“ЭЕРЭГ МОНГОЛ” чуулган болж байна

Нийгэм 10:30 , 2020-9-24
0

"Эерэг монгол" нийгэмд үйлчилдэг байгууллагууудын оролцооны чуулганы хэлэлцүүлэг 1. Модератор П.Батхишиг Панелист Ц.Эрдэнэбилэг Панелист О.Дөлгөөнсондор Пане... [video1]Тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогыг чиглэл болгон нийгэмд үйлчилдэг байгууллагуудын төлөөлөл хооронд мэдлэг, туршлагаа солилцон, хамтран ажиллах зорилготой чуулганыг “JCI Монгол” ТББ-ын санаачилгаар Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор зохион байгуулж байсан билээ.

Тус чуулганыг Монгол дахь НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Монгол дахь Ротари клуб хамтран зохион байгуулсан юм. Чуулганд 100 орчим байгууллагын 200 гаруй төлөөлөгч оролцож, Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж буй 140 гаруй төсөл хөтөлбөрийг танилцуулсан байдаг.

Чуулганд оролцогчид Тогтвортой хөгжлийн зорилгуудын ижил төстэй төсөл хөтөлбөрүүдийг хамтатган нэгдсэн зохион байгуулалтаар илүү далайцтай ажиллах талаар хэлэлцэж, дээрх төслүүд нь нийгэмд  эерэг өөрчлөлтүүдийг үзүүлж байгаа хэмээн дүгнэсэн юм.

Тиймээс энэ жил тус чуулганыг дахин JCI Монгол ТББ-аас санаачлан зохион байгуулах гэж байна. Энэ удаад дэлхий даяар тархаад буй цар тахал болох “Ковид-19” өвчлөлөөс шалтгаалан цахим хэлбэрээр зохион байгуулж буйгаараа онцлог болох аж.

"Эерэг монгол" нийгэмд үйлчилдэг байгууллагууудын оролцооны чуулганы хэлэлцүүлэг 1. Модератор П.Батхишиг Панелист Ц.Эрдэнэбилэг Панелист О.Дөлгөөнсондор Пане... 

2019 онд “ЭЕРЭГ МОНГОЛ” нийгэмд үйлчилдэг байгууллагуудын нэгдсэн чуулган нэрээр зохион байгуулагдаж байсан бол энэ жил “ЭЕРЭГ МОНГОЛ нийгэмд үйлчилдэг байгууллагуудын оролцооны чуулган хэмээн нэрээ багахан өөрчилж,  хэлэлцүүлэх сэдвийн онцлогийг тусгасан байна.

Энэ жилийн чуулган нь “Тогтвортой хөгжлийн зорилгыг Монголд хэрэгжүүлэх” нэгдсэн зорилгын дор “Бизнесийн оролцоо”, “Иргэдийн оролцоо”, “Нийгэмд үйлчилдэг байгууллагуудын оролцоо”, “Хамтын ажиллагааг бий болгох нь” зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Тухайн салбартаа манлайлагч, нийгэм, олон нийтэд танигдсан хувь хүн, байгууллагуудыг чуулганы хэлэлцүүлэгт урин оролцуулахыг зорьж байгаа талаар зохион байгуулагчийн зүгээс мэдээлэж байна.

“Хүн төрөлхтөний гэрийн даалгавар” хэмээн “хочлогдоод” буй “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” нь 2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар улс орны тэргүүнүүдийн баталсан нийгэм, эдийн засаг, байгаль орчин зэрэг гурван тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг бөгөөд 17 зорилго, 169 зорилт, 244 шалгуур үзүүлэлттэй юм.  (Дэлгэрүүлэн унших бол http://sdg.1212.mn/Home/Index )

“ЭЕРЭГ МОНГОЛ” нийгэмд үйлчилдэг байгууллагуудын оролцооны чуулганыг 2020 оны 09 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд телевизүүдээр цацагдах ба энэхүү эерэг санаачлагыг дэмжин олон нийтэд хүргэхээ мэдэгдсэн ТВ9, 25 дугаар суваг телевиз, VTV болон Боловсрол суваг телевизүүдээр гарах юм байна.

Мөн энэхүү цахим чуулганы зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлж ерөнхий ивээн тэтгэчээр хамтран ажилласан “ОРХОН МОЛЛ” худалдааны төвийн хамт олонд талархаж буйгаа зохион багуулагчдын зүгээс илэрхийлснийг дамжуулж байгаадаа таатай байна.   



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих


ШИНЭ МЭДЭЭ

ФОТО: “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнд БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хун оролцлоо1 цаг 46 минутын өмнөАНУ “ремдесивир”-ийг эмчилгээнд ашиглахыг албан ёсоор зөвшөөрлөө7 цаг 38 минутын өмнөӨвөрхангайн Засаг даргын суудлыг мөнгөөр худалдаж авахаар хөөцөлдөж байна7 цаг 51 минутын өмнөАмны хаалтын коронавирусээс хамгаалах хувийг тогтоожээ9 цаг 9 минутын өмнөБНСУ-ын эмч нар томуугийн эсрэг вакцинжуулалтыг түр зогсоохыг зөвлөжээ9 цаг 22 минутын өмнөШ.Батхүүд найман жилийн хорих ял оноож, Г.Алтан, Э.Сүрэн нарыг цагаатгалаа9 цаг 29 минутын өмнөМАН-ын Удирдах зөвлөлөөс дөрвөн аймгийн Засаг даргыг дэмжжээ9 цаг 39 минутын өмнөГ.Загдааг эхнэрийнх нь хамт өнөөдөр шүүнэ9 цаг 49 минутын өмнөАлтанбулагийн хилээр 70 иргэнийг татан авлаа9 цаг 59 минутын өмнөӨнөөдөр НИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг батламжилна10-23, 9:20Коронавирус тархсантай холбоотойгоор АНУ БНХАУ-ын эсрэг арга хэмжээ авна гэв10-23, 9:10Өнөөдөр болох үйл явдлууд10-23, 9:00Энэ өдрийн зурхай10-23, 8:50Цаг агаарын урьдчилсан мэдээ10-23, 8:40Corporate sales: Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх танхимын сургалтанд урьж байна10-22, 15:33Орхон аймгийн Засаг даргаар Ц.Бат-Энхийг томилно10-22, 15:23Оросын албан тушаалтнууд криптовалюттай эсэхээ мэдүүлдэг болно10-22, 11:40Норвегид коронавирусний шинэ төрөл илэрчээ10-22, 11:30Бразил “COVID-19”-ийн дархлаажуулалтын хөтөлбөртөө Хятадын вакциныг ашиглана10-22, 11:20Ч.Хүрэлбаатар: Бид бусад улс орноос зээл аваад л байх нь зүйтэй10-22, 11:10Өнөөдөр ШУА-ийн дараагийн ерөнхийлөгчийг сонгоно10-22, 11:00300 тэрбумын эх үүсвэрээр наймыг зургаан хувь руу шилжүүлэх хувилбар10-22, 10:50Сайн дурынхныг коронавирусээр зориуд халдаах вакцины туршилтад 44 сая ам.долларыг зарцуулна10-22, 10:45“Монголросцветмет” ТӨҮГ-ын борлуулалтын төлөвлөгөө тасарчээ10-22, 10:40Т.Бадамжунай хаана явна?!10-22, 10:30МАН-ын Удирдах зөвлөл хуралдана10-22, 10:20Сүхбаатар дүүргийг алдана гэдэг Д.Сумъяабазарын муугийнх10-22, 10:10Зургаа дахь оролдлого буюу монголчуудад хаалттай казино байгуулъя10-22, 10:00Энэ сарын 5-нд эхэлсэн Ш.Батхүү, Г.Алтан нарт холбогдох шүүх хурал өнөөдөр ч үргэлжилнэ10-22, 9:50Цэрэг татлага эхэллээ10-22, 9:40ЦЕГ: Төрийн ордны урд хашааг цагдаа мөргөөгүй, зорчигчийн суудалд сууж явсан10-22, 9:30Сингапурт амьсгалаар нь халдвартай эсэхийг нь тодорхойлдог оношлуурыг туршина10-22, 9:20Армени, Азербайжаны байгууллагуудын ивээл дор болох тоглолтуудыг УЕФА түр зогсоожээ10-22, 9:10Өнөөдөр болох үйл явдлууд10-22, 9:00Энэ өдрийн зурхай10-22, 8:50Цаг агаарын урьдчилсан мэдээ10-22, 8:402-3 өрөөг төлбөртэйгөөр үйл ажиллагаа явуулж ирсэн жишгийг өөрчилж, VIP тасаг болгон шинэчиллээ10-21, 14:08Хүчирхийлэгчийг хөрш нь шүүхийн өмнө гэрчилнэ10-21, 9:40“АСА” баг Улсын циркийг 13 жилийн өмнө ингэж авчээ10-21, 9:30Тусгай үүргийн нислэгээр 256 иргэн эх орондоо ирлээ10-21, 9:20

NEWS STORY

Popular Tags