Зургаа дахь оролдлого буюу монголчуудад хаалттай казино байгуулъя

Нийгэм 10:00 , 2020-10-22
0

Монголд казино байгуулах санаачилга 20 жилийн өмнөөс гарсан ч оролдлого болгон бүтэлгүйтэж, замхарч иржээ. Казино байгуулахаар баталсан хууль, байгуулах явцад төрийн албан тушаалтнууд хутгалддаг. Зөвхөн өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлж хууль оруулж ирээд бүтэлгүйтсэн бараан түүх бий. Улстөрчид нэг болохоор “Казино байгуулах цаг болсон. Хэзээ нэгэн цагт байгуулах учраас одоо л эдийн засгаа дэмжье. Харин монголчуудыг оруулахгүй” гэж сайхан ярина. Ашиг сонирхол нь хавчигдаад ирэхээр хар тамхи, мөнгө угаалт гээд болохгүй бүхнээр ард түмнийг айлгаж байгаад сарниулчихдаг. Ийм л жишгээр өнгөрсөн хугацаанд Монгол Улсын казинотой болох зургаан удаагийн санаачилга унасан юм. Сүүлийн таван жил эрчимтэй яригдаж батлахын даваан дээр байсан Казиногийн хуулийг энэ их хурал буцаачихлаа. Казинотой холбоотой хуулийн зохицуулалт хэдэн төрийн нүүр дамжиж явсаар нэлээн жигдэрч, цэгцэрсэн гэж хэлж болно. Тиймээс шинэ парламентын гишүүд дараагийн санаачилгыг гаргаж монголчуудад хаалттай казино байгуулах цаг болжээ. Хар тамхи, мөрийтэй тоглоом, хүний наймаа гээд казинотой холбоотой сөрөг бүхэн аль хэдийнэ манай улсад дэлгэрсэн. Монголчууд ч хил давж казино тоглодог нь нууц биш. Тиймээс хэзээ нэгэн цагт Монголд байгуулах  казиног одоо байгуулж яагаад болохгүй гэж. Харин хил хаалттай энэ үед хуулийн төслөө нухацтай шүүн тунгааж, бэлтгэлээ базааж авъя. Цар тахал намжих тэр үед нь Монголыг зорих жуулчдад казиногоор “бэлэг” барьж, бэл бэлчинг нь дотооддоо үлдээж чадвал эдийн засаг дорхноо хөл дээрээ босно. Сангийн яамныхны тооцоолсноор эхний жилд казиногоос 138 орчим тэрбум, дараагийн жилээс дунджаар 74 орчим тэрбум төгрөгийн орлого татвар, төлбөр, хураамж хэлбэрээр төсөвт орох боломжтой гэж үзжээ. Энэ нь нэг казиногоос олох орлого бөгөөд хэрэв хоёр казино байгуулна гэж үзвэл орлогын хэмжээ 74 тэрбумаас 148 тэрбум төгрөг болж өснө гэсэн үг. Харин өнгөрсөн үеийнх шиг  төрөл бүрийн шалтаг, шалтгаан тоочиж, нэгнээ хардаж, сэрдэж хойшлуулахгүйгээр дорвитой хөдөлье гэдэг үүднээс түүхийг эргэн сануулахыг хүслээ.

КАЗИНО БАЙГУУЛАХ БҮТЭЛТГҮЙТЭЛ БУЮУ 1998 ОН

Манай улс 1998 оны нэгдүгээр сарын 15-нд УИХ-аар Казиногийн тухай хуулийн төслийг баталсан. Тухайн үед Д.Энхбаатар нарын санаачилсан Казиногийн хууль гэнэт орж ирээд гишүүдийн олонхийн саналаар батлагдсан гэдэг. Гэвч үүний дараагаас парламентын гурван гишүүн, казино байгуулах тендерт шалгарсан компанийн захирал нар шүүхээс ял сонссон удаатай. Тэднийг казино байгуулах тендерээс авлига авч “Мон-Макао” компанийг шалгаруулж, онцгой эрх олгосон хэрэгт буруутгаж байв.

Казиногийн хэргээр анх удаа халдашгүй дархан эрхтэй УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн авлигал авсан хэргээр эрүүгийн хариуцлагa хүлээлгэжээ. Тухайн үеийн өндөр албан тушаалтай гурван хүн байсан. Мон Макао компанийн захирал Байгаль нарт ял оноосноор тендер хүчингүй болж, хууль ч цуцлагдсан.

КАЗИНОГИЙН ХУУЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ

Казиногийн хуулийг баталснаас жилийн дараа буюу 1999 оны нэгдүгээр сарын 22-нд УИХ казиногийн тухай хуулийн төслийг хүчингүй болгов. Х.Хулан, Ц.Ганхуяг,  Ч.Отгонбаяр, М.Зэнээ, Т.Ганди, Д.Энхтайван нарын 12 хүн Казиногийн тухай хуулийг хүчингүй болгох тухай тогтоолын төсөл санаачилснаа “Казино нь гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодис гэх мэтээр сөрөг олон зүйл дагуулдаг учраас хүн ам цөөтэй, Монголын хувьд үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө” хэмээн тайлбарласан. Ингэснээр мөн оны хоёрдугаар сард “Чингис” зочид буудалд нээлтийнхээ өдрийг товлож, засварын ажил хийн бас диллерээр ажиллах залуусыг сургалтад хамруулан бэлтгэж байсан “Мон-Макао” компанийн ажил зогссон юм.

ДОЛООН ЖИЛИЙН ДАРАА КАЗИНО БАЙГУУЛАХ ХОЁР ДАХЬ ДАВАЛГАА ЭХЛЭВ

Эхний бүтэлгүйтлээс хойш долоон жилийн дараа казино байгуулах хоёр дахь давалгаа эхлэв. 2007 онд УИХ-ын гишүүд Хязгаарлагдмал казиногийн тухай хуулийн төслийг өргөн барьжээ. Тухайн үед  А.Бакей, Батж.Батбаяр, Р.Гончигдорж, К.Сайран нарын гишүүн хуулийн автор болж байв. Гэтэл тэднийг  “Морин нуур” төслийнхөн лообийдсон хэмээн хардаж УИХ дахь АН-ын зөвлөл гишүүдээ хуулийн төслөөс нэрээ татахыг шаардаж байсан удаатай.  Ингэснээр төсөл санаачилсан олон гишүүн нэрээ татсанаар Казиногийн хууль дахин гацсан. Хуулийн төсөлд Казиногийн онцгой бүсээс 300 км-ийн зайд 30 жилийн дотор өөр казино байгуулахгүй гэсэн заалт оруулсан нь шүүмжлэл дагуулж байжээ.

ХЯЗГААРЛАГДМАЛ КАЗИНОГИЙН ХУУЛИЙГ ӨРГӨН БАРИВ

2009 онд УИХ-ын гишүүн Д.Загджав  Г.Баярсайхан, Д.Кёкүшюзан Батбаяр, Ц.Цэнгэл, Д.Хаянхярваа, Л.Гүндалай, Х.Жекей нарын 10 гишүүний хамт  Хязгаарлагдмал казиногийн тухай хуулийн төслийг өргөн барьсан нь бий. Гэвч хуулийн төсөлтэй холбоотой ашиг сонирхлын зөрчил, хар бараан шүүмжлэл газар авч  Улаанбаатарын ойролцоо таван одтой зочид буудал барина, өвөл ч зунаараа юм шиг ногооноороо байх тийм цогцолбор байгуулна, тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулна хэмээн хэвлэлээр сурталчилж байсан  “Морин нуур” төсөлтэй холбож байв.

ТАВАН ЖИЛИЙН ДАРАА ДАХИН СӨХӨГДСӨН НЬ

2000 оны сүүлчээс хойш таван жил сураг тасраад байсан казиногийн асуудал 2014 онд дахин сөхөгдлөө. Эдийн засгийг эрчимжүүлэх нэрээр хязгаарлагдмал хүрээнд казиног хүлээн зөвшөөрөх асуудал яригдаж эхэлсэн. УИХ-ын гишүүд  Шинэчлэлийн Засгийн газрын УИХ-д өргөн барьсан 100 хоногт багтаан эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөлд “Амралт зугаалгын төвүүдийн зарим үйлчилгээг хязгаарлагдмал хүрээнд нэвтрүүлэх” гэх нэрний цаана казиног зөвшөөрч байна хэмээн байр сууриа илэрхийлж байлаа. Мөн  байгуулаагүй л болохоос эрх нь 2002 онд батлагдсан Чөлөөт бүсийн тухай хуулиар нээлттэй байгаа гэж байв.

2015 ОН: ХОЁР КАЗИНО БАЙГУУЛНА 

2015 оны хоёрдугаар сарын 12-нд Засгийн газраас Казиногийн тухай хуулийн төслийг өргөн барьсан юм. Байнгын хороогоор хэлэлцэж байх үед УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хоёр казино байгуулах тусгай зөвшөөрлийг Засгийн газар олгох юм байна. Сингапур, Макаогийн иргэд такс төлөөд орох эрхтэй юм билээ. Хэрэв 5000 ам.доллар алдвал казинод орох эрхийг нь бүрмөсөн хориглох зэрэг заалттай байна. Казиногийн хууль дүрмээр нь жилийн орлогын 10 хувийг татвар болгон авдаг юм байна” гэж байв. Харин Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас “Казиногийн байршлыг Засгийн газар тогтоох нь  зөв гэж өөрчилсөн. Буудал бүрийн дор казино байгуулах нь буруу. Эхний ээлжинд дэлхийн хэмжээний олон улсын жишигт нийцсэн хоёр казино байгуулаад үзье” гэсэн мэдээллийг өгч байв. Харин гишүүдийн зүгээс монгол хүн яагаад тоглож болохгүй юм бэ. Монголын баячууд Сөүл, Макао, Хонгконг явж тоглоод байгаа. Энэ мөнгийг дотооддоо үлдээе гэсэн саналыг хэлж байв. Хуулийн төслийг хаврын чуулган, чадахгүй бол намрын чуулганаар батална гэсээр таван жил дуншиж байна. Казиногийн хууль хэсэг хүчтэй яригдаж байгаад чимээ тасарсаар өнөөг хүрлээ.

 2020 ОН: КАЗИНОГИЙН ХУУЛИЙГ БУЦААЛАА

Шинээр бүрдсэн парламентаас зарим хууль, тогтоолын төслийг буцаах шийдвэрийг аравдугаар сарын 8-нд гаргажээ. Өөрөөр хэлбэл, хэлэлцэх шаардлагагүй гэж буцаасан төслийн хууль санаачлагч нь өөрчлөгдсөн. Зарим төслийн талаар шинээр байгуулагдсан Засгийн газрын саналыг авах шаардлагатай гэж үзжээ. Гэтэл шаардлагагүй гэсэн ангилалд 2015 оны хоёрдугаар сарын 12-нд Засгийн газраас өргөн барьсан Казиногийн тухай хуулийн төсөл орсон байх юм.

ХУУЛЬ БЭЛЭН. ШИНЭ ГИШҮҮД ДАРААГИЙН САНААЧИЛГЫГ ЭХЛҮҮЛЬЕ 

Казино байгуулах ганц тусгай зөвшөөрөл олгоход 35 тэрбум төгрөг улсын төсөвт орно. 2-3 гээд нэмэгдвэл 100 тэрбум давна. Дээр нь зөвхөн татвараас жилд 74-134 тэрбум төгрөг төсөвт төвлөрөх зэрэг иж бүрэн тооцоолол, нарийн зохицуулалтыг хийсэн хуулийн төсөл бэлэн байгаа. 

Таван жилийн өмнө Казиногийн хуулийн төслийг хэлэлцэж байх үед Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Д.Оюунхорол “Казиногийн хуультай холбоотой ажлын хэсэг Макао, Сингапурын казиногийн бүртгэлээс монгол иргэдийн тоог авсан. Үнэхээр өндөр тоо байдаг юм билээ” гэдгийг хэлсэн. Үүнээс хойш энэ тоо хэд дахин өссөн нь тодорхой. Тэр бүү хэл нэр бүхий төрийн албан тушаалтнууд Солонгост казино тоглож байсан нь ил болж хариуцлага хүлээсэн нь саяхан. Гэтэл Казиногийн хуулийг хэлэлцэх бүрт ямар нэг саад гарч тэгэсхийгээд орхидог. Гэвч бусад улс орон казиног аль хэдийнэ байгуулчихаад ашиг орлогыг нь хүртэж сууна. Харин бид хэдий болтол хар бараанаар бодож хааж хавчих вэ. Угаасаа одоо биш байлаа гэхэд хэзээ нэгэн цагт казино байгуулж л таарна. Казиногоос орж ирэх эдийн засгийн үр өгөөж их. Казино байгуулах ганц тусгай зөвшөөрөл олгоход 35 тэрбум төгрөг улсын төсөвт орно. 2-3 гээд нэмэгдвэл 100 тэрбум давна. Дээр нь зөвхөн татвараас жилд 74-134 тэрбум төгрөг төсөвт төвлөрөх тооцоо бий. Цаасан дээрх тооцооллоос харахад  казиногоос нэгээс нь л гэхэд эхний жилд 138.4 тэрбумыг, дараагийн жилүүдэд нь тогтмол 74.2 тэрбумыг олно гэсэн урьдчилсан тооцоололтой сууж байна. Нэг казино үйл ажиллагаа явуулахын тулд 100 сая ам.долларын бараа материал импортолно гэж тооцвол төсөвт 29.2 тэрбумыг казиногоос цуглуулна.  Нэг казино 80 ширээтэй, 1500 автомат тоглоомын машинтай байх бөгөөд жилд дунджаар 124 сая ам.долларын орлого олно гэж тооцвол Монгол Улс 45.1 тэрбум төгрөгийн онцгой албан татвар хураахаар байна. Хоёр казиногоос жилд 90.2 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 8.8 тэрбум ААНОАТ авна.  Казиног дагаад дотоодын худалдаа үйлчилгээ гурван хувиар нэмэгдэнэ гэж үзвэл 32.4 тэрбум. Дунджаар 800 хүний ажлын байр казиног дагаж бий болно гэсэн тооцоолол бий. Ингэснээр улсад нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хураамж нийлээд 3.8 тэрбум төгрөг төвлөрөх боломжтой. Чөлөөт бүсэд байгуулна гэж зорьсон дээрх хоёр казиногоос жилд 7.6 тэрбум төгрөг цуглахаар байна. Мөн казинод монгол хүн тоглуулахгүй гэдгийг хатуу хориглосон хуулийн төсөл бэлэн байна. Угаас татварын орчны хатуу хяналт дор ЦЕГ, ТЕГ гэсэн байгууллага казиногийн үйл ажиллагаанд байнга хяналт тавих учраас ямар нэгэн сөрөг үр дагавар гарахгүй. Эртхэн шиг казино байгуулчихвал эдийн засгаа сэргээж, солонгоруулж, жуулчдыг татаж, хөрөнгө оруулалт татаж болно гэдгийг ажлын хэсгийн зүгээс хэлдэг. Энэ мэтчилэн ирээдүйгээ харж урагшлахгүй дундаа тавьчихаад хэн нь ч гар хүрч чадахгүй, нэгэн рүүгээ хялалзаж суухаа болихгүй бол алдагдсан боломж эргэж ирэхгүй. Тиймээс шинээр сонгогдсон гишүүд парламентаас буцаачихаад байгаа Казиногийн хуулийг сайжруулж зургаа дахь санаачилгыг гаргах хэрэгтэй. Энэ янзаараа казино гэдэг үгнээс хэдэн жил зугтах вэ. Тиймээс нэн даруй хуулиа батлаад нээлтээ хийхэд цаг хугацаа их шаардахгүй.Гагцхүү гарц, шийдлээ яаралтай гаргаж, зоригтой эхлүүлсэн цагт л хожно. Юуны тулд хоёр том хөрштэй билээ. Дамжин орж ирэх жуулчдын урсгал аялал жуулчлал, агаарын тээвэр гээд үр өгөөжөө дор нь өгнө. Хуулиа батлаад  зөвшөөрлийг нь олгочихвол чадаж байгаа нь ажлаа эхлүүлэг. Сонирхож байгаа хүмүүст нь тэгш боломж олгож, эрхийг нь нээгээд өгчихье. Харин нууц далдаар үйлдэгдэж байгаа бүхнийг ил болгоод хуулийн хүрээнд амьдруулах гарц шүү.

С.Уянга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих


ШИНЭ МЭДЭЭ

А.Энхжин: Төгрөгийн ханш сулрахгүй12-3, 13:00Одоогийн Ерөнхийлөгч ирэх сонгуульд нэр дэвших эсэхийг хуулиар эцэслэнэ12-3, 12:18Ж.Ганбаатар: 18 байгууллагаас гадна бусад ААН-үүдээ үе шаттайгаар нээж ажиллах боломжоор хангаж өгөөч12-3, 12:09МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд өрсөлдөх 17 хүн материалаа өгчээ12-3, 11:33А.Амбасэлмаа: ШЕЗ-ийн 37 хүний шинжилгээнд урьдчилсан байдлаар коронавирус илрээгүй12-3, 11:20Улаанбаатар хотод 1, Сэлэнгэ аймагт 6 тохиолдол шинээр илэрлээ12-3, 11:05Нэг шөнийн дотор Энхтайваны гүүрэн дээр хоёр ч осол гарчээ12-3, 10:55"ЖДҮ"-гийн хэргээр шалгагдаж буй Л.Энхболд "Эрдэнэс Монгол"-ын дэд захиралд тэнцэх үү12-3, 10:30Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна12-3, 10:06Ерөнхий сайд асан С.Баяр, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт нарын гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ12-3, 9:35Я.Содбаатар: Хөл хорио суларвал тодорхой тооны нислэг хийхээр судалж, бэлтгэл ажлаа хийж байна12-3, 9:25Я.Амаржаргал: Орон нутгийг зорих иргэдийг зорчуулсны дараа оюутнуудыг бүртгэх болно12-3, 9:13Чуулган: Нөхөн сонгуулийн талаар хэлэлцэнэ12-3, 8:55"Чингис хаан" музейгээр улс төр хийх цаг нь биш, УИХ-ын гишүүдээ12-2, 14:41Тэтгэвэрийн санхүүжилт дуусахгүй тул та төвлөрөл үүсгэхээс зайлсхийгээрэй11-30, 12:51АТҮТ: Архангай аймаг руу тээвэрлэлт зохион байгуулахгүй11-30, 12:25Д.Золжаргал: Иргэн Б ачааны машинд нуугдаж очсон гэдэг нь ташаа мэдээлэл11-30, 12:05ЭМЯ | Гадуур явсан хүмүүсээс халдварын тохиолдол ИЛРЭЭГҮЙ11-30, 12:00ЗӨСҮТ-ийн хоёр баг Архангай, Гашуунсухайтад ажиллаж байна11-30, 11:55Халдварын нууц үе 1-14 хоног байна11-30, 11:50Оффистоо 14 хоногт тутам мэргэжлийн байгууллагаар ариутгал хийлгэх хэрэгтэй11-30, 11:45Архангайд 120 хүний шинжилгээнээс КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ11-30, 11:40Д.Нарангэрэл: Өвчлөл 17 тохиолдлоор буурсан таатай үзүүлэлттэй байна11-30, 11:35Долоон дүүргийн 26 хороонд 77 ТОХИОЛДОЛ бүртгэгдээд байна11-30, 11:30ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа зургаан иргэний бие МАШ ХҮНД байна11-30, 11:25ХӨСҮТ: Дархан, Орхон, Архангай, Говьсүмбэр, Дорноговь аймагт ХАЛДВАР нэмж бүртгэгдээгүй11-30, 11:20СЭЛЭНГЭ: Халдварын тоо таваар нэмэгдэж, 179 боллоо11-30, 11:13ШУУРХАЙ: Сэлэнгэд 5, Улаанбаатарт 2 иргэнээс халдвар илэрлээ11-30, 11:10А.Амбасэлмаа: Халдварын ДОЛООН тохиолдол нэмж бүртгэгдлээ11-30, 11:05Налайх, Хонхороор орж ирсэн 200 зээрийн сүргийг эргүүлэн гаргаж, Айцын даваагаар орж ирсэн 300 сүргийг гаргахаар ажиллаж байна11-30, 10:26Хүчит шонхор захад үхрийн цул мах 11-12 мянга, хонины мах 7800-8000 төгрөгөөр зарагдаж байна11-30, 10:20Товчоодоор хот руу 1322 иргэн нэвтэрч, 1420 иргэн гарчээ11-30, 10:00Ерөнхий сайд асан С.Баярын давж заалдах шатны шүүх хурал маргааш болно11-30, 9:24А.Амбасэлмаа: Архангайн Батцэнгэл суманд хоёр тохиолдол бүртгэгдлээ11-29, 11:29ЭМЯ: 24 хүнээс халдвар илэрч, шинээр 7 хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ11-29, 11:06УОК хөл хориог сунгах эсэх талаар хуралдаж байна11-29, 10:47Дорноговиос ирсэн төмөр замчдын PCR шинжилгээ СӨРӨГ гарчээ11-29, 10:15Д.Золжаргал: Батлагдсан хоёр тохиолдол АЙМГИЙН ТӨВД зорчоогүй11-29, 10:00Засаг даргад хууль бус нөхөр зүтгэх нь цагийн гарз11-28, 13:38Ирэх сарын 1-нээс дараах 20 байгууллагыг ажиллуулах санал гаргажээ11-28, 12:28

NEWS STORY

Popular Tags