ДАВАА, May 25, 2020

Ерөнхийлөгчийн үнэн аль нь вэ

4/ 8/ 2020    10 цаг 18 минут

Ерөнхийлөгч Х.Баттулга МАН давамгайлсан УИХ-ыг тарахыг албан ёсоор хоёр ч удаа санал болгосон.  Эхнийх нь  2018 оны аравдугаар сарын 29-нд байв.  Тухайн үед  М.Энхболд УИХ-ын дарга байсан.  Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн “Зөвшилцөх тухай” албан бичигтээ “…2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн УИХ болон түүнээс байгуулсан Засгийн газрууд ард түмэнтэй байгуулсан гэрээгээ үл харгалзах, эсрэгээр хэрэгжүүлэх, хууль ёс, журмыг бүдүүлгээр зөрчих, төрийн эрх мэдлийг дур зоргоор мэт ойлгож авирлах байдалд бүрэн автаж, хэмжээ хязгаарыг давлаа. Мөн УИХ-ын гишүүд албан тушаалын эрх мэдэл, нөлөөгөө ашиглан ЖДҮХС-гаас үлэмж хэмжээгээр зээл авсан нь нийтэд ил болсон төдийгүй 75 гишүүний 50 орчим нь уг зээлийг авсан байх ноцтой нөхцөл байдал үүсэж, олон нийтийн эсэргүүцэл, дургүйцлийг туйлд нь хүргээд байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар мөн улс орны эдийн засгийг туйлдуулах хэмжээний авлигажсан төсөв боловсруулсан, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд очих ёстой зээлийг эрх мэдэл, нөлөө бүхий албан тушаалтнуудад олгосон зэрэг огцрох хэмжээний алдаатай бодлогууд явуулж, үүнийг нь УИХ, түүний гишүүд хувийн ашиг сонирхлоор дэмжин өөгшүүлж байгаа нь илт болоод байна. Тийм учраас УИХ-ыг өөрөө тарах санал хүргүүлж байна” гэжээ.

Дараа нь 2019 оны тавдугаар сарын 23-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож УИХ-ыг “Тар” гэдэг шаардлагаа дахин тавьсан юм. Ерөнхийлөгч “…Та бүхэнд нэхэн сануулъя. УИХ-ын гишүүдийн дийлэнх нь гэмт хэрэг, авилга, ёс зүйн доголдолд нэр холбогдсон, хатуухан хэлэхэд УИХ маань “гэмтнүүдийн чуулбар” болсон аятай дүр төрхийг үзүүлэх болсныг  ард түмэн ил тодоор шүүмжлэн хэлэлцэх болжээ. УИХ-ын гишүүд хуулийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өөрчлөх замаар гэмт этгээдүүдийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх нэрийдлээр хуулийн хариуцлагаас мултлах, хүчин, хүн амины хэрэгт нэр холбогдох, авилгын гэм хэрэгт сэрдэгдэх нь улам бүр даамжирч УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байх ёс зүйн чадамжаа үндсэндээ алдаад байна. Наад зах нь Төрийн ордны тухай хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчиж, албан тасалгаандаа согтууруулах ундаа хадгалах, хэрэглэх байдал даамжирснаас эрдэнэт хүний амь сүйдэх нөхцөл ч үүсчээ.Эрхэм гишүүд ээ, Та бүхнийг улс төрийн эр зориг гарган, үндэстний эрх ашгийг дээдлэн УИХ-ыг өөрөө тарах шийдвэрт хүргэхийг би дахин уриалж байна” гэсэн байдаг.

Ер нь 2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн парламент Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд нүдэнд орсон өргөс шиг байлаа. Хэзээ ч хамаагүй тараах сонирхолтой байгаагаа албан ёсоор хоёр ч удаа илэрхийлсэн нь энэ юм.   Гэхдээ Ерөнхийлөгч парламентыг тарааж дийлээгүй.  Харин ирэх зургадугаар сард УИХ-ын ээлжит сонгууль болж, энэ парламент хүссэн хүсээгүй түүх болж үлдэнэ.  Сонгуулийн үйл ажиллагаа ч эхэлж, намууд мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна.  Энэ сарын 24-ноос намууд СЕХ-нд сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүлнэ. Удахгүй ард түмэн сонголтоо хийж, УИХ-ын 76 гишүүн сонгогдоно. Энэ  л цаг үед алгаа ташаад суух хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга. 

Гэтэл саяхнаас Ерөнхийлөгчийн  бодол санаа өөрчлөгдсөн үү, энэ парламенттай дахин хэдэн сар зууралдах сонирхолтой байгаагаа илэрхийлэх болов.  Коронавирусын нөхцөл байдал олон улсад хүндрэлтэй байгаа нь үнэн.  Гэхдээ сонгуулийн компанит ажил эхлэх болоогүй, дахиад хоёр сарын хугацаа бий.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч сонгуулийг хойшлуулах нөхцөл байдал үүсээгүй гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм. 

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга нэлээд эртнээс энэ талаар дуугарч эхэллээ.  Өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд сонгуулийг хойшлуулах замаар төсөв хэмнэх санал гаргасан.  УИХ-ын хаврын чуулганы хуралдаан дээр ч энэ саналаа илэрхийлсэн.  Тэрээр “Улс төрийн сонгуулийг хойшлуулах зайлшгүй шаардлага үүссэн гэж үзэж байна. Халдварт өвчин гарсан энэ үед олон иргэн цуглуулж, улс төрийн сонгууль явуулах боломж байхгүй гэж харж байна.   Улс төрийн эрх ашгаа дээгүүрт тавих нь эх орноосоо урвасантай адил”  гэсэн байдаг.  Хэрэв УИХ-ын сонгууль хойшлогдвол энэ парламентын бүрэн эрх сунгагдана.  Үндсэн хуулийн 22.1-т улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг хамарсан гэнэтийн аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал үүссэн зэрэг онцгой нөхцлийн улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй бол мөнхүү нөхцөл байдал үүссэнийг арилах хүртэл сонгуулийг хойшлуулж болно гэж заасан.   Энэ хуулийн заалтаар сонгууль хойшлогдвол  коронавирусын нөхцөл байдал намжсаны дараа парламент УИХ-ын сонгуулийг дахин товлон зарлана.  Одоогоор олон улсад халдварт өвчин хэзээ намжих нь тодорхойгүй байгаа юм.   Тэгэхээр ээлжит сонгууль хойшилбол энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дахин зургаан сар, цаашлаад нэг жил үргэлжлэх боломжтой болно гэсэн үг.  Ерөнхийлөгч  Х.Баттулга үүнийг хүсэх үү.   Парламентыг тарах шаардлагыг хоёр удаа албан ёсоор хүргүүлсэн.  Мөн сонгууль хойшлуулах саналаа хоёр удаа илэрхийллээ.   Сонгууль хойшилбол парламент тарахгүй, Ерөнхийлөгчийн үнэн аль нь юм бэ.

Т.БАТСАЙХАН  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.245.154Зочин   • 4 сарын 8. 17 цаг 57 минут

онцгой нөхцөл үүссэн гэдгийг ойлгодогүй амьтан юмдаа,Буруутгах гэж ядах юмдаа зайлуул,

ШИНЭ МЭДЭЭ

Японы эрх баригчид даваа гаргаас онцгой байдлын дэглэмийг бүрэн цуцална1 минут 15 секундын өмнөҮндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөдөр  12.00 цагаас эхлэн дагаж мөрдөнө12 минут 40 секундын өмнөМАН-ыг “мандуулах”  эмэгтэйчүүдийн шинэ үеийн төлөөллүүд32 минут 25 секундын өмнөБHCУ-ын Элчин caйдын яaм шинэ мэдэгдэл гapгaлaa1 цаг 16 минутын өмнөМонгол Ардын Нам хүчээ нэгтгэх хандивын аяныг эхлүүлжээ1 цаг 20 минутын өмнөУОК маргааш хуралдаж хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэнэ5 сар 24. 11:47Ажиглалтад байсан нэг хүн халуурч ХӨС ҮТ-д шилжлээ5 сар 24. 11:42Өнөө, маргаашдаа зарим нутгаар  бороо орно5 сар 24. 11:38Дахин хоёр хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 32 боллоо5 сар 24. 11:31Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдсон шүүгч нарын хэргийг шийдвэрлэлээ5 сар 23. 12:11"Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдаанд “MGL E&C” дизайнерс багийн бүтээл тэргүүллээ5 сар 23. 11:32"Алуурчин авлига"5 сар 23. 10:02САЙН МЭДЭЭ:Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын эхний 30 километр замыг барьж дуусгалаа5 сар 23. 9:57Спенсер Динуидди “мэдэмхийрэв”5 сар 22. 14:21 Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийг нэр дэвшүүлэв5 сар 22. 13:27АТГ:А.Адьяасүрэнд хэрэг үүсгэн шалгаагүй5 сар 22. 13:11Наадмыг хөл хөдөлгөөн, бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулахаар болов5 сар 22. 12:59Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хурал болно5 сар 22. 12:57Коронавирусийн вакцин бүтээхээр 120 гаруй байгууллага ажиллаж байна5 сар 22. 12:20Их Британид гидроксихлорохин эмийг туршиж эхэлжээ5 сар 22. 9:40Нэр дэвшигчдийн батламжийг зургаадугаар сарын 2-нд албан ёсоор гардуулна  5 сар 22. 8:55Ирэх Даваа гарагаас хэрэгжиж эхлэх ҮНДСЭН  ХУУЛИЙН нэмэлт өөрчлөлтүүд5 сар 22. 8:50Үйлдвэрлэгчид 238.5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлжээ5 сар 22. 8:36ХБНГУ-д суугаа ЭСЯ-наас амьсгалын 20 ширхэг аппарат нийлүүлнэ5 сар 22. 8:26 647 нэр дэвшигч хөрөнгө орлогоо мэдүүлжээ5 сар 21. 13:17ЭМЯ:КОВИД-19 шуурхай мэдээллийн системийг бүтээлээ5 сар 21. 11:40ЦУВРАЛ 2: Сэжигтэн, яллагдагчаар татагдсан ч УИХ-д өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн "ЭРХМҮҮД"5 сар 21. 11:06ОХУ-аас иргэдээ татан авах ээлжит ажиллагааны бэлтгэл ажил хийгдэж байна5 сар 21. 10:29Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрынхан ямар учраас ТББ-ын даргаар дайлуулав5 сар 21. 10:27УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэгчдийн баримт бичгийг хүлээн авах хуулийн хугацаа өнөөдөр дуусна5 сар 21. 10:15Испанийн иргэд гудамжинд явахдаа амны хаалт заавал зүүнэ5 сар 21. 10:10Танилц: Баянхонгор аймагт нэр дэвшигчид5 сар 21. 10:00SOS:Коронавирус дэгдсэнээс хойш нэг өдөрт хамгийн олон халдварын тохиолдол бүртгэгдсэнийг ДЭМБ зарлалаа5 сар 21. 9:59Энэтхэгт нэг өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ5 сар 21. 9:58“Авиган” эм тодорхой үр дүн үзүүлсэнгүй5 сар 21. 9:10СОНГУУЛЬ2020: Хотын хоймор дүүрэгт “фронт командлагч” нар хүч сорьсон ширүүн тулаанд орно5 сар 21. 9:06Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 21. 9:00Ф.Нганну-Ж.Жонсын тулаан дээр бооцоо тавигдаж эхэллээ5 сар 21. 8:26Ерөнхий шүүгч Х.Батсүрэнг ажлаас нь чөлөөлжээ5 сар 21. 7:30Сайн жишиг: МАН нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ байгууллаа5 сар 20. 12:43
© 2018 toim LLC. Facebook Twitter Youtube