А.Амбасэлмаа: Архангайн Батцэнгэл суманд хоёр тохиолдол бүртгэгдлээ

Нийгэм   Эрүүл мэнд 11:29 , 2020-11-29
0

Эрүүл мэндийн яамнаас коронувирусний тархалт, илрүүлэлт, шинжилгээний талаарх ээлжит мэдээллээ өглөө. (2020.11.29-ний 11.00 цаг)

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

-Өчигдөр (2020.11.28) нийт 9513 хүнд шинжилгээ хийхэд 24 хүнд халдвар илэрлээ. Үүний нэг нь ТИР машины жолооч байсан. Тэрбээр арваннэгдүгээр сарын 16-нд Монголд ирсэн. Давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. Улаанбаатарт таван тохиолдол нэмж бүртгэгдсэн. Үүний нэг нь халдварын ойрын голомт, харин дөрөв нь гэр бүлийн гишүүд бөгөөд бүгд тусгаарлалтад байсан. Ингээд Улаанбаатарт нийт 75 тохиолдол бүртгэгдэж байна. Сэлэнгэ аймагт өчигдөр долоон тохиолдол нэмж бүртгэгдсэн. Энэ нь гурван гэр бүлийн ойрын хавьтал байсан. Сэлэнгэд нийт халдварын тоо 174 боллоо.  Дарханд өчигдөр есөн тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт тоо 44 боллоо. Орхон, Дорноговь, Говьсүмбэр аймагт өвчлөл нэмж бүртгэгдээгүй.

Улаанбаатарт бүртгэгдсэн голомтын ойрын хавьтал Архангай аймгийн Батцэнгэл сум руу явсныг илрүүлсэн. Халдварын голомтоор өвчилсөн байх магадлалтай гэж үзээд Батцэнгэл суманд ажиллаж, хоёр тохиолдол илрүүлсэн. Түргэвчилсэн оношлуур эерэг гарсан учраас PCR шинжилгээ аваад, наашаа явуулахад онош батлагдсан. Эдгээр хүмүүсийн ойрын 50, хоёр дахь хавьтал болон 100 гаруй, нийт 200  орчим хүнийг тусгаарлаад байна. Үүнээс улбаалж Батцэнгэл суманд хөл хорионы дэглэм тогтоогоод байна. Ихтамир сумааас хоёр гурван хүн Батцэнгэл суманд очсон байсан тул тэднийг болон ойрын хавьтлыг нь тусгаарласан. 

Одоогоор Монгол Улсад кластер голомтоор бүртгэгдсэн 341, зөөвөрлөгдөн орж ирсэн 383 халдварын тохиолдол байна. Сүүлийн 24 цагт долоон хүн эдгэрсэн. Нийт батлагдсан тохиолдол 784 боллоо.

2020.11.29-ний 11.00 цагийн байдлаар 24 тохиолдол нэмж бүртгэгдлээ

  • Улаанбаатар хот - 5
  • Сэлэнгэ аймагт - 7
  • Дархан-Уул аймагт - 9
  • Архангай аймагт  - 2
  • Зөөвөрлөгдсөн - 1

ДОТООД ДАХЬ ХАЛДВАРЫН ТОО - 341 (2020.11.29-ний байдлаар)

  • Улаанбаатар хот - 75
  • Сэлэнгэ аймагт - 174
  • Дархан-Уул аймагт - 44
  • Орхон - 22
  • Дорноговь - 21
  • Говьсүмбэр - 3
  • Архангай аймагт  - 2

УЛААНБААТАР ХОТ - 75 (Дүүргээр ангилбал)

  1. Баянгол дүүрэгт - 21
  2. Сонгинохайрхан дүүрэгт - 10
  3. Баянзүрх дүүрэгт  - 23
  4. Сүхбаатар дүүрэгт - 12
  5. Хан-Уул дүүрэгт - 7
  6. Багануур дүүрэгт - 1
  7. Чингэлтэй дүүрэгт - 1 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих


ШИНЭ МЭДЭЭ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар 95.2 хувийн саналаар бүрэлдэхүүнээрээ огцорлоо1-21, 20:03Шударга ёсны тэмцлээр эхэлсэн У.Хүрэлсүхийн Засгийн газар хариуцлагын шинэ жишиг тогтоолоо1-21, 18:03Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрохыг МАН-ын УЗ дэмжлээ1-21, 12:40МАН-ын Удирдах зөвлөл САЙД НАРЫН ТОМИЛГООГ хэлэлцэнэ1-21, 11:20ЭМЯ: Орцны хавьтал болсон 15 хүн, ХӨСҮТ-ийн нэг ажилтнаас халдвар илэрлээ1-21, 11:08Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нар 33 тэрбум зээлийнхээ хүүг чөлөөлөх үү1-21, 11:00“Хатуу хог хаягдлын менежментийг шинэчлэх төсөл”-д ажилтан сонгон шалгаруулж авна1-21, 10:51Г.Нарантуяа: Эрүүл мэндийн салбарынханд хүний эрхийн ойлголт алга1-21, 10:47Солигддог тэмдэг шиг ерөнхий сайдууд1-21, 10:30Сайд нарын огцрох өргөдлийг өнөөдөр УИХ, Ерөнхийлөгчид танилцуулна1-21, 10:04Эрүүл мэндийн салбарынхан сайдаа огцруулахгүй хэмээн жагсаж байна1-21, 9:55“МАН хууль баталж, 2.6 их наядаар банкны хувьцааг авах гэж байна”1-21, 9:16У.Хүрэлсүх намын баяраа тэмдэглэчихээд МАН-ын даргаас чөлөөлөгдөнө гэв үү1-21, 9:00Засгийн газраас Боловсролын ерөнхий хуулийн төслийг УИХ-д өргөн барихыг дэмжлээ1-20, 10:18Нэгдүгээр төрөхөд амаржих эхчүүд дараах эмнэлгүүдээр үйлчлүүлнэ1-20, 10:07Я.Содбаатар: Хүнлэг бус харьцсан хүмүүст хариуцлага тооцох болно1-20, 8:06Амаржих газраас ХӨСҮТ-д тусгаарлагдсан эх хүүхдийн асуудалд ХЭҮК анхаарч ажиллаж байна1-20, 1:17Шүүхийн тогтоол албажиж очсоны дараа Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг суллана1-19, 20:17УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг ялаас чөлөөллөө1-19, 20:06МҮОНРТ-ийн ерөнхий захирал Н.Дэмбэрэлийг чөлөөлж, Г.Гэрэлийг түр томилжээ1-19, 18:26Нэгдүгээр төрөхөд ХАЛДВАР БАТЛАГДАЖ, хөл хорио тогтоолоо1-19, 18:05БАЙНГЫН ХОРОО: Б.Батдавааг томилох саналыг дэмжив1-19, 16:20Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын Хөгжлийн банкнаас гаргасан 33 тэрбум төгрөг ил боллоо1-19, 14:02Товчоодод 8483 хүнд хяналт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй1-19, 12:21Д.Нарангэрэл: Ойрын хавьтлыг тусгаарлахад ямар нэг хэмжээгээр төлбөр авахгүй1-19, 12:05Цэргийн төв эмнэлэгт нас барсан иргэн коронавирусээр биш зүрхний өвчний улмаас эндсэн гэв1-19, 11:20ЭМЯ: Ажиглан тусгаарлалтад байсан 10 хүнээс халдвар илэрлээ1-19, 11:09Бусдад авлига өгсөн хэргээр дуучин Э.Оюумаад ЯЛ ОНООЛОО1-19, 10:40ЭМЯ: Хөдөө, орон нутагт халдвар нэмж бүртгэгдээгүй1-19, 10:18Д.Эрдэнэбат, Б.Болор нарын ДАВЖ ЗААЛДАХ хурал эхэллээ1-19, 10:16Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны зургаадугаар сарын 9-нд товлохыг дэмжив1-19, 10:12Ерөнхий сайд Ерөнхийлөгчид ХАРИУ өгсөн үү...1-19, 9:13Лука Дончич өөрийн замналынхаа 28 дахь трипл даблийг гүйцэтгэж алдарт Майкл Жордантой тэнцлээ1-19, 9:08Айл бүрт заавал байх хэрэгцээтэй олон үйлдэлт аяны “Эко мешок”-ыг тусгайлан Монголд үйлдвэрлэв1-14, 18:38Ковид ба кибер аюулгүй байдал1-14, 18:25“Урбанек” Б.Лхагважав барилгын салбарыг УЛС ТӨРИЙН ТАЛБАР болгож эхэлжээ1-14, 14:10ОУХМ Г.Алтанбагана, Ө.Дүүрэнбаяр нар өнөөдөр барилдана1-13, 11:50"Алтан жолоо импекс" компанийн ажилтнаас халдвар илэрчээ1-13, 11:34З.Баянсэлэнгэ, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт яллах дүгнэлт үйлджээ1-13, 11:29Хөвсгөл аймгийн Ханх суманд 07:47 цагт дахин газар хөдөлжээ1-13, 11:26

NEWS STORY

Popular Tags