ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш нийт 24 хүнд коронавирус илэрлээ. Үүнээс нэг нь зөөвөрлөгдсөн буюу ТИР машины жолооч. Энэ хүн арваннэгдүгээр сарын 16-нд Монголд ирсэн, давтан шинжилгээнээс нь халдвар илэрсэн.
Улаанбаатар хотод таван тохиолдол бүртгэгдлээ. Үүний нэг нь өмнө нь халдвар авсан хүний ойрын хавьтлын нэг хүн. Дөрөв нь гэр бүлийн хүмүүс бөгөөд ойрын хавьтал. Тэд тусгаарлалтад байсан. Ингээд Улаанбаатар хотод нийт 75 тохиолдол боллоо.
Сэлэнгэ аймагт шинээр 7 тохиолдол нэмэгдсэн. Гурван гэр бүлийн ойрын хавьтлын давтан шинжилгээнээс илэрсэн. Мөн Дархан-Уул аймагт 9, Архангай аймагт хоёр тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Ингээд нийтдээ Сэлэнгэд 174,
Дархан-Уул 44,
Орхон 22
Говьсүмбэр 3
Дорноговь 21 тохиолдол бүртгэгдээд байна.
Монгол Улсад батлагдсан тохиолдол 784 болж, үүнээс 354 нь эдгэрсэн. 421 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Хөнгөн 339, хүндэвтэр 71, хүнд 5, маш хүнд 6 хүн байна.
Өчигдөр 7 хүн эдгэрч, эмнэлгээс гарч, дараагийн шатны сувилалд шилжиж байна" гэлээ.
Сэтгэгдэл бичих