“АСА” баг Улсын циркийг 13 жилийн өмнө ингэж авчээ

Нийгэм 9:30 , 2020-10-21
0

Хувьчлал... монголчууд мэддэг болоод гучаад жилийн нүүр үзэж буй энэ “үг”-ийн ард асар их үнэ өртөг явж байдаг. Магадгүй, мөнгөөр хэмжих аргагүй зүйл ч багтдаг байж мэднэ.

Учир нь хувьчлалын буянаар сэргэсэн хийгээд хувьчлалын гайгаар сөнөсөн түүх Монголд олон бий.

Америкт хувьчлалыг төрийн өмчийн захиран зарцуулах шийдвэрийг өөрчлөх, улсын үйлдвэрийг хувьд шилжүүлэх, активын талыг худалдах гэж ойлгодог байна. Мөн Англид тухайн үйлдвэрийн 50-иас доошгүй хувь нь төрийн мэдлээс гарахыг хувьчлал гэдэг. Японд болохоор улсын байгууллагыг хувийн болгож өөрчлөх, компаниуд хувьцаа гаргах, улсын үйлдвэрийг түрээсээр ашиглуулах зэргийг хувьчлал хэмээн ойлгодог.

Тэгвэл манайхан маш товчоор төрийн өмчлөх эрхийг хувьд шилжүүлэхийг хувьчлал хэмээн ойлгодог. Энэ дагуу Монголд төрийн өмчийг хувьд шилжүүлэх анхны дуудлага 1991 оны зургадугаар сарын 24-нд явагджээ.

Ингэж өмч хувьчлал эхэлжээ.

Харин энд ярих гээд байгаа хувьчлалын “төрөл” буюу менежментийн хувьчлал нь 2005 оноос эхэлсэн байна.

Тодруулбал, 2005-2008 онд төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах шийдвэрийг төрөөс гаргасан байдаг. Эхлэл нь нэгэнт тавигдсан дэд бүтцийн болон нийгмийн салбарт хийгдэж байгаа өөрчлөн байгуулалт, хувьчлалын ажлыг эрчимжүүлэхээр  өмч хувьчлалын “уламжлалт” аргыг хэрэглэхийн зэрэгцээ тендер, удирдлагын үйл ажиллагааны үр дүнг харгалзах, удирдлагын гэрээ, гүйцэтгэлийн гэрээ, түрээсийн гэрээ зэрэг арга, хэлбэрийг хослуулан хувьчилж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, өмч хувьчлал нь соёл урлагийн салбар зэргийг хамруулсан менежментийн хувьчлал гэдэг зүйлээр өргөжсөн байдаг.

Соёл урлагийн салбар дахь менежментийн хувьчлал дээр нийгэм хоёр өөр байр суурьтай байж иржээ. Хувьчлах нь зөв, буруу гэж...

Гэсэн ч төрийн бодлого болон хэрэгжиж, энэ салбарын хувьчлалыг менежментийн гэрээгээр болон тендер зарлаж, дуудлага худалдаанд оруулах гэсэн хоёр аргаар явуулж ирсэн байна.

Энэ хүрээнд 2007 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр ТӨХ-ны хаалттай уралдаант шалгаруулалтаар Улсын циркийг хувьчилжээ.

Нэг талаас ТӨХ болон БСШУЯ, нөгөө талаас “АСА” багийн хооронд Улсын циркийг хувьчлан авах тухай Менежментийн гэрээг хоёр жилийн хугацаатай хийсэн байна.

Улсын циркийг худалдаж авах үнийг 1.5 тэрбум төгрөгөөр тогтоож, “АСА” баг гэрээний үүргийн барьцаа болгож 300 сая төгрөгийг банкны дансанд байршуулснаар гэрээ хэрэгжиж эхэлжээ.

Уг Менежментийн гэрээний 13.1.1 дэх заалтад “АСА” баг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээ дуусгавар болсон тухай баримтад гарын үсэг зурсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын циркийг худалдаж авах үнэ 1.5 тэрбум төгрөгөөс дэнчингийн 300 сая төгрөгийг хасч, 1.2 тэрбум төгрөгийг Төрийн сан дахь ТӨХ-ны дансанд шилжүүлэх үүргийг хүлээсэн байна.

Түүнчлэн уг гэрээнд “АСА” баг нь Хөдөлмөрийн хууль, Төрийн албаны тухай хуулийн дагуу ажилтан шинээр авах, халах, сахилгын шийтгэл оногдуулах эрхтэй. Улсын циркийн боловсон хүчний тоог нэмэх, хасахдаа нийт ажилтны 15 хувиас хэтрүүлбэл ТӨХ, БСШУЯ-ны зөвшөөрлийг бичгээр авах талаар тусгажээ.

“АСА” баг Улсын циркийг хувьчилж авснаасаа хойш урсгал зардал, бусад зардлыг гаргаж, 2008 оны дундуур гэхэд 50-55 сая төгрөгийг гаргаж байжээ.

Мөн дотоодод болон гадаадад тус бүр 80 жүжигчнийг гэрээгээр ажиллуулж байв.

Хамгийн гол нь энэ хувьчлал явагдсанаас хойш циркийн мэргэжлийн найруулагч, уран сайхны удирдагч хомсдолтой байсан учир мэргэжлийн технологийн удирдлага алдагдсан байгаа юм. Энэ бүхний учир нь Улсын циркийг хувьчлахдаа циркийн уран бүтээлчдийн авьяас, мэргэжлийн ур чадвар, урын санг үнэлгээжүүлж, зохиогчийн эрхийг хамгаалаагүй. Өөрөөр хэлбэл, урлагийн байгууллагын үнэт зүйл, тэдгээрийг үнэлгээжүүлэх гол асуудал орхигджээ. Энэ талаар ТӨХ-ноос гаргасан өмч хувьлалын аргачлалд ч тусгаагүй тухай СУИС-ийн Тэнхимий эрхлэгч Ж.Долгорсүрэн 2011 онд Соёл, урлагийн салбарт хувийн хэвшлийг дэмжих талаар явуулсан төрийн бодлого, түүний үр дүн” судалгааны бүтээлдээ тодорхой бичсэн байдаг.

Гэхдээ “АСА” баг хөрөнгө мөнгөний асуудлыг нь шийдэж зарим номеруудыг шинэчлэн сэргээсэн зэргийг уран бүтээлчид нь тухайн үед ярьж байжээ.

Мөн “АСА” багийнхан гэрээнийхээ биелэлтийг сайн хангаж байгаа гэх аудитын болон ТӨХ-ны дүгнэлтүүд гарсан байна.

Ингээд 2008 оны долдугаар сарын 17-ны өдөр ТӨХ-ны 352 дугаар тогтоолоор Менежментийн гэрээг дуусгавар болгож, Э.Дорж ахлагчтай удирдлагын “АСА” багт Улсын циркийн урлагийн мэргэжлийн удирдлага, үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр, зориулалтын дагуу ажиллуулах нөхцөлтэйгээр худалджээ.

Ингэхдээ Улсын циркийн жилийн нийт орлогын 30-аас доошгүй хувийг циркийн уран бүтээлийн зардалд зориулж ажиллахыг ззрэг болгож, “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулан төлбөрөө хийхийг ТӨХ зөвшөөрсөн байна.

Харин ШӨХТГ-аас 2014 оны хоёрдугаар сард “АСА” циркийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгээд “...Менежментийн хувьчлалыг эргэж харах шаардлагатай” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг гаргасан.

Тухайн үед ШӨХТГ-аас шаардлага хүргүүлж байв. Шаардлагад “...ШӨХТГ-ын даргын 2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр баталсан удирдамжийн дагуу “Аса консалтинг” ХХК /Рояал плаза/-ийн “Аса цирк” /Монголын үндэсний цирк/-ийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хийсэн хяналт шалгалтаар Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалт, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн ШӨХТГ-ын улсын байцаагчийн 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 5/33 тоот дүгнэлтээр тогтоосон байна.

Иймд Өрсөлдөөний тухай хуулийн 15.1.7, 20.2, 20.3.1-т заасныг тус тус үндэслэн дээр дурдсан улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоосон зөрчлийг арилгах талаар дараах арга хэмжээг авч 2014 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн дотор хариу ирүүлэхийг шаардаж байна.

1. Циркийн үйлчилгээ, үйл ажиллагааг хувьчлан авахаас өмнөх байдалд хүрсэн түвшинг бууруулахгүй байдлаар удирдан зохион байгуулж хэрэглэгчдийг циркийн урлагийн үйлчилгээгээр хангаж ажиллах,

-Циркийг хувьчилж авах үед буюу 2008 оны долдугаар сарын 17-ны өдөр байгуулсан Улсын циркийг худалдах, худалдан авах гэрээний 1.7-т заасан тооноос цөөнгүй циркийн урлагийн ажилтан, уран бүтээлчийг байнгийн ажлын байраар хангах,

-Өөрийн орон тооны бус циркийн урлагийн уран бүтээлчдийг циркийн урлагийн бэлтгэл, сургуулилт хийх, үзүүлбэр, тоглолт хийх боломжтой байраар хангахдаа циркийн урлагийн нөхцөлд тохирсон, биелүүлж болох нөхцөлийг тавих,

- Менежментийн “АСА” багийн Улсын циркийн 2007-2011 онд хөгжүүлэх стратеги ба бизнес төлөвлөгөөнд циркийн тоглолтын тоо хэмжээг жил тутам 64-109 удаа байхаар төлөвлөсний дагуу хийж хэрэглэгч олон нийтэд хүргэх. Ингэхдээ 2014 оныг дуустал циркийн урлагийн тоглолтыг нийт 48-аас доошгүй удаа хэрэглэгч олон нийтэд хүргэсэн байх,

2. Улсын циркийн барилга байгууламж, талбайг зориулалтын дагуу ашиглах,

- Зориулалтын бусаар ашиглаж буй циркийн барилга байгууламж, талбайг циркийн урлагийн зориулалтын болгох талаар шат дараатай арга хэмжээ авах 5 жилийн төлөвлөгөө боловсруулан ирүүлэх,

- Циркийн барилга байгууламж, талбайг циркийн урлагийн зориулалтын болгох талаар эхний ээлжинд 2014 оны дотор циркийн барилгын тавдугаар корпусыг болон гадаа талбайн газрыг зориулалтын дагуу болгон сэргээн засварлах, тохижуулах ажлыг зохион байгуулан зориулалтын дагуу ашиглах,

Дээр дурдсан шаардлагуудын биелэлтийг 2015 оны нэгдүгээр сард багтаан гүйцэтгэлийн хяналт шалгалт хийж дүгнэх бөгөөд шаардлагын биелэлтийн явцыг мөн тухай бүрт нь шалгахыг анхаарна уу.

Улсын байцаагчийн тавьсан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Өрсөлдөөний тухай хуульд заасан захиргааны шийтгэл ногдуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу циркийг хувьчилан худалдсан гэрээг цуцалж, төрийн өмчид буцаан авах асуудлыг эрх бүхий байгуулагад тавьж шийдвэрлүүлэх хүртэл арга хэмжээ авахыг анхаарна уу” гэж байв.

Хэсэгтээ дуулиан шуугиан болоод намдаж байв. Энэ бол бодит факт юм. Харин өнөөдөр энэ хувьчлалын талаарх асуудал дахин хөндөгдөж, циркийн урлаг, Улсын циркийн байшин барилгын асуудал ч яригдаад эхэллээ.

Мөн “...Хувьчлал хэрхэн явагдсан бэ” гэдэг асуудал ч яригдаж байгаа юм. Үүнтэй зэрэгцээд тухайн үед  БСШУЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга байсан, хэдэн сарын өмнө тус яамны сайд болсон Л.Цэдэвсүрэнгийн зургаан жилийн өмнө хэвлэлд ярьсан “...Ажлаасаа зургаахан хоног түр хөндийрөх хооронд бидний хагас жил уншиж танилцсан тендерийн материалыг өөр хүмүүс хариуцаж аваад “АСА”-д хувьчлах эрхийг нь өгчихлөө” гэсэн үг анхаарал татаж эхлээд байна.

Хамгийн гол нь олон жилийн дараа дахин байгуулагдсан Соёлын яам энэ талаар тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгааг сайд С.Чулуун нь мэдэгдээд байна.

Б.ГАРЬД   



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих


ШИНЭ МЭДЭЭ

А.Энхжин: Төгрөгийн ханш сулрахгүй12-3, 13:00Одоогийн Ерөнхийлөгч ирэх сонгуульд нэр дэвших эсэхийг хуулиар эцэслэнэ12-3, 12:18Ж.Ганбаатар: 18 байгууллагаас гадна бусад ААН-үүдээ үе шаттайгаар нээж ажиллах боломжоор хангаж өгөөч12-3, 12:09МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд өрсөлдөх 17 хүн материалаа өгчээ12-3, 11:33А.Амбасэлмаа: ШЕЗ-ийн 37 хүний шинжилгээнд урьдчилсан байдлаар коронавирус илрээгүй12-3, 11:20Улаанбаатар хотод 1, Сэлэнгэ аймагт 6 тохиолдол шинээр илэрлээ12-3, 11:05Нэг шөнийн дотор Энхтайваны гүүрэн дээр хоёр ч осол гарчээ12-3, 10:55"ЖДҮ"-гийн хэргээр шалгагдаж буй Л.Энхболд "Эрдэнэс Монгол"-ын дэд захиралд тэнцэх үү12-3, 10:30Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна12-3, 10:06Ерөнхий сайд асан С.Баяр, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт нарын гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ12-3, 9:35Я.Содбаатар: Хөл хорио суларвал тодорхой тооны нислэг хийхээр судалж, бэлтгэл ажлаа хийж байна12-3, 9:25Я.Амаржаргал: Орон нутгийг зорих иргэдийг зорчуулсны дараа оюутнуудыг бүртгэх болно12-3, 9:13Чуулган: Нөхөн сонгуулийн талаар хэлэлцэнэ12-3, 8:55"Чингис хаан" музейгээр улс төр хийх цаг нь биш, УИХ-ын гишүүдээ12-2, 14:41Тэтгэвэрийн санхүүжилт дуусахгүй тул та төвлөрөл үүсгэхээс зайлсхийгээрэй11-30, 12:51АТҮТ: Архангай аймаг руу тээвэрлэлт зохион байгуулахгүй11-30, 12:25Д.Золжаргал: Иргэн Б ачааны машинд нуугдаж очсон гэдэг нь ташаа мэдээлэл11-30, 12:05ЭМЯ | Гадуур явсан хүмүүсээс халдварын тохиолдол ИЛРЭЭГҮЙ11-30, 12:00ЗӨСҮТ-ийн хоёр баг Архангай, Гашуунсухайтад ажиллаж байна11-30, 11:55Халдварын нууц үе 1-14 хоног байна11-30, 11:50Оффистоо 14 хоногт тутам мэргэжлийн байгууллагаар ариутгал хийлгэх хэрэгтэй11-30, 11:45Архангайд 120 хүний шинжилгээнээс КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ11-30, 11:40Д.Нарангэрэл: Өвчлөл 17 тохиолдлоор буурсан таатай үзүүлэлттэй байна11-30, 11:35Долоон дүүргийн 26 хороонд 77 ТОХИОЛДОЛ бүртгэгдээд байна11-30, 11:30ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа зургаан иргэний бие МАШ ХҮНД байна11-30, 11:25ХӨСҮТ: Дархан, Орхон, Архангай, Говьсүмбэр, Дорноговь аймагт ХАЛДВАР нэмж бүртгэгдээгүй11-30, 11:20СЭЛЭНГЭ: Халдварын тоо таваар нэмэгдэж, 179 боллоо11-30, 11:13ШУУРХАЙ: Сэлэнгэд 5, Улаанбаатарт 2 иргэнээс халдвар илэрлээ11-30, 11:10А.Амбасэлмаа: Халдварын ДОЛООН тохиолдол нэмж бүртгэгдлээ11-30, 11:05Налайх, Хонхороор орж ирсэн 200 зээрийн сүргийг эргүүлэн гаргаж, Айцын даваагаар орж ирсэн 300 сүргийг гаргахаар ажиллаж байна11-30, 10:26Хүчит шонхор захад үхрийн цул мах 11-12 мянга, хонины мах 7800-8000 төгрөгөөр зарагдаж байна11-30, 10:20Товчоодоор хот руу 1322 иргэн нэвтэрч, 1420 иргэн гарчээ11-30, 10:00Ерөнхий сайд асан С.Баярын давж заалдах шатны шүүх хурал маргааш болно11-30, 9:24А.Амбасэлмаа: Архангайн Батцэнгэл суманд хоёр тохиолдол бүртгэгдлээ11-29, 11:29ЭМЯ: 24 хүнээс халдвар илэрч, шинээр 7 хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ11-29, 11:06УОК хөл хориог сунгах эсэх талаар хуралдаж байна11-29, 10:47Дорноговиос ирсэн төмөр замчдын PCR шинжилгээ СӨРӨГ гарчээ11-29, 10:15Д.Золжаргал: Батлагдсан хоёр тохиолдол АЙМГИЙН ТӨВД зорчоогүй11-29, 10:00Засаг даргад хууль бус нөхөр зүтгэх нь цагийн гарз11-28, 13:38Ирэх сарын 1-нээс дараах 20 байгууллагыг ажиллуулах санал гаргажээ11-28, 12:28

NEWS STORY

Popular Tags