ЛХАГВА, Apr 08, 2020

Playboy-г эргэн дурсахуй

3/ 26/ 2020    11 цаг 42 минут

Тус сэтгүүлийн нүүрийг хамгийн олон удаа чимсэн Памела Андерсоны 15 дахь удаагийн кавер. Цуутай бүсгүй энэ удаад дургүйцсэн ч 19 настай хүү Брэндон болон 17-той Дилан нарынхаа ятгалгаар сүүлчийн удаа нүүрэнд заларсан байна.

Алдарт Мэрилин Монро ч уг сэтгүүлийн нүүрийг цөөнгүй удаа чимсэн гэж байгаа. Плэйбойн анх дугаарын хавтас ч энэ л бүсгүйгээр гангарч байсан бөгөөд 53 мянган хувь хэвлэгдсэн тус дугаар хэдхэн хоногийн дотор дуусч шуугиан тарьж байсан гэнэ. Түүнд зориулан 2005 онд цөөн тоогоор гаргасан энэ дугаарын үнэ гурван мянган долларын үнэ хүрч байжээ.

Адриано Челентанотой хамт "Зөрүүд эрийг номхотгосон нь" кинонд тоглож алдар хүндийнхээ оргилд гарсны дараахан итали жүжигчин бүсгүй Орнелла Мүти 1980 онд Плэйбойд мөнхөрч байв.

Playmate буюу сэтгүүлийнхээ "найз охид"-ын зургийг байнга нийтэлдэг. Сарын "найз бүсгүй" 25 мянган долларын харамж хүртдэг байсан бол оны "найз бүсгүй" 100 мянгыг авдаг байжээ. Эн бол 1975 оны "найз бүсгүй".

"Чөтгөрийн өмгөөлөгч" кинонд Киану Ривз, Аль Пачино нартай тоглон дөнгөж нэрд гарч эхэлж байсан 23 настай Шарлиз Терон 1999 оны тавдугаар сарын дугаарын "од" нь болж байжээ.

Заримдаа ч улстөржөөд амждаг л байж, алдартай сэтгүүл маань. "Уотергэйтийн хэрэг"-т зориулсан дугаар. 1973 оны наймдугаар сар.

1980-аад оны үед АНУ-ын ерөнхийлөгч байсан Рональд Рейганы охин Патти Дэвис 42 настайдаа тайчиж байж дээ.

Сэтгүүлийн нүүрэн дээр заларсан анхны өнгөт арьст бүсгүй - Дарин Стерн.

Алдарт топ модель Синди Кроуфорд дөнгөж олны танил болж эхэлж байхдаа 1988 онд сэтгүүлийн нүүрэн дээр заларч байжээ.

Нууц ажилтан 007 Жэймс Бондын анхны найз бүсгүйн дүрд тоглоод л Урсула Андресс Францын секс бэлгэ тэмдгээр нэрлэгдэж байв.

Памела Андерсоны анхны кавер. Залуухан ч байж, сайхан ч байж...

1990 онд алдарт Арнольд Шварценеггертэй "Бүхнийг сана" кинонд тоглосныхоо дараахан Шэрон Стоун сэтгүүлийн нүүрийг чимсэн байна.

ЗХУ задран унахын өмнөхөн "Бяцхан Вера" кинонд тайчин олны танил болсон орос жүжигчин бүсгүй Наталья Негода 1989 онд сэтгүүлийн нүүрэн дээр заларч америк эрчүүдийн нүдийг хужирлаж байжээ. Гэхдээ тэр энэ сэтгүүлийн хуудаснаа тайчсан анхны орос бүсгүй биш юм гэнэ. "Төмөр хөшиг"-ний цаадахь гоо бүсгүйчүүдэд зориулсан 1964 оны дугаарын нүүрийг чех бүсгүй Ольга Скоберова чимсэн бол орос балетчин Елена Рябинкинагийн нүцгэн зургуудыг сэтгүүлийн дотор нүүрүүдээс харж болох аж.

Эх сурвалж www.wikimon.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарт холбогдох хэргийг сэргээн шалгахаар болжээ1 цаг 58 минутын өмнөУИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусч, прокурорт хянуулахаар ирүүлсэн2 цаг 3 минутын өмнөОХУ-д өвчлөл нэмэгдэх хандлагатай байна2 цаг 23 минутын өмнөЕрөнхийлөгчийн үнэн аль нь вэ3 цаг 26 минутын өмнө"Toyota" компани амны хаалт үйлдвэрлэхээр болжээ3 цаг 48 минутын өмнөЯпоны долоон мужид ОНЦ БАЙДАЛ зарлалаа3 цаг 59 минутын өмнөУИХ-ын байнгын хороодын хуралдаан өнөөдөр болно4 цаг 20 минутын өмнөЗасгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийнэ4 цаг 25 минутын өмнөЭрхүү мужид коронавирусний улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ4 цаг 29 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд4 цаг 35 минутын өмнөҮс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ4 цаг 40 минутын өмнөТэнгэр элсний ногоон байгууламж4 цаг 45 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан байна4 цаг 45 минутын өмнөКенеддигийн удмын хараал4 цаг 49 минутын өмнөАлтны ханш өсөлттэй байна5 цаг 5 минутын өмнөСонгууль хойшлохгүй5 цаг 15 минутын өмнөЕвропын холбооны улсуудад оршин суугаа Монгол Улсын иргэдээс ямар хүсэлт ирүүлэв5 цаг 15 минутын өмнөАТГ-т одоогоор ажиллагаанд 520 хэрэг шалгагдаж байна5 цаг 19 минутын өмнөБанкны шинэчлэлийн талаар хэн юу хэлэв5 цаг 25 минутын өмнөЭСЯ: Япон улсад онц байдал зарлах гэж байгаа тул зарим үйлчилгээг шуудангаар үзүүлнэ4 сар 7. 16:45
© 2018 toim LLC. Facebook Twitter Youtube