ТАНИЛЦ: Иргэдийг орон нутагт буцаах ХУВААРЬ

Нийгэм   Тодруулга 9:39 , 2020-11-27
0

Улсын онцгой комисс Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн.

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар тушаал гарган “Зорчигч тээврийг зохицуулах түр журам”-ыг батлаад байна. Энэ дагуу Улаанбаатар хотоос явах, орон нутгаас Улаанбаатар хот руу ирэх иргэдийг www.119.mn вебсайтаар бүртгэж эхэллээ.

2020 оны 11 дүгээр сарын 26-ны байдлаар Улаанбаатар хотоос орон нутаг руу 86 мянга орчим хүн явахаар бүртгүүлсний 30 гаруй мянга нь оюутан байна.

Иргэдийн 70 хувь нь нийтийн тээврээр, 20 хувь нь хувийн автомашинаар, 10 хувь нь онгоцоор явахаа илэрхийлжээ. Харин орон нутгаас Улаанбаатар хот руу 5,300 гаруй иргэн ирэхээр бүртгүүлээд байна.

Халдвар хамгааллын дэглэм баримтлах үүднээс Улаанбаатар хотоос өдөрт 212 тээврийн хэрэгслээр 8,500 хүнийг тээвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд 92 тээврийн хэрэгсэл нэмж гаргана. Иргэдийг хүргэсэн тээврийн хэрэгсэл буцахдаа орон нутагт байгаа иргэдийг авчрах юм. Хувийн автомашин болон онгоцоор явах иргэд мөн бүртгүүлж, шинжилгээнд хамрагдана гэдгийг журамд тусгасан байна.

ИРГЭДИЙН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ
 

1. www.119.mn вебсайтад нэвтэрч зорчих хүсэлт, шинжилгээ өгөх газар, цагаа товлоно

2. Товлосон газар, цагтаа шинжилгээ өгнө

3. Шинжилгээнийхээ хариуг www.119.mn вебсайтын “Шинжилгээний хариу авах” цэснээс регистрийн дугаараар шалгаж авна

4. Хариу сөрөг гарсан бол Автотээврийн үндэсний төвийн www.eticket.transdep.mn веб сайтаар тасалбараа захиална

5. Хариу гарснаас хойш 48 цагийн дотор очих газар руу гаа хөдөлнө

6. Зам дундын хяналтын постуудад шинжилгээний хариу, бусад бичиг баримтаа шалгуулна

7. Орон нутагт очсоны дараа гэрийн тусгаарлалтад 14 хоног байна

8. Тусгаарлалт дууссаны дараа дахин шинжилгээ өгнө.


ОРОН НУТАГ РУУ ЯВАХ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХУВААРЬ
 


Зорчих үедээ амны хаалт зүүж, бээлий өмсөх бөгөөд гар халдваргүйжүүлэгч уусмал, хогийн уут зэргийг авч явна.

Тогтоосон цэгүүдэд л бие засах боломжтой, зам дагуу байрлах хоолны газрууд хаалттай учир хоол, хүнсээ бэлдэх шаардлагатай. Түр журамд зааснаар иргэд зөвхөн нэг удаа нэг чиглэлд, өөрөөр хэлбэл Улаанбаатар хотоос нэг удаа явна, орон нутгаас Улаанбаатар хотод нэг удаа ирнэ гэдгийг Улсын онцгой комисс анхааруулж байна.

Аймаг, сумдад хязгаарлалтын дэглэмд орсон иргэд орон нутагтаа шинжилгээ өгч, аймаг, сум хооронд нэг удаа зорчих боломжтой юм.

Цар тахлын халдвар бүртгэгдсэн Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ аймаг болон стратегийн чухал орд байрладаг, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын гол боомт бүхий Өмнөговь аймгийн иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш явуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

 
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих


ШИНЭ МЭДЭЭ

Шүүхийн тогтоол албажиж очсоны дараа Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг суллана4 цаг 47 минутын өмнөУИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг ялаас чөлөөллөө4 цаг 58 минутын өмнөМҮОНРТ-ийн ерөнхий захирал Н.Дэмбэрэлийг чөлөөлж, Г.Гэрэлийг түр томилжээ6 цаг 38 минутын өмнөНэгдүгээр төрөхөд ХАЛДВАР БАТЛАГДАЖ, хөл хорио тогтоолоо6 цаг 58 минутын өмнө“Таван-толгой” түлш ТӨХК-ийн захирал М.Ганбаатар Сүхбаатар дүүргийн МАН-ын даргаар сонгогдох уу7 цаг 3 минутын өмнөБАЙНГЫН ХОРОО: Б.Батдавааг томилох саналыг дэмжив8 цаг 44 минутын өмнөГ.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын Хөгжлийн банкнаас гаргасан 33 тэрбум төгрөг ил боллоо1-19, 14:02Товчоодод 8483 хүнд хяналт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй1-19, 12:21Д.Нарангэрэл: Ойрын хавьтлыг тусгаарлахад ямар нэг хэмжээгээр төлбөр авахгүй1-19, 12:05Цэргийн төв эмнэлэгт нас барсан иргэн коронавирусээр биш зүрхний өвчний улмаас эндсэн гэв1-19, 11:20ЭМЯ: Ажиглан тусгаарлалтад байсан 10 хүнээс халдвар илэрлээ1-19, 11:09Бусдад авлига өгсөн хэргээр дуучин Э.Оюумаад ЯЛ ОНООЛОО1-19, 10:40ЭМЯ: Хөдөө, орон нутагт халдвар нэмж бүртгэгдээгүй1-19, 10:18Д.Эрдэнэбат, Б.Болор нарын ДАВЖ ЗААЛДАХ хурал эхэллээ1-19, 10:16Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны зургаадугаар сарын 9-нд товлохыг дэмжив1-19, 10:12Ерөнхий сайд Ерөнхийлөгчид ХАРИУ өгсөн үү...1-19, 9:13Лука Дончич өөрийн замналынхаа 28 дахь трипл даблийг гүйцэтгэж алдарт Майкл Жордантой тэнцлээ1-19, 9:08Айл бүрт заавал байх хэрэгцээтэй олон үйлдэлт аяны “Эко мешок”-ыг тусгайлан Монголд үйлдвэрлэв1-14, 18:38Ковид ба кибер аюулгүй байдал1-14, 18:25“Урбанек” Б.Лхагважав барилгын салбарыг УЛС ТӨРИЙН ТАЛБАР болгож эхэлжээ1-14, 14:10ОУХМ Г.Алтанбагана, Ө.Дүүрэнбаяр нар өнөөдөр барилдана1-13, 11:50"Алтан жолоо импекс" компанийн ажилтнаас халдвар илэрчээ1-13, 11:34З.Баянсэлэнгэ, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт яллах дүгнэлт үйлджээ1-13, 11:29Хөвсгөл аймгийн Ханх суманд 07:47 цагт дахин газар хөдөлжээ1-13, 11:26Дэлхийн хамгийн сонирхолтой хоббитой хүмүүс1-13, 11:17ХӨСҮТ: "Ачтан" эмнэлгийн нэг эмч, БГД-ийн 4 дүгээр хорооноос 8, БЗД-ийн 17 хорооноос 4 хүнээс халдвар илэрлээ1-13, 11:09Авто тээврийн товчоодоор 24 цагийн хугацаанд 6088 хүн нэвтэрчээ1-13, 10:45Хөвсгөлд нэг өдөрт 300 удаа газар хөдөлж, барилга цуурав1-13, 10:33С.Баярцогтоос 4 тэрбум 10 сая төгрөг болон 3 үл хөдлөх хөрөнгийг хураана1-13, 10:16С.Баяраас 5 тэрбум 580 сая төгрөг, 1 тэрбум 97 саяын ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ хураана1-13, 10:11Ханиад, COVID-19 хоёрыг хэрхэн ялгах вэ?1-13, 10:00Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 55 гомдлыг шалгав1-13, 9:40УИХ-ын байнгын хороо, ажлын хэсэг хуралдана1-13, 9:26Ардчилсан Үндсэн хууль баталсны 29 жилийн ой тохиож байна1-13, 9:00Чингэлтэй дүүргийн ЭМТ-д PCR шинжилгээний лаборатори байгууллаа1-12, 13:12“Korea Grand Sale 2021”: Нэгдүгээр сарын 14-нөөс 46 хоногийн турш онлайнаар зохион байгуулагдана1-12, 11:51ЭМЯ: Ажиглан тусгаарлалтад байсан 14 хүнээс халдвар илэрлээ1-12, 11:03Хөвсгөлд газар хөдөлж, Улаанбаатарт 4-6 баллаар мэдрэгджээ1-12, 10:22Т.Мөнхсайхан: Голомтуудаа хяналтандаа авсан учраас цаашид эрсдлийн үнэлгээн дээр тулгуурлан хөл хорио тогтоох эсэхээ шийднэ1-11, 11:54"Ачтан" эмнэлгийн голомтоос 47 хүн халдварт өртжээ1-11, 11:07

NEWS STORY

Popular Tags