Б.Чойням: Өдрийн цагаар дугхийдэг хүмүүсийн ажлын бүтээмж 15-20 хувь нэмэгддэг

0

Өнгөрсөн долоо хоногийн баасан, бямба гарагт тархи судлалын эрдэмтэд чуулж, сонирхолтой илтгэл тавьж, хэлэлцүүлсэн билээ. Энэ үеэр  АШУҮИС-ийн Биоанагаахын сургуулийн физологийн тэнхмийн багш, анагаах ухааны магистер Б.Чойнямтай өдрийн цагаар дугхийх нь хүний биед ямар эерэг өөрчлөлтийг бий болгодог талаар ярилцлаа. 

-Өдөр түр дугхийх нь хүний биед ямар эерэг нөлөөтэй монголчуудын зарим нь өдөртөө хэдхэн минут дуг хийгээд авдаг шүү дээ?

-Монгол гэлтгүй Хятад, Солонгос гээд Азийн орны ихэнх иргэд цайны цагаараа унтдаг. Тийм дадал, хэмнэлтэй болчихсон байдаг. Учир нь өдрийн цагаар дуг хийх нь хүмүүсийн ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг гэсэн судалгаанд үндэслэж, тийм дадал зуршлыг бий болгосон хэрэг. Хоёр жилийн өмнө өдрийн цагаар унтах нь бодисын солилцоог удаашруулж, чихрийн шижин өвчний эрсдэл нэмэгдүүлдэг гэсэн таамаглал гарч ирсэн. Гэвч эцэстээ энэ нь сөрөг нөлөө маш бага байна гэдгийг эрдэмтэд тогтоосон.  Харин ч эсрэгээрээ өдрийн цагаар унтахаар хүний биеийн хүчний болон оюуны ажлын бүтээмж нэмэгддэг.  Хүний бие махьбод ажиллаад ирэхээр ядралтын процесс явагддаг. Өөрөөр хэлбэл, хийж байгаа ажлаас нь гадна гадаад орчны хүчин зүйл, хүн хоорондын харилцаа болоод бусад зүйлээс шалтгаалаас ядратын процесс явагддаг. Ингэхээр ажлын бүтээмж буурах, гүйцэтгэл сулрах асуудал үүсдэг.

Миний хувьд хувь өдрийн цагийн унталт байх нь зөв гэж үздэг. Бид хэд хэдэн байгууллагатай хамтарч, судалгааны ажил хийхээр төлөвлөчихсөн байгаа. Мөн байгууллагууд ч санаачилга гаргаж, ажилчдынхаа дунд хэрэгжүүлж чадвал зарим ажлын байрны бүтээмж нэмэгдэх боломжтой гэж харж байгаа.

-Тодорхой ажлын байрыг сонгож хийсэн судалгаанууд байдаг байх. Ажилчдаа өдрийн цагаар унтуулснаас үүдэж ажлын бүтээмж тэдэн хувиар нэмэгдсэн ч гэдэг юм уу?

-Ийм судалгаануудыг үе шаттайгаар хийсэн байдаг.  Хамгийн анх АНУ Стенфордын Их Сургуульд оюутнуудын дунд судалгаа хийсэн байдаг юм. Оюутнууд шалгалтын үеэр нойргүй их хонодог. Энэ нь дараагийн сурах үйл явцад нөлөөлдөг гэдгийг үндэслэж өдрийн цагаар богино хугацааны нойрсолт хийлгэж үзсэн байдаг. Улмаар дуг хийх үйл явц нь эерэг нөлөөтэй байна гэдгийг судалгаагаар тогтоосон. Мөн Солонгос улсад хийсэн судалгаа ч байдаг. Үүнд Барилгын болоод хүнд механизмын ажилчид, жолооч нарыг хамруулж судалгаа хийсэн ба дуг хийгээд гарсан хүмүүсийн ажлын бүтээмж даруй 15-20 хувиар нэмэгдэж байсан байна. Үндсэндээ тухайн хүний ажлын бүтээмж, ажиллах чадвар нэмэгдэж байна гэсэн үг. Бүр цаашлаад тархины үйл ажиллагааны сэргэлт явагдаж байгаа гэж харж болох юм. Нэн ялангуяа хүний их тархины гадаргын сэргэх үйл явц идэвхижсэнээр аливаа зүйлийг хурдан таниж мэдэх, тогтоох, анхаарал шилжүүлэх хурд сайжрах гэх мэт эерэг үр дүнгүүд гарч байгааг бидний судалгаа харуулсан.

-Тэдэн минут дугхийх нь тохиромжтой гэсэн хэмжээ байгаа юу?

-Хамгийн багадаа 20, ихдээ 40 хүртэл л өдрийн унталтыг хийх ёстой. Хүний тархины амардаг хугацааг тооцоод үзэхээр, 30-40 минутын дараа гүн нойр руу шилжчихдэг. Өөрөөр хэлбэл, 90-110 минутыг нойрны нэг үе хэмээн үздэг ба хөнгөн буюу гүехэн нойрны үед тархи нойрноос сэрэхэд орчиндоо харилцах чадвар сайжирдаг. Гүн нойр руу шилжчихвэл сэрсний дараа тархины гадрын эд эс бүрэн идэхвхжихэд тодорхой хугацаа шаардлагатай болно. Нөгөө хүн маань дуг хийж сэргэх биш бүр нойрмог болж, дахин унтах шаардлагатай болчихно. Хэрвээ тэгвэл ажлын бүтээмжийг бууруулах эрсдэл тулгарах нь мэдээж юм. Нөгөө талдаа 20-30 минут дуг хийгээд сэрэхэд гүн нойрны өмнө сэрж таарч байгаа юм. Түүнийгээ дагаад тухайн хүний ажлын бүтээмж ч нэмэгдэж байдаг. 

-Өдрийн тэдэн цагийн үед түр дугхийвэл зөв гэсэн зүй тогтол бий юу?

-Бүх хүнийг яг тэдэн цагт амарвал зөв гэж хэлэхэд хэцүү. Гадны орнууд их үдийн цайны цагаараа л ажилчдаа амраачихдаг юм билээ. Ихэвчлэн 12:00-13:00 цаг, зарим нь 13:00-14:00 цагийн хооронд ажилчдаа амраадаг, бүр унтуулдаг. Манайд энэ дадлыг бий болгохын тулд нэлээд хугацаа шаардлагатай болох байх. Тэр болтол хүн болгон адилхан цагт дуг хийнэ гэвэл хэцүү л дээ. Өнөө шөнө та нойргүй явчихсан, маргааш нь би нойр дутуу явж гэж бодъё. Энэ хоёр хүнийг нөгөөдөр нь нэг цагт дуг хийлгэвэл адилхан амарна гэсэн үг биш. Ажлын орчин, нөхцөл байдал, тухайн хүний ажиллаж байгаа арга барилаас их шалтгаална. Ямар тохиолдолд өдрийн унталтыг хийх вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Тухайн хүн өөрийгөө таньж мэдэх ёстой. Миний гараас ажил гарахгүй байна гэж хүмүүс яриад байдаг. Энэ бол тухайн хүний тархины ажиллах чадвар буурчихсан байна гэсэн үг. Тийм учраас тархины эсээ богино хугацаагаар амраах ёстой. Болж өгвөл тийм зуршилтай болох хэрэгтэй.

Монголчууд нүүдэлчин соёлоосоо улбаалаад хоногийн хэмнэл нь ижил байсан. Орой нар жаргахаар унтаж, нар ургахтай зэрэгцэж босоод л ажлаа хийдэг. Харин өнөөгийн нийгэмд, суурьшмал соёлд шилжсэнээс хойш хүн бүрийн амьдарч байгаа орчин өөрчлөгдчихсөн.  Өөрөөр хэлбэл, тухайн хүн орондоо орсныхоо дараа нэг цаг утсаараа оролдчихоод унтвал чанаргүй нойр болчихож байгаа юм. Хүний нүдний торлог бүрхэвчээр нэвтэрч буй гэрэл тархинд очоод, өдөр, шөнийн заагийг ялгуулж өгч байдаг. Хэрвээ та унтахаасаа өмнө утас ашиглаад, зурагт үзээд, компьютер тоглоод, ямар нэг байдлаар гэрэлд байгаад байвал тархинд чинь шөнө болохгүй байна гэсэн үг. Шөнө болохгүй байгаа тохиолдолд тархи амрахгүй. Магадгүй та орой 22:00 цагт орондоо орчихоод, 23:00 цаг хүртэл утас ширтээд унтлаа. Өглөө 06:00 цагт босоод явбал таны тархи 6 цаг орчим л амарна. Та гэтэл өөрийгөө 7 цаг унтаж амарсан гэж бодож байгаа шүү дээ.  Орчин цагийн нийгэмд нойрын асуудал маш хурцадмал байна. Хүмүүс нарийн ойлголттой болох хэрэгтэй. Тиймээс бид нойрны тэмдэглэл хөтөлдөг дэвтрүүдийг гаргахаар зорьж байгаа. Иргэд хоногт хэдэн цаг унтаж байна, нойр нь чанартай байгаа эсэхээ тэмдэглэж бичээд, өөртөө хяналт тавиад, шаардлагатай тохиолдолд эмчид хандах ёстой юм. Иргэд юунаас болж нойргүйдэлд орчихоод байна вэ гэдгээ илүү ойлгох шаардлагатай байна. Үүнээс болж хөдөлмөрийн бүтээмж ч буурсаар байна.

-Шөнө бүтэн нойроо авсан хүн дугхийх хэрэгтэй юу. Эсвэл нойр дутуу хүн л өдрийн унталт хийх шаардлагатай байна уу?

- Бүтэн нойр гэдгийг шөнө 7, 8 цаг унтах ёстой гэдгээр л ойлгоод байдаг, гэвч чанартай нойрсож байгаа эсэхээ анхаарах хэрэгтэй. Шөнө ойролцоогоор 8 цаг чанартай унтсан хүнд ядрах, нойрмоглох зэрэг шинж бага учир өдрийн цагаар дуг хийх шаардлагагүй. Гэхдээ тухайн хүний амьдарлын хэвшил, ажлын нөхцөл зэрэг нь ихээхэн нөлөөлнө. Шөнө ээлжинд гарч байгаа эмч, сувилагч шөнөжин нойргүй явдаг.  Өөр олон хүн нойргүй хонодог ажилтай шүү дээ. Энэ хүмүүс шөнийн нойрыг өдөр нь нөхнө гэж бодоод байдаг. Харамсалтай нь өдөр нар тусаж байгаа тохиолдолд тархины эс амардаггүй гэж би хэлсэн дээ. Тэгэхээр өдрийн цагаар амарсан ч шөнийн нойр нөхөгддөггүй. Хоногт 8 цаг унтах ёстой гэхээр л  ганцхан шөнө л амрах мэтээр ойлгодог. Хоногийн цагаа хуваарилах хэрэгтэй. Та ажил ихтэй байгаа бол шөнө 5-7 цаг, өдөр нь 30 минутаас 2 цаг хүртлэх хугацаагаар унтчих. 2 цаг гэдэг бол нойрны нэг үе буюу нэг өнгөц, нэг гүн нойр юм. Энэ бол сайн амралт болдог. Монголчууд маань өөрсдийгөө зөв амрааж сурах л хэрэгтэй байна. Мэдээллийн эринд амьдарч байгаа бид цахим орчинд аялж явсаар байтал өөрийгөө хайхрахаа больчихсон. Энэ нь эргээд ажлын бүтээмжийг нь сулруулаад байна.

-Гадаадад бол ажилчдаа өдөр амраадаг соёл тогтчихож. Манайд тийм зүйл байхгүй. Бушуухан өдрийн хоолоо идчихээд, ажлаа хурдан хий л гээд байдаг. Тэгвэл өдөр дугхийдэг соёл тогтоохын тулд байгууллагуудад зөвлөх, таниулах ёстой юм шиг?

-Тийм ээ энэ үнэн, бид одоо судалгааны ажлаа дөнгөж л эхэлж байна. Хэд хэдэн байгууллагатай гэрээ хийгээд явж байгаа. Өдрийн унталт хийх орчин бүрдүүлэхээр судалж байна. Дээрээс нь байгууллагууд ч бидэнтэй хамтарч ажиллах хэрэгцээ байгаа. Хэрвээ өдөр унтах орчныг бий болгочихвол үр дүнг нь судлаад, цааш нь үргэлжлүүлээд хэрэгжүүлээд явах боломжтой. Түүний дараа ямар ажил хийдэг хүмүүс, аль цагт хэдэн минут амрахад биед нь яаж өөрчлөгдөж байна вэ гэдгийг нарийн судалж болно.

-За ярилцлага өгсөнд тань баярлалаа, цаашдын судалгааны ажилд нь амжилт хүсье.

Баярлалаа, танд ч бас амжилт, эрүүл энхийг хүсье.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих


ШИНЭ МЭДЭЭ

Т.МӨНХСАЙХАН: Бүх эмч хөнгөлөлттэй эмийн жор бичдэг, тэр жороор бүх эмийн сангаар үйлчлүүлдэг боломжийг бүрдүүлнэ10-16, 13:29ТАНИЛЦ: Хотын даргад Р.Дагва, Ж.Батбаясгалан, Н.Баярмөнх тэргүүтэй хүмүүсийн нэр яригдаж байна10-16, 11:50Согтуу жолооч айлын гэр дайрсаны улмаас гэрт байсан хоёр хүн амиа алдаж, хоёр хүүхэд хүнд гэмтжээ10-16, 11:40Киргизийн Ерөнхий сайд өөрийгөө ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарлажээ10-16, 11:30Д.Нямхүү: Коронавирусийн халдвар илрээгүй, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна10-16, 11:20Б.Мөнхбаатар: Арилжааны банкууд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өнөөдрөөс олгож эхэллээ10-16, 11:10Э.Эрдэнэ: Ялагдлаа, уналаа10-16, 11:00А.Ариунзаяа: 200 мянган төгрөг авах гэж 60-70 настай хүн ч МСҮТ-т суралцаж эхэлсэн учраас насны хязгаар тогтоосон10-16, 10:50"Налайх дүүргийн ИТХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт дахин санал хураалт явуулна"10-16, 10:40Нэг хоногт гэр бүлийн хүчирхийллийн 44 дуудлага иржээ10-16, 10:30У.Хүрэлсүх: Цар тахлын улмаас төсвийн орлого үлэмж хэмжээгээр тасраад байна10-16, 10:20Циркийн барилгад иж бүрэн засвар хийж байгаа гэлээ10-16, 10:10Ш.Батхүү, Г.Алтан нарыг есдэх өдрөө шүүж байна10-16, 10:00Сайд дарга архийг хориглоё гэж ярьчихаад буруу хараад “уйлж” байдаг юм10-16, 9:50Чуулганаар 2021 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ10-16, 9:40Урьдчилсан дүн: НИТХ-ын 45 суудлаас МАН 34, АН 8, ХҮН 3 суудал авлаа10-16, 9:30Монголын Нотариатын байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойд зориулав10-16, 9:20В.Путин Төрийн зөвлөлийн тухай хуулийн төслийг Төрийн Думд өргөн барьжээ10-16, 9:10Өнөөдөр болох үйл явдлууд10-16, 9:00Энэ өдрийн зурхай10-16, 8:50Цаг агаарын урьдчилсан мэдээ10-16, 8:40Карабахын асуудлаарх хэлэлцээрээ дагаж мөрдөхийг С.Шойгу уриалжээ10-15, 9:51Хабиб Нурмагомедов UFC-ийн ерөнхий чансаанд хоёрдугаар байраа хадгалж үлджээ10-15, 9:49С.Чулуун: Гэрээний дагуу циркийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах ёстой10-14, 11:50ГОЁ МЭДЭЭ: ГССҮТ эмч, ажилчиддаа зориулж ФИТНЕСС ТӨВИЙГ нээлээ10-14, 11:40ЦЕГ: Маргааш согтууруулах ундаагаар үйлчилсэн, худалдсан тохиолдолд 10-100 сая төгрөгөөр торгоно10-14, 11:30Өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэхэд шаардагдах хөрөнгийг гаргана10-14, 11:20Баянгол дүүргийн иргэдийн эрхийг зөрчсөн асуудлыг шийдвэрлэлээ10-14, 11:10ХӨСҮТ: Тусгаарлах байранд байсан эмэгтэй амаржиж, хүүтэй боллоо10-14, 11:00Х.Нямбаатар: Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хэргийг хурдан шийдэх давуу талтай10-14, 10:50Ш.Баярбаатар: Дөрвөн тулгуурт бодлого баримтлан ажиллана10-14, 10:40ЗАСГИЙН ГАЗАР: Өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон цаг үеийн асуудал хэлэлцэж байна10-14, 10:30Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй10-14, 10:20ОХУ-д цар тахал дэгдсэнээс хойш халдварын хамгийн олон шинэ тохиолдол илэрлээ10-14, 10:10Эрүүл мэндийн сайд Дорнод аймгийн БОЭТ-д ажиллаж, Төвлөрсөн ариутгалын тасгийг хүлээлгэн өглөө10-14, 10:00Өнөөдрөөс гурван хоног согтууруулах ундаа худалдаалахгүй10-14, 9:50Ирэх ням гаригт Богдхаан хайрханы хишиг, улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаантай10-14, 9:40Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах саналыг 100 хувь дэмжжээ10-14, 9:30Кристиано Роналдо коронавирусний халдвар авчээ10-14, 9:20Хабиб Нурмагомедов: Надад таван тэрбум ам.доллар амласан ч Конор МакГрегортой дахиж тулалдахгүй10-14, 9:10

NEWS STORY

Popular Tags