Б.Бат-Эрдэнэ: МИАТ үнээ буулгах боломжгүй бол бусад авиакомпаниудыг нисгэх сонголт байж болно

0

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ, улсын байцаагч нар "МИАТ компани тийзний үнээ нэмэгдүүлсэн, сонголтгүй үнэ тулгаж  байна" гэх иргэдийн гомдлын дагуу өнөөдөр /2020.09.09/  ИНЕГ-т ажиллалаа. Учир нь "Чартер нислэгийн  билетийн  өндөр үнэтэй байна, корона далимдуулж үнэ нэмж байна" гэх гомдол иргэдийн зүгээс ирсэн тул ийнхүү газар дээр нь ажилласан юм.

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ уулзалтын үеэр "Үндэсний агаарын тээвэлэгч гэдэг  утгаар төрөөс МИАТ компанийг тусгай үүргийн нислэг хийлгэхэд зориулан нисгэж байгаа. Гэвч үнийн бодлого иргэдэд маш том дарамт болж байна. Гэр бүлээрээ эх орондоо буцаж ирэхийн тулд нэг талдаа 10-20 сая төгрөг  зарцуулах хүртэл шаардлага хүртэл үүсэж  байна. Тиймээс чартер буюу тусгай үүргийн нислэгт алдагдал байгаа бол иргэн биш төр даах,  нэг талдаа зорчин ирж буй иргэн (Хэрэглэгч) - д 2 талын тийзний үнийг шахахгүй байх, энгийн зэрэглэлийн суудлыг үнийн түвшингөөр ялгаварлахгүй байх шаардлагатай байна. 

"Аsiana airlines" "Хүннү airline"-аас УОК-т   авиа компаниудыг зэрэгцээ түвшинд аваачих санал ирүүлсэн. Та бүхний зүгээс татгалзах зүйл байхгүй гэж ойлголоо. Бид саналаа УОК-т танилцуулна. Гол асуудал бол гадаадад байгаа иргэд эх орондоо ирэхдээ ямар нэг дарамтгүй ирэх ёстой. Тиймээс авиа компаниудыг зэрэгцэээ түвшинд авчрах, чартер нислэгт хамруулах саналыг Засгийн газарт тавина. Тиймээс МИАТ  аль чиглэлд тийзийн үнийг бууруулах боломжийг судалж, танилцуулахыг хүсэж байна" хэмээсэн. Харин Харин МИАТ  компанийн удирдлагуудын зүгээс одоогийн тариф бол дөнгөж амиа зогоож байгаа учир шууд үнийг буулгах амлалт өгч чадахгүй гэх  тайлбарыг өгсөн юм. 

Уулзалтын дараа ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.  

-Иргэдээс МИАТ сонголтгүй үнэ тулгаж байна гэсэн гомдол ирсэн гэсэн.  Үнэтэй холбоотой асуудал үүссэнийг тогтоосон уу?

-Тухайн нислэгийн өртгийн задаргааг авч байж  нэгж тасалбарын үнийг тогтоох ёстой. Бидэнд ирсэн мэдээллээр Улаанбаатар-Сөүл-Улаанбаатарын буюу хоёр талын нислэг 1020800 төгрөг байсан. Гэтэл одоо зөвхөн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг 1438000 төгрөг  байгаа. Зөрүү нь 418 мянган төгрөг.  Энэ чинь эрс ялгаатай байгаа биз дээ. Нислэгийн туршид замдаа хоол өгч байгаа юу, ямар үйлчилгээ үзүүлж байна вэ гэдгээсээ шалтгаалж, үнээс хасагдах ёстой. Энэ үйлчилгээнүүдийг үзүүлж байгаа эсэхийг тодрууллаа. Дээрээс нь хоёр талдаа тийз аваад явсан иргэдийг заавал шинэ тасалбар худалдаж ав, тусгай үүргийн онгоц учраас өөр аргагүй гэдэг шаардлага тавиад байна гэсэн гомдол гарсан. 

Энэ талаар МИАТ-ийн удирдлагуудаас асуухад, зөрүү үнийн дүнг нь тогтоогоод, хуучин тийзээр нь буцааж авч явж байгаа гэсэн хариултыг өгч байна. МИАТ компанийн удирдлагууд үүнээс доошоо үнэ буулгах боломж байхгүй гэдгээ шууд хэллээ. Үнийг үүнээс доош буулгахгүй тохиолдолд нэг л арга хэмжээ авч болно.  Ганцхан МИАТ нисэх ёстой юу, бусад авиакомпаниудыг оруулах уу гэдэг асуудал байна. 2014 онд ШӨХТГ-аас МИАТ компанийг давамгай байдалтай аж ахуйн нэгж гэж тогтоосон. Зүй ёсны монопол учраас бид үнээ тэгж тогтоо, шинэ үнэ гаргахдаа манайхаас зөвшөөрөл ав гэж тулгах боломж байхгүй.  

Бид өчигдөр /2020.09.08/ Шадар сайд Я.Содбаатартай уулзаж, энэ асуудлыг танилцуулсан. Шадар сайдын чиглэл болгосны дагуу өнөөдөр ирж, албан ёсны уулзалтыг хийж байна. Бид нэг нислэгийн зардлын задаргааг аваад, үнэхээр бодит үнэ мөн үү. Нэг талдаа хоол өгөхгүй, үйлчилгээ үзүүлэхгүй байгаа учраас бүх зардал хасагдаж байгаа гэж хэлсэн МИАТ компанийн удирдлагуудын хэлсэн үнэн үү гэдгийг шалгаж, тогтооно.  Өнөөдөр бидэнд материалаа өгвөл шалгаад, УОК-т саналуудаа хүргүүлнэ. Амжихгүй бол маргааш саналаа өгнө. "Хүннү эйр" зэрэг компаниудас санал ирсэн, үнийн саналаа ч өгч байгаа юм билээ.  Харьцуулсан үнийн саналыг хараач, хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаас нь ажиллаач гэдэг саналыг УОК-т хүргүүлнэ. Эцсийн шийдвэрийг УОК гаргана. 

-Бусад авикомпаниудаас ирүүлсэн үнийн санал нь хэдэн төгрөгөөр бага юм бол?

-Тэрийг яг нарийн мэдэхгүй байна. УОК-т саналууд нь ирсэн гэсэн мэдээлэл байгаа.  2018 онд одоогийн Шадар сайд Я.Содбаатар ЗТХ-ийн сайдаар ажиллаж байсан. Тухайн үед судалгаа хийж үзэхэд, Улаанбаатар-Сөүл чиглэлд 800-900 мянган төгрөгөөр нисэх боломжтой гэсэн үр дүн гарч байсан. Бид энэ тариф хүртэл үнээ буулгаач гэж байгаа. МИАТ компанийн удирдлагууд боломжгүй гэсэн. Бидэнд МИАТ компанийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрхгүй. МИАТ бол төрийн өмчит Хувьцаат компани.  Иргэдийн нуруун дээр тухайн компанийн алдагдалтай холбоотой асуудлууд очиж байх вий гэдгээс бид болгоомжилж байгаа юм. 

Төрийн өмчит компани учраас ямар нэг алдагдал гарч байгаа бол төр өөрөө л даах ёстой. Энэ бол зарчим. Яах гэж төрийн компани гэж байгаа юм. 

-МИАТ компанийн удирдлагууд төрөөс татаас өгөх асуудлыг тавина гэж байх шиг байна?

-Аль аль талаасаа л саналаа явуулъя. Бид үндэсний агаарын тээвэрлэгч компани дэмжих үүрэгтэй. Цар тахлын хүндрэлтэй үед үндэсний агаарын тээврийн ганц компани дампууруулж болохгүй. шүү дээ.  Тэглээ гээд хэрэглэгчид дарамт үүрүүлж бүр болохгүй.  Тодорхой хэмжээнд танаж болохоор зардал байвал танах л хэрэгтэй.  Төсвийн хэмнэлт хийх ёстой газруудад хэмнэх л ёстой байхгүй юу. Алдагдалтай гэдэг шалтгаанаар аливаа зардлыг иргэдийн нуруунд үүрүүлэхийг бид зөвшөөрөхгүй гэж байгаа юм. 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих


ШИНЭ МЭДЭЭ

Т.МӨНХСАЙХАН: Бүх эмч хөнгөлөлттэй эмийн жор бичдэг, тэр жороор бүх эмийн сангаар үйлчлүүлдэг боломжийг бүрдүүлнэ10-16, 13:29ТАНИЛЦ: Хотын даргад Р.Дагва, Ж.Батбаясгалан, Н.Баярмөнх тэргүүтэй хүмүүсийн нэр яригдаж байна10-16, 11:50Согтуу жолооч айлын гэр дайрсаны улмаас гэрт байсан хоёр хүн амиа алдаж, хоёр хүүхэд хүнд гэмтжээ10-16, 11:40Киргизийн Ерөнхий сайд өөрийгөө ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарлажээ10-16, 11:30Д.Нямхүү: Коронавирусийн халдвар илрээгүй, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна10-16, 11:20Б.Мөнхбаатар: Арилжааны банкууд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өнөөдрөөс олгож эхэллээ10-16, 11:10Э.Эрдэнэ: Ялагдлаа, уналаа10-16, 11:00А.Ариунзаяа: 200 мянган төгрөг авах гэж 60-70 настай хүн ч МСҮТ-т суралцаж эхэлсэн учраас насны хязгаар тогтоосон10-16, 10:50"Налайх дүүргийн ИТХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт дахин санал хураалт явуулна"10-16, 10:40Нэг хоногт гэр бүлийн хүчирхийллийн 44 дуудлага иржээ10-16, 10:30У.Хүрэлсүх: Цар тахлын улмаас төсвийн орлого үлэмж хэмжээгээр тасраад байна10-16, 10:20Циркийн барилгад иж бүрэн засвар хийж байгаа гэлээ10-16, 10:10Ш.Батхүү, Г.Алтан нарыг есдэх өдрөө шүүж байна10-16, 10:00Сайд дарга архийг хориглоё гэж ярьчихаад буруу хараад “уйлж” байдаг юм10-16, 9:50Чуулганаар 2021 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ10-16, 9:40Урьдчилсан дүн: НИТХ-ын 45 суудлаас МАН 34, АН 8, ХҮН 3 суудал авлаа10-16, 9:30Монголын Нотариатын байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойд зориулав10-16, 9:20В.Путин Төрийн зөвлөлийн тухай хуулийн төслийг Төрийн Думд өргөн барьжээ10-16, 9:10Өнөөдөр болох үйл явдлууд10-16, 9:00Энэ өдрийн зурхай10-16, 8:50Цаг агаарын урьдчилсан мэдээ10-16, 8:40Карабахын асуудлаарх хэлэлцээрээ дагаж мөрдөхийг С.Шойгу уриалжээ10-15, 9:51Хабиб Нурмагомедов UFC-ийн ерөнхий чансаанд хоёрдугаар байраа хадгалж үлджээ10-15, 9:49С.Чулуун: Гэрээний дагуу циркийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах ёстой10-14, 11:50ГОЁ МЭДЭЭ: ГССҮТ эмч, ажилчиддаа зориулж ФИТНЕСС ТӨВИЙГ нээлээ10-14, 11:40ЦЕГ: Маргааш согтууруулах ундаагаар үйлчилсэн, худалдсан тохиолдолд 10-100 сая төгрөгөөр торгоно10-14, 11:30Өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэхэд шаардагдах хөрөнгийг гаргана10-14, 11:20Баянгол дүүргийн иргэдийн эрхийг зөрчсөн асуудлыг шийдвэрлэлээ10-14, 11:10ХӨСҮТ: Тусгаарлах байранд байсан эмэгтэй амаржиж, хүүтэй боллоо10-14, 11:00Х.Нямбаатар: Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хэргийг хурдан шийдэх давуу талтай10-14, 10:50Ш.Баярбаатар: Дөрвөн тулгуурт бодлого баримтлан ажиллана10-14, 10:40ЗАСГИЙН ГАЗАР: Өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон цаг үеийн асуудал хэлэлцэж байна10-14, 10:30Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй10-14, 10:20ОХУ-д цар тахал дэгдсэнээс хойш халдварын хамгийн олон шинэ тохиолдол илэрлээ10-14, 10:10Эрүүл мэндийн сайд Дорнод аймгийн БОЭТ-д ажиллаж, Төвлөрсөн ариутгалын тасгийг хүлээлгэн өглөө10-14, 10:00Өнөөдрөөс гурван хоног согтууруулах ундаа худалдаалахгүй10-14, 9:50Ирэх ням гаригт Богдхаан хайрханы хишиг, улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаантай10-14, 9:40Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах саналыг 100 хувь дэмжжээ10-14, 9:30Кристиано Роналдо коронавирусний халдвар авчээ10-14, 9:20Хабиб Нурмагомедов: Надад таван тэрбум ам.доллар амласан ч Конор МакГрегортой дахиж тулалдахгүй10-14, 9:10

NEWS STORY

Popular Tags