НЯМ, May 31, 2020

Монгол дипломатуудын холбогдсон хар тамхины бүлэглэлээс 1 тонн шахам героин хураан авчээ

4/ 17/ 2020    8 цаг 36 минут

  • эдний хаяг дээр үзлэг хийж, нийт 937.7 кг героин, 103.2 кг кокаин, 750 мянган ширхэг сэтгэцэд нөлөөлдөг экстази гэх эм, 1500 грамм каннабис хураав

Энэ оны хоёрдугаар сард Туркэд хар тамхины томоохон бүлгийн гишүүдийг яллах шүүх хурал болсон юм. Дипломат эрх ашиглан улс орнуудын хилийг хялбархан давж, хориотой бараагаа зөөвөрлөдөг уг бүлэглэлээс 25 хүнийг хэрэгт холбогдуулан шалгаж, их хэмжээний хар тамхи, мансууруулах бодис хураан авсан байна. Түүнчлэн хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд Истанбул дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрын хоёр ажилтныг хэрэгтнүүдийн мэдүүлгээр шалгах шаардлагатай болсон. Энэ тухай гуравдугаар сарын 17-нд манай ГХЯ-д ноот бичиг илгээж, мөрдөн шалгах зөвшөөрөл хүссэн ч ямар хариу илгээсэн талаар тодорхой мэдээлэл одоо болтол өгөөгүй байна. Харин Timeturk.com сайтад уг хэргийн үйл явц, гүйцэтгэх ажиллагаа, холбогдсон этгээдүүдийн талаар мэдээлжээ. 2018 оны 12 дугаар сарын 17-нд Туркийн Цагдаагийн газрын Мансууруулах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн тайланд “гадаадад амьдардаг Нажи болон Абдулла нар Европын орнуудаас хар тамхи илгээдэг байсныг хүлээн авч Истанбулаар дамжуулан тараадаг” тухай мэдээллийн дагуу хэрэг үүсгэн шалгасан аж. Улмаар тэдний гар утсыг шүүж, хамсаатнуудыг илрүүлсэн байна. Олон хоногийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2019 оны нэг дүгээр сарын 10-ны өдөр Истанбул дахь Монголын Ерөнхий консулын газрын 34 CC 3221 дугаартай автомашинаар хилийн чанад руу хар тамхи зөөвөрлөснийг тогтоосон байна. Улмаар уг бүлэглэлийн дөрвөн гишүүнийг баривчилж, утасны яриа, мессежийн дагуу тансаг зэрэглэлийн газрууд, тэдгээрийн гаднах зогсоолын камер шалгажээ. Шалгалтын явцад “Халим”, “Лоялсван”, “Аби”, “Хипстел” зэргээр хочилдог этгээдүүдийг уг хэрэгт холбоотойг илрүүлсэн аж. Мөн тэдний хаяг дээр үзлэг хийж, нийт 937.7 кг героин, 103.2 кг кокаин, 140.2 кг буюу 750 мянган ширхэг сэтгэцэд нөлөөлдөг экстази гэх эм, 1500 грамм каннабис хураан авчээ. Үүнээс гурван сарын дараа буюу тавдугаар сарын 3-нд Монголын дипломатчид 70 кг героин тээвэрлэж яваад Германы Дрезден хотын цагдаад баригдсан билээ. Консулын ажилтан Б.Баттүшиг “Монголын тагнуулын гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан” гэх мэдүүлэг өгсөн нь гаднынхны гайхширлыг төрүүлээд байсан юм. Тэд Б.Баттүшигийн гар утасны блокийг гаргаж, мэдээллийг унших шаардлагатай болсон тул хэрэг шийдвэрлэх хугацааг хойшлуулаад байгаа юм. Тэгвэл одоо Истанбул дахь дэд консул Б.Энхмөнх болон ажилтан Б.Алтансүх нарыг Туркийн цагдаагийн газар дээрх хэрэгт холбогдуулан шалгаж байна. Тус улсын Эрүүгийн хуульд зохион байгуулалттай хар тамхи үйлдвэрлэх, худалдаалах хэрэгт 1-40 жилийн хорих ял оноодог. Одоо илрүүлэн шалгаж, нотлон тогтоосон дээрх хэрэгт холбоотой таван этгээдэд 40 жил, хоёрт нь 33 жил, зургаад нь 1-18 жил, найман яллагдагчид 1-3 жилийн ял тус тус төлөвлөжээ. Монголын дипломатууд холбогдсон нь тодорхой болсон уг хэргийн талаар холбогдох байгууллагууд ямар нэг тайлбар өгөхөөс татгалзсаар байгаа нь улс төрчид болон хуулийн өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд хэрэгтэн болох нөхцөл үүсээд байгаатай холбоотой. Аалзны тор мэт томчуудыг бүрхсэн уг сүлжээг Монголд биш, шударга хуультай гадны улсад л таслах бололтой.     

Эх сурвалж Засгийн газрын мэдээ 

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

39.115.114.99Зочин   • 4 сарын 23. 14 цаг 15 минут

Жоохон мөнгөний төлөө нэрээ баастажявах юм

ШИНЭ МЭДЭЭ

Тархалт өндөртэй ОХУ руу хил зөрчин морьтой нэвтэрсэн хоёр иргэнийг саатуулжээ7 цаг 26 минутын өмнөД.Нямхүү: Халдвар аваад эмчлэгдэж буй 8-16 насны таван хүүхэд байна7 цаг 30 минутын өмнө“NASA”, “SpaceX” Америкийн нутаг дэвсгэрээс сансрын нисгэгчдийг тойрог зам руу хөөргөлөө8 цаг 27 минутын өмнөД.Нямхүү: Нэг хүн эдгэрч, коронавирусийн сэжигтэй тохиолдол шинээр илрээгүй5 сар 30. 11:33Дорнодоос их хэмжээний цэнэгтэй сум, галт хэрэгсэл олджээ5 сар 30. 10:23ТАНИЛЦ: Ирэх сард хийх 8 удаагийн тусгай нислэгийн чиглэл, хугацаа5 сар 30. 10:06Европын холбооноос 50.8 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно5 сар 30. 9:52Өнөөдөр өдөртөө бороогүй5 сар 30. 9:50Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээжээ5 сар 29. 13:53Найман чиглэлд тусгай үүргийн нислэг хийж 2000 орчим иргэнээ эх оронд нь авч ирнэ5 сар 29. 12:33ФАТФ  Монгол Улсыг гэрийн даалгвараа биелүүлсэн гэж үзжээ5 сар 29. 11:52Д.Нямхүү: Нэмж 18 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ5 сар 29. 11:32СЕХ-нд бүртгэл нь баталгаажсан 121 бие даан нэр дэвшигч5 сар 29. 10:54Х.Бат-Ялалтыг өнөөдөр шүүнэ5 сар 29. 10:44Элсэн манхныг ногоон төгөл болгосон нь5 сар 29. 9:32Хонконгийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг Хятадын парламент дэмжлээ5 сар 29. 9:19БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр Баянголын аманд 7009 айлын түрээсийн орон сууцны хороолол барина5 сар 29. 9:13НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд гурван Монгол эмэгтэй алба хааж байна5 сар 29. 9:06Сумдын Мал эмнэлгийн тасгуудад мотоцикл, компьютеролгож байна5 сар 29. 9:02Төвийн нутгуудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно5 сар 29. 8:58Монголын төр, Дундговийн сонгогчид Сү.Батболдоос юу хүлээх вэ...5 сар 29. 8:26Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гарлаа5 сар 28. 15:55Далай лам маргааш, нөгөөдөр хоёр өдөр онлайнаар авшиг хүртээнэ5 сар 28. 15:28ҮЦХ-гийн захирал С.Эрдэнэтуул “Ханталст” компанийн үйл ажиллагааг зогсоож, газраа эргүүлэн авах хүсэлтийг удаа дараалан гаргаж байжээ5 сар 28. 14:42Б.Батбаатар: ФАТФ-д гурван ажлаа цахимаар тайлагнасан. Үр дүн нь өнөө орой, эсвэл маргааш өглөө гарна5 сар 28. 14:14Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө5 сар 28. 13:31Д.Нямхүү: 13 хүнээс коронавирусийн халдвар шинээр илэрлээ5 сар 28. 11:24Сайхан мэдээ: Хотын даргын олигархуудаас буцааж авсан 11 цэцэрлэгт хүрээлэнтэй танилц5 сар 28. 11:15Гарын үсгээ харамласан “Хүнд сурталтан”-аас болж гурван жилийн турш хохирч яваа иргэний хохирлыг хэн барагдуулах вэ? С.Амарсайхан дарга аа!5 сар 28. 10:46Казахстан руу зургадугаар сарын эхээр тусгай нислэг хийнэ5 сар 28. 10:37Энэтхэгийн үнэн нүүр царай-Дхарави5 сар 28. 10:32Гүнтийн давааны 2,1 км авто замыг тэгшилжээ5 сар 28. 10:26Одон орон судлаачид цагираг хэлбэртэй галактик нээжээ5 сар 28. 10:00Одонтой ээжүүдэд зориулсан дуу олны сонорт хүрнэ5 сар 28. 9:36ОХУ-аас 570 оюутнаа татан авлаа5 сар 28. 9:11Ноолуурын урамшууллыг малчдын дансанд шилжүүлжээ5 сар 28. 8:40Богд уул 100 бугатай болжээ5 сар 28. 8:36ТАНИЛЦ:Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий телевиз, сувгийн жагсаалт5 сар 28. 8:33Баянхонгорын барьцгүй тойрогт Г.Занданшатар өнгөлж, А.Адъяасүрэн удаална5 сар 28. 8:25Монгол залуус амны хаалтны автомат төхөөрөмж бүтээжээ5 сар 27. 14:03
© 2018 toim LLC. Facebook Twitter Youtube