Төгрөгийн хувь заяа Засгийн газрын гарт бий

0

Монгол төгрөгийн ханш ам.долларын эсрэг өнөөдрийн байдлаар 2853.43 төгрөгтэй тэнцэж байна. Он гарснаас хойш төгрөгийн ханш “ногоон” мөнгөний эсрэг 4 орчим хувиар суларсан гэдгийг төв банкнаас мэдээлж буй. Энэ нь манай улстай ижил уул уурхайгаас хамааралтай улс орнуудтай харьцуулахад харьцангуй багаар унажээ.

Уул уурхайгаасаа хамгийн том баялгийн санг байгуулж чадсан Норвегийн мөнгөн тэмдэгт хүртэл ам.долларын эсрэг энэ жил 17 хувиар суларсан байгаа юм. Гэхдээ төгрөгийн ханш ам.доллартай харьцуулахад дээрх шиг огцом биш ч гэсэн аажмаар суларсаар буй билээ. 2016 оны байдлаар долларын ханш 1960 орчим төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 2800 төгрөгийг давсан. Ер нь бол төгрөгийн ханш долларын эсрэг үргэлж л суларч ирсэн түүхтэй. Тоон статистикийг сөхвөл төгрөгийн ханш 2006 оноос хойших 14 жилийн хугацаанаас 4 жилд нь л долларын эсрэг чангарч, үлдсэн хугацаанд нь жилд дунджаар 9.8 хувиар суларч байжээ.

Тэгвэл төгрөгийн ханш яагаад байнга сулрах чиглэлтэй байна вэ. Үргэлж өсөж буй ханшийн асуудлыг хэрхэн шийдэх вэ гэсэн асуулт гарч ирж байна.

Төгрөгийн ханш алгуур суларсаар ирсэн нь Монголын эдийн засгийн үндсэн суурь, дэд бүтэц төдийлөн өөрчлөгдөөгүй хэвээр байгааг илэрхийлж буй үзүүлэлт билээ

Юуны түрүүнд ханш гэж чухам юу вэ гэдэг ойлголтоо дахин санах хэрэгтэй байх. Энгийнээр бол валютын ханш гэдэг зүйл аливаа эдийн засгийн хувьд “халууны шил”-тэй зүйрлэж болно. Хүний биеийн байдал муудвал халуурдагтай адилаар эдийн засгийн нөхцөл байдал муудвал ханш суларч, халуун нэмэгдэнэ. Мэдээж хүн халуурлаа гээд халууны шилээ хагалах нь үр дүнгүй. Түүний оронд эмнэлэгт үзүүлж, өвчнийг оношлуулж, эмчлүүлснээр халуунаа бууруулна.

Эдийн засаг ч бас үүнтэй адил. Эдийн засаг сайжраад, хөрөнгө оруулалт нэмэгдээд, үйлдвэрлэл хөгжиж экспорт өсвөл ханш тогтвортой буюу аажмаар чангарах чиглэлтэй явах бүрэн боломжтой. Харин эсрэгээрээ эдийн засаг муудаж, экспорт буурч, хөрөнгө оруулалт татарвал төгрөгийн ханшийг “хүчтэй” байлгах талаар бодох ч хэрэггүй биз. Товчхондоо бол долларын ханш өссөн учраас эдийн засаг муудаагүй, эдийн засаг муудаж буй учраас ханш өсдөг гэсэн үг. Тоон статистикаас харахад ч энэ нь нотлогдоно.

Монгол төгрөгийн ханш ам.долларын эсрэг 2006, 2010, 2012, 2017 онуудад чангарч байсан түүхтэй. 2006, 2017 онд Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж, хөрөнгө оруулалт, итгэл сэргэснээр төгрөгийн ханш чангарч байсан бол 2010 онд Оюутолгойн гэрээг байгуулж, 2012 онд дэлхийн хөрөнгө оруулагчид Монгол руу шуурч байсан үед төгрөг чангарч байсан билээ. Гэвч манай улс эдийн засаг өсөлттэй, ханш чангарсан, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн жилүүдэд бий болсон орлогоо хуримтлуулж чадаагүй.

Хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн, зээлжих зэрэглэл сайжирсан, эдийн засгийн өсөлт тогтворжсон, инфляц нам дор түвшинд хадгалагдсан гээд эдийн засагт нааштай олон өөрчлөлт гарсан. 

Зөвхөн аль нэг намын бэлэн мөнгөний амлалтыг хэрэгжүүлэх, төсвөө хэт тэлж, үрэлгэн зардал гаргасаар ирсэн бөгөөд тэр хэрээр дараагийн хямралыг “хоосон түрийвчтэй” угтаж, энд тэндээс зээл тусламж хүссээр ирсэн нь гашуун боловч үнэн юм. Энэ бүхний үр дүнд өнөөдрийн төгрөгийн ханшийн дүр төрх тогтон буй болсон гэлтэй. Америкийн нэг доллар Монголын 2860 төгрөгтэй тэнцэнэ. Энэ тийм ч сайн сайхан, бахархууштай үзүүлэлт биш. Гэхдээ Монголын өнөөгийн эдийн засгийн бодит дүр төрх ханшийн толинд ингэж л тусгалаа олж байна.

Төгрөгийн ханшийг өөд татъя гэвэл эдийн засгийн урт хугацааны, тогтвортой, оновчтой бодлого хэрэгтэй. Уул уурхайгаас хэт хамааралтай, өнөөгийн өрөөсгөл эдийн засгийн бүтцийг засаж, үйлдвэрлэлээ хөгжүүлэх, гадагшаа чиглэсэн, нэмүү өртөг бүхий экспортыг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэх зэргээр дурдаж болно.

Түүнчлэн хэт үрэлгэн, данхар том төсвөөс зайлсхийх, төсвийн алдагдлаа бууруулах, болж өгвөл алдагдалгүй төсөв батлах, бэлэн мөнгөний, популист амлалтуудаас татгалзах учиртай. Товчхондоо нийт эдийн засгийнхаа бүтцийг эрс өөрчилж, сайжруулж байж л төгрөг чангарах суурь нөхцөл бүрдэнэ. Тэрнээс наана Төв банк хэчнээн их долларын валютын нөөцтэй байгаад, хэчнээн их интервэнц хийлээ гээд төгрөгийн ханшийн сулрах трэндийг өөрчилж чадахгүй. Тийм боломж ч байхгүй.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Монгол Улсын валютын нөөц 4.3 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Төлбөрийн тэнцэл 400 гаруй сая ам.долларын ашигтай гарсан. Төсвийн алдагдал буурсан. Эдийн засагт ямар нэгэн “гажуудал” үүсгэх гэнэтийн бодлого, шийдвэр хэрэгжээгүй. Хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн, зээлжих зэрэглэл сайжирсан, эдийн засгийн өсөлт тогтворжсон, инфляц нам дор түвшинд хадгалагдсан гээд эдийн засагт нааштай олон өөрчлөлт гарсан. Гэхдээ л төгрөгийн ханш алгуур суларсаар ирсэн нь Монголын эдийн засгийн үндсэн суурь, дэд бүтэц төдийлөн өөрчлөгдөөгүй хэвээр байгааг илэрхийлж буй үзүүлэлт билээ. Энэ бол бодлогын шийдвэр гаргагч эрх баригчдын гарт ханшны хувь заяа атгаатай байна гэсэн үг.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих


ШИНЭ МЭДЭЭ

Шүүхийн тогтоол албажиж очсоны дараа Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг суллана5 цагийн өмнөУИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг ялаас чөлөөллөө5 цаг 11 минутын өмнөМҮОНРТ-ийн ерөнхий захирал Н.Дэмбэрэлийг чөлөөлж, Г.Гэрэлийг түр томилжээ6 цаг 52 минутын өмнөНэгдүгээр төрөхөд ХАЛДВАР БАТЛАГДАЖ, хөл хорио тогтоолоо7 цаг 12 минутын өмнө“Таван-толгой” түлш ТӨХК-ийн захирал М.Ганбаатар Сүхбаатар дүүргийн МАН-ын даргаар сонгогдох уу7 цаг 16 минутын өмнөБАЙНГЫН ХОРОО: Б.Батдавааг томилох саналыг дэмжив8 цаг 58 минутын өмнөГ.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын Хөгжлийн банкнаас гаргасан 33 тэрбум төгрөг ил боллоо1-19, 14:02Товчоодод 8483 хүнд хяналт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй1-19, 12:21Д.Нарангэрэл: Ойрын хавьтлыг тусгаарлахад ямар нэг хэмжээгээр төлбөр авахгүй1-19, 12:05Цэргийн төв эмнэлэгт нас барсан иргэн коронавирусээр биш зүрхний өвчний улмаас эндсэн гэв1-19, 11:20ЭМЯ: Ажиглан тусгаарлалтад байсан 10 хүнээс халдвар илэрлээ1-19, 11:09Бусдад авлига өгсөн хэргээр дуучин Э.Оюумаад ЯЛ ОНООЛОО1-19, 10:40ЭМЯ: Хөдөө, орон нутагт халдвар нэмж бүртгэгдээгүй1-19, 10:18Д.Эрдэнэбат, Б.Болор нарын ДАВЖ ЗААЛДАХ хурал эхэллээ1-19, 10:16Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны зургаадугаар сарын 9-нд товлохыг дэмжив1-19, 10:12Ерөнхий сайд Ерөнхийлөгчид ХАРИУ өгсөн үү...1-19, 9:13Лука Дончич өөрийн замналынхаа 28 дахь трипл даблийг гүйцэтгэж алдарт Майкл Жордантой тэнцлээ1-19, 9:08Айл бүрт заавал байх хэрэгцээтэй олон үйлдэлт аяны “Эко мешок”-ыг тусгайлан Монголд үйлдвэрлэв1-14, 18:38Ковид ба кибер аюулгүй байдал1-14, 18:25“Урбанек” Б.Лхагважав барилгын салбарыг УЛС ТӨРИЙН ТАЛБАР болгож эхэлжээ1-14, 14:10ОУХМ Г.Алтанбагана, Ө.Дүүрэнбаяр нар өнөөдөр барилдана1-13, 11:50"Алтан жолоо импекс" компанийн ажилтнаас халдвар илэрчээ1-13, 11:34З.Баянсэлэнгэ, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт яллах дүгнэлт үйлджээ1-13, 11:29Хөвсгөл аймгийн Ханх суманд 07:47 цагт дахин газар хөдөлжээ1-13, 11:26Дэлхийн хамгийн сонирхолтой хоббитой хүмүүс1-13, 11:17ХӨСҮТ: "Ачтан" эмнэлгийн нэг эмч, БГД-ийн 4 дүгээр хорооноос 8, БЗД-ийн 17 хорооноос 4 хүнээс халдвар илэрлээ1-13, 11:09Авто тээврийн товчоодоор 24 цагийн хугацаанд 6088 хүн нэвтэрчээ1-13, 10:45Хөвсгөлд нэг өдөрт 300 удаа газар хөдөлж, барилга цуурав1-13, 10:33С.Баярцогтоос 4 тэрбум 10 сая төгрөг болон 3 үл хөдлөх хөрөнгийг хураана1-13, 10:16С.Баяраас 5 тэрбум 580 сая төгрөг, 1 тэрбум 97 саяын ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ хураана1-13, 10:11Ханиад, COVID-19 хоёрыг хэрхэн ялгах вэ?1-13, 10:00Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 55 гомдлыг шалгав1-13, 9:40УИХ-ын байнгын хороо, ажлын хэсэг хуралдана1-13, 9:26Ардчилсан Үндсэн хууль баталсны 29 жилийн ой тохиож байна1-13, 9:00Чингэлтэй дүүргийн ЭМТ-д PCR шинжилгээний лаборатори байгууллаа1-12, 13:12“Korea Grand Sale 2021”: Нэгдүгээр сарын 14-нөөс 46 хоногийн турш онлайнаар зохион байгуулагдана1-12, 11:51ЭМЯ: Ажиглан тусгаарлалтад байсан 14 хүнээс халдвар илэрлээ1-12, 11:03Хөвсгөлд газар хөдөлж, Улаанбаатарт 4-6 баллаар мэдрэгджээ1-12, 10:22Т.Мөнхсайхан: Голомтуудаа хяналтандаа авсан учраас цаашид эрсдлийн үнэлгээн дээр тулгуурлан хөл хорио тогтоох эсэхээ шийднэ1-11, 11:54"Ачтан" эмнэлгийн голомтоос 47 хүн халдварт өртжээ1-11, 11:07

NEWS STORY

Popular Tags