Д.Чойжамц: Төгрөгийг уул овоонд өргөхгүй байх нь зохистой

-Мөнгийг ашиглахгүйгээр аливаа зүйлд хийж булж орхино гэдэг тусгүй хэрэг-

0

Монголбанкнаас санаачлан үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн зөв зохистой хэрэглээг дэлгэрүүлэх, мөнгөн тэмдэгтийн насжилтыг уртасгах зорилгоор “Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аяныг эхлүүлсэн билээ.  Энэхүү аянтай холбогдуулан  Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн, Их хамба Д.Чойжамцтай цөөн хором ярилцлаа.  

-Төгрөг бол арилжааны хэрэгсэл төдийгүй манай улс тусгаар оршиж буйн баталгаа. Гэтэл үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэт зүйл сүүлийн үед бүдгэрэх болсон. Иргэдийн дунд төгрөгтэй зүй бус харьцах нь олширч байна. Энэ байдлыг хэрхэн өөрчлөх боломж, гарц байна вэ?

-Монголчууд эртнээс нааш амны хишиг, буян заяаг дээдэлж ирсэн ард түмэн. Буддын шашин бол асар том гүн ухаан. Хүний амьдралд хүртээлтэй, амьдралын өдөр тутамд хэрэгжих сургаал болж хэрэгждэг. Энэ нь бидний уугуул соёл, уламжлалтай нийцсэнээр буддын шашин Монголд их түгсэн байдаг. Ер нь аливаа зүйлд арвич, хямгач байж, зүй зохистой эдэлж, хэрэглэх нь зөвхөн энэ төрөлд бус, дараагийн төрөлд ч бас хангалуун, сайхан амьдрахын нэг үндэс болдог гэж үздэг. Тийм учраас монголчууд олон зууны туршид эд зүйл, мал ахуйгаа хайрлан, хамгаалж, өсгөн арвижуулахыг зорьж ирсэн. Мөнгөний тухайд бол одоогийн залуучууд хорчийлгож базаад, халаасандаа хийчихдэг болжээ.

Би нэг дурсамж ярья. Хуучны нэгэн танил өвгөн мөнгөнд их нямбай ханддаг юм. Тэр мөнгөө индүүдээд, ихэд нандигнан түрийвчиндээ хийдэг. Мөнгөнд ийм айхтар хүндэтгэлтэй хандаж байгаа хэрэг шүү дээ. Тэр өвгөн тийм ч өндөр тэтгэвэр авдаггүй. Гэхдээ ажил хийж, цалин авдаг залуучуудад мөнгө зээлүүлдэг. Намайг уулзаж байх үед нэг залууд мөнгө зээлүүлж харагдсан. Тэгээд мөнгөө өгөхдөө “Би аливаа зүйлийг хайрлаж, хамгаалдаг хүн. Аливаа зүйл ертөнцийнхөө жам, араншингаар явсаар хайрладаг тал руугаа л явдаг юм” гэж хэлж байсан. Ер нь манай ахмадууд Монгол Улсынхаа мөнгөн дэвсгэртийг ихэд дээдэлж, нандигнан, хамгаалдаг. Тэгж чадсанаараа эдийн заяа тэтгэдэг гэж үздэг байсан юм билээ.

-Төрийн сүлдээ мөнгөн тэмдэгт дээрээ манай улс залсан. Энэ нь ихээхэн учир бэлгэдэл агуулдаг болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Ер нь дээр үед монголчууд мөнгийг их хайр, гамтай хэрэглэдэг байсан. Ялангуяа, лам нар, хөдөөгийн малчин өрхүүд. Том түрийвчтэй, тэндээ мөнгөө маш нямбай, эмх цэгцтэй хадгалж, гадуур нь давхарлан баадагнадаг байсан. Ганц манайх ч гэлтгүй, Азийн орнуудад мөнгөө баадагнаж хадгалах нь их. Намайг Японд явж байхад тус улсын иргэд бүгд л өөрөө өөртөө таарсан жижигхэн бааданд мөнгөө хадгалдаг юм билээ. Тэр нь ихээхэн өвөрмөц, чамин санагдсан. Бидний өвөг дээдэс ч ялгаагүй бааданг их эрхэмлэж ирсэн. Дээл, хувцсаа хадгалахдаа хүртэл хэзээ ч задгайгаар нь хадгалдаггүй ард түмэн. Баадагнаад, дотор нь гоё үнэртэн хийчихдэг. Дараа нь гаргаж ирээд өмсөхөд сайхан үнэртэй байна. Нэг ёсондоо энэ бол “соёл” гэж хэлэх гээд байгаа санаа юм.

-Жижиг мөнгөн дэвсгэртүүдийг уул овоонд өргөх, тахилгад ихэд хэрэглэх боллоо. Нэг талаасаа сүсэг бишрэлийн илрэл мэт боловч эдийн засагт эргэлдэж байх учиртай мөнгө энэ байдлаар сул хаягдах нь хайран санагдах юм?

-Энэ нь хаана ч байдаг үзэгдэл мэт болчихлоо. Холын Европ тивд хүртэл ийм байдал гарч байна. Усан сан, сүм хийдэд задгай мөнгө шиддэг шүү дээ. Энэ бол ард түмний энгийн л шүтлэг юм. Яг шашны ном, зааварт бол болно, болохгүй гэж заагаагүй л дээ. Гэхдээ энэ байдлыг учир утгатай болгох хэрэгтэй. Жишээ нь тухайн албан байгууллага нь иргэдийнхээ өргөсөн мөнгийг хурааж аваад энэрэл, нигүүлслийн байгууллагад хандивлах, хүнд туслахад зарцуулах ч юм уу. Монголд нэг онцлог бий. Учир нь, уул овоо хүнээс их хол байдаг. Тийм учраас салхинд хийсэж, алга болох, цаашлаад илжирч, ялзрах гэх зэрэг хүндрэл бий. Ер нь мөнгөн дэвсгэртийг уул овоонд тавих хэрэггүй. Үнэхээр ард түмэн уул овоонд мөнгө тавьж байвал сум, нутаг орны захиргаанаас тусгайлан хүн гаргаад, тэр мөнгө, төгрөгийг ойр ойрхон хугацаатай авч, цуглуулах, уул овоог цэвэрлэж байх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, өнөөгийн нийгэмд яг нарийн бэлгэдэл, утга учрыг нь мэдэхгүйгээр уул овоонд өргөл, тахил барих нь ч байна.

Жишээлбэл, архи авч оччихоод хоосон шил тавиад яваад өгдөг. Тэр бол уул овоогоо доромжилж байгаа л хэлбэр шүү дээ. Гэртээ зочин урьчихаад зочиндоо бөглөөгөөр нь архи өгчихөөд, үлдсэнийг нь өөрөө уугаад байвал ямар хүндлэл болох билээ. Түүнтэй л ижилхэн. Нэгэнт л шүтэх гэж байгаа бол өргөх ёстой зүйлийг нь сайхан өргөчихөөд, хоосон шилээ авч яваад хог цэг дээр хаяхад л болно шүү дээ. Тэгэхээр төгрөг, мөнгийг аль болох уул овоонд өргөхгүй байх нь зохистой. Хэрвээ тавьж байгаа бол тэрнийг эзэнтэй байлгах ёстой. Бусад оронд бол тиймэрхүү шүтлэгтэй холбоотой мөнгө цугларвал тэр дор нь буцааж аваад л зарцуулах ёстой зөв зүйлд зориулдаг. Мөнгө эзэнтэй байна гэсэн үг шүү дээ.

-Үүнээс гадна суварга босгох, шинэ байшингийн суурь тавихад бага голдуу мөнгөн дэвсгэртийг боодлоор нь хийдэг. Энэ нь шашны зан үйлд байх ёстой зүйл үү. Та энэ талаар өөрийн бодлоо бидэнтэй хуваалцана уу?

-Сүсэгтэн олны өргөж байгаа мөнгөн өргөл хандив эзэнтэй байх нь зүйд нийцнэ. Эзэнтэй байна гэдэг чинь ямар нэгэн буяны үйлд зориулагдаж байгаа хэлбэр. Тийм болохоор мөнгийг ашиглахгүйгээр аливаа зүйлд хийж, булж орхино гэдэг тусгүй хэрэг.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих


ШИНЭ МЭДЭЭ

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ1-26, 13:15Баянхонгор аймгийн онцгой комисс өнөөдөр иргэдээ татан авна1-26, 12:40Монголд мөнгө хүчтэй учраас банк нь төрөөсөө хүчтэй1-26, 12:32Нэг гэр бүлийн 3 хүн үсчинээс халдвар авжээ1-26, 12:21Товчоодод 86 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэв1-26, 11:45Ч.Хүрэлбаатар: АстраЗенека компанийн вакциныг оруулж ирэх бэлтгэл ажил ид явагдаж байна1-26, 11:41ХӨСҮТ: Сүхбаатарын талбайн жагсаалаас тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ сөрөг гарсан1-26, 11:32Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нийтийн байрнаас 7 хүнээс халдвар илэрлээ1-26, 11:15Х.Баттулга У.Хүрэлсүхийн дунд хөшигний цаана юу болов1-26, 10:32“Ковид-19” халдвар илрүүлэх шинжилгээний цаг авах заавар1-26, 8:28Сүхбаатар дүүргийн дараах хороодод энэ сарын 28-ныг хүртэл хөл хорио тогтоолоо1-26, 8:10Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд Япончууд хөрөнгө оруулахаар болжээ1-25, 11:19Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар 95.2 хувийн саналаар бүрэлдэхүүнээрээ огцорлоо1-21, 19:30Шударга ёсны тэмцлээр эхэлсэн У.Хүрэлсүхийн Засгийн газар хариуцлагын шинэ жишиг тогтоолоо1-21, 18:03Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрохыг МАН-ын УЗ дэмжлээ1-21, 12:40МАН-ын Удирдах зөвлөл САЙД НАРЫН ТОМИЛГООГ хэлэлцэнэ1-21, 11:20ЭМЯ: Орцны хавьтал болсон 15 хүн, ХӨСҮТ-ийн нэг ажилтнаас халдвар илэрлээ1-21, 11:08Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нар 33 тэрбум зээлийнхээ хүүг чөлөөлөх үү1-21, 11:00“Хатуу хог хаягдлын менежментийг шинэчлэх төсөл”-д ажилтан сонгон шалгаруулж авна1-21, 10:51Г.Нарантуяа: Эрүүл мэндийн салбарынханд хүний эрхийн ойлголт алга1-21, 10:47Солигддог тэмдэг шиг ерөнхий сайдууд1-21, 10:30Сайд нарын огцрох өргөдлийг өнөөдөр УИХ, Ерөнхийлөгчид танилцуулна1-21, 10:04Эрүүл мэндийн салбарынхан сайдаа огцруулахгүй хэмээн жагсаж байна1-21, 9:55“МАН хууль баталж, 2.6 их наядаар банкны хувьцааг авах гэж байна”1-21, 9:16У.Хүрэлсүх намын баяраа тэмдэглэчихээд МАН-ын даргаас чөлөөлөгдөнө гэв үү1-21, 9:00Засгийн газраас Боловсролын ерөнхий хуулийн төслийг УИХ-д өргөн барихыг дэмжлээ1-20, 10:18Нэгдүгээр төрөхөд амаржих эхчүүд дараах эмнэлгүүдээр үйлчлүүлнэ1-20, 10:07Я.Содбаатар: Хүнлэг бус харьцсан хүмүүст хариуцлага тооцох болно1-20, 8:06Амаржих газраас ХӨСҮТ-д тусгаарлагдсан эх хүүхдийн асуудалд ХЭҮК анхаарч ажиллаж байна1-20, 1:17Шүүхийн тогтоол албажиж очсоны дараа Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг суллана1-19, 20:17УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг ялаас чөлөөллөө1-19, 20:06МҮОНРТ-ийн ерөнхий захирал Н.Дэмбэрэлийг чөлөөлж, Г.Гэрэлийг түр томилжээ1-19, 18:26Нэгдүгээр төрөхөд ХАЛДВАР БАТЛАГДАЖ, хөл хорио тогтоолоо1-19, 18:05БАЙНГЫН ХОРОО: Б.Батдавааг томилох саналыг дэмжив1-19, 16:20Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын Хөгжлийн банкнаас гаргасан 33 тэрбум төгрөг ил боллоо1-19, 14:02Товчоодод 8483 хүнд хяналт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй1-19, 12:21Д.Нарангэрэл: Ойрын хавьтлыг тусгаарлахад ямар нэг хэмжээгээр төлбөр авахгүй1-19, 12:05Цэргийн төв эмнэлэгт нас барсан иргэн коронавирусээр биш зүрхний өвчний улмаас эндсэн гэв1-19, 11:20ЭМЯ: Ажиглан тусгаарлалтад байсан 10 хүнээс халдвар илэрлээ1-19, 11:09Бусдад авлига өгсөн хэргээр дуучин Э.Оюумаад ЯЛ ОНООЛОО1-19, 10:40

NEWS STORY

Popular Tags