1.7 их наяд төгрөгийн чанаргүй зээлийг худалдан авах компани бий юу

0

Зээлийн хүү өндөр байх хэмжээгээр чанаргүй зээлийн хэмжээ их байдаг. Энэ оны долоон сарын байдлаар нийт зээлийн үлдэгдэл 17.3 их наяд төгрөг байна. Үүний  10 хувь буюу 1.7-1.9 их наяд нь чанаргүй зээл эзэлж байна.  Задалбал, 14 их наяд төгрөг нь хэвийн 1.1 их наяд нь хугацаа хэтэрсэн, 1.9  их наяд нь чанаргүйдсэн байна. Чанаргүй зээл өмнөх сараас 24.6 тэрбум, хугацаа хэтэрсэн нь 128.7 тэрбум төгрөгөөр өссөн. Ийм хэмжээгээр банкуудын орлого буурсан гэсэн үг.

Сүүлийн 10 жилийн судалгаагаар зээлийн хүү өөрчлөгдөхөд хоёр улирлын дараагаар чанаргүй зээлийн хэмжээнд өөрчлөлт ордог  гэдгийг тодорхойлжээ. Түүнчлэн  банкуудын чанаргүй зээл, иргэдийн  цалин болон хэрэглээний зээл төлөлтийг ковидтой холбоотойгоор хойшлуулсан зэргээс шалтгаалж   арилжааны банкуудын орлого буурч шинээр зээл гаргах, зээлийн шалгуур, нөхцөл байдалд тавих  шаардлага улам чангарч  байгааг жижиг дунд бизнесийнхэн хэлж байна.  Учир нь ковидтой холбоотойгоор  тухайн бизнес, үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний худалдан авалт эрэлтээс шалтгаалж банк зээл өгөх нь тодорхой. 

Эрэлт муу бол зээлийн эргэн төлөлт муудаж чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэх эрсдэлтэй. Нөгөөтэйгүүр банк чанаргүй зээлийн эрсдлийн санд нийт активынхаа  тав орчим хувийг байршуулдаг. Энэ нь зээлийн хүүний зардлыг өсгөдөг гэж болно. Тиймээс  зээлийн эрсдлийн зардлыг бууруулах чиглэлд Төвбанк эрхзүйн хүрээнд  холбогдох 5-7 орчим хуульд өөрчлөлт хийх, банкны засаглалд хяналт тавих, зээлийн мэдээллийн санг өргөжүүлэх,  санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, суурь мэдлэгийг дээшлүүлэх  зэргээр зээлийн хүүг бууруулах стратегиддээ тусгажээ.

Нөгөөтэйгүүр, банкууд  чанаргүй зээлээ төлүүлэх гэж ойролцоогоор 2-4 орчим жилийг зарцуулдаг байна. Түүнээс цааш 10 хүртэл жил болдог аж. Үүнийг бууруулая гэвэл  шүүхийн үйл явцыг богиносгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг идэвхижүүлэх  эрх зүйн орчинг сайжруулах  хөшүүрэг  хэрэгтэй байгааг ч мэргэжлийн байгууллага нь онцолдог. Өөрөөр хэлбэл, шүүхийн үйл явцад чанаргүй зээлийн барьцаанд хураасан үл хөдлөх хөрөнгө үнэгүйдэх, элэгдэж, тоногдох, манаач харуулын зардал гээд олон үргүй зардал банкуудад хий зардал болсоор байдаг байна. Иймээс “Актив удирдлагын тухай” хуулийг УИХ-д өргөн барьсан байна.

 Энэ хууль батлагдвал чанаргүй зээлийг худалдан авах компаниуд байгуулагдах эрх зүйн зохицуулалт үйлчилж эхлэх ач холбогдолтой.  Ингэснээр банкны барьцаанд хураагдсан үл хөдлөх хөрөнгө эргэлтэд орж банкны зээлийн эргэлтийн сан нэмэгдэж зээл олголт нэмэгдэх улмаар хүү ч буурах зэрэг нөлөөлөл үзүүлэх аж. Энэ хууль олон улсад чанаргүй зээлийн хэмжээг бууруулахад шалгарсан арга гэж үздэг юм байна. Тухайлбал, Солонгос улс 2008, 2009 оны дэлхийн эдийн засгийн их хямралын үед ийм хууль гаргаж АУК буюу актив удирдлагын олон компани байгуулагдснаар чанаргүй зээлийн хэмжээг бууруулж чаджээ. Өөрөөр хэлбэл, үндэсний хэмжээний нэг томоохон компани нь нийт чанаргүй зээлийг  худалдан авч байсан туршлагыг дурьдаж болно. Харин манайд хууль гарсан ч 1.7 их наяд төгрөгийн чанаргүй зээлийг  бүгдийг нь худалдан авах чадалтай дотоодын компани одоогоор байхгүй.

АУК буюу  актив удирдлагын олон компани байгуулагдсанаар хэсэгчлэн худалдан авах гарц байх боломжтой юм. Түүнчлэн төр авах ч боломжгүй.  Мэдээж банк анхны үнэлгээнээс доогуур нөхцлөөр зарж зээлээ чөлөөлүүлэх нь  хохиролтой. Гэхдээ энэ хэвээр байгаад байх нь цаашид улам хохиролтойг бас тооцох шаардлага ч үүснэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих


ШИНЭ МЭДЭЭ

Шүүхийн тогтоол албажиж очсоны дараа Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг суллана6 цаг 52 минутын өмнөУИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг ялаас чөлөөллөө7 цаг 3 минутын өмнөМҮОНРТ-ийн ерөнхий захирал Н.Дэмбэрэлийг чөлөөлж, Г.Гэрэлийг түр томилжээ8 цаг 44 минутын өмнөНэгдүгээр төрөхөд ХАЛДВАР БАТЛАГДАЖ, хөл хорио тогтоолоо9 цаг 4 минутын өмнө“Таван-толгой” түлш ТӨХК-ийн захирал М.Ганбаатар Сүхбаатар дүүргийн МАН-ын даргаар сонгогдох уу9 цаг 8 минутын өмнөБАЙНГЫН ХОРОО: Б.Батдавааг томилох саналыг дэмжив1-19, 16:20Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын Хөгжлийн банкнаас гаргасан 33 тэрбум төгрөг ил боллоо1-19, 14:02Товчоодод 8483 хүнд хяналт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй1-19, 12:21Д.Нарангэрэл: Ойрын хавьтлыг тусгаарлахад ямар нэг хэмжээгээр төлбөр авахгүй1-19, 12:05Цэргийн төв эмнэлэгт нас барсан иргэн коронавирусээр биш зүрхний өвчний улмаас эндсэн гэв1-19, 11:20ЭМЯ: Ажиглан тусгаарлалтад байсан 10 хүнээс халдвар илэрлээ1-19, 11:09Бусдад авлига өгсөн хэргээр дуучин Э.Оюумаад ЯЛ ОНООЛОО1-19, 10:40ЭМЯ: Хөдөө, орон нутагт халдвар нэмж бүртгэгдээгүй1-19, 10:18Д.Эрдэнэбат, Б.Болор нарын ДАВЖ ЗААЛДАХ хурал эхэллээ1-19, 10:16Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны зургаадугаар сарын 9-нд товлохыг дэмжив1-19, 10:12Ерөнхий сайд Ерөнхийлөгчид ХАРИУ өгсөн үү...1-19, 9:13Лука Дончич өөрийн замналынхаа 28 дахь трипл даблийг гүйцэтгэж алдарт Майкл Жордантой тэнцлээ1-19, 9:08Айл бүрт заавал байх хэрэгцээтэй олон үйлдэлт аяны “Эко мешок”-ыг тусгайлан Монголд үйлдвэрлэв1-14, 18:38Ковид ба кибер аюулгүй байдал1-14, 18:25“Урбанек” Б.Лхагважав барилгын салбарыг УЛС ТӨРИЙН ТАЛБАР болгож эхэлжээ1-14, 14:10ОУХМ Г.Алтанбагана, Ө.Дүүрэнбаяр нар өнөөдөр барилдана1-13, 11:50"Алтан жолоо импекс" компанийн ажилтнаас халдвар илэрчээ1-13, 11:34З.Баянсэлэнгэ, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт яллах дүгнэлт үйлджээ1-13, 11:29Хөвсгөл аймгийн Ханх суманд 07:47 цагт дахин газар хөдөлжээ1-13, 11:26Дэлхийн хамгийн сонирхолтой хоббитой хүмүүс1-13, 11:17ХӨСҮТ: "Ачтан" эмнэлгийн нэг эмч, БГД-ийн 4 дүгээр хорооноос 8, БЗД-ийн 17 хорооноос 4 хүнээс халдвар илэрлээ1-13, 11:09Авто тээврийн товчоодоор 24 цагийн хугацаанд 6088 хүн нэвтэрчээ1-13, 10:45Хөвсгөлд нэг өдөрт 300 удаа газар хөдөлж, барилга цуурав1-13, 10:33С.Баярцогтоос 4 тэрбум 10 сая төгрөг болон 3 үл хөдлөх хөрөнгийг хураана1-13, 10:16С.Баяраас 5 тэрбум 580 сая төгрөг, 1 тэрбум 97 саяын ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ хураана1-13, 10:11Ханиад, COVID-19 хоёрыг хэрхэн ялгах вэ?1-13, 10:00Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 55 гомдлыг шалгав1-13, 9:40УИХ-ын байнгын хороо, ажлын хэсэг хуралдана1-13, 9:26Ардчилсан Үндсэн хууль баталсны 29 жилийн ой тохиож байна1-13, 9:00Чингэлтэй дүүргийн ЭМТ-д PCR шинжилгээний лаборатори байгууллаа1-12, 13:12“Korea Grand Sale 2021”: Нэгдүгээр сарын 14-нөөс 46 хоногийн турш онлайнаар зохион байгуулагдана1-12, 11:51ЭМЯ: Ажиглан тусгаарлалтад байсан 14 хүнээс халдвар илэрлээ1-12, 11:03Хөвсгөлд газар хөдөлж, Улаанбаатарт 4-6 баллаар мэдрэгджээ1-12, 10:22Т.Мөнхсайхан: Голомтуудаа хяналтандаа авсан учраас цаашид эрсдлийн үнэлгээн дээр тулгуурлан хөл хорио тогтоох эсэхээ шийднэ1-11, 11:54"Ачтан" эмнэлгийн голомтоос 47 хүн халдварт өртжээ1-11, 11:07

NEWS STORY

Popular Tags