Өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэхэд шаардагдах хөрөнгийг гаргана

0

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Зуншлага муу байсан Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Завхан, Өмнөговь, Өвөрхангай, Төв аймагт өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэхэд шаардагдах нэг тэрбум 960 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Аймаг дундын отрын бүс нутаг болох Завхан аймгийн Бага хайрхан, Увс аймгийн Ачит нуур, Говьсүмбэр аймгийн Малх, Булган аймгийн Чилэн, Хэнтий аймгийн Хэрлэн-Баян-Улаан, Говь-Алтай аймгийн Аргалант, Ховд аймгийн Баяннуруунд ногоон тэжээл, хивэг нөөцлөхөд шаардлагатай 400 гаруй сая төгрөгийг мөн нөөц сангаас гаргана. Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор бүсчилсэн уулзалт хийсэн. Энэ үеэр зуншлага муу, бэлчээрийн даац хэтэрсэн аймгууд өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх, отрын бүс нутагт 2685 өрхийн хоёр сая гаруй малыг отроор өвөлжүүлж, хаваржуулах, Дундговь, Өмнөговь аймагт инженерийн хийцтэй худаг гаргах, төв, суурин газрын дулааны цахилгаан станц, уурын зуух, цэвэр, бохир, дулааны шугамыг засах, эрчим хүчний нөөц эх үүсвэртэй болох зэрэгт дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Үүнээс гадна Ковид-19 цар тахалтай тэмцэх, тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж байгаа эмч, цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдал, мэргэжлийн хяналтын албан хаагч, байцаагч, “МИАТ” компанийн нисэх багийн гишүүдийн байрны зардал, Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хөвсгөл аймагт болсон байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн улмаас учирсан хохирлыг арилгах, сэргээн босгох, нийслэл хот, нэр бүхий аймгуудын Үндэсний аврах бригад, онцгой байдал, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагад ариутгал, халдваргүйтгэлийн автомашин, бусад техник хэрэгсэл, ариутгалын бодис нийлүүлэх, орон гэргүй болсон иргэдэд Улсын нөөцөөс гэр олгох, олгосон бараа, материалыг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах гурван тэрбум 800 гаруй сая төгрөгийг нөөц сангаас гаргахаар болллоо.

Товч мэдээ

-  Буянт-Ухаа спортын ордонд 2020-2021 онд БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хийх их засварын Монголын талын хариуцах зардал, Булган аймгийн Хангал суман дахь “Спортын бэлтгэлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын хуримтлагдсан өрийг барагдуулахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Ерөнхий сайд өнгөрсөн сарын сүүлээр биеийн тамир, спортын салбарынхны ажилтай танилцах үеэрээ хөрөнгө мөнгөний асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох хүмүүст үүрэг, чиглэл болгосон юм. 

- ОХУ-аас Монгол Улсын өмчлөлд шилжиж ирсэн БГД-ийн дөрөвдүгээр хорооны нутагт байрлах 17 дугаар байр, БЗД-ийн дөрөвдүгээр хорооны 11, 12, 13 дугаар байр, тавдугаар хороонд байрлах нэг, долоодугаар байр, Дархан-Уул аймгийн Дархан сумын дөрөвдүгээр багт байх гурав, дөрөвдүгээр байрны нийт 44 айлын орон сууцыг оршин суугчдад нь үнэ төлбөргүй хувьчлахыг зөвшөөрөв. Ингэснээр ОХУ-аас шилжүүлж авсан найман байрны 549 айлын орон сууцыг оршин суугчдад нь хүлээлгэн өгч дуусч байна.

- Дархан-Уул аймгийн Уул уурхай, эрчим хүчний политехник коллежийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй найман айлын орон сууцыг одоо эзэмшиж байгаа багш, ажилтнуудад үнэ төлбөргүй хувьчлах тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ирүүлсэн саналыг дэмжив.

- Боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын салбарт 2020 онд хийх их засварын ажлыг гэрээний дагуу дуусгаж хүлээлгэн өгсөн аж ахуйн нэгж, байгууллагуудад санхүүжилтийг нь олгохоор болов. Энэ онд улсын хэмжээнд найман дотуур байр, 28 сургууль, 16 цэцэрлэг, хоёр номын сан, соёлын дөрвөн төв, шинжлэх ухааны дөрвөн хүрээлэн, таван спорт заал болон бусад барилгад /нийт 69/ их засвар хийжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих


ШИНЭ МЭДЭЭ

Т.МӨНХСАЙХАН: Бүх эмч хөнгөлөлттэй эмийн жор бичдэг, тэр жороор бүх эмийн сангаар үйлчлүүлдэг боломжийг бүрдүүлнэ10-16, 13:29ТАНИЛЦ: Хотын даргад Р.Дагва, Ж.Батбаясгалан, Н.Баярмөнх тэргүүтэй хүмүүсийн нэр яригдаж байна10-16, 11:50Согтуу жолооч айлын гэр дайрсаны улмаас гэрт байсан хоёр хүн амиа алдаж, хоёр хүүхэд хүнд гэмтжээ10-16, 11:40Киргизийн Ерөнхий сайд өөрийгөө ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарлажээ10-16, 11:30Д.Нямхүү: Коронавирусийн халдвар илрээгүй, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна10-16, 11:20Б.Мөнхбаатар: Арилжааны банкууд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өнөөдрөөс олгож эхэллээ10-16, 11:10Э.Эрдэнэ: Ялагдлаа, уналаа10-16, 11:00А.Ариунзаяа: 200 мянган төгрөг авах гэж 60-70 настай хүн ч МСҮТ-т суралцаж эхэлсэн учраас насны хязгаар тогтоосон10-16, 10:50"Налайх дүүргийн ИТХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт дахин санал хураалт явуулна"10-16, 10:40Нэг хоногт гэр бүлийн хүчирхийллийн 44 дуудлага иржээ10-16, 10:30У.Хүрэлсүх: Цар тахлын улмаас төсвийн орлого үлэмж хэмжээгээр тасраад байна10-16, 10:20Циркийн барилгад иж бүрэн засвар хийж байгаа гэлээ10-16, 10:10Ш.Батхүү, Г.Алтан нарыг есдэх өдрөө шүүж байна10-16, 10:00Сайд дарга архийг хориглоё гэж ярьчихаад буруу хараад “уйлж” байдаг юм10-16, 9:50Чуулганаар 2021 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ10-16, 9:40Урьдчилсан дүн: НИТХ-ын 45 суудлаас МАН 34, АН 8, ХҮН 3 суудал авлаа10-16, 9:30Монголын Нотариатын байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойд зориулав10-16, 9:20В.Путин Төрийн зөвлөлийн тухай хуулийн төслийг Төрийн Думд өргөн барьжээ10-16, 9:10Өнөөдөр болох үйл явдлууд10-16, 9:00Энэ өдрийн зурхай10-16, 8:50Цаг агаарын урьдчилсан мэдээ10-16, 8:40Карабахын асуудлаарх хэлэлцээрээ дагаж мөрдөхийг С.Шойгу уриалжээ10-15, 9:51Хабиб Нурмагомедов UFC-ийн ерөнхий чансаанд хоёрдугаар байраа хадгалж үлджээ10-15, 9:49С.Чулуун: Гэрээний дагуу циркийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах ёстой10-14, 11:50ГОЁ МЭДЭЭ: ГССҮТ эмч, ажилчиддаа зориулж ФИТНЕСС ТӨВИЙГ нээлээ10-14, 11:40ЦЕГ: Маргааш согтууруулах ундаагаар үйлчилсэн, худалдсан тохиолдолд 10-100 сая төгрөгөөр торгоно10-14, 11:30Өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэхэд шаардагдах хөрөнгийг гаргана10-14, 11:20Баянгол дүүргийн иргэдийн эрхийг зөрчсөн асуудлыг шийдвэрлэлээ10-14, 11:10ХӨСҮТ: Тусгаарлах байранд байсан эмэгтэй амаржиж, хүүтэй боллоо10-14, 11:00Х.Нямбаатар: Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хэргийг хурдан шийдэх давуу талтай10-14, 10:50Ш.Баярбаатар: Дөрвөн тулгуурт бодлого баримтлан ажиллана10-14, 10:40ЗАСГИЙН ГАЗАР: Өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон цаг үеийн асуудал хэлэлцэж байна10-14, 10:30Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй10-14, 10:20ОХУ-д цар тахал дэгдсэнээс хойш халдварын хамгийн олон шинэ тохиолдол илэрлээ10-14, 10:10Эрүүл мэндийн сайд Дорнод аймгийн БОЭТ-д ажиллаж, Төвлөрсөн ариутгалын тасгийг хүлээлгэн өглөө10-14, 10:00Өнөөдрөөс гурван хоног согтууруулах ундаа худалдаалахгүй10-14, 9:50Ирэх ням гаригт Богдхаан хайрханы хишиг, улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаантай10-14, 9:40Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах саналыг 100 хувь дэмжжээ10-14, 9:30Кристиано Роналдо коронавирусний халдвар авчээ10-14, 9:20Хабиб Нурмагомедов: Надад таван тэрбум ам.доллар амласан ч Конор МакГрегортой дахиж тулалдахгүй10-14, 9:10

NEWS STORY

Popular Tags