ТАНИЛЦ: Хотын даргад Р.Дагва, Ж.Батбаясгалан, Н.Баярмөнх тэргүүтэй хүмүүсийн нэр яригдаж байна

Улс төр 11:50 , 2020-10-16
0

ИТХ-ын сонгууль орон даяар зохион байгуулагдаж урьдчилсан байдлаар нийслэлд МАН 34, АН 8, ХҮН 3 суудал авлаа. Одоо энэхүү дүнг СЕХ албан ёсоор зарлах юм.

Тэгвэл НИТХ-ын сонгуультай холбоотойгоор дараагийн том улс төр буюу ХЭН хотын дараагийн даргаар томилогдох вэ гэдэг яриа хэлэлцэгдэж эхлээд байна. Баталгаатай эх сурвалжуудын мэдээлж буйгаар Хотын дараагийн даргад яг одоогийн байдлаар 5 хүний нэр хүчтэй яригдаж байгаа аж. Тодруулбал, НИТХ-ын даргаар ажиллаж байсан Р.Дагва, хотын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Ж.Батбаясгалан, НИТХ-ын тэргүүлэгчээр ажиллаж байсан Н.Баярмөнх, Ж.Алдаржавхлан болон Н.Батсүмбэрэл нар гэнэ.

Р.Дагвын хувьд өнгөрсөн хугацаанд НИТХ-ын даргаар ажиллаж байсан хотын төлөөлөгчдөө сүүлийн хоёр жил гаруй хугацаанд залж чиглүүлээд сурчихсан хүн. Хотын даргын хэмжээнд зайлшгүй яригдах хүмүүсийн нэг юм.

 Ж.Батбаясгалангийн хувьд өнгөрсөн хугацаанд Хотын даргын орлогчоор ажиллаж байсан ажлын туршлагатай. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар хотын дарга С.Амарсайхан УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул дөрвөн сар орчим Хотын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж ирсэн юм. Харин орон нутгийн сонгуультай холбоотойгоор түүнийг хотын даргын үүрэг гүйцэтгэгч байх үед нэлээд хэд хэдэн асуудал гарч иргэд шүүмжлэлтэй хандаж байв. Тэр ч утгаараа Хотын дарга нарт өгсөн иргэдийн үнэлэмжийн судалгаагаар рейтинг нь өмнө байсан С.Амарсайхан даргаас доошилсон харагдана лээ.

Н.Баярмөнх нь 2008 оноос хойш ДИТХ, НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж ирсэн. Хоёр дахь удаагийн НИТХ-д сая дахин сонгогдсон нэгэн юм. Баянзүрх дүүргийн намын хорооны дарга, дүүргийн Засаг даргын орлогч гээд шат шатны байгууллагуудад ажиллаж ирсэн, Баянзүрх дүүргээс хотод хүчтэй өрсөлдөж яваа залуусын нэг юм. Тэр ч утгаараа өчигдөр болж өнгөрсөн сонгуульд сүүлийн 8 жил зүү оруулалгүй засаглаж байсан Д.Пүрэвдаваа тэргүүтэй АН-ын эсрэг өрсөлдөж тойргоосоо гарч чадсан аж. Мөн тэрбээр нийтийн тээвэртэй холбоотой томоохон төсөл Улаанбаатар хотод хэрэгжүүлэхэд бэлэн болгон намын мөрийн хөтөлбөртөө тусгуулсан аж. Хотын даргын сунгаанд түүний нэр зүй ёсоор яригдах учиртай.

 Ж.Алдаржавхлангийн хувьд өнгөрсөн дөрвөн жил Хан-Уул дүүргийн Засаг даргаар ажилласан. Хан-Уул дүүргээс УИХ-д өрсөлдөж харамсалтай нь ялалт байгуулж чадаагүй ч орон нутгийн сонгуулиар шархаа нөхөж ялалт байгуулжээ. Түүний хувьд одоо хамгийн том амбиц нь хотын дарга байж мэднэ. Тиймээс хүчтэй өрсөлдөөн өрнүүлж магадгүй.

 Сүүлийн хүн нь Н.Батсүмбэрэл. Чингэлтэй дүүргийн Засаг даргаар өнгөрсөн хоёрдугаар сараас хойш ажилласан. Мөн хоёр дахь удаагаа НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байна. Шат шатны сонгуульд дүүргийн намын хороо болон дүүргээ удирдаж оролцсон гэдэг утгаараа Хотын даргад түүний нэр яригдаж эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих


ШИНЭ МЭДЭЭ

Европт "COVID-19" халдварын тохиолдлын тоо 10 хоногт хоёр дахин нэмэгджээ3 цаг 7 минутын өмнөФОТО: “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнд БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хун оролцлоо10-23, 17:42АНУ “ремдесивир”-ийг эмчилгээнд ашиглахыг албан ёсоор зөвшөөрлөө10-23, 11:51Өвөрхангайн Засаг даргын суудлыг мөнгөөр худалдаж авахаар хөөцөлдөж байна10-23, 11:38Амны хаалтын коронавирусээс хамгаалах хувийг тогтоожээ10-23, 10:20БНСУ-ын эмч нар томуугийн эсрэг вакцинжуулалтыг түр зогсоохыг зөвлөжээ10-23, 10:06Ш.Батхүүд найман жилийн хорих ял оноож, Г.Алтан, Э.Сүрэн нарыг цагаатгалаа10-23, 10:00МАН-ын Удирдах зөвлөлөөс дөрвөн аймгийн Засаг даргыг дэмжжээ10-23, 9:50Г.Загдааг эхнэрийнх нь хамт өнөөдөр шүүнэ10-23, 9:40Алтанбулагийн хилээр 70 иргэнийг татан авлаа10-23, 9:30Өнөөдөр НИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг батламжилна10-23, 9:20Коронавирус тархсантай холбоотойгоор АНУ БНХАУ-ын эсрэг арга хэмжээ авна гэв10-23, 9:10Өнөөдөр болох үйл явдлууд10-23, 9:00Энэ өдрийн зурхай10-23, 8:50Цаг агаарын урьдчилсан мэдээ10-23, 8:40Corporate sales: Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх танхимын сургалтанд урьж байна10-22, 15:33Орхон аймгийн Засаг даргаар Ц.Бат-Энхийг томилно10-22, 15:23Оросын албан тушаалтнууд криптовалюттай эсэхээ мэдүүлдэг болно10-22, 11:40Норвегид коронавирусний шинэ төрөл илэрчээ10-22, 11:30Бразил “COVID-19”-ийн дархлаажуулалтын хөтөлбөртөө Хятадын вакциныг ашиглана10-22, 11:20Ч.Хүрэлбаатар: Бид бусад улс орноос зээл аваад л байх нь зүйтэй10-22, 11:10Өнөөдөр ШУА-ийн дараагийн ерөнхийлөгчийг сонгоно10-22, 11:00300 тэрбумын эх үүсвэрээр наймыг зургаан хувь руу шилжүүлэх хувилбар10-22, 10:50Сайн дурынхныг коронавирусээр зориуд халдаах вакцины туршилтад 44 сая ам.долларыг зарцуулна10-22, 10:45“Монголросцветмет” ТӨҮГ-ын борлуулалтын төлөвлөгөө тасарчээ10-22, 10:40Т.Бадамжунай хаана явна?!10-22, 10:30МАН-ын Удирдах зөвлөл хуралдана10-22, 10:20Сүхбаатар дүүргийг алдана гэдэг Д.Сумъяабазарын муугийнх10-22, 10:10Зургаа дахь оролдлого буюу монголчуудад хаалттай казино байгуулъя10-22, 10:00Энэ сарын 5-нд эхэлсэн Ш.Батхүү, Г.Алтан нарт холбогдох шүүх хурал өнөөдөр ч үргэлжилнэ10-22, 9:50Цэрэг татлага эхэллээ10-22, 9:40ЦЕГ: Төрийн ордны урд хашааг цагдаа мөргөөгүй, зорчигчийн суудалд сууж явсан10-22, 9:30Сингапурт амьсгалаар нь халдвартай эсэхийг нь тодорхойлдог оношлуурыг туршина10-22, 9:20Армени, Азербайжаны байгууллагуудын ивээл дор болох тоглолтуудыг УЕФА түр зогсоожээ10-22, 9:10Өнөөдөр болох үйл явдлууд10-22, 9:00Энэ өдрийн зурхай10-22, 8:50Цаг агаарын урьдчилсан мэдээ10-22, 8:402-3 өрөөг төлбөртэйгөөр үйл ажиллагаа явуулж ирсэн жишгийг өөрчилж, VIP тасаг болгон шинэчиллээ10-21, 14:08Хүчирхийлэгчийг хөрш нь шүүхийн өмнө гэрчилнэ10-21, 9:40“АСА” баг Улсын циркийг 13 жилийн өмнө ингэж авчээ10-21, 9:30

NEWS STORY

Popular Tags