ЛХАГВА, Apr 08, 2020

Венето мужийн бүх оршин суугчийг шинжилгээнд хамруулна

3/ 26/ 2020    9 цаг 57 минут

 Шинэ коронавирусээр халдварласан хэдий ч шинж тэмдэг илрээгүй байгаа хүмүүсийг олж тогтоохын тулд Италийн зүүн хойд нутгийн Венето мужийн бүх оршин суугчийг шинжилгээнд хамруулахаар болжээ.

Италийн нэгэн жижиг хотын бүх оршин суугчаас шинжилгээ авсны дараа энэ сарын 13-наас хойш шинэ тохиолдол бүртгэгдээгүй юм.

Венето мужийн захирагч Лука Зайягийн гаргасан шийдвэрийн дагуу мужийн бүх хүн амыг шинжилгээнд хамруулах бөгөөд “COVID-19” халдвар авсан хэдий ч шинж тэмдэг хараахан илрээгүй байгаа бүх хүнийг олж тогтоохыг зорьж байгаа аж.

Энэхүү арга хэмжээний хүрээнд иргэдийг автомашиндаа байхад нь шинжилгээ авч, хариуг нь хэдэн цагийн дараа цахим шуудангаар илгээх ажээ. 

Халдвар авсан нэг хүн цааш олон хүнд халдвар тараах эрсдэлтэй гэдгийг Л.Зайя онцлоод, Венетод ирэх гурван долоо хоногийн хугацаанд өдөрт 20 мянган шинжилгээ авахаар төлөвлөсөн гэж мэдэгджээ. Тус мужид Венец, Верона зэрэг томоохон хот оршдог юм.  

“COVID-19” халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс энэ сарын эхээр орон даяар хөл хорио тогтоосон Италид сүүлийн мэдээллээр халдварын 60 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 6000 гаруй хүн нас баржээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарт холбогдох хэргийг сэргээн шалгахаар болжээ2 цаг 12 минутын өмнөУИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусч, прокурорт хянуулахаар ирүүлсэн2 цаг 16 минутын өмнөОХУ-д өвчлөл нэмэгдэх хандлагатай байна2 цаг 36 минутын өмнөЕрөнхийлөгчийн үнэн аль нь вэ3 цаг 40 минутын өмнө"Toyota" компани амны хаалт үйлдвэрлэхээр болжээ4 цаг 2 минутын өмнөЯпоны долоон мужид ОНЦ БАЙДАЛ зарлалаа4 цаг 12 минутын өмнөУИХ-ын байнгын хороодын хуралдаан өнөөдөр болно4 цаг 34 минутын өмнөЗасгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийнэ4 цаг 39 минутын өмнөЭрхүү мужид коронавирусний улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ4 цаг 43 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд4 цаг 49 минутын өмнөҮс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ4 цаг 54 минутын өмнөТэнгэр элсний ногоон байгууламж4 цаг 59 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан байна4 цаг 59 минутын өмнөКенеддигийн удмын хараал5 цаг 3 минутын өмнөАлтны ханш өсөлттэй байна5 цаг 19 минутын өмнөСонгууль хойшлохгүй5 цаг 29 минутын өмнөЕвропын холбооны улсуудад оршин суугаа Монгол Улсын иргэдээс ямар хүсэлт ирүүлэв5 цаг 29 минутын өмнөАТГ-т одоогоор ажиллагаанд 520 хэрэг шалгагдаж байна5 цаг 33 минутын өмнөБанкны шинэчлэлийн талаар хэн юу хэлэв5 цаг 39 минутын өмнөЭСЯ: Япон улсад онц байдал зарлах гэж байгаа тул зарим үйлчилгээг шуудангаар үзүүлнэ4 сар 7. 16:45
© 2018 toim LLC. Facebook Twitter Youtube