйл юу байсан бэ?

-Европт очиход хүмүүс нь соёлтой байсан. Хаашаа ч харсан инээсэн, баярласан хүмүүс. Машинууд нь соёлтой дүрмээрээ явдаг юм байна лээ. Манай Монгол Улс тийм болоосой гэж хүсэж байна.

-Том болоод ямар мэргэжилтэй хүн больё гэж боддог вэ?

-Том болоод эмч болохыг хүсдэг. Манай удамд эмч байдаг. Багаасаа эмч болохыг хүсдэг байсан. Одоо “Күнз” сургуулийн 5-1 ангид сурдаг. Математикийн хичээлдээ маш их дуртай. Тоо бодохоор толгой маань сэргэдэг юм.

-М.Цэнгүүн чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ. Бас бэлтгэлээ ямар давтамжтай хийж байна?

-Чөлөөт цагаараа сэлдэг, дуу сонсдог, унтдаг. Сэлэхээр бие чийрэг болж, уурласан үедээ дуу сонсохоор тайвширч, унтахаар энергиэ нөхдөг. Би бэлтгэлээ БГД-ийн Усан спорт сургалтын төвд 7 хоногт зургаан удаа хийдэг. Нэг удаагийн бэлтгэл 2 цаг гаруй үргэлжилдэг. Энэ хугацаанд 1.5 км зайнд сэлдэг. Амьсгалын дасгал хийгээд байх тусам ядардаггүй.

-Ярилцсанд баярлалаа.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

"Нэгдүгээрт хүүхэд" уриан дор 650 хүүхдийн парад боллоо6 сар 1. 14:38СЕХ: МАН-аас 3, АН-аас 1 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзав6 сар 1. 10:35УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид өнөөдрөөс баталгаажна5 сар 31. 17:13Ашиглалтын хамгийн олон лиценз “МАК”, “Гацуурт” хоёрт, хайгуулынх "Цайна инвэстмент монголиа"-д байна5 сар 30. 7:26Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулган, даланг хүчитгэж байна5 сар 30. 7:24Б.Энх-Амгалан: Сонсголоор хэн нэгнийг гэмт хэрэгтэн буруутан болгож шүүхгүй5 сар 30. 7:19Улаанбаатарт бага зэргийн бороотой, +15...+17 градус дулаан байна5 сар 30. 7:08Зурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно5 сар 30. 7:05УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг АТГ-аас баривчилсан байна5 сар 29. 17:38Цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолны зардлыг 500 төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 29. 12:57Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурлыг хаалттай хийнэ5 сар 29. 10:44Дүнжингараваас ХУД-ийн И-Март хүртэлх уулзварыг 6 хоног хааж, шинэчилнэ5 сар 29. 10:35Өнөөдөр: Олон улсын энхийг сахиулагчдын өдөр5 сар 29. 10:30ЭИ: Цаазын ялын тоо 2023 онд 30 хувиар нэмэгдсэн5 сар 29. 10:26ЗГ: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай хэлэлцэж байна5 сар 29. 9:47Гэрээсээ дайжсан хүүхдүүдийн 60 гаруй хувь нь охид байна5 сар 29. 7:543х3-ын “Эмэгтэйчүүдийн Дэлхийн Гранпри" зургадугаар сард Улаанбаатарт болно5 сар 29. 7:49Улаанбаатарт бороотой, +14...+16 градус дулаан байна5 сар 29. 7:20Зурхай: Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу өдөр5 сар 29. 7:17АН-аас Дорнодод дэвшихээр болсон хоёр найз хэн бэ5 сар 28. 12:35Түүхэн товчоон: КОМИНТЕРН (Коммунист Интернационал)5 сар 28. 8:20Б.Анхзаяа: Улс төрийн шинэ соёл хандлагыг түгээж, олон нийтэд танилцуулж чадсан улс төрийн хүчинд их боломж байна5 сар 28. 8:14Л.Гантөмөр: АН сонгуульд бэлэн. Бид Монголын ардчиллыг хамгаалж УИХ-ын сонгуульд оролцоно5 сар 28. 8:13Ли Син Жэ: БНСУ-ын Е9 виз илүү удаан хугацаанд албан ёсоор ажиллах боломж олгодог5 сар 28. 8:12Амралтын өдрүүдэд “Санал авах загвар гэр” ажиллана5 сар 28. 8:11Лу.Гантөмөр: Намын шийдвэр, намын даргын явуулсан нэрс нэг л байгаа5 сар 27. 14:29Үер усны аюулаа урьдчилан сэргийлэх, бэлтгэл байдлыг хангахыг орон нутгийн удирдлагуудад даалгалаа5 сар 27. 13:56Бурхан, шашны 82 ширхэг эд зүйлс хулгайлсан этгээд 7 жилийн дараа зарж борлуулах гэж байгаад баригджээ5 сар 27. 11:12Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ5 сар 27. 10:38Нэг дүгээрт ХҮҮХЭД ❤️5 сар 27. 8:09Зэсийн үнэ өсөж, гадаад худалдааны эргэлт 8.4 тэрбумд хүрэв5 сар 27. 7:49Түүхэн товчоон: Умард Хүннү5 сар 27. 7:46ЭХНИЙ ТОВЧ ЗӨРВӨЛ ҮЛДСЭН НЬ БҮГД БУРУУ5 сар 27. 7:43“Их-7”: Европт "гацсан" ОХУ-ын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэнэ5 сар 27. 7:41Монголын улстөрчид шунал шүглэсэн “чөтгөр, шуламнууд” болчихоод зовоож байна5 сар 27. 7:40Нам, эвслүүд нэр дэвшигчдийнхээ материалыг СЕХ-нд хүргүүллээ5 сар 27. 7:07Улаанбаатарт +24...+26 градус дулаан байна5 сар 27. 7:04Зурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн5 сар 27. 7:00Нэг дүгээрт ХҮҮХЭД ❤️5 сар 25. 11:04Эрдэмтэд дэлхийтэй ойролцоо хэмжээтэй, онолын хувьд амьдрал байх боломжтой гараг нээжээ5 сар 25. 10:55
 Facebook Twitter Youtube