Хөдөө аж ахуй

“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн "худал мэдээлэл тараасан" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг шүүхэд өгөхөө мэдэгдэв3 сар 29. 11:28

П.Цэнгүүн сошиал хуудсаараа дамжуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, тариалан эрхлэгч Л.Цандэлэг нарыг шүүхэд өгөхөөр болсноо зарлав.  Үүнийгээ “ Хүнсний үйлдвэрлэл уул уурхай, банк санхүү шиг өндөр ашигтай салбар огт биш. Тайлан балансаас харж болно. Гурилын үйлдвэрлэл рүү эрээ цээргүй дайрч, доромжилж худал хуурмаг тарааж, нэр хүндэд нь халсан энэ хоёр хариуцлага хүлээх болно” гэж тайлбарлажээ.

Малчдад тэжээлийн будаа олгоно2 сар 19. 10:27

 Улсын онцгой комиссын шийдвэрээр өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудад Засгийн газрын гишүүдээр ахлуулсан шуурхай 6 бүлэг ажиллахаар замдаа гараад байна.  Нийт нутгаар өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан зудын эрсдэлийг бууруулахад чиглэсэн бүх талын арга хэмжээг авч, хэрэгжүүлэх үүднээс өвөлжилт нэн хүнд байгаа аймаг, сумдын малчдад шаардлагатай өвс, тэжээл, байгалийн гамшигт үзэгдлийн үед эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад шаардлагатай автомашин, түлш шатахуун, отор нүүдлээр явж буй малчдад хоол хүнс, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх, орон нутгийн цасанд боогдсон зам давааг чөлөөлөх зэрэг ажлуудыг хийх юм.             Тус шийдвэрийн хүрээнд Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК -д хадгалагдаж байгаа 10 мянган тонн тэжээлийн будааг өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад олгох саналыг сайд Х.Болорчулуун Улсын онцгой комисст тавьж, шийдвэрлүүлснээр улс, аймгийн нөөцөөс 20 мянга орчим тонн өвс, тэжээлийг Улсын онцгой комисстой хамтран өнөөдрөөс орон даяар нэгэн зэрэг тараах ажлыг зохион байгуулж, тээвэрлэлт хийгдэж эхэллээ.            Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам отрын штабууд байгуулах, малчдад өвс тэжээл олгох, боогдсон зам, давааг нээх ажлыг хийгээд байсан юм

Улсын аварга тариаланчдыг шалгарууллаа1 сар 22. 10:29

Монгол Улсын Засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлд олон жил тогтвортой амжилт гаргаж байгаа хамт олныг “Улсын аварга тариаланч хамт олон”-оор, иргэдийг “Улсын аварга тариаланч”-аар шалгарууллаа.

Урьдчилсан дүнгээр 64.7 сая толгой малтай байна2023, 12 сар 27. 17:52

Улсын хэмжээнд 2023 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 64.7 сая толгой мал тооллогдлоо. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 9.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Урьдчилсан дүнгээр 2023 онд улсын хэмжээнд 18.0 сая төл бойжуулсан байна

Хөдөө аж ахуйн салбарын зээл тусламжийн аудитаар 56,8 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн2023, 12 сар 20. 9:41

“Хөдөө аж ахуйн салбарын зээл тусламжийн хөрөнгийн ашиглалт, үр өгөөж” аудитын тайланг хэлэлцэв Хөдөө аж, ахуйн салбарт Засгийн газрын шугамаар авч ашиглаж буй зээлийн санхүүжилтийн 16.3 хувийг буцалтгүй тусламж /бэлэн мөнгө, урамшуулал/-д, 18.0 хувийг зөвлөх үйлчилгээнд зарцуулснаар төслийн үндсэн зорилгын хамрах хүрээ хумигдсан байна гэв

Мал, махны хөдөө аж ахуйн биржийн арилжааг эхлүүлнэ2023, 12 сар 13. 15:53

“Макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх чиглэлд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2023 оны зургадугаар сарын 233 дугаар тогтоолын хэрэгжилтийг танилцууллаа. 

Мах, ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжид зээл олгоно2023, 12 сар 13. 15:05

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арванхоёрдугаар сарын 13-нд боллоо.  Хуралдаанаар мах, ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжид зээл олгоход шаардагдах 280 тэрбум төгрөгийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэхээр боллоо.Зээлийн хугацааг 24 сар, хүүг нь жилийн зургаан хувь, зээлийн хүүгийн хөнгөлөлтөд улсын төсвөөс олгох татаасыг Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулан жилийн 13 хувиас хэтрэхгүй байхаар тооцож, батлагдсан төсөвт багтаан олгох, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох хүмүүст даалгалаа.

Х.Болорчулуун: Тэжээлийн нөөцийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр малчдад олгохоор болсон2023, 12 сар 13. 13:30

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун танилцууллаа.  Тэрбээр "Хүнсний хангамж аюулгүй байдлын тухай 37 дугаар тогтоолд 2023 онд 980 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор төсөвлөсөн байсан. Хүүгийн зөрүүнд 135  тэрбум тавигдсан. Үүний 100 тэрбум төгрөгийн зээлийн хүүний зөрүү олгогдсон. Өөрөөр хэлбэл арилжааны банкнаас эх үүсвэртэй 700 тэрбум төгрөгийн зээл олгогдож, үлдсэн 280 тэрбум төгрөгийн 100 тэрбумыг нь малчдын гар дээрх махыг худалдан авахад 6 хувийн хөнгөлөлттэй зээлийг авахад зарцуулна. 

11 аймгийн 30 сум цагаан зудтай байна2023, 12 сар 6. 16:37

11 аймгийн 30 сум цагаан зудтай байнаЦаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр гаргасан зудын эрсдэлийн зургаар нийт нутгийн 70 гаруй хувьд их (26% нэн их, 43% их), 26 хувьд нь дунд зэрэг,  таван хувьд бага эрсдэлтэй гарсан.Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 30 сум цагаан зудтай, 12 аймгийн 48 сум зудархуу нөхцөлд байна. Өнгөрсөн зун гантай, гандуу байсан говийн болон баруун бүс нутаг, цас ихээр орсон төв, зүүн бүсийн аймгуудад зудын эрсдэл өндөр байна гэж Улсын онцгой комиссоос Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.Аймаг, орон нутгийг бэлэн байдлын зэрэглэлд хэсэгчилсэн байдлаар шилжүүлж ажиллуулахыг тус хурлаас даалгалаа

ЗГ: Нөөцийн мах бэлтгэхэд анхаарч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав2023, 12 сар 6. 16:34

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арванхоёрдугаар сарын 06-нд болж, хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж нөөцийн мах бэлтгэхтэй холбогдуулан стандартын шаардлага хангасан мал болон махыг малчдаас худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх боломжийг судалж Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.

Г.Занданшатар: Тооноос чанарт шилжүүлж, илүү эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэх асуудал нэн чухал боллоо2023, 12 сар 5. 16:01

Монгол Улсад Шинжлэх ухааны үндэслэлтэй Мал эмнэлэг, үржлийн алба  үүсэж хөгжсөний  түүхт 100 жилийн ойн баярын хурал өнөөдөр (2023.12.05) Төрийн ордонд болж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож үг хэлэв. Тэрбээр, ярианыхаа эхэнд Монгол улсын эдийн засаг, хөгжлийн тулгуур, хүн амын амьжиргааны гол  эх үүсвэр болох мал аж ахуйд мал эмнэлэг, үржил, мал, амьтны гаралтай хүнсний аюулгүй байдлыг хангуулах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд амьдрал, сэтгэл зүрх, хөлс хүчээ зориулан ажиллаж буй малын эмч, мал зүйч, эрдэмтэн багш, судлаачдад Монгол улсын Их Хурлын даргын хувиар чин сэтгэлийн талархал илэрхийлж, Монголын мал эмнэлэг, үржлийн алба үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.     Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Мал аж ахуйн салбарт дэвшилтэт технологийг нутагшуулснаар дотоодын зах зээлээ эрүүл аюулгүй чанартай мах, сүүн бүтээгдэхүүнээр бүрэн хангах, олон улсад шаардлага хангасан эко хүнс, хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг экспортлогч улс орон болох зорилтыг тус тус хангуулахад хууль тогтоогч дээд байгууллагын даргын хувиар хууль эрх зүйн нэн таатай орчныг бий болгоход онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаагаа дуулгаад түүхэн 100 жилийн ойн босгон дээр мал эмнэлгийн албыг Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүрэгтэй  болгож 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар баталгаажуулсныг онцолсон. Мөн мянга мянга малын эмч нарынхаа хүн амын нийтийн эрүүл мэндийг хамгаалах үндсэн үүргээ биелүүлж аюулгүй байдлыг баталгаажуулсан малын гаралтай бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахад Мал эмнэлгийн байгууллага өөрөө баталгаа гаргах чиг үүргийг хуулиар баталгаажуулан буцаан авч ирсэн нь дэлхийн зах зээлд Монголын органик бүтээгдэхүүнийг өрсөлдөх боломжийг бий болгосон түүхэн үйл явдал болж байна гэв. Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар малчид хөдөлмөрөө хорших, нийтлэг эрх ашгийнхаа төлөө хамтран нэгдэж ажиллах, мал аж ахуйн үйлдвэрлэлийг жинхэнэ үйлдвэрлэгч-борлуулагч-нэмүү өртөг бүтээгч-ашгаа өөрсдөө хүртэгч системд шилжүүлэх зорилго бүхий “Малчин өрхүүдийн нэгдсэн холбоо” хэмээх байгууллагыг байгуулах санаачилгыг гаргаж, өнгөрсөн зургаадугаар сард Баянхонгорт, түүний дараа 11 дүгээр сард Хэнтий аймагт энэхүү холбоог  байгуулсан билээ

240.0 мянган тн ногоон тэжээл хураан авчээ2023, 11 сар 28. 16:13

Улсын Онцгой комисс өнөөдөр өвөлжилтийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Цаг уур, орчны шинжлгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Оюунжаргал нар нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцууллаа. Энэ жил улсын хэмжээнд нийт 69.1 сая, толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарснаас 7.8 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийгдсэн

“Өвлийн идэш 2023” өргөтгөсөн худалдаа нийслэлийн 10 байршилд эхэллээ2023, 11 сар 27. 11:17

ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн 10 байршилд "Өвлийн идэш 2023" өргөтгөсөн худалдааг өнөөдөр /2023.11.27/ эхлүүлж байна

Д.Ангар: Монголын залуу компаниуд олон жилийн түүхтэй гадны компаниудтай үнээрээ өрсөлдөж чадахгүй2023, 11 сар 27. 10:25

“Тахианы мах үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын УЗ-ийн дарга Д.Ангар: Импортын татварын бодлого чухал байна. Монголын залуу компаниуд олон жилийн түүхтэй гадны компаниудтай үнээрээ өрсөлдөж чадахгүй

Л.Эрхэмбаяр: Засгийн газрын олгосон 1 их наядын зээл үйлдвэрлэгчдэд бодит дэмжлэг болсон2023, 11 сар 27. 10:22

Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбооны тэргүүн Л.Эрхэмбаяр: Засгийн газрын олгосон 1 их наядын зээл үйлдвэрлэгчдэд бодит дэмжлэг болсон. Цаашид эрх зүйн орчны дэмжлэг мөн хэрэгтэй байна

Б.Болдбаатар: Дотоодод үйлдвэрлэж чадаж байгаа бараа, бүтээгдэхүүнээ яагаад гаднаас аваад байгаа юм бэ?2023, 11 сар 27. 10:20

Сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Болдбаатар: Импортын барааны босго тогтоож өгмөөр байна. Ингэхгүй бол өндийж байгаа үндэсний үйлдвэрлэл буцаад унана

Ц.Рэнчинсэнгээ: Ургамал хамгааллын агентлаг байгуулах хэрэгтэй байна2023, 11 сар 27. 10:17

Монголын тариаланчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Ц. Рэнчинсэнгээ: Ургамал хамгаалалд онцгой анхаарах хэрэгтэй байна

"Өвлийн идэш-2023" өргөтгөсөн худалдаа болох зах, худалдааны төвүүд2023, 11 сар 21. 13:59

Арваннэгдүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 3-ны өдрүүдэд малын махыг дундын зуучлалгүйгээр нийслэлийнхэнд худалдах "Өвлийн идэш-2023" өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. Тодруулбал:  1.Баянгол дүүрэг 6 дугаар хороо Улаанбаатар паласын хашаанд Архангай, Хөвсгөл аймаг2.Баянзүрх дүүрэг Тэнгэр плаза худалдааны төв Хэнтий, Сүхбаатар аймаг 3.Баянзүрх дүүрэг Жуковын талбай Дорнод, Хэнтий аймаг4.Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо Тусгаар тогтолын талбайд Өвөрхангай, Төв аймаг5. Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын зам дагуу Ховд, Увс аймаг 6

"Өвлийн идэш-2023" махны өртгөсөн худалдааг 11 байршилд зохион байгуулна2023, 11 сар 20. 10:27

Энэ сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 3-ны өдрүүдэд гараас гарт буюу малчдын махыг дундын зуучлалгүйгээр нийслэл хотын иргэдэд худалдах өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. Доорх 11 байршлаас худалдан авах боломжтой:



ШИНЭ МЭДЭЭ

Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар3 минут 29 секундын өмнөСурах бичигт сул тал бий юү?16 минут 31 секундын өмнөС.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна18 минут 54 секундын өмнөӨмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"19 минут 16 секундын өмнөТэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ20 минут 40 секундын өмнөД.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй22 минут 13 секундын өмнөЧ.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт27 минут 8 секундын өмнөУлаанбаатарт +4...+6 градус дулаан байна29 минут 23 секундын өмнөБаялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо32 минут 27 секундын өмнөТүүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)34 минут 54 секундын өмнөЗурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно38 минут 59 секундын өмнөП.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08
 Facebook Twitter Youtube