Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…

4/ 24/ 2024    7 цаг 25 минут

-Монголбанкны ерөнхийлөгчийг эс үйлдлийнх нь төлөө “Ёс зүйн ДЕЛО”-оор хэд орох ёстойг таашгүй-


 


Ойрын үед Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гэнэт орж ирж гайхашруулж, зарим нэг чухал үйл явдал, үйл ажиллагаа үүнтэй холбоотойгоор тасалдах, саатах болсон нь ноцтой бөгөөд “нууцлаг” санагдах боллоо.

Зах зухаас нь дурдвал, өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт, УИХ-ын Эдийн засгийн Байнгын хорооны хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлэлцэж байхад, санал хураагаад дуусангуут тус Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг гэнэтхэн “Байзаарай, яаралтай горимоор Банкны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ” гэх нь тэр. Ингээд хуулийн төслийн танилцуулга, холбогдох материалыг тарааж, санаачлагч Б.Баттөмөр гишүүн хуулийнхаа үзэл баримтлалыг танилцуулаад, хэлэлцэж эхэлжээ.

Энэ бүхэн огцом болж өнгөрсөн. Уг хуулийн төслийг санаачлагч Б.Баттөмөр энэ оны 2 дугаар сарын 7-нд УИХ-ын даргад өргөн барьсан байдаг. Хэчнээн яаралтай горимоор хэлэлцэх шаардлага гарсан ч дараагийн долоо хоногийнх нь Байнгын хорооны хурлаар хэлэлцэж болох байтал юунд ингэж яарч давчдав гэсэн хардлага төрөв. Энэ хардлага ч цаанаа ултай, учиртай юм л даа.

Одоогоос нэг сарын өмнө, гэнэтхэн  Монголбанкнаас 2024 онд төрөөс баримтлах мөнгөний бодлогын Ажлын хэсгийг ахалсан Ч.Ундрам, Х.Ганхуяг, тухайн Ажлын хэсэгт байгаагүй Г.Амартүвшин нарыг Англид очоод “Монгол-Британий парламентын бүлэгтэй уулзаад, банкны салбарынхантай нь уулзаад ирээч, манайх зардлыг нь гаргана” гэсэн санал тавьсан байдаг юм. Энэ нь “аргадалт” уу, эсвэл “араар тавьж” Банкны тухай хуулийн төслийг хэлэлцэх байв уу гэдэг нь сонирхолтой.

Энэ яадаг хуулийн төсөл болоод хардаад байгаа юм бэ гэдгийг товчхон тайлбарлах гэж хичээе.
Өнөөдөр мөрдөж буй Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2021 оны 1 дүгээр сарын 29-нд батлагдсан. Түүнээс хойш гурван жил өнгөрчээ. Хууль хэрэгжүүлэхэд хангалттай хугацаа. Энэ хугацаанд IPO хийгдэж эхэлсэн, бусад ажлууд ч хэрэгжиж байгаа, саад болоод яахав гэж найдаад хууль санаачлагчид ч, хэвлэл мэдээллийнхэн ч улстөржүүлэлгүй орхисон нь буруу юм уу. Энэ хуулийн онцлог нь дараагийн УИХ руу оруулахгүйгээр энэ парламентын үед, тэр тусмаа 2023 оны 12 дугаар сарын 31-ний дотор хэрэгжүүлэх хатуу хугацаатай, тэгэхгүй бол БЭТ томилно гэсэн нарийн зохицуулалттай юм. Гэтэл энэ хэсэг огт хэрэгжсэнгүй.
Хуулийн хэрэгжилтийг Төв банк л хангах ёстой. 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан энэ хуульд зааснаар  2022 оны 6 сар гэхэд IPO хийж дуусгах ёстой байтал хойшлуулсан. Уг нь Төв банк, арилжааны банкууд ч хийсэнгүй. 2023 оны 12 дугаар сарын 31-нд сүүлийн хугацаа гэдгийг мэдэж байсан, IPO хийж байх явцдаа хувьцаагаа задлах ажлаа хийгээд явах, стратегийн хөрөнгө оруулагч татаж болох байсан. Гэтэл үүнийг хийгээгүй. 

Монголбанк үүн дээр арилжааны банкуудад хугацаатай үүрэг өгч болох байсан. Тухайлбал, тодорхой хугацаа сунгаж өгөөд тухайн хугацаанд хийгээгүй бол БЭТ томилно шүү гэж анхааруулах ёстой. Тэгэхээр уг хуулийн хэрэгжилтийг хойшлуулна гэдэгтээ эртнээс итгэлтэй байсан юм биш үү. Тиймээс ч Баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэж батлах дундуур гэнэт оруулж ирсэн биз. Одоо мөрдөж буй хууль ХХБ, Голомт банкны эрх ашиг хамгийн ихээр хөндөгдөж тэдний ашиг сонирхлыг Б.Жавхлан, Д.Анандбазар, Н.Ганибал нар яаж хамгаалж байгааг зөндөө харлаа.

Өнгөрсөн хугацаанд Монголбанкны ерөнхийлөгч нь бараг л “кассын нярав” шиг ажиллаж “бодлогын хүү” нэртэйгээр 10 их наяд төгрөг ямар ч эрсдэлгүйгээр 13 хувийн хүүтэйгээр тус банкинд хадгалагдаж байна. Энэ хүүг татвар төлөгчдийн мөнгөөр банкуудад төлдөг. Тэгсэн мөртлөө татвар төлөгчид нь зээл авах гэхээр зээл гаргахгүй, эсвэл 18-20 хувийн хүүтэй гарах болж байна. Ийм хүүтэйгээр ямар ашиг гарна гэж зээл авах вэ? Ипотекийн зээл авах хүсэлтүүд бүтэн хоёр жил “очерлож” байна. Тэгэхээр Монголбанкны ерөнхийлөгч өнөөдөр хараат бусаар ажлаа хийж чадаж байна уу? Хөгжлийн банкны сонсгол, Нүүрсний хулгайн сонсголоос харсан байх. Хамгийн том холбогдогчид нь банкууд байна шүү дээ. Энэ тухай огт ярьдаг ч үгүй, шалгадаг ч үгүй. Тэр ч байтугай “монополийг задалъя” гээд хууль хэрэгжүүлэх гэхээр хамгийн хэрэгжүүлэх сонирхолгүй нь Монголбанк болчихоод байна. 

Уг нь Банкны тухай хуулийн төслийг боловсруулахад л одоо мөрдөж буй хуулийн 36.1-д заасан “Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байна” гэсэн хэсэгт заасан лимит нь 40 хувиас хэтэрч болохгүй гэсэн байдлаар анх яригдаж байсан юм билээ. Гэтэл үүнийг эсэргүүцээд элдэвлээд эхлэхээр нь чангалаад 20 хувь гэдэг дээрээ баттай зогсож байж хуулиа баталсан байдаг. Тэгэхгүй бол 34 хувиас дээш хувийг нэг иргэн, нэг хуулийн этгээд эзэмшихээр захирлыг нь шууд томилох эрхтэй болж монополь задрахгүй байх магадлал өндөр. Харин дөрвөн этгээд тус бүр 20 хувийг эзэмшээд, үлдсэн 20 хувийг олон нийт эзэмшвэл хяналт тавих боломж байна. 

Монголбанкны үе үеийн Ерөнхийлөгч нарт тодорхой, тод томруун саад бэрхшээл, түүхэн “зовлон” байсан бол одоогийн Ерөнхийлөгч хамгийн жаргалтай. Саад бэрхшээл ховор, зохицохгүй хүн гэж үгүй, айж ичих эмээх субъект алга, зоригтой шийдэл гаргах тулгамдсан асуудал ч өөрийнх нь хувьд бол байхгүй бололтой. Цаг нөхцөөн налайж байна. Энэ байдлыг засаж залруулахгүйгээр зээлийн хүү буурахгүй. Төв банкны чөлөөт хөрвөх 10 их наяд төгрөгийг инфляци өсчихнө гээд зах зээл рүү зээл болж гаргахгүйгээр хүүтэй хадгалахын тулд бодлогын хүүг байнга өндөр байлгана. Энэ зөв гэж үү.
Ер нь цаашид цөөн тооны томоохон хувьцаа эзэмшигчдэд суурилсан бүтэцтэй, хувьцааны төвлөрөл өндөртэй, хамгийн өндөр хувьцаа эзэмшигч эхний гурван хүн нь тухайн банкныхаа хувь нийлүүлсэн хөрөнгийн дийлэнх хувийг эзэмшиж байгаа нь хуулийг биелүүлэхгүй байгаа хэрэг бөгөөд хуулийн хэрэгжилтийн хугацаа дуусч буй өнөөдрийн байдлаар банкны салбар тэр чигтээ хууль зөрчиж ажиллаж үүгээр нь “ хясан боогдуулж” хугацааг нь 2026 он хүртэл сунгах асуудал ч биеллээ төвөггүйхэн олж эхлэв бололтой. Хуулийг хэрэгжүүлэх нь банкны салбарт ч, эдийн засагт ч, авлига, монопольчлол гэхчлэн нийгмийн бусад салбарт ч эерэг нөлөөтэй юмсан. Ердөө таван банк хувьцаагаа арилжаалахад л нийт хувьцханых нь арав гаруй хувь нь худалдагдаж, Монгол Улсын мөнгөний эргэлтийн 80 орчим хувийг “барьдаг” 3-4 эзэнтэй банкийн ноёрхол задарч 70 гаруй мянган “эзэнтэй” буюу хувьцаа эзэмшигчтэй боллоо. Энэ шинэчлэл цаашид саадгүй үргэлжлэх ёстой.  Түүнээс гадна одоо хэлэлцэгдэх гэж буй Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль санаачлагчийн хэлснээр бол “Нэг банкны хувьцаа эзэмшигч нөгөө банкны хувьцаа эзэмшигч байж болохгүй гэсэн заалт оруулж өгсөн нь хөрөнгө оруулалтын бодлоготой зөрчилдөж байна гэдгийг олон улсын байгууллагуудаас хэлж байна. Тиймээс Монголын төрийн бодлого гадны хөрөнгө оруулалтыг татах, банкны төвлөрлийг бууруулж зээлийн хүүг бууруулах шаардлагатай байгаа учраас нэг банкны хувьцаа эзэмшигч нөгөө банкны хувьцаа эзэмшигч байхыг зөвшөөрч байна” гэж байгаа юм. Үүгээрээ өнөөх л Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, бусад хуультай хэрхэн нийцэж хэр талцал үүсгэх бол? 

“Монголбанкны ерөнхийлөгч ажлаа хийхгүй байгаа учраас гаднаас хөрөнгө оруулалт, санхүүжилт авсан банкууд дефольтод орох эрсдэл нүүрлээд байна гэж Г.Амартүвшин гишүүн хэлсэн. Тэрбээр “Арилжааны банкууд дахь Монголбанкны үнэт цаасны багц нь 10 их наяд болсон. Ямар ч эрсдэл хүлээхгүйгээр хүүгийн орлого аваад сууж байна. Бизнесийн зээл гарахаа больсон. Зөвхөн цалингийн зээлээр л ашиг хийж байна. Тэр нь сарын 2% хүүтэй. Иргэдийн цалингийн зээлийг дахин санхүүжүүлээд л сууж байдаг. Бодит эдийн засагт хийж буй санхүүжилт огт алга. Ганц гарч буй зээл нь Засгийн газрын тусгай арга хэмжээний татаастай зээлүүд байна. Энэ зээл нь 5 их наяд болсон. Хамгийн сүүлд аялал жуулчлалын салбарын зээл гэж гарч байсан. Банкууд эрсдэл хүлээхгүй мөртлөө 2023 онд томоохон банкууд түүхэнд байгаагүй их хэмжээний ашиг хийсэн. Нэг их наядын ашиг хийсэн шүү дээ. Түүнийхээ 50 хувийг ногдол ашгаар тараана гэж байгаа. Гэтэл бидний баталсан Банкны тухай хуульд томоохон банкны эздийн эзэмших хувь хэмжээ 20 хувиас хэтрэхгүй байна гэж заасан. Гурван жилийн өмнө баталсан хуулийг яагаад мөрдөхгүй байна вэ. Монголбанкны Ерөнхийлөгч энэ асуудлаар Байнгын хороо, УИХ дээр ажлаа тайлагна. Яагаад банкуудаа хаацайлаад яваад байдаг юм бэ? УИХ-ын дарга Та үүнд анхаарч Банкуудын хууль зөрчиж байгаа байдлыг хөндөж ярих шаардлагатай” хэмээн шаардсан. 

Хэрэв өнөөдөр дуугарч буй хэдхэн гишүүнийг үл тоох, хавчих дарамтлах, хийгээгүй хэрэгт нэрийг нь хүчээр хавчуулах зэрэг тээг саад байгаагүй бол банкны салбар дахь хэдхэн хүний “ноёрхлыг саармагжуулж” нэгэнт эхлүүлсэн өөрчлөлтийг зоригтой хийж хэрэгжүүлэх шаардлага тулгараад байгааг УИХ-ын дарга анхааралдаа авах хатуу шаардлагыг тавимаар байна. БЭТ томилох, дампууруулах болзол хангасан банкуудыг хаацайлах, хуулийг хэрэгжүүлэх шаардлагыг тавихгүй байгаа “эс үйлдэл”, 2020-2022 онд буюу ковидын ид үед валютын ханшийг тогтворжуулах нэрийдлээр хоёр тэрбум ам.долларын интервенц хийсэн зэрэг мэргэжлийн болон албан үүргээр хүлээсэн ажлаа эс үйлдсэн том алдаа дутагдлууд нь хэн нэгэнд давуу байдал үүсгэсээр байгаа гэж хардахад хүргэсэн ч өнөөдрийг хүртэл хэн ч түүнийг шүүмжилсэнгүй, хариуцлага тооцсонгүй.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн л гэхэд Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа “Бэрэн” группт их хэмжээний зээл олгох шийдвэрийг гаргалцсан асуудлаараа АТГ-т шалгагдаж улмаар эрүүгийн хэрэгт татагдчихсан. Хамаарал бүхий этгээд буюу хамаатны дүү “Хадгаламжийн даатгалын корпорац”-ийн гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн өөрөө өөрийгөө шагнаж урамшуулсан асуудлаар АТГ-т шалгагдаж байсан гэхмэтчлэн санхүүгийн хүндрэлийн зэрэгцээ банк, санхүүгийн салбарынхны ашиг сонирхлын зөрчил, хуйвалдаан өрнөсөөр, хэн ч түүнтэй хариуцлага тооцохыг эс хүссээр өнөөдрийг хүрлээ. Гэтэл одоо Банкны тухай хуулиа ч хэрэгжүүлэх үүргээ биелүүлэхгүй, хуулийн хэрэгжилтийн хугацааг сунгах “үүргийг” УИХ дахь “найзууддаа” өгсөн мэт итгэлтэйгээр хугацааг нь сунгуулж ажин түжин хоног өдрийг өнгөрүүлж байна. Энэ бол хуулиар олгосон албаны үүрэг талаасаа ч хууль бус бөгөөд ёс зүйгүй үйлдэл мөн…Ёс зүйн ДЕЛО үргэлжилж байна!

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Нийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25
 Facebook Twitter Youtube