УОК-ын гаргасан шийдвэр НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЗОРЧИЖ БУЙ ИРГЭДИЙГ эрсдэлд оруулж байна

Нийгэм 10:00 , 2020-11-21
0

Цар тахлын аюул өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Энэ хэрээрээ хөл хорио, онцгой үед авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг шат шатандаа нэмэгдүүлсээр байна. Иргэд ч төр засгийнхаа шийдвэрүүдийг хичээнгүйлэн дагаж мөрдөж байгаа.

Тэгвэл иргэдээ хамгаалах зорилготой хэдий ч УОК-оос гаргаж буй зарим шийдвэрүүд учир дутагдалтай байна. Иргэд ч үүн дээр бухимдлаа илэрхийлж харагдана лээ. Үүнээс нэн яаралтай онцгойлон анхаарах ёстой нэг зүйл бол зайлшгүй ажилдаа явж буй иргэдийг хувийн унаагаараа хөдөлгөөнд оруулцуулахгүй байгаа байдал. Нийтийн тээврийн цагийн хязгаарлалт, давтамж, тоо ширхэгтэй холбоотой асуудлууд юм. Ингэснээр маш олон иргэд жинхэнээсээ бөөгнөрөл үүсгэж, маш олноороо нийтийн тээврийн хэрэгсэлд чихцэлдэн зорчиж байна гэсэн гомдол гарч байна.

Зүй орох ч завсаргүй болтлоо шахцалдсан энэ автобусанд хэрвээ ямар нэгэн тохиолдлоор коронавирусийн халдвар тээсэн нэгэн явсан бол энэ олон хүн бүгд эрсдэлд орж байна гэсэн үг юм. Шууд нэгдүгээр зэргийн хавьтагчид болно. Тэд бүгд ажлын хамт олон, гэр бүлийнхэндээ халдвар тарааж хоёр, гуравдугаар зэргийг аюултай нөхцөл байдлыг үүсгэх нь тодорхой. Зайлшгүй ажил нь үргэлжлэх ёстой дээрх иргэдийг Улсын Онцгой Комисс ингэж аюулд оруулах нь туйлын хариуцлагагүй үйлдэл юм. Угаасаа энэ онцгой нөхцөл байдалд өвчин тусах "зорилго" агуулаагүй л бол гэртээ сууж, хол хорионы дэглэмийг ихэнх иргэд дагаж мөрдөж байна. Тийм байтал хүчээр шахуу ажиллаж буй иргэдээ ийнхүү нэг дор олноор нь "ачиж" халдвар хамгааллын дэглэм алдагдуулах нь эргээд бүр ч том эрсдэлийг дагуулах ойлгомжтой.

Бүгд л цар тахлаас иргэдээ хамгаалахын төлөө ажиллаж байгаа гэдгийг Монгол хүн бүр ойлгож байгаа. Гэхдээ энэ мэтийн учир дутагдалтай үйлдлээ УОК нэг яаралтай анхааралдаа авч түргэн шуурхай шийдвэрлэх хэрэгцээ шаардлага тулгарчихаад байна шүү дээ. Ажилдаа заавал явах ёстой иргэдийн нэрсийг гаргаж, тэднийг хувийн унаатай бол түүнийгээ ашиглах зөвшөөрөл өгөх хэрэгтэй. Мөн нийтийн тээврийн цагийн хязгаарлалтыг эргэн харж цуцлах эсвэл сунгах. Цар тахлын үед үйлчилгээ үзүүлж буй автобуснуудын давтамж болон тоог хэмжээг нь нэмэгдүүлэх зэрэг шийдлүүдийг яаралтай хийх хэрэгтэй. Яаралтай ингэж шийдвэрлэхгүй бол халдварын голомтоо хаана алдчихаад байгаагаа мэдэхгүй мунгинаж буй нийслэлчүүд бүгд эрсдэлд орох аюул үүсээд байна.

Нийслэлийн Онцгой комисс ч гэсэн уг асуудлыг холбогдох дээд шатны байгууллагууддаа анхааруулж, иргэдийн уг санал хүсэлтийг хүргэж, УОК-ыг энэ асуудлыг эргэж харах тал дээр цаг алдалгүй ажиллах хэрэгтэй болов уу. Цар тахлын үед ямар нэгэн учир дутагдалтай шийдвэр УОК гаргасан байхыг үгүйсгэхгүй. Хаана, хаанаа л хэцүү цаг үед минут, секундтэй уралдан ажиллаж байгаа. Гэхдээ гаргасан шийдвэрээ хөрсөн дээрээ хэрхэн бууж байгааг анхаарч, хянах нь зүйтэй.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих


ШИНЭ МЭДЭЭ

А.Энхжин: Төгрөгийн ханш сулрахгүй12-3, 13:00Одоогийн Ерөнхийлөгч ирэх сонгуульд нэр дэвших эсэхийг хуулиар эцэслэнэ12-3, 12:18Ж.Ганбаатар: 18 байгууллагаас гадна бусад ААН-үүдээ үе шаттайгаар нээж ажиллах боломжоор хангаж өгөөч12-3, 12:09МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд өрсөлдөх 17 хүн материалаа өгчээ12-3, 11:33А.Амбасэлмаа: ШЕЗ-ийн 37 хүний шинжилгээнд урьдчилсан байдлаар коронавирус илрээгүй12-3, 11:20Улаанбаатар хотод 1, Сэлэнгэ аймагт 6 тохиолдол шинээр илэрлээ12-3, 11:05Нэг шөнийн дотор Энхтайваны гүүрэн дээр хоёр ч осол гарчээ12-3, 10:55"ЖДҮ"-гийн хэргээр шалгагдаж буй Л.Энхболд "Эрдэнэс Монгол"-ын дэд захиралд тэнцэх үү12-3, 10:30Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна12-3, 10:06Ерөнхий сайд асан С.Баяр, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт нарын гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ12-3, 9:35Я.Содбаатар: Хөл хорио суларвал тодорхой тооны нислэг хийхээр судалж, бэлтгэл ажлаа хийж байна12-3, 9:25Я.Амаржаргал: Орон нутгийг зорих иргэдийг зорчуулсны дараа оюутнуудыг бүртгэх болно12-3, 9:13Чуулган: Нөхөн сонгуулийн талаар хэлэлцэнэ12-3, 8:55"Чингис хаан" музейгээр улс төр хийх цаг нь биш, УИХ-ын гишүүдээ12-2, 14:41Тэтгэвэрийн санхүүжилт дуусахгүй тул та төвлөрөл үүсгэхээс зайлсхийгээрэй11-30, 12:51АТҮТ: Архангай аймаг руу тээвэрлэлт зохион байгуулахгүй11-30, 12:25Д.Золжаргал: Иргэн Б ачааны машинд нуугдаж очсон гэдэг нь ташаа мэдээлэл11-30, 12:05ЭМЯ | Гадуур явсан хүмүүсээс халдварын тохиолдол ИЛРЭЭГҮЙ11-30, 12:00ЗӨСҮТ-ийн хоёр баг Архангай, Гашуунсухайтад ажиллаж байна11-30, 11:55Халдварын нууц үе 1-14 хоног байна11-30, 11:50Оффистоо 14 хоногт тутам мэргэжлийн байгууллагаар ариутгал хийлгэх хэрэгтэй11-30, 11:45Архангайд 120 хүний шинжилгээнээс КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ11-30, 11:40Д.Нарангэрэл: Өвчлөл 17 тохиолдлоор буурсан таатай үзүүлэлттэй байна11-30, 11:35Долоон дүүргийн 26 хороонд 77 ТОХИОЛДОЛ бүртгэгдээд байна11-30, 11:30ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа зургаан иргэний бие МАШ ХҮНД байна11-30, 11:25ХӨСҮТ: Дархан, Орхон, Архангай, Говьсүмбэр, Дорноговь аймагт ХАЛДВАР нэмж бүртгэгдээгүй11-30, 11:20СЭЛЭНГЭ: Халдварын тоо таваар нэмэгдэж, 179 боллоо11-30, 11:13ШУУРХАЙ: Сэлэнгэд 5, Улаанбаатарт 2 иргэнээс халдвар илэрлээ11-30, 11:10А.Амбасэлмаа: Халдварын ДОЛООН тохиолдол нэмж бүртгэгдлээ11-30, 11:05Налайх, Хонхороор орж ирсэн 200 зээрийн сүргийг эргүүлэн гаргаж, Айцын даваагаар орж ирсэн 300 сүргийг гаргахаар ажиллаж байна11-30, 10:26Хүчит шонхор захад үхрийн цул мах 11-12 мянга, хонины мах 7800-8000 төгрөгөөр зарагдаж байна11-30, 10:20Товчоодоор хот руу 1322 иргэн нэвтэрч, 1420 иргэн гарчээ11-30, 10:00Ерөнхий сайд асан С.Баярын давж заалдах шатны шүүх хурал маргааш болно11-30, 9:24А.Амбасэлмаа: Архангайн Батцэнгэл суманд хоёр тохиолдол бүртгэгдлээ11-29, 11:29ЭМЯ: 24 хүнээс халдвар илэрч, шинээр 7 хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ11-29, 11:06УОК хөл хориог сунгах эсэх талаар хуралдаж байна11-29, 10:47Дорноговиос ирсэн төмөр замчдын PCR шинжилгээ СӨРӨГ гарчээ11-29, 10:15Д.Золжаргал: Батлагдсан хоёр тохиолдол АЙМГИЙН ТӨВД зорчоогүй11-29, 10:00Засаг даргад хууль бус нөхөр зүтгэх нь цагийн гарз11-28, 13:38Ирэх сарын 1-нээс дараах 20 байгууллагыг ажиллуулах санал гаргажээ11-28, 12:28

NEWS STORY

Popular Tags