Н.Өнөржаргал: Худал хуурмаг, хууль бусыг хүсдэг залуу үе байдаггүй

0

Шинэ үеийн манлайлагч залуус шударга ёсыг юу гэж ойлгодог вэ. Мөн хэрхэн тайлбарлах бол. Энэ талаар  Авлигатай тэмцэх газраас залуучуудын дуу хоолойг сонсох аян өрнүүлж байгаа билээ. Энэ аянд оролцож буй “Book and movieholics” хуудсыг хөгжүүлэгч, кино сонирхогч Н.Өнөржаргал манай буланд уригдаж, “Ноён Смит Вашингтон явсан нь” /1939/ кинонд туссан шударга ёс, үнэт зүйлийн талаар байр сууриа илэрхийллээ. 

ШУДАРГА ЁСНЫ ҮНЭ ЦЭНИЙГ МЭДРҮҮЛСЭН

“Mr.Smith goes to Washington” буюу Ноён Смит Вашингтон явсан нь гэх кино нь Фрэнк Капра хэмээх найруулагчийн маш алдартай бүтээл. АНУ-ын үндэсний кино бүртгэлд бүртгэгдсэн хамгийн анхны 25 киноны нэг. 1939 онд буюу Дэлхийн Хоёрдугаар дайны эхэнд бүтээгдсэн ба тухайн цаг үеийнхээ нөхцөл байдлаас хамаарч маш их хавчлагатай нүүр тулж байсан. Европ тивийн фашист орнуудад уг киног ардчиллыг хэт сурталчилсан гэх шалтгаанаар гаргахыг хориглож байсан. Германд бүслэгдсэн Франц улсад 1942 онд америк кино гаргахыг хориглох үед франц кинотеатрууд энэ киног бүтэн нэг сар тасралтгүй гаргаж байсан юм. Гэхдээ одоо цаг өөр, тус киног ямар ч хориогүй үзэх боломжтой байгаадаа бид баярлах хэрэгтэй.

“Mr.Smith goes to Washington” бол миний үзэж байсан кинонууд дундаас шударга ёсны үнэ цэнэ, нийгэмд бугшсан авлига, болон бусад худал хуурмагийн тухай хамгийн нарийн, хүчтэй гаргаж өгсөн. Киноны үйл явдлын хувьд, товчхондоо, залуучуудын нэгдлийг толгойлдог байсан энгийн нэг америк залуу гэнэтийн байдлаар Сенатын гишүүн болж байгаагаар өрнөдөг.

Эхлээд нэг хүн хээл хахууль өгнө, дараа нь авсан хүн нь өөр хэн нэгнээс нэхнэ, гэх мэтчилэн гинжин хэлхээ шиг зүйл үүсээд, авлига, хээл хахууль гэдэг зүйл нь энгийн үзэгдэл шиг болчихдог.

Харамсалтай нь, Сенат нь түүний хүсэн хүлээсэн шиг байгаагүй. Авлига, хээл хахууль, хэвлэл мэдээллийг худалдаж авах, хуйвалдаан зохиох, гүтгэх гэх мэтчилэн шударга ёсны эсрэг хийгдэж болох бүх үйл тэнд явагдаж байгааг өөрийн биеэр мэдэрдэг.

Гол дүрийн хувьд шударга ёс, ардчилал, эрх чөлөөг чин сэтгэлээсээ эрхэмлэгч хүн бөгөөд түүний өргөн барьсан хүүхдийн лагерь барих төсөл нь сенаторуудад таалагдаагүй учраас түүний эсрэг хуйвалдаан зохиосон байдаг. Харин гол дүр буюу ноён Смит яаж үүний эсрэг тэмцэж байгааг уг кино маш сонирхолтойгоор үзүүлдэг.

Сенат, улс төр гэх мэтчилэн энгийн, өдөр тутмын амьдралаас хол санагдаж байж магадгүй. Гэхдээ яг үнэндээ тийм биш, эсрэгээрээ, шударга бус зүйлтэй хамгийн энгийн, иргэн хүн яаж тэмцэж байгааг бас залуу үе шударга, ардчилсан нийгэмд хэрхэн тэмүүлж байгааг маш сайн харуулдаг. Энэ киноны утга санаа бол маш үнэ цэнэтэй.

ЭХНИЙ ТОМ САНАА БОЛ ГАЖУУДАЛТАЙ АРДЧИЛАЛ

Бид ардчилсан оронд амьдардаг, мэдээж, бахархмаар зүйл. Гэхдээ хэрэгжих ёстой хууль нь хэрэгжихгүйгээр, авлига, хахууль болон бусад төрлийн хууль бус үйлдлүүд энгийн үзэгдэл болтлоо бугшсан нийгэмд бид нарын ардчилал гэж тодорхойлж байгаа зүйл яг бүрэн утгаараа хэрэгжиж чадах уу, үгүй юу гэдэг нь асуудалтай болж эхэлнэ. Энгийн иргэний ямар нэг хууль ёсны эрхийг мөнгө болон эрх мэдлийн нөлөөгөөр дарж байгаа тохиолдолд ардчилал бол ардчилал биш юм аа гэдгийг энэ кино маш сайн, бүр маш сайн харуулсан байдаг.

Шударга бус зүйл тархахдаа амархан ч, шударга зүйл тархахдаа бүр амархан. Яагаад гэвэл, маш олон хүн тийм нийгмийг хүсдэг. 

Ерөнхий боловсролын дунд сургуульд ардчилал гэдэг нь демос буюу иргэн, кратос буюу эрх мэдэл, нийлээд иргэний эрх мэдэл гэсэн утгатай эртний грекээс гаралтай үг гэж заадаг. Гэхдээ хамгийн хөгжилтэй нь юу вэ гэхээр, эртний грект “иргэд” гэдэг нь одоогийн иргэдээс өөр, эртний грект боолууд, нийгмийн доод давхарга, эмэгтэйчүүд, хүүхдүүд буюу бараг нийгмийн олонх нь иргэн гэж тооцогддоггүй байсан. Тэгвэл энэ кино шударга ёс хэрэгжээгүй тохиолдолд эртний Грекийн ардчилал гэдэг ойлголт, XXI зууны ардчилал гэдэг ойлголт хоёрын хооронд ялгаа байгаа юм уу, гэх маш чухал асуултыг үзэгчээс асуудаг.

АВЛИГА, ХУДАЛ ХУУРМАГ ДАВАМГАЙЛСАН НИЙГЭМД ШУДАРГА ХҮН ТЭНЭГ ХАРАГДДАГ

Хүмүүст өөрийнхөө ажлыг амжуулах, бүтээх олон арга байдаг. Танил тал, мөнгө, эрх мэдлээр сүрдүүлэх гэх мэтчилэн. Улс төрийг бүр хаяад, хүүхдээ цэцэрлэгт оруулах, эмнэлэгт үзүүлэх гэх мэтчилэн энгийн үйл хэрэгт ч миний дээр дурдсан зүйлсийг анзаарч болно.

Эхлээд нэг хүн хээл хахууль өгнө, дараа нь авсан хүн нь өөр хэн нэгнээс нэхнэ, гэх мэтчилэн гинжин хэлхээ шиг зүйл үүсээд, авлига, хээл хахууль гэдэг зүйл нь энгийн үзэгдэл шиг болчихдог. Харин энэ үйл явц дунд шударгаар ажиллах гэж хичээж буй хүмүүс тоглоомын дүрмийг зөрчөөд байгаа юм шиг харагддаг болчихсон. Уг нь бол эсрэгээрээ байх ёстой. Гэхдээ шаардлагатай бол тэнэг харагдах тийм ч муу зүйл биш. Шударга бус зүйл тархахдаа амархан ч, шударга зүйл тархахдаа бүр амархан. Яагаад гэвэл, маш олон хүн тийм нийгмийг хүсдэг. 

Авлига хуулийн хувьд, хувь хүний ёс суртахууны хувьд ч буруу гэдгийг бүгд мэднэ. Хээл хахууль өгч, авч байгаа хүмүүс нь өөрсдөө хүртэл мэдэж байгаа. Авлига гээч зүйл байсаар ирсэн, мөн шударга хүмүүс ч бас байсаар ирсэн. Тиймээс хувь хүн өөрийнхөө ёс суртахууныг ухамсарлаж чадвал тэр нь бусдад маш хүчтэй нөлөө үзүүлдэг гэдгийг энэ кино их сайн харуулдаг. Өөрөөр хэлбэл, Шударга зүйлийн нөлөө нь шударга бусаасаа илүү хүчтэй нөлөөлдөг, өөрийнхөө ёс суртахуунаас бүхнийг эхлүүлэх хэрэгтэй гэсэн санааг илэрхийлж чадсан.

ЗАЛУУСЫН ХҮСЭЛ

Энэ кинонд маш олон тооны жаахан хүүхэд, залуучуудыг гаргадаг. Тэмцэл өрнүүлж байгаа хүмүүс нь бүгд залуучууд байдаг. Худал хуурмаг, хууль бус зүйл хүсдэг залуу үе гэж хэзээ ч байдаггүй, аль ч үеийн залуус өмнөх үеийнхээ алдааг засаж, шинэчлэхийг эрмэлздэг. Тиймээс залуу үеийн идеалыг хайрлах хэрэгтэй. Авлигыг энгийн үзэгдэл мэт болтол бугшуулсан нь бас л алдаа. Дэлхий хаашаа хөдөлж байгааг залуу үе тодорхойлдог.

ХАМТЫН ХҮЧ

Манай гол дүрд маш олон хүмүүс тусалж байгаа нь кинонд гардаг. Хэрэв тэдгээр хүмүүс туслаагүй бол гол дүр маань бууж өгөхөд их ойрхон байдаг. Хэдийгээр 80 жилийн өмнө хийгдсэн кино боловч одоо хэр нь ямар ч улсын ямар ч нийгэмд үзэхэд өөрийн гэсэн үнэ цэнэтэй хэвээрээ байгаа. Энэ киноны хамгийн чухал зүйл нь юу вэ гэвэл, шударга ёсны төлөө тэмцэж байгаа Жефферсон Смит шиг хүмүүс өнөөгийн нийгэмд  маш олон байгаа гэдэг итгэлийг өөрийн эрхгүй төрүүлдэг. Ийм хүмүүс манай улсад ч олширвол авлигыг арилгах, таслан зогсоох, шударга ёсны тогтооход том хүч болж чадна.

П.Хүслэнтуяа



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих


ШИНЭ МЭДЭЭ

С.Мөнгөнчимэг: 22 хоногт 509.6 тэрбум төгрөгийн зээл олгоод байна9 цаг 32 минутын өмнөТАНИЛЦ: Халдвар шинээр бүртгэгдсэн аймгууд4-13, 11:30ЭМЯ: 885 шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барж, 20 хүний биеийн байдал маш хүнд байна4-13, 11:05ЭВТ ЧУЛУУ ХХК-нь 15 жилийн ойгоо угтаж барилгын салбарт ISO9001, ISO14001, ISO45001 стандартуудыг цогцоор нь нэвтрүүлсэн анхны компани боллоо4-13, 10:50УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хамаарал бүхий компаниудад НЭГЖЛЭГ хийжээ4-13, 10:44БАРИМТ: Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон Ж.Эрдэнэбулган хууль бус тогтоол гаргасан уу4-13, 10:32Оюутолгойд Монголын эрх ашгийг хангаж, гэрээг сайжруулах хэлэлцээ эхлэв4-13, 10:16Чөлөөтийн эмэгтэй тамирчид олимпийн дөрвөн эрхтэй боллоо4-13, 10:05Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дэвших эсэх асуудал хэрхэн цэц дээр очив4-13, 10:00Н.Түвшинбаяраас дахин мэдүүлэг авахад “ТОДОРХОЙ ЗҮЙЛ НЭМЖ ЯРИАГҮЙ“ байна4-13, 9:40Нийслэлээс Увс аймагт очсон хоёр хүнд халдвар илэрчээ4-13, 9:21ЭЕШ-ын бүртгэлийг тавдугаар сарын 5 хүртэл сунгалаа4-13, 9:00Завхан аймгийн Улиастай суманд хатуу хөл хорио тогтоожээ4-13, 8:45Япон улсаас 156 иргэн эх орондоо ирнэ4-13, 8:30Тусгаарлан ажиглах 99 байранд 4739 иргэн байна4-13, 8:15Х.Булгаа: Нийтийн тээврээр зорчих ёсгүй иргэд зорчиж, ачаалал үүсгэж байна4-13, 8:00Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар дэд сайд Б.Мөнхжинд хариуцлага тооцно4-12, 19:59Хулгайн замаар зорчсон Манлай уяач Д.Даваахүүгийн шинжилгээ эерэг гарч, албадан тусгаарлажээ4-12, 15:57“Оюутолгойн хэлэлцээ ил тод байх ёстой” гэв4-12, 13:46“Дубайн гэрээ”-г буцаах боломж монголчуудад байсан4-12, 13:22Оюутолгойн хэлэлцээгээр “Дуайн гэрээ”-г цуцлах уу?4-12, 13:00Зорчих эрхээ хязгаарлуулсан ялтан тоног төхөөрөмж эвдсэн тул ялыг хорих ялаар сольжээ4-12, 12:06Улсын начин Э.Энхбат БНСУ-д эмчлүүлэхээр явлаа4-12, 11:46Шинжилгээний цэгүүдэд цаг авах шаардлагагүй4-12, 11:15ЭМЯ: 704 шинэ тохиолдол илэрч, гурван хүн нас барлаа4-12, 11:07Зайлшгүй шалтгаанаар орон нутгийг зорих иргэдийг шинжилгээнд хамруулах цэгийн байршил4-12, 10:50Ж.Энхбат: Хөл хорионы дэглэмийг сайтар баримтлуулахын тулд тэгш, сондгойгоор зорчуулахаар болсон4-12, 10:4360-аас дээш насны болон архаг хууч өвчтэй иргэдийг дархлаажуулж эхэллээ4-12, 9:42Энэ долоо хоногт чуулган, байнгын хороод хуралдахгүй4-12, 9:30Э.Өсөхжаргал: Нийслэлийн иргэд хүсвэл орон нутагт газар үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй4-12, 9:20Зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна4-12, 9:00СҮНЭЭ: ТЭР УИХ-ЫН ГИШҮҮНИЙ НЭРИЙГ ХЭЛЭХ ЮМ УУ, ЯАХ ЮМ?4-11, 13:15Дуучин Б.Батчулуун: Онигоо ярьсан болохоос гэмт хэрэг хийгээгүй4-11, 12:52Худалдаа хөгжлийн банк төрөөс иргэдэд олгож буй 300 мянган төгрөгийг зээлийн төлбөрт суутгаж эхэлжээ4-10, 13:00"Синофарм болон АстраЗенека вакцины хоёр дахь тунг 28-56 хоногийн зайтай хийхэд ямар ч эрсдэлгүй"4-10, 12:45Хөл хорионы үеэр COVID-19 халдварын эсрэг вакцин ХИЙГДЭХГҮЙ4-10, 12:30Гадаадад байгаа иргэд 300.000 төгрөгөө хэрхэн авах вэ4-10, 12:10Харуулын даргаа буудаж зугтаасан цэргүүдийг эрэн хайх ажил үргэлжилж байна4-10, 11:28Өнөөдрөөс дараах 15 салбарын үйл ажиллагаа хэвийн явагдана4-10, 11:15ЭМЯ: 689 шинэ тохиолдол бүртгэгдэж, дахин нэг хүн нас барж, маш хүнд хүний тоо 22 боллоо4-10, 11:09

NEWS STORY

Popular Tags