А.Цэнгэл: Хувийн цэцэрлэгүүдэд хоёр хүртэлх насны 10 мянга гаруй хүүхдийг

-"ХОЁР НАСТНУУДЫГ ЦЭЦЭРЛЭГТ АВЧ БОЛОХГҮЙ" ГЭСЭН АТЛАА, ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭЭЖ ХОЁР НАСТНАА ӨГНӨ ГЭСЭН ШИЙДВЭРИЙГ НЬ ОЙЛГОХГҮЙ БАЙНА.-

0

Монголын хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн үүсгэн байгуулагчдын холбооны тэргүүн А.Цэнгэлтэй ярилцлаа.

-Хоёр настай хүүхдүүдийн цэцэрлэгийн асуудал хурцаар хөндөгдөж байна. Танай холбоо болон хувийн цэцэрлэгүүд энэ тал дээр ямар байр суурьтай байна?

-Үүсээд байгаа энэ нөхцөл байдалд хувийн цэцэрлэгүүд сэтгэл дундуур байгаа. Нэгдүгээрт, улс орны хувьд "Ковид-19" цар тахлаас болж давагдашгүй хүчин зүйл үүссэн.

Энэ нь хувийн байгууллагуудад эдийн засгийн хувьд хүнд жилийг өнгөрүүллээ. Гэтэл төр засгийн гаргаж буй зарим шийдвэрүүд, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нь бүр ч их сөрөг үр дагавар бий болгохоор байна. Бүх л хувийн цэцэрлэгүүд амаргүй нөхцөл байдалд хичээлийн шинэ жилээ нээлээ. Гэтэл "Хоёр настнуудыг цэцэрлэгт авч болохгүй" гэсэн атлаа, хүүхэд харах үйлчилгээг нээж хоёр настнаа өгнө гэсэн шийдвэрийг нь ойлгохгүй байна. Төр, хувийн хэвшлийн хоёр байгууллагаа ялгаварлаж байгаагийн тод илрэл юм.

-Улсын цэцэрлэгт хоёр настан авахгүй болохоор хувийн цэцэрлэгт өгөх хүсэлтэй эцэг эхчүүд олон байна. Гэвч хүчээр хүүхэд харах үйчилгээнд өг гэж тулгаад байна. Хүүхэд харах үйлчилгээнд хоёр тэрбум төгрөгийг шийдүүлчихсэн?

-Мэдээж хоёр настай хүүхдүүдийн цэцэрлэгийн асуудал зөвхөн аав ээжийнх бус нийгмийн хэрэгцээ шаардлага юм. Судлаад үзэхэд хоёр настай хүүхдээ цэцэрлэгт өгөөд ажил хийх эцэг эхчүүд олон байна. Гэтэл 80 шахам мянган хоёр настай хүүхдийг гэртээ харах шаардлагыг төр засгаас шууд тулгалаа. Тэгсэн хэрнээ хүүхэд харах үйлчилгээнд өгч болно гэсэн шийдвэр нь бүр ч их бухимдал үүсгэж байна. Хүүхэд харах үйлчилгээнд хоёр настнуудыг өгч болох л юм бол ялгаагүй л хувийн цэцэрлэгүүдэд энэ эрхийг нь өгөх хэрэгтэй.

Өмнөх жилүүдэд цэцэрлэгт хоёр настай 20 мянга гаруй хүүхэд хамрагддаг байсан. Энэ тооны хүүхдийг ядаж мэргэжлийн эмчтэй, мэргэжлийн багштай, мэргэжлийн тогоочтой, аюулгүй, эрүүл орчинтой хувийн цэцэрлэгт өгчихвөл, эцэг эхчүүд санаа амар ажлаа хийж, тэр хэрээр тухайн айлд, тухайн байгууллагад, тухайн салбарт цаашлаад нийгэмд ч сайн үр нөлөөтэй байна. Цаашлаад 3-5 насны нэг ангид 20-25 хүүхэд байх ёстой гээд тоог хязгаарлачихлаа. Энэ нь тухайн байгууллагад эдийн засгийн хувьд тогтворгүй байдал бий болгоно. Нэг ангид 30-40 хүүхэд суралцах багтаамжтай, том талбайтай цэцэрлэгүүд олон бий. Гэтэл нэг хүүхдэд ногдох нэгж талбайг нь тооцолгүй шууд механикаар орон тоог нь багасгачихаар орлогыг нь боомилж байгаа хэрэг. Хэдий хүүхдийн тоо бага байлаа гээд зардал буурдаггүй. Гэхдээ онцгой цаг үе учраас алдагдалтай ажиллах ч хувийн цэцэрлэгүүд төр засгийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, дуулгавартайгаар биелүүлээд явж байна. Гэхдээ ижилхэн хоёр хувийн байгууллагаа ялгаварласан төр засгийн энэ ойлгомжгүй, хоорондоо зөрчилтэй шийдвэрүүд манай цэцэрлэгүүдийг хүнд байдалд орууллаа. Ялангуяа хөдөө орон нутагт хувийн цэцэрлэг цөөхөн байдаг болохоор бүр хэцүү байдал үүсч, хаалгаа барихад хүрээд байна.

-Энэ байдлыг зохицуулах арга зам юу байна. Шийдвэрлэх гарц байна уу?

-“Ковид-19” дэгдэж, хөл хорио тогтоосноос хойш төр засгийн байгууллагууд руу маш их хандсан. Бид хамтран ажиллах саналыг байнга тавьж байгаа. Монголд 2012 оноос хойш төр, хувийн хэвшлийн түншлэл яригдаж байна. Энэ түншлэл дотор боловсролын салбар орчихсон байдаг. Гэсэн атлаа боловсролын салбартай ингэж түншилнэ гэсэн нарийн зохицуулалт байдаггүй. Энэ түншлэлийн хүрээнд төртэйгөө хамтарч ажиллая гээд хэд, хэдэн алхмуудыг хийсэн. Ялангуяа, ачааллаа дийлэхгүй байгаа энэ үед бид нэмэлт элсэлтээр хүүхдүүдээ авч ачаанаас нь үүрэлцэж байна. Байгууллагынхаа тарифаар биш, төрийн санал болгосон зардлаар авч байгаа. Энэ бол түншлэлийн маш том хэлбэр. Энэ нь нийт цэцэрлэгийн тал хувийг эзэлж байна. 2019-2020 онд 520 гаруй хувийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулсны нэлээд хувь нь нэмэлт элсэлтээр хүүхэд авсан. Энэ нь төртэй түншилж байгаа маш том хэлбэр. Зөрүүлээд төр бидэнтэй яаж түншлэх юм бэ гэдэг нь тодорхой бус. Энэ түншлэлийг шинэ шатанд гаргая. Төр хувийн хэвшил хоёр харилцан тохиролцож ажиллая. Бидэнтэй хамтран ажиллах боломж байна гэдгийг ярилцмаар байгаа юм. Тухайлбал, өнөөдрийн байдлаар 322 төрийн бус өмчийн цэцэрлэгүүдээс судалгаа гурав хүртэлх насны 10.000 гаруй хүүхдийг хамруулах боломжтой гэж гарсан. Өмнөх жилүүдийн хүүхдийн статистикийн бараг тал нь гэсэн үг. Тэгэхээр энэ хэцүү цаг үед хувийн цэцэрлэгүүдэд хоёр хүртэлх насны 10 мянга гаруй хүүхдийг хамруулах боломж байна. Энэ орон зайг нь хувийн цэцэрлэгт нээлттэй орхиоч ээ. Нийгэмд боловсролын байгууллагын эрэлт хэрэгцээ байгаа, төр үүнийг дангаараа шийдэж чадахгүй. Өнөөдөр 80 шахам мянган хоёр настай хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй боллоо. Үүний ядаж 10 гаруй хувийг нь хувийн цэцэрлэг авах эрхийг нь нээлттэй орхих хэрэгтэй. Мөн тус салбарын 302 цэцэрлэгийн 950 гаруй багш, ажилтнууд гурав хүртэлх насны хүүхэдтэй, 520 гаруй хувийн цэцэрлэг байна гэж тооцвол энэ тоо цаашид өсөх хандлагатай байна. Тэгэхээр энэ олон багшийн ажлын байрны асуудал хөндөгдөнө. Хүүхэд харах үйлчилгээ 3000-4000 хүүхэд авдаг. Түүн дээр нэмээд дахиад 10 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдчихвал төдий тооны эцэг эх ажлаа тайван хийж, тухайн өрх айлд орлого нь нэмэгдэнэ. Мөн хамгийн чухал зүйл бол хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэнд шүү дээ. Хувийн цэцэрлэгүүд халдваргүйжүүлэлт, аюулгүйн горимын өндөржүүлсэн байдалд ажиллаж байгаа учраас цэцэрлэгийн хүүхдэд эрсдэл үүсэхгүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яамнаас гаргасан бүх стандарт, зөвлөгөө, шаардлагыг дагаад аюулгүй байдлаа хангаж ажиллаж байна. Мэргэжлийн багш, хамт олон, эмч хүртэл ажиллаж байна. Ийм учраас хувийн цэцэрлэгийг эрсдэлтэй орчин гэж үзэхгүй.

-Хүн бүр хүүхдээ төлбөртэй цэцэрлэгт өгч чадахгүй шүү дээ. Үүн дээр ямар бодлого барьж байна?

-Энэ асуудлыг шийдэх бүрэн боломжтой. Төсвөөс төрийн цэцэрлэгт орж байгаа нэг хүүхдэд оногдох хувьсах зардал, хувийн цэцэрлэгийн нэг хүүхдийн төлбөртэй харьцуулахад төрийнх өндөр зөрүүтэй байдаг. Тиймээс коронавирусээс шалтгаантай эдийн засгийн хямралтай үед хувийн хэвшлийн цэцэрлэгтэй түншилж ажиллавал эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байна. Төсвөөс төрийн цэцэрлэгт өгч байгаа нэг хүүхдийн зардалд багшийн цалин, ус, дулаан, хоолны мөнгө бүгд багтдаг. Энэ зардал нь хүмүүсийн нүдэнд харагддаггүй. Тэр мөнгөө хувийн цэцэрлэгтээ өгөөд хувийн цэцэрлэгийг тарифаар нь явуулах юм бол илүү хямд тусна. Хувийн цэцэрлэгийн төлбөр нүдэнд харагддаг, ил учраас хүмүүс үнэтэй байна гэдэг. Алдагдалтай төсөвтэй, эдийн засгийн хямралтай энэ цаг үед төр зорилтот бүлгийн хүүхдүүдээ цэцэрлэгт аваад боломжтой айлын хүүхдүүдээ хувийн цэцэрлэгт хамрагдах боломжийг нь олгох хэрэгтэй. Энэ нь төр, хувийн хэвшил хоёрын тэнцвэртэй байдлын илрэл юм. Мөн боловсролын тэгш хүртээмжтэй байдал юм.

Төр сугалаа сугалж байгаагаа шударга, тэгш зарчим гэж үзэж байгаа. Гэтэл хамгийн их ялгавар гарч, хүүхдийн эрхийг зөрчиж байна. Хүүхэд сугалаанд сонгогдоогүйн төлөө боловсролын байгууллагад хамрагдаж чадахгүйд хүрч байна. Хамгийн шударга хуваарилалт бол төр зорилтот бүлгээ аваад чанартай үйлчилгээгээ үзүүл, үнэ төлбөргүйгээр. Харин боломжтой айлын хүүхдүүдээ хувийн цэцэрлэгт өгөөд чанартай үйлчилгээг нь авахуулчих. Ингээд эцсийн дүндээ Монголын иргэд тэгш хүртээмжтэй боловсрол авах гол зорилго биелнэ. Ерөөсөө л хүүхдүүд цэцэрлэгтэй байж эцэг эхчүүд ажиллана. Энэ хүнд үед төр засаг харин ч хувийн хэвшлийн байгууллагуудаа илүү дэмжиж ажиллах хэрэгтэй. Тэгвэл төсөвт ирэх ачаалал ч буурна.

-Боловсролын байгууллага гэдэг хамгийн чухал, бас онцлог салбар. Үүнд төр засгийн барьж буй бодлого ямар байна вэ?

-Боловсролын байгууллага тусгай зөвшөөрөл авч байж үйл ажиллагаагаа явуулна. Тусгай зөвшөөрөлд тавигдах шаардлага нь төр, хувийн хэвшилд ижилхэн. Тэгэхээр төрд, хувийн хэвшилд ажиллаж байгаа багш гэж ялгаа байхгүй. Цэцэрлэгийн багш бакалавраас дээш цолтой, удирдлага нь магистраас дээш цолтой байдаг. Хувийн байгууллагын давуу тал нь бусдаас илүү байх, түрүүлж алхахын тулд олон улсын туршлага судалж нэвтрүүлж явдаг. Сайн багштай бол сайн байгууллага гэсэн ойлголт үеэ өнгөрөөсөн. Сайн багш байгууллагын сайн засаглалаас гарч ирдэг. Мянга сайн багш ажиллаад дотоод засаглал муу, менежмэнт муу бол Солонгос руу хар ажил хийхээр явахад хүрнэ. Харин сайн засаглалтай, сайн менежмэнттэй байгууллагад ажиллаж байгаа ямар ч багш хөгжөөд гараад ирдэг. Тэгэхээр байгууллагын хөгжил, соёлыг сайн харах хэрэгтэй. Хувийн цэцэрлэгүүд ингэж байгууллагынхаа суурийг маш сайн бэлддэг учраас хүмүүс төлбөр төлөөд хүүхдээ өгдөг.

Төр болохоор сайн засаглал, менежмэнт бус багшийн ур чадварт анхаараад байдаг. Арга ч үгүй биз сонгуулийн үечлэлтэй холбоотой байдаг учраас тэр байх. Байгууллагынх нь соёл, менежмэнт, засаглалыг нь хөгжүүлэхгүйгээр боловсролын байгууллагын хөгжлийг ярьж болохгүй. Боловсролын байгууллагад хөгжих бүрэн боломж бий. Тэр бол Сайн засаглал, бас дахин сайн засаглал. Төр хувийн хэвшилдээ хөгжих боломжийг нь нээлттэй өгвөл шударга ёсны зарчмаар хөгжинө. Тогтвортой бодлого хэрэгтэй.

-Хүүхэд хоёр насандаа хөгжлийнхөө оргил үед явдаг гэдэг. Хэрвээ энэ үедээ гэртээ байвал ямар хор уршигтай вэ?

-Хамгийн гол нь хүний 0-6 насанд амьдралын хөгжлийнх нь 90 хүртэл хувь тавигддаг гэдгийг олон улсад тогтоочихсон. Энэ чухал үед нь хүүхдүүдийг сургалтын байгууллагаар бүрэн хангах үүрэг Монголын төрд бий. Тиймээс төр, хувийн хэвшил хамтраад асуудлаа шийдээд явъя гээд байгаа юм.

Д.Гансаруул



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих


ШИНЭ МЭДЭЭ

ФОТО: “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнд БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хун оролцлоо2 цаг 4 минутын өмнөАНУ “ремдесивир”-ийг эмчилгээнд ашиглахыг албан ёсоор зөвшөөрлөө7 цаг 55 минутын өмнөӨвөрхангайн Засаг даргын суудлыг мөнгөөр худалдаж авахаар хөөцөлдөж байна8 цаг 8 минутын өмнөАмны хаалтын коронавирусээс хамгаалах хувийг тогтоожээ9 цаг 27 минутын өмнөБНСУ-ын эмч нар томуугийн эсрэг вакцинжуулалтыг түр зогсоохыг зөвлөжээ9 цаг 40 минутын өмнөШ.Батхүүд найман жилийн хорих ял оноож, Г.Алтан, Э.Сүрэн нарыг цагаатгалаа9 цаг 47 минутын өмнөМАН-ын Удирдах зөвлөлөөс дөрвөн аймгийн Засаг даргыг дэмжжээ9 цаг 57 минутын өмнөГ.Загдааг эхнэрийнх нь хамт өнөөдөр шүүнэ10-23, 9:40Алтанбулагийн хилээр 70 иргэнийг татан авлаа10-23, 9:30Өнөөдөр НИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг батламжилна10-23, 9:20Коронавирус тархсантай холбоотойгоор АНУ БНХАУ-ын эсрэг арга хэмжээ авна гэв10-23, 9:10Өнөөдөр болох үйл явдлууд10-23, 9:00Энэ өдрийн зурхай10-23, 8:50Цаг агаарын урьдчилсан мэдээ10-23, 8:40Corporate sales: Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх танхимын сургалтанд урьж байна10-22, 15:33Орхон аймгийн Засаг даргаар Ц.Бат-Энхийг томилно10-22, 15:23Оросын албан тушаалтнууд криптовалюттай эсэхээ мэдүүлдэг болно10-22, 11:40Норвегид коронавирусний шинэ төрөл илэрчээ10-22, 11:30Бразил “COVID-19”-ийн дархлаажуулалтын хөтөлбөртөө Хятадын вакциныг ашиглана10-22, 11:20Ч.Хүрэлбаатар: Бид бусад улс орноос зээл аваад л байх нь зүйтэй10-22, 11:10Өнөөдөр ШУА-ийн дараагийн ерөнхийлөгчийг сонгоно10-22, 11:00300 тэрбумын эх үүсвэрээр наймыг зургаан хувь руу шилжүүлэх хувилбар10-22, 10:50Сайн дурынхныг коронавирусээр зориуд халдаах вакцины туршилтад 44 сая ам.долларыг зарцуулна10-22, 10:45“Монголросцветмет” ТӨҮГ-ын борлуулалтын төлөвлөгөө тасарчээ10-22, 10:40Т.Бадамжунай хаана явна?!10-22, 10:30МАН-ын Удирдах зөвлөл хуралдана10-22, 10:20Сүхбаатар дүүргийг алдана гэдэг Д.Сумъяабазарын муугийнх10-22, 10:10Зургаа дахь оролдлого буюу монголчуудад хаалттай казино байгуулъя10-22, 10:00Энэ сарын 5-нд эхэлсэн Ш.Батхүү, Г.Алтан нарт холбогдох шүүх хурал өнөөдөр ч үргэлжилнэ10-22, 9:50Цэрэг татлага эхэллээ10-22, 9:40ЦЕГ: Төрийн ордны урд хашааг цагдаа мөргөөгүй, зорчигчийн суудалд сууж явсан10-22, 9:30Сингапурт амьсгалаар нь халдвартай эсэхийг нь тодорхойлдог оношлуурыг туршина10-22, 9:20Армени, Азербайжаны байгууллагуудын ивээл дор болох тоглолтуудыг УЕФА түр зогсоожээ10-22, 9:10Өнөөдөр болох үйл явдлууд10-22, 9:00Энэ өдрийн зурхай10-22, 8:50Цаг агаарын урьдчилсан мэдээ10-22, 8:402-3 өрөөг төлбөртэйгөөр үйл ажиллагаа явуулж ирсэн жишгийг өөрчилж, VIP тасаг болгон шинэчиллээ10-21, 14:08Хүчирхийлэгчийг хөрш нь шүүхийн өмнө гэрчилнэ10-21, 9:40“АСА” баг Улсын циркийг 13 жилийн өмнө ингэж авчээ10-21, 9:30Тусгай үүргийн нислэгээр 256 иргэн эх орондоо ирлээ10-21, 9:20

NEWS STORY

Popular Tags