Өрийг өрөөр дарах шинэ БОНД-ын сураг 

2

Монгол Улс шинэ бонд гаргахаар өнгөрсөн Даваа гарагаас  /2020.09.21/  олон улсын бондын зах зээлд танилцуулж эхэлснийг гадаадын зарим хэвлэл мэдээлэл мэдээлжээ.

2021 оны хоёрдугаар улирлын эхээр буюу дөрөвдүгээр сард манай улс “Мазаалай” бондын 500 сая ам долларын өрийг эргүүлэн төлөх учиртай.  Энэ бондын хүүнд нь 2019 оны байдлаар 140 орчим тэрбум төгрөг төлсөн гэсэн мэдээлэл байсан. Өртэй бол өөдөлдөггүй гэж үг бий. Нэг ч гэсэн өрөө дарж байвал улсад хэрэгтэй. Гэхдээ энэ 500 саяын өрийг олон улсаас дахин бонд босгох замаар буюу  өрийг өрөөр дарахаар зорьж байгаа ажээ. Товчхондоо бол “Солийг солив” гэдэг шиг л юм.  

Засгийн газраас гадаад өрийн удирдлагын стратегийг боловсруулж баталсан. Ингэснээр Засгийн газрын өр төлбөрийг шат дараатайгаар бууруулах, өрийг нэг жилд их хэмжээний төлбөр оногдуулахгүйгээр тэнцүү төлөлттэйгээр цааш хугацааг нь сунгаж ажиллах, жилд хийгдэх зээлийн  төлбөрийг бууруулахаар ажиллаж байгаа гэж мэдээлж байсан.  Гэвч энэ удаад бонд гаргахаас өөр арга зам олдоогүй  бололтой.

Ямарай ч Засгийн газар шинээр гаргахаар төлөвлөсөн бондын танилцуулгаа АНУ, Их Британи, Япон зэрэг олон улсын томоохон хөрөнгө оруулалтын банкинд хүргүүлсэн аж. Харин шинэ бондын хугацаа, хүү хэд байх талаар мэдээлэл алга.

Өнгөрсөн оны есдүгээр сард  болсон “Төлбөрийн тэнцэл ба гадаад өр” сэдэвт бага хурлын үеэр дурдагдсан нэг тоо баримт бол “Засгийн газрын гадаад өр дөрвөн тэрбум гаруй ам.доллараас долоон тэрбум ам.доллар болж өссөн” гэх мэдээлэл байв. Төвбанкны тооцооллоор Монгол Улсын нийт  гадаад өр 29 тэрбум ам.доллар, үүний  7.2 тэрбум ам.доллар нь Засгийн газрын өр төлбөр. Хоёр орчим тэрбум ам.долларын төлбөр нь Монголбанкных. Үлдэж байгаа нь  хувийн секторын өр төлбөр ажээ.  Мэдээж хэрэг өр нэмэгдэж байгаа нь сайн зүйл биш.  

Гэхдээ энэ бүхэн асуудлын нэг тал.  У.Хүрэлсүхийн тэргүүлсэн  Засгийн газар гадаад өрийн тал дээр харьцангуй зөөлөн менежмент хэрэгжүүлж чадсан гэсэн үнэлэлтийг эдийн засагчид өгдөг. Тухайлбал, дотоодын зах зээл дээрх их хэмжээний бондыг төлж барагдуулсан. Гадаад өрийн тухайд арилжааны өндөр хүүтэй зээлүүдийг харьцангуй бага хүүтэй, урт хугацаатай зээлүүдээр сольсон. Мөн  Олон улсын валютын сантай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлснээс хойш “Гэрэгэ”, “Хуралдай” зэрэг бонд харьцангуй бага хүүтэйгээр авч чадсан.

 Эдгээр  нь өрийн дарамтыг ямар нэг хэмжээгээр зөөллөсөн гэдэг нь тодорхой. Гэхдээ л өр өр бол өр. Ойрын жилүүдэд Монгол Улс гадаад өрийн ихээхэн дарамттай байх дүр зураг харагдаж байгаа. Тухайлбал, 2021-2024  онд нийтдээ  14 тэрбум ам.долларын гадаад өр хүлээгдэж байна. Үүнд л бэлтгэлтэй байж зөв менежменд бодлого, стратеги хэрэгжүүлэх хэрэгтэй болж байна. Улсаа гадаад өрийн дарамтаас салгаж, төлж барагдуулж чадвал энэ Засгийн газрын үлдэх том гавьяаны нэг болно.

Өөр нэг хүчин зүйл нь зээлжих зэрэглэлээ сайн байлгаснаар дараагийн хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээж, гадаад өрийн эргэн төлөлтийн асуудлаа шийдэх боломж дээшилнэ. Зээлжих зэрэглэл  буурснаас гадаад зах зээл дээрээс өр авах хүүгийн түвшин дагаж өсдөг.  Үүний нэг жишээ нь  2012 онд Чингис бондыг 5.175 хувийн хүүтэй гаргаж байсан бол 2016 онд 11.7 хувийн хүүтэй болж өссөн.  Энэ хугацаанд Монгол Улсын зээлжих зэрэглэл 3-4 удаа буурч, гадаад зах зээл дээрээс өр авах хүүгийн түвшин 2.6 дахин нэмэгдсэн байдаг.

2021-2024 онуудад төлөгдөх бондын өр

-Мазаалай бонд: 2021 онд 500 сая ам.долларын эргэн төлөлт хийнэ.

-Чингис бонд: 2012 онд 4.1 хувийн хүүтэй зээлсэн тэрбум ам.долларыг 2022 онд төлнө

-Самурай бонд: 2023 онд 30 тэрбум иен буюу 500 сая ам.долларыг төлнө.

-Гэрэгэ бонд: Засгийн газар 2017 оны аравдугаар сард 5.5 жилийн хугацаатай 5.625 хувийн хүүтэй 800 сая долларын бондыг арилжаалсан. Бондын эргэн төлөлт 2023 онд хийгдэнэ.

Хуралдай бонд: 2017 онд босгосон. 8.75 хувийн хүүтэй, 600 сая долларын өрийг 2024 онд төлнө. Үндсэн төлбөр хийгдэх хүртэл гэрээний дагуу хагас жил тутам 26 сая 250 мянган доллар буюу 63 тэрбум гаруй төгрөг төлдөг.

 

П.Булган



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих


[ 139.5.218.89 ]ганнам   • 9 сарын 24. 13 цаг 35 минут

сангийн сайд хүрлээ хотгорын ах дүү хулгач

[ 66.181.161.23 ]Зоч   • 9 сарын 24. 10 цаг 50 минут

Төр засаг маань бонд гаргах мод дэлгэрүүлээд хэдэн жилийг үдлээ. Ингэж байгаад ард түмнийхээ тэвчээрийг барах вий дээ!!!!...

ШИНЭ МЭДЭЭ

ФОТО: “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнд БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хун оролцлоо1 цаг 43 минутын өмнөАНУ “ремдесивир”-ийг эмчилгээнд ашиглахыг албан ёсоор зөвшөөрлөө7 цаг 34 минутын өмнөӨвөрхангайн Засаг даргын суудлыг мөнгөөр худалдаж авахаар хөөцөлдөж байна7 цаг 47 минутын өмнөАмны хаалтын коронавирусээс хамгаалах хувийг тогтоожээ9 цаг 6 минутын өмнөБНСУ-ын эмч нар томуугийн эсрэг вакцинжуулалтыг түр зогсоохыг зөвлөжээ9 цаг 19 минутын өмнөШ.Батхүүд найман жилийн хорих ял оноож, Г.Алтан, Э.Сүрэн нарыг цагаатгалаа9 цаг 26 минутын өмнөМАН-ын Удирдах зөвлөлөөс дөрвөн аймгийн Засаг даргыг дэмжжээ9 цаг 36 минутын өмнөГ.Загдааг эхнэрийнх нь хамт өнөөдөр шүүнэ9 цаг 46 минутын өмнөАлтанбулагийн хилээр 70 иргэнийг татан авлаа9 цаг 56 минутын өмнөӨнөөдөр НИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг батламжилна10-23, 9:20Коронавирус тархсантай холбоотойгоор АНУ БНХАУ-ын эсрэг арга хэмжээ авна гэв10-23, 9:10Өнөөдөр болох үйл явдлууд10-23, 9:00Энэ өдрийн зурхай10-23, 8:50Цаг агаарын урьдчилсан мэдээ10-23, 8:40Corporate sales: Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх танхимын сургалтанд урьж байна10-22, 15:33Орхон аймгийн Засаг даргаар Ц.Бат-Энхийг томилно10-22, 15:23Оросын албан тушаалтнууд криптовалюттай эсэхээ мэдүүлдэг болно10-22, 11:40Норвегид коронавирусний шинэ төрөл илэрчээ10-22, 11:30Бразил “COVID-19”-ийн дархлаажуулалтын хөтөлбөртөө Хятадын вакциныг ашиглана10-22, 11:20Ч.Хүрэлбаатар: Бид бусад улс орноос зээл аваад л байх нь зүйтэй10-22, 11:10Өнөөдөр ШУА-ийн дараагийн ерөнхийлөгчийг сонгоно10-22, 11:00300 тэрбумын эх үүсвэрээр наймыг зургаан хувь руу шилжүүлэх хувилбар10-22, 10:50Сайн дурынхныг коронавирусээр зориуд халдаах вакцины туршилтад 44 сая ам.долларыг зарцуулна10-22, 10:45“Монголросцветмет” ТӨҮГ-ын борлуулалтын төлөвлөгөө тасарчээ10-22, 10:40Т.Бадамжунай хаана явна?!10-22, 10:30МАН-ын Удирдах зөвлөл хуралдана10-22, 10:20Сүхбаатар дүүргийг алдана гэдэг Д.Сумъяабазарын муугийнх10-22, 10:10Зургаа дахь оролдлого буюу монголчуудад хаалттай казино байгуулъя10-22, 10:00Энэ сарын 5-нд эхэлсэн Ш.Батхүү, Г.Алтан нарт холбогдох шүүх хурал өнөөдөр ч үргэлжилнэ10-22, 9:50Цэрэг татлага эхэллээ10-22, 9:40ЦЕГ: Төрийн ордны урд хашааг цагдаа мөргөөгүй, зорчигчийн суудалд сууж явсан10-22, 9:30Сингапурт амьсгалаар нь халдвартай эсэхийг нь тодорхойлдог оношлуурыг туршина10-22, 9:20Армени, Азербайжаны байгууллагуудын ивээл дор болох тоглолтуудыг УЕФА түр зогсоожээ10-22, 9:10Өнөөдөр болох үйл явдлууд10-22, 9:00Энэ өдрийн зурхай10-22, 8:50Цаг агаарын урьдчилсан мэдээ10-22, 8:402-3 өрөөг төлбөртэйгөөр үйл ажиллагаа явуулж ирсэн жишгийг өөрчилж, VIP тасаг болгон шинэчиллээ10-21, 14:08Хүчирхийлэгчийг хөрш нь шүүхийн өмнө гэрчилнэ10-21, 9:40“АСА” баг Улсын циркийг 13 жилийн өмнө ингэж авчээ10-21, 9:30Тусгай үүргийн нислэгээр 256 иргэн эх орондоо ирлээ10-21, 9:20

NEWS STORY

Popular Tags