ДАВАА, May 25, 2020

Европын холбооны улсуудад оршин суугаа Монгол Улсын иргэдээс ямар хүсэлт ирүүлэв

4/ 8/ 2020    8 цаг 30 минут

Европын холбооны улсад суугаа монгол иргэдээс Засгийн газар, Гадаад харилцааны яам, Улсын онцгой комисс, МИАТ ТӨХК, Монгол Улсаас ХБНГУ-д болон бусад улсад суугаа ЭСЯ-д хандан нээлттэй шаардлага, хүсэлт ирүүлжээ.

Уг шаардлага, хүсэлтэд:

"Дэлхий нийтийг хамарсан Ковид 19 цар тахлын улмаас үүссэн хүнд үед Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эмч эмнэлгийн ажилтнууд, Гадаад харилцааны яам, Элчин сайдын яамдууд та бүхнийг бүхий нөөц бололцоогоо шавхан, эх орноо тус аймшигт тахлаас амжилттай сэргийлэн ажиллаж буйд бид туйлаас талархаж буйгаа юуны өмнө уламжилъя.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ Монгол Улсын бүх иргэнээ татан авахын төлөө чадах бүхнээ дайчлан ажиллана хэмээсэн нь ажил болон албан шугамаар зорчиж яваад саатан, эдийн засгийн болон цаг хугацааны хувьд удаан хугацаагаар хүлээгдэж олон олон иргэдэд итгэл найдварын гал өдөөн захиалгат нислэг хүлээн суугаа билээ.

Тийм ээ, бүх Монгол хүн эх орон руугаа хэдийд ч очих эрхтэй, энэ онцгүй үед бүр ч илүү эрх ашгаа хамгаалан буцах боломжоор хангах үүргийг төр засгаас хангаж ажиллах ёстой хэмээн бид үзэж байна.

УОК оос 3 дугаар сарын 26-нд гаргасан мэдээлэлд „ХБНГУ-ын Берлин хот руу манайх шууд нислэг үйлддэг ч Берлин нислэг хүлээж авахаа зогсоосон. Хэдийгээр Франкфурт руу онгоц явуулж болох ч хүндрэл байна. Тиймээс энэ удаад Турк, Герман руу тусгай үүргийн онгоц илгээх шийдвэр гаргаагүй.“ хэмээн мэдэгдсэн.

Гэвч харамсалтай нь бодит байдалд ХБНГУ-ын Тээврийн яам болон Берлин хотын "Тэгэл(TXL)" онгоцны буудлаас бидний олж мэдсэнээр онцгой нөхцөл байдлын үед тухайн улс иргэдээ татан авах захиалгат нислэгийг буулгахад бүрэн боломжтой болно.

Цаашлаад бидний хил гаалийн албанаас авсан мэдээллээр „Германд бусад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй журам мөрдөгдөж буй ч дээрх тохиолдолд зохих журмын дагуу аль улсын, ямар хотоос ирэх танай улсын иргэд Транзит нислэгээр МИАТ-ын онгоцонд дамжин суухийг урьдчилан мэдэгдсэн тохиолдолд тухай бүрд шалган нэвтрэх зөвшөөрөл олгоно хэмээж буй мэдээг үүгээр уламжлахыг зөвшөөрнө үү.

Зөвхөн Герман төдийгүй Европын зарим улс орноос нөхцөл байдал ноцтой хүндэрч буй бөгөөд Берлинээр дамжин буцах боломжтой, нийт 466 Монгол Улсын иргэд нэн яаралтай буцах хүсэлт шалтгаанаа зөвхөн 2 өдрийн дотор бидэнд ирүүлээд байна.

Эдгээр иргэд нь бага насны хүүхдүүдээ айлд харуулаад түр ажлаар ирсэн, өвчтэй ээж аавыгаа асран хамгаалдаг, өрх толгойлсон иргэд, биеийн байдал муу, эмчийн хяналтад байдаг, жирэмсэн эмэгтэйчүүд, сурахаар ирсэн эрдэм номын өргөө нь тодорхой бус хугацаагаар цуцлагдсан өсвөр насны хүүхдүүд, сурагчид, эрхэлж буй ажил нь хаагдаж байр түрээсийн дарамтанд орж эдийн засгийн бодит хүндрэл үүссэн иргэд билээ.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гадаадад зугаалж явсан сайд дарга нарын хамаатнууд, эх орноосоо зугтаасан дүрвэсэн иргэд энд нэг ч алга. Та бүгдийн адил ажил амьдралаа залгуулахаар зүтгэж яваа Монгол Улсын иргэд энд цөхрөл алдан, үр хүүхэд, асран хамгаалдаг ээж аав, өдрийн талхаа залгуулдаг ажил амьдралдаа сэтгэл зовон хөрвөөж сууна.

Бид, Монгол Улсын Иргэд, өөрсдийн үүргээ үнэнчээр ухамсарлан анхаарал сэрэмжтэй байж, гадуур зорчихгүй, тухайн газар мөрдөгдөж буй дүрэм журмыг сахин, эрсдэлээс сэргийлэн муж улсдаа мөрдөгдөж буй хорио цээрийн дэглэмийг чанд сахин, гараа сайтар ариутган угааж, амны хаалт хэрэглэн, бүхий л бололцоогоороо сэргийлж, эх орон руугаа эрүүл буцахын төлөө өөрсдийгөө тусгаарлаж байна.

Тахлын голомт болж цаашид байдал улам хүндрэх магадлалтай байгаа газраас эрүүл саруул байгаа иргэдээ татан авах бүхий л арга хэмжээг авахгүй байгаа шалтгаан нь тусгаарлах байр, өрөө ор, төсөв мөнгө, эмнэлгийн ажилтны бололцоо байхгүйд гэж үү!

Монгол Улсын засгийн Газраас энэхүү нөхцөл байдлын үед бүх илүү зардлыг танан хэмээн мэдэгдэж буй ч Иргэд бидний нүдээр харахад одоо хийгдэж буй, хийхээр эхэлж буй олон олон үргүй зардлыг хойшлуулан тусгаарлах байр бэлтгэл, эмч эмнэлгийн ажилтнуудыг түр хугацаагаар татан нэмэгдэх хүч гаргахад төсөв тэрхүү мөнгөө хэрэглэх бололцоотой байна.

Олон олон сайхан сэтгэлт ААН-үүд, буудлын эзэд өөрсдийн байрыг ашиглуулж болох санал УОК-д гаргасан боловч тодорхой хариулт өгөөгүй мэдээг бид хэвлэл мэдээллийн хэрэгслээс гайхшран цөхрөл эрсэн харцаар гунигтай хүлээн авч байна.

Иргэд захиалгат нислэгээр эх орон руугаа буцахад тодорхой заасан хугацаанд каранти буюу хяналтад байхаа бүрэн ойлгож буй бөгөөд зорчихоос өмнө эрүүл мэндийн шинжилгээ хяналтад хамрагдах боломжийн талаар дор бүрээ хайн бэлтгэл хийж суугааг үүгээр дахин дамжуулъя.

Захиалгат нислэг үйлдэгдэх талаар нааштай шийдэгдвэл тодорхой тов, дагалдах төлбөрийн журам зааврыг та бүхний гаргасан журмын дагуу шуурхай барагдуулахад бэлэн байна.

Цаашлаад нөхцөл байдал улам хүндэрч буй үед удаан байх тусам байгаа байрнаас гаргах, аргагүйн эрхэнд хот дамжин зорчих зэргээр тахал өвчинд өртөх магадлал өндөр тул ус байдлыг харгалзан үзэж зөвхөн Азийн орон Солонгос Японоос гадна нэн ойрын хугацаанд Европын холбооны улсууд руу захиалгат нислэг үйлдэж иргэдээ татан авахыг биднээр дамжуулан хүсэлтээ ирүүлсэн нэр иргэдийг төлөөлөн уламжилъя.

Гүнээ хүндэтгэсэн

Эх нутаг руугаа буцах боломж цаг тутамд хүлээн суугаа Монгол Улсын иргэд

Монголчууд Германд мэдээллийн порталын хамт олон

2020 оны 4 дүгээр сарын 6 ны өдөр. Берлин хот" гэжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

С.Баярын биеийн байдлаас болж шүүх хурлыг хойшлууллаа6 минут 41 секундын өмнөЯпоны Засгийн газраас манай улсад төслийн бус буцалтгүй тусламж үзүүлнэ12 минут 51 секундын өмнөБага насны хүүхдүүд цонхоор унасан байсныг эмнэлэгт хүргэжээ32 минут 10 секундын өмнөМах хүнс байхаа болих уу33 минут 54 секундын өмнөОХУ-аас оюутнуудаа өнөөдөр татан авна35 минут 23 секундын өмнөУОК өнөөдөр хуралдаж хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэнэ45 минут 41 секундын өмнөЦ.Сандуй, А.Ганбаатар нарыг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ45 минут 50 секундын өмнөС.Баяр нарын 7 хүнд холбогдох шүүх хурал эхэллээ46 минут 21 секундын өмнөӨнөөдөр УОК хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг шийднэ47 минут 17 секундын өмнөЯпоны эрх баригчид даваа гаргаас онцгой байдлын дэглэмийг бүрэн цуцална49 минут 6 секундын өмнөМЭДЭГТҮН, САХИГТУН:Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөдөр  12.00 цагаас эхлэн дагаж мөрдөнө1 цаг 1 минутын өмнөМАН-ыг “мандуулах”  эмэгтэйчүүдийн шинэ үеийн төлөөллүүд1 цаг 21 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 34 минутын өмнөБHCУ-ын Элчин caйдын яaм шинэ мэдэгдэл гapгaлaa2 цаг 3 минутын өмнөМонгол Ардын Нам хүчээ нэгтгэх хандивын аяныг эхлүүлжээ2 цаг 7 минутын өмнөАжиглалтад байсан нэг хүн халуурч ХӨС ҮТ-д шилжлээ5 сар 24. 11:42Өнөө, маргаашдаа зарим нутгаар  бороо орно5 сар 24. 11:38Дахин хоёр хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 32 боллоо5 сар 24. 11:31Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдсон шүүгч нарын хэргийг шийдвэрлэлээ5 сар 23. 12:11"Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдаанд “MGL E&C” дизайнерс багийн бүтээл тэргүүллээ5 сар 23. 11:32"Алуурчин авлига"5 сар 23. 10:02САЙН МЭДЭЭ:Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын эхний 30 километр замыг барьж дуусгалаа5 сар 23. 9:57Спенсер Динуидди “мэдэмхийрэв”5 сар 22. 14:21 Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийг нэр дэвшүүлэв5 сар 22. 13:27АТГ:А.Адьяасүрэнд хэрэг үүсгэн шалгаагүй5 сар 22. 13:11Наадмыг хөл хөдөлгөөн, бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулахаар болов5 сар 22. 12:59Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хурал болно5 сар 22. 12:57Коронавирусийн вакцин бүтээхээр 120 гаруй байгууллага ажиллаж байна5 сар 22. 12:20Их Британид гидроксихлорохин эмийг туршиж эхэлжээ5 сар 22. 9:40Нэр дэвшигчдийн батламжийг зургаадугаар сарын 2-нд албан ёсоор гардуулна  5 сар 22. 8:55Ирэх Даваа гарагаас хэрэгжиж эхлэх ҮНДСЭН  ХУУЛИЙН нэмэлт өөрчлөлтүүд5 сар 22. 8:50Үйлдвэрлэгчид 238.5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлжээ5 сар 22. 8:36ХБНГУ-д суугаа ЭСЯ-наас амьсгалын 20 ширхэг аппарат нийлүүлнэ5 сар 22. 8:26 647 нэр дэвшигч хөрөнгө орлогоо мэдүүлжээ5 сар 21. 13:17ЭМЯ:КОВИД-19 шуурхай мэдээллийн системийг бүтээлээ5 сар 21. 11:40ЦУВРАЛ 2: Сэжигтэн, яллагдагчаар татагдсан ч УИХ-д өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн "ЭРХМҮҮД"5 сар 21. 11:06ОХУ-аас иргэдээ татан авах ээлжит ажиллагааны бэлтгэл ажил хийгдэж байна5 сар 21. 10:29Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрынхан ямар учраас ТББ-ын даргаар дайлуулав5 сар 21. 10:27УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэгчдийн баримт бичгийг хүлээн авах хуулийн хугацаа өнөөдөр дуусна5 сар 21. 10:15Испанийн иргэд гудамжинд явахдаа амны хаалт заавал зүүнэ5 сар 21. 10:10
© 2018 toim LLC. Facebook Twitter Youtube