О.Мөнгөншагай: “Хурд” группын барилгын тусгай зөвшөөрлийг цуцална

Нийгэм 10:50 , 2020-9-24
0

Хан-Уул дүүргийн XVIII хорооны нутаг дэвсгэрт Удирдлагын академийн хойд талын их жанжин Д.Сүхбаатарын хөшөө бүхий ногоон байгууламжийг сүйтгэн барилга барьж байгаа юм. “Хурд”, “Билиг”  компани сургалт үйлчилгээний зориулалтаар барилга барихдаа нийтийн эрх ашиг, Монгол Улсын хууль журмыг зөрчиж байгааг оршин суугчид эсэргүүцэж Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Хот төлөвлөлт хөгжлийн газар, Мэргэжлийн хяналт, АТГ гэсэн холбогдох бүхий л байгууллагуудад удаа дараа хандаж иржээ. Энэ хооронд барилгын ажил эхэлж суурийн цутгалтаа хийж иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрхэд халдаж байгаа учраас “Академи” хотхоны оршин суугчид өчигдөр Хотын даргад хаягласан уриа лоозон барьж Хангарьд ордны үүдэнд жагслаа. Тэд энэ үеэр НЗДТГ-ын Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагайтай уулзаж нөхцөл байдлыг танилцуулсан юм.

Шаардлагатай бүх газарт 14 хоногийн өмнө СӨХ болон иргэдийн хувиар албан бичгээ өгсөн талаараа иргэдийн төлөөлөл ярихдаа “Барилга барьж буй  газарт “Оргил” рашаан сувиллын эх ундарга байрладаг нийгмийн эзэмшлийн шугам сүлжээ бүхий газар байдаг.  Мөн 1943 онд хийсэн Д.Сүхбаатарын нэрэмжит “Эрдэмд шамдахуй” хөшөөг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2007 оны 197 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн хамгаалалтад авсан. Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм дүрэмд зааснаар туслах гудамж замын ирмэгээс орон сууцны эдэлбэр газрын улаан шугам хүртэл 70 метрийн зайтай байхаар заасан. Гэтэл барилгыг автозамын голд барих гэж буй нь иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл үүсгэж байна. Бид энэ талаар Хан-Уул дүүргийн Засаг даргад хандахад  барилгын ажлыг зогсоож газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн гэсэн хариу ирсэн.

Хотын дарга С.Амарсайхан өнгөрсөн гуравдугаар сард тусгай зөвшөөрлийг цуцална гэдгээ хэлсэн. Гэтэл сонгуулийн дараа барьж эхэлсэн. Түүнийг тодруулж өгнө үү. Хуулийн хэлтсийнхэнтэй уулзахад есдүгээр сарын 15-нд дуусгавар болсон барилгын зөвшөөрлийг сунгахгүй, газрын маргаанаас болоод ажлаа үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ хэлсэн” гэж тайлбарлалаа.

Харин НЗДТГ-ын Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай “Энэ барилга угаасаа цуцлагдах ёстой. Гэхдээ би эрх бүхий албан тушаалтан биш учраас Засаг даргын захирамжаар шийдэгдэнэ.  Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүн, хот байгуулалт хариуцсан орлогчийн хувьд энэ асуудалд эсрэг байр суурь дээр хатуу зогсоно. Сүхбаатарын хөшөөний араар хашаа татаж ногоон байгууламжийг сүйтгэж байгааг газар дээр нь очиж үзсэн. Ер нь тусгай зөвшөөрөл заавал цуцлагдана. Үүн дээр иргэд тайван байж болно.

Газрын алба, Ерөнхий төлөвлөгөөний газрын  даргатай уулзаж асуудлыг ярина. Алга дарам нийтийн эзэмшлийн талбайг хашаад авчихдаг байж болохгүй. Үнэхээр норм стандарт зөрчсөн бол барилга барьж болохгүй. Засаг дарга захирамжаа цуцлахгүй бол шүүхэд хандах эрхтэй” гэсэн юм.

“Академи” хотхоны иргэдийн хувьд Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан барилгын зөвшөөрлийг цуцлахгүй бол Ерөнхий сайд, шүүхэд хандана. Бүр болохгүй бол өлсгөлөн зарлана гэдгээ илэрхийллээ.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих


ШИНЭ МЭДЭЭ

Т.МӨНХСАЙХАН: Бүх эмч хөнгөлөлттэй эмийн жор бичдэг, тэр жороор бүх эмийн сангаар үйлчлүүлдэг боломжийг бүрдүүлнэ10-16, 13:29ТАНИЛЦ: Хотын даргад Р.Дагва, Ж.Батбаясгалан, Н.Баярмөнх тэргүүтэй хүмүүсийн нэр яригдаж байна10-16, 11:50Согтуу жолооч айлын гэр дайрсаны улмаас гэрт байсан хоёр хүн амиа алдаж, хоёр хүүхэд хүнд гэмтжээ10-16, 11:40Киргизийн Ерөнхий сайд өөрийгөө ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарлажээ10-16, 11:30Д.Нямхүү: Коронавирусийн халдвар илрээгүй, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна10-16, 11:20Б.Мөнхбаатар: Арилжааны банкууд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өнөөдрөөс олгож эхэллээ10-16, 11:10Э.Эрдэнэ: Ялагдлаа, уналаа10-16, 11:00А.Ариунзаяа: 200 мянган төгрөг авах гэж 60-70 настай хүн ч МСҮТ-т суралцаж эхэлсэн учраас насны хязгаар тогтоосон10-16, 10:50"Налайх дүүргийн ИТХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт дахин санал хураалт явуулна"10-16, 10:40Нэг хоногт гэр бүлийн хүчирхийллийн 44 дуудлага иржээ10-16, 10:30У.Хүрэлсүх: Цар тахлын улмаас төсвийн орлого үлэмж хэмжээгээр тасраад байна10-16, 10:20Циркийн барилгад иж бүрэн засвар хийж байгаа гэлээ10-16, 10:10Ш.Батхүү, Г.Алтан нарыг есдэх өдрөө шүүж байна10-16, 10:00Сайд дарга архийг хориглоё гэж ярьчихаад буруу хараад “уйлж” байдаг юм10-16, 9:50Чуулганаар 2021 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ10-16, 9:40Урьдчилсан дүн: НИТХ-ын 45 суудлаас МАН 34, АН 8, ХҮН 3 суудал авлаа10-16, 9:30Монголын Нотариатын байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойд зориулав10-16, 9:20В.Путин Төрийн зөвлөлийн тухай хуулийн төслийг Төрийн Думд өргөн барьжээ10-16, 9:10Өнөөдөр болох үйл явдлууд10-16, 9:00Энэ өдрийн зурхай10-16, 8:50Цаг агаарын урьдчилсан мэдээ10-16, 8:40Карабахын асуудлаарх хэлэлцээрээ дагаж мөрдөхийг С.Шойгу уриалжээ10-15, 9:51Хабиб Нурмагомедов UFC-ийн ерөнхий чансаанд хоёрдугаар байраа хадгалж үлджээ10-15, 9:49С.Чулуун: Гэрээний дагуу циркийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах ёстой10-14, 11:50ГОЁ МЭДЭЭ: ГССҮТ эмч, ажилчиддаа зориулж ФИТНЕСС ТӨВИЙГ нээлээ10-14, 11:40ЦЕГ: Маргааш согтууруулах ундаагаар үйлчилсэн, худалдсан тохиолдолд 10-100 сая төгрөгөөр торгоно10-14, 11:30Өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэхэд шаардагдах хөрөнгийг гаргана10-14, 11:20Баянгол дүүргийн иргэдийн эрхийг зөрчсөн асуудлыг шийдвэрлэлээ10-14, 11:10ХӨСҮТ: Тусгаарлах байранд байсан эмэгтэй амаржиж, хүүтэй боллоо10-14, 11:00Х.Нямбаатар: Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хэргийг хурдан шийдэх давуу талтай10-14, 10:50Ш.Баярбаатар: Дөрвөн тулгуурт бодлого баримтлан ажиллана10-14, 10:40ЗАСГИЙН ГАЗАР: Өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон цаг үеийн асуудал хэлэлцэж байна10-14, 10:30Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй10-14, 10:20ОХУ-д цар тахал дэгдсэнээс хойш халдварын хамгийн олон шинэ тохиолдол илэрлээ10-14, 10:10Эрүүл мэндийн сайд Дорнод аймгийн БОЭТ-д ажиллаж, Төвлөрсөн ариутгалын тасгийг хүлээлгэн өглөө10-14, 10:00Өнөөдрөөс гурван хоног согтууруулах ундаа худалдаалахгүй10-14, 9:50Ирэх ням гаригт Богдхаан хайрханы хишиг, улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаантай10-14, 9:40Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах саналыг 100 хувь дэмжжээ10-14, 9:30Кристиано Роналдо коронавирусний халдвар авчээ10-14, 9:20Хабиб Нурмагомедов: Надад таван тэрбум ам.доллар амласан ч Конор МакГрегортой дахиж тулалдахгүй10-14, 9:10

NEWS STORY

Popular Tags