ДАВАА, May 25, 2020

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусч, прокурорт хянуулахаар ирүүлсэн

4/ 8/ 2020    11 цаг 42 минут

Прокурорын байгууллагаас 2020 оны нэгдүгээр улиралд хийсэн ажил, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлэл хийж байна. Олон нийтэд нээлттэй ажиллах хүрээнд УЕПГ-аас сар бүр хэвлэлийн хурал хийж байх болсныг тэд мэдэгдлээ.

Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат “Нийслэлийн прокурорын газар нь мөрдөх эрх зургаан байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргүүдийг хянаж шийдвэрлэдэг.

2020 оны нэгдүгээр улиралд АТГ-аас шалгасан 396 хэрэг, ТЕГ-ын 54 хэрэг, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын 155 хэрэг, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх 144 хэрэг, Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэг мөрдөх хэлтсийн 46 хэрэг, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны 120 хэрэг, Авлигатай тэмцэх газар, цагдаа, тагнуулын байгууллагын хамтарсан ажлын хэсгийн 27 хэрэгт буюу нийт 1,318 хэрэгт хяналт тавин ажилласан байна.

Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр улиралд 110 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Үүнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан “Авлигын гэмт хэрэг” 25, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан” гэмт хэрэг 55-ыг тус тус яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Манай улсын нийт хүн амын дийлэнхийг эзэлж буй залуучууд, цаашлаад өсвөр үеийнхний дунд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, хорт зуршилд тагдах хандлага түгээмэл байгаа, энэ төрлийн гэмт хэргийн тоо нэмэгдсээр байгаа харамсалтай зүйлийн талаар ярихаас еер аргагүй байна. Энэ сөрөг асуудалтай тэмцэх нь зөвхөн хуулийн байгууллагын үүрэг биш, түүнээс урьдчилан сэргийлэх ирээдүй хойч үеэ хорт зуршлаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд төр засаг, олон нийтийн оролцоо чухал байгаад онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгааг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн олны анхаарал татсан зарим хэргийн талаар урьд мэдээлсэн тул давхардуулахгүйгээр мэдээлэхэд,

  • -Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон үйлдэлтэй Засгийн газрын гишүүн асан Б.Болор, Д.Эрдэнэбат, Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нарын албан тушаалтнуудад холбогдох болон Зам тээврийн яамны сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, яамны газрын дарга Д.Доржханд нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, хахууль авсан хэрэг тус тус 2020 оны гуравдугаар сарын 31-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна.
  • -Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ч Аптанхуяг, Чингис хаан банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж нар болон хуулийн этгээдэд холбогдох хээл хахууль өгсөн, авсан хэрэгт 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд хялбаршуулсан журмаар шилжүүлж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, эцэслэн шийдвэрлэсэн.
  • -УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, ЖДҮХС-гаас хууль бусаар зээл олгож, бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн. Одоо мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурорт хянуулахаар ирүүлээд байна.
  • -Жаст группын захирал Ш.Батхүү, Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг нарт холбогдох бусдын эд хөрөнгийг залилсан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан хэрэг болон цахим сүлжээ ашиглан бусдыг залилсан, мөнгө угаасан үйлдэлтэй хэрэгт БНХАУ-ын 23 иргэнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн байцаалт явуулж прокурорын хяналтанд ирүүлснийг тус тус хянаж байна” гэлээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөдөр  12.00 цагаас эхлэн дагаж мөрдөнө3 минут 32 секундын өмнөМАН-ыг “мандуулах”  эмэгтэйчүүдийн шинэ үеийн төлөөллүүд23 минут 17 секундын өмнөБHCУ-ын Элчин caйдын яaм шинэ мэдэгдэл гapгaлaa1 цаг 6 минутын өмнөМонгол Ардын Нам хүчээ нэгтгэх хандивын аяныг эхлүүлжээ1 цаг 10 минутын өмнөУОК маргааш хуралдаж хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэнэ5 сар 24. 11:47Ажиглалтад байсан нэг хүн халуурч ХӨС ҮТ-д шилжлээ5 сар 24. 11:42Өнөө, маргаашдаа зарим нутгаар  бороо орно5 сар 24. 11:38Дахин хоёр хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 32 боллоо5 сар 24. 11:31Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдсон шүүгч нарын хэргийг шийдвэрлэлээ5 сар 23. 12:11"Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдаанд “MGL E&C” дизайнерс багийн бүтээл тэргүүллээ5 сар 23. 11:32"Алуурчин авлига"5 сар 23. 10:02САЙН МЭДЭЭ:Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын эхний 30 километр замыг барьж дуусгалаа5 сар 23. 9:57Спенсер Динуидди “мэдэмхийрэв”5 сар 22. 14:21 Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийг нэр дэвшүүлэв5 сар 22. 13:27АТГ:А.Адьяасүрэнд хэрэг үүсгэн шалгаагүй5 сар 22. 13:11Наадмыг хөл хөдөлгөөн, бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулахаар болов5 сар 22. 12:59Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хурал болно5 сар 22. 12:57Коронавирусийн вакцин бүтээхээр 120 гаруй байгууллага ажиллаж байна5 сар 22. 12:20Их Британид гидроксихлорохин эмийг туршиж эхэлжээ5 сар 22. 9:40Нэр дэвшигчдийн батламжийг зургаадугаар сарын 2-нд албан ёсоор гардуулна  5 сар 22. 8:55Ирэх Даваа гарагаас хэрэгжиж эхлэх ҮНДСЭН  ХУУЛИЙН нэмэлт өөрчлөлтүүд5 сар 22. 8:50Үйлдвэрлэгчид 238.5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлжээ5 сар 22. 8:36ХБНГУ-д суугаа ЭСЯ-наас амьсгалын 20 ширхэг аппарат нийлүүлнэ5 сар 22. 8:26 647 нэр дэвшигч хөрөнгө орлогоо мэдүүлжээ5 сар 21. 13:17ЭМЯ:КОВИД-19 шуурхай мэдээллийн системийг бүтээлээ5 сар 21. 11:40ЦУВРАЛ 2: Сэжигтэн, яллагдагчаар татагдсан ч УИХ-д өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн "ЭРХМҮҮД"5 сар 21. 11:06ОХУ-аас иргэдээ татан авах ээлжит ажиллагааны бэлтгэл ажил хийгдэж байна5 сар 21. 10:29Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрынхан ямар учраас ТББ-ын даргаар дайлуулав5 сар 21. 10:27УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэгчдийн баримт бичгийг хүлээн авах хуулийн хугацаа өнөөдөр дуусна5 сар 21. 10:15Испанийн иргэд гудамжинд явахдаа амны хаалт заавал зүүнэ5 сар 21. 10:10Танилц: Баянхонгор аймагт нэр дэвшигчид5 сар 21. 10:00SOS:Коронавирус дэгдсэнээс хойш нэг өдөрт хамгийн олон халдварын тохиолдол бүртгэгдсэнийг ДЭМБ зарлалаа5 сар 21. 9:59Энэтхэгт нэг өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ5 сар 21. 9:58“Авиган” эм тодорхой үр дүн үзүүлсэнгүй5 сар 21. 9:10СОНГУУЛЬ2020: Хотын хоймор дүүрэгт “фронт командлагч” нар хүч сорьсон ширүүн тулаанд орно5 сар 21. 9:06Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 21. 9:00Ф.Нганну-Ж.Жонсын тулаан дээр бооцоо тавигдаж эхэллээ5 сар 21. 8:26Ерөнхий шүүгч Х.Батсүрэнг ажлаас нь чөлөөлжээ5 сар 21. 7:30Сайн жишиг: МАН нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ байгууллаа5 сар 20. 12:43Д.Нямхүү: Өчигдөр 247 сорьцонд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа5 сар 20. 11:29
© 2018 toim LLC. Facebook Twitter Youtube